Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан 18 хүртэлх насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн цаасаар ямар материал бүрдүүлэх вэ?

18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй иргэний бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  • Иргэний үнэмлэхний ТҮЦ машины лавлагаа,  хуулбар бол нотариатаар батлуулна /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машины тодорхойлолт/
  • Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /Тухайн баг, хороонд ямар хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өөрийн болон өрхийн насанд хүрсэн гишүүдийн орлогыг тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар батлуулсан/
  • Бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Түрээсийн байрны 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг байршуулсан харилцагч банк дахь өөрийн нэр дээрх дансны хуулга
  • Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол харилцагч банк, санхүүгийн байгууллагаас зээлийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /зээлтэй насанд хүрсэн гишүүн бүр/
  • Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүйг батлах  тодорхойлолт /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан талаарх тодорхойлолт,
  • Батлан даагчийн орлогыг тодорхойлох баримт бичиг / Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Сүүлд нэмэгдсэн мэдээ