70382348

info@umch-tender.kh.gov.mn

Нээлттэй дуудлагын худалдаа болно
2023 оны 4 сарын 17 577
Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/18 дугаар захирамжийн дагуу нээлттэй дуудлагын худалдааг зарлаж байна. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх: Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг тухайн хөрөнгүүдийн дуудлагын худалдаа эхлэх цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Дуудлагын худалдааны дэнчин: Худалдах хөрөнгийн доод үнийн 30%-тай тэнцүү байна. Худалдах, худалдан авах гэрээний нөхцөл: Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Төлбөрийг 14 хоногийн дотор төлнө. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, хөрөнгийн талаарх мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын 70382348 утсаар авна уу.
Тээврийн хэрэгслийг сэлбэгээр худалдана
2022 оны 6 сарын 22 841
Аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр эзэмшигч нь аваагүй, холбогдоогүй удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байсан авто машинуудыг хуучин сэлбэгийн үнэлгээгээр худалдахаар шийдвэрлэсний дагуу дараах авто машинуудыг сэлбэг хэрэгслийн зориулалтаар худалдана. Авто машиныг худалдан авахаар сонирхсон иргэд “Хүдрэнт шүтээн” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд очиж үзэж болох бөгөөд худалдан борлуулах ажлын хэсгийн 70382520 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл авна уу. Хугацаа:2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагт Хаана:Аймгийн Засаг даргын Тамгын газар Жич: Тус тээврийн хэрэгслүүд нь Авто тээврийн улсын бүртгэлээс хасагдсан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарах боломжгүй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ