Мотоциклын сэлбэгийн худалдаа зохион байгуулагдана
2020 оны 6 сарын 20
929
Аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураагдсан, эзэмшигч нь тодорхойгүй мотоциклуудыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдахаар шийдвэрлэлээ.
Мотоцикл худалдан авахаар сонирхсон иргэд “Хүдрэнт шүтээн” ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд очиж үзэж болох бөгөөд 88006339 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авна уу.