70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ

 ХҮСЭЛТ ГАРГАХ ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  1. Хөвсгөл аймгийн харьяат, эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн;
  2. Түрээсийн өр төлбөргүй байх
  3. Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу орон сууц хувьчилж аваагүй байх
  4. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх.
  5. Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх.
  6. Инженерийн хангамж бүхий өөрийн өмчлөлийн орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх. (18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн болон ашиглалтын шаардлага хангахгүй нь эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон орон сууц өмчлөгчид хамаарахгүй.)
  7. Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй хэсэг нь орон сууц өмчлөх төлбөр болон түрээсийн төлбөр төлөхөд хүрэлцэхүйц байна.
  8. Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь 7-д заасан шаардлагыг хангасан байх
  9. Байрны төлбөр, түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой тогтмол орлоготой байх.
  10. Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн түүхгүй байх.

Сүүлд нэмэгдсэн мэдээ