70382348

info@umch-tender.kh.gov.mn

Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллаж эхэллээ

2017 оны 11 сарын 14 1019

 Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны хөвсгөл аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу Орон нутгийн өмчит компани аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах “Компанийн засаглалыг нэвтрүүлэх”  ажлыг 3 компани, 7 сумын уурын зуухны үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит үйлдвэр, 23 сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрийн газруудын дүрэм журмыг шинэчлэн зохион байгуулж ТУЗ-ийн томилсноор 2015 оны жилийн эцсийн тайлангаар  1,046 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2016 оны жилийн эцсийн  тайлангаар 181,0 сая төгрөгийн ашигтай ажилллаж өмнөх оноос алдагдлыг 5,7 дахин бууруулж ажилалаа.

Мөн Орон нутгийн өмчит компаниудын ногдол ашиг 2014-2016 онд 2,5-4,2 сая төгрөг орон нутагт төвлөрдөг байсан бол 2017 онд 172,1 сая төгрөгийг төвлөрүүлэхээр ТУЗ-ийн шийдвэр гарч Орон нутгийн орлого өмнөх оноос 40,9 дахин нэмэгдсэн байна.

Компанийн засаглалыг нэвтрүүлсэн Орон нутгийн өмчит нийт 31 аж ахуйн нэгж 2017 онд дүнгээр 643,2 сая төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ