70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түрээсийн орон сууцанд хүсэлт гаргах хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдэг гэр бүл цаасаар ямар баримт материал бүрдүүлэх вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  • Иргэний үнэмлэхний ТҮЦ машины лавлагаа,  хуулбар бол нотариатаар батлуулна /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /Тухайн баг, хороонд ямар хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон актын хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Өөрийн болон өрхийн насанд хүрсэн гишүүдийн орлогыг тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн хуулбар нотариатаар батлуулсан/
  • Бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Түрээсийн орон сууцны 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг байршуулсан харилцагч банк дахь өөрийн нэр дээрх дансны хуулга
  • Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол харилцагч банк, санхүүгийн байгууллагаас зээлийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /зээлтэй гишүүн бүр/
  • Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүйг батлах  тодорхойлолт /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан талаарх тодорхойлолт,
  • Батлан даагчийн орлогыг тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Сүүлд нэмэгдсэн мэдээ