70382348

info@umch-tender.kh.gov.mn

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Орон нутгийн өмчийн алба нь анх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2000 оны  1 дүгээр сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдаж, 2014 оноос аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс нэртэйгээр орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалтанд хяналт тавих, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд компанийн засаглал, өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан.

Худалдан авах ажиллагааны алба нь аймгийн Засаг даргын 2012 оны А/350 тоот захирамжаар засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нэртэйгээр байгуулагдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хэрэгжүүлж ирсэн.

Тус алба нь 2014, 2015, 2016 онуудад Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагуудаас улсад тэргүүлж, 2015, 2016 онуудад Хөвсгөл аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарсан амжилттай байна.

Орон нутгийн өмчийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/441 тоот захирамжаар дээрх 2 байгууллагыг нэгтгэн 10 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан. Аймгийн Засаг даргын 2019 оны А/636 дугаар захирамжаар 12 хүний бүтэц орон тоо батлагдаж, газрын дарга 1, худалдан авах ажиллагааны албаны дарга 1, ахлах мэргэжилтэн 2, мэргэжилтэн 6, нягтлан бодогч-архив бичиг хэргийн эрхлэгч 1, нярав-жолооч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй өмчийн болон худалдан авах ажиллагааны чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ