70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түрээсийн орон сууцанд хүсэлт гаргах ахмад настан ямар баримт цаасаар бүрдүүлэх вэ?

Ахмад настны бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  • Иргэний үнэмлэхний ТҮЦ машины лавлагаа,  хуулбар бол нотариатаар батлуулна /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /Тухайн баг, хороонд ямар хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байна/.
  • Өөрийн тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Хамтран түрээслэгчдийн тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, ажилладаг бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Түрээсийн байрны 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг байршуулсан харилцагч банк дахь өөрийн нэр дээрх дансны хуулга /банкны тэмдэгтэй/
  • Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол харилцагч банк, санхүүгийн байгууллагаас зээлийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /зээлтэй насанд хүрсэн гишүүн бүр/
  • Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүйг батлах  тодорхойлолт /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан талаарх тодорхойлолт,
  • Батлан даагчийн орлогыг тодорхойлох баримт бичиг / Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ