Чандмань Өндөр суман дахь эмийн сангийн нээлттэй дуудлага худалдаа дахин зохион байгуулагдана

2022 оны 3 сарын 28 526

Аймгийн ИТХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 07 дугаар тогтоолын дагуу “Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн Сан” ОНӨХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдааг дахин зарлаж байна

Байгууллагын нэр

Хөрөнгийн байршил

Дуудах доод үнэ /төгрөг/

Дэнчингийн хэмжээ /төгрөг/

Дуудлагын худалдаа явагдах байршил, хугацаа

1

“Хөвсгөлийн эмийн Эргэлтийн сан” ОНӨХК

 Алаг эрдэнэ сумын эмийн сан

12,504,201.83

3,751,261

Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-д 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 12.00 цагт болно.

2

 Тариалан сумын эмийн сан

23,550,106.45

7,065,032

Тариалан сумын ЗДТГ-д 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 12.00 цагт болно

3

 Чандмань-Өндөр сумын эмийн сан

22,211,874.66

6,663,562

ЧандманьӨндөр сумын ЗДТГ-д 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 12.00 цагт болно

 

                       1. Бүртгэл: Дуудлагын худалдааны бүртгэлийг болох өдрийн эхлэх цаг хүртэл холбогдох сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэнэ. Тус компанийн сум бүрт байгаа эмийн сангийн эзэмшил хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тул 3 дуудлага худалдаа зохион байгуулагдана. Бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагт хаагдана. Холбогдох сумын Засаг даргын Тамгын газарт дуудлага худалдааг явуулна. Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг Орон нутгийн өмчийн газар хийнэ.

2. Бүрдүүлэх материал: Дуудлагын худалдаанд бүртгүүлэх иргэд дараах баримтыг ирүүлнэ. Үүнд:

·         Иргэний үнэмлэхний хуулбар /Хувь хүн болон хуулийн этгээдийг төлөөлж оролцох бол нотаритаар баталгаажсан итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/

·         Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт- үнэн зөв бөглөсөн байх /Маягтыг тухайн сумын ЗДТГ-ын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг, ОНӨГ-аас авна/  

·         Дэнчинг тушаасан төлбөрийн баримт,

            Дэнчинг аймгийн дуудлага худалдаа болох сумын ажлын хэсэгт бэлнээр тушаана.  Жич: өмнөх дуудлага худалдаанд оролцож тогтоолын дагуу орон нутгийн орлогод хураагдсан болон буцаан авсан дэнчин энд хамаарахгүй.

          Санамж: Материал дутуу, мэдээлэл зөрүүтэй, хугацаа хоцорсон этгээдийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

          Дуудлагын худалдааны журам болон худалдах хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын 70382348 утас, www.umch.khs.gov.mn цахим хуудсаар авах болон “Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн Сан”  ОНӨХК-ийн 88022638 утсаар холбогдож худалдах хөрөнгөтэй биечлэн танилцаж болно.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР