70382348

info@umch-tender.kh.gov.mn

Нээлттэй дуудлага худалдаагаар хөрөнгө худалдан авсан хөрөнгийн гэрээний загвар

2017 оны 11 сарын 13 1255

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

              2017 оны02 сарын17..-ний өдрийн

          20 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

 

 ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ-ний

загвар

201...оны......... -р сарын                             Дугаар: ........                                       Мөрөн

.........-ны өдөр                                                                                                                  хот

 

            Энэхүү гэрээг нэг талаас Орон нутгийн өмчийн газар /эсхүл сумын ИТХ/, түүнийг төлөөлж............................................... (цаашид “худалдагч” гэх), нөгөө талаас Орон нутгийн өмчийн газар /эсхүл сумын ИТХ/-ын ........ тоот өрөөнд явагдсан дуудлага худалдааны ялагч болсон иргэн .................................... /эсхүл хуулийн этгээд гэх/ (цаашид“худалдан авагч”, хамтад нь “талууд” гэх) нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэг, 243-261 дүгээр зүйл, /холбогдох бусад хууль тогтоомжийг нэмэх/ дуудлагын худалдааны журмыг үндэслэн байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

 

            1.1.Гэрээний зорилго: Худалдагч гэрээнд заасан эрхийн зөрчилгүй ............................................................ /эд хөрөнгийн марк, төрөл зэрэг мэдээллийг тусгах/ (цаашид “эд хөрөнгө гэх” гэх)-ыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь дуудлагын худалдааны журам, гэрээнд дурдсан нөхцөлөөр үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино.

1.2.Гэрээний зүйл: Худалдах, худалдан авах эд хөрөнгө нь ...................................... хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй .................. улсад .............. онд үйлдвэрлэсэн /нийт .... жил ашигласан/, “....................... ” маркийн, ...... өнгөтэй,  .................................... /техникийн болон шаардлагатай үзүүлэлтийг нэмэх/ байна. /шаардлагатай бол гэрээний зүйлийн тодорхойлолтыг хавсралтад тусгах/

1.3.Энэ гэрээ нь албан ёсоор байгуулагдсан өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэх хүртэл хугацаанд үйлчилнэ. 

 

Хоёр. Эд хөрөнгийг шилжүүлэх

 

2.1.Худалдан авагч ........ эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлснөөр өмчлөх эрхтэй болно.       

2.2.Худалдагч ........................................... эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлнэ.

2.3.Гэрээний зүйл нь эрхийн зөрчилгүй байна. Эрхийн зөрчилгүй гэдэгт гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар ямарваа нэгэн гомдлын шаардлага гаргахгүй байхыг ойлгоно.

2.4....................................... эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдон гарах үйлчилгээний хураамж болон бусад зардлыг худалдан авагч хариуцна.

2.5.......................................... эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнөх хугацааны татвар, хураамж, даатгалтай холбоотой зардлыг худалдагч бүрэн хариуцна.

 

Гурав. Төлбөр тооцоо

 

3.1.Энэхүү гэрээний 1.2-т заасан эд хөрөнгийн нийт үнэ .......................... (..........................................) /тоогоор, үсгээр хамт бичих/ төгрөг болно. Энэ нь эцсийн үнэ байна.

3.2.Энэхүү гэрээний 3.1-д заасан үнэ нь дуудлагын худалдаанд оролцож ялсан үнэ болно.

3.3.Эд хөрөнгийн зах зээлийн үнэ, валютын ханш өөрчлөгдөх нь энэхүү гэрээний 3.1-д заасан үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

3.4.Худалдан авагч нь дэнчин болгон нийт ....................... (.................) /тоогоор, үсгээр хамт бичих/ төгрөгийг тушаасан бөгөөд дэнчин нь энэхүү гэрээний 3.1-д заасан үнэд тооцогдоно.

3.5.Худалдан авагч нь гэрээ албан ёсоор байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөр болох .................. (................................................) /тоогоор, үсгээр хамт бичих/ төгрөгийг аймгийн Хөрөнгө борлуулсны орлого 170000962 тоот дансанд шилжүүлнэ.

 

Дөрөв. Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

 

4.1.Худалдагчийн эрх, үүрэг:

4.1.1. Худалдагч нь худалдан авагчид эрхийн доголдолгүй ........................... эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй.

4.1.2.Эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

4.1.3. Худалдан авагч ................................... эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлогод авч, гэрээг дангаар цуцлах эрхтэй.

4.1.4.  Гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

 

4.2.Худалдан авагчийн эрх, үүрэг:

4.2.1. Гэрээнд заасны дагуу эрхийн доголдолгүй .......................... эд хөрөнгийг актаар хүлээн авах эрхтэй.  

4.2.2.Эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.

4.2.3.Худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэн авах болон холбогдох баримтыг шаардах эрхтэй.

4.2.4. Эд хөрөнгийг хүлээлцэхээр тогтоосон хугацаанд хүлээн аваагүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, арчлахтай холбогдон гарах зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

4.2.5. Гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

 

Тав. Талуудын хариуцлага

 

5.1.Энэ гэрээний нөхцөлийг зөрчсөн буруутай тал түүнээс болж нөгөө талд учирсан бүх хохирол, алдагдлыг үл маргалдах журмаар төлнө.

5.2.Худалдан авагч эд хөрөнгийн үнийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол худалдаж авах эрхээ алдана.

5.3.Худалдан авагч ................................. эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг нэхэмжлэх эрхээ алдах ба энэхүү гэрээг худалдагчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно.

5.4.Худалдан авагч нь тогтоосон хугацаанд эд хөрөнгийг хүлээн аваагүй тохиолдолд эд хөрөнгө хүлээлцэхээр тогтоосон өдрөөс хойшхи гэмтэл, доголдлыг худалдагч хариуцахгүй болно.

 

Зургаа. Маргааныг шийдвэрлэх

 

6.1.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.

6.2.Хэрэв харилцан тохиролцох боломжгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

Долоо. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

 

7.1.Талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн эрсдэлийг бие даан хариуцах бөгөөд үүнтэй холбоотой аливаа асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

7.2.Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, цэргийн эргэлт,  террорист үйлдэл, иргэдийн үймээн, бослого, нийтийн эмх замбараагүй байдал)-ийн улмаас биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөлийг арилах хүртэл хойшлуулж болно.

7.3.Энэхүү гэрээний үүргийн биелэлтэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нөгөө талдаа яаралтай мэдэгдэнэ.

7.4.Шаардлагатай бол төрийн эрх бүхий байгууллагын баримт нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл мөн байсан болон түүний үргэлжилсэн хугацааны нотолгоо болно.

 

Найм. Бусад нөхцөл

 

8.1.Энэ гэрээ нь ..... хавсралтын хамт нийт ..... (........) хуудас, үндсэн эхийг монгол хэл дээр 2 хувь үйлдэж, тал тус бүр 1 хувийг хадгална. Гэрээний эх хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна.

8.2.Талууд энэ гэрээнд дурдаагүй бусад асуудлыг шийдвэрлэхэд Иргэний хууль тогтоомжийг удирдлага болгоно.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

ХУДАЛДАН АВАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

....................................................

Аймгийн Орон нутгийн өмчийн газар ............ /эсхүл сумын ИТХ/

 

ХУДАЛДАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

...............................................

Иргэн ................... /эсхүл хуулийн этгээд/

Регистрийн дугаар: ..........................

 

Хаяг: .........................................

Утас: .........................................

Факс: .........................................

И-мэйл хаяг: ..........................

 

Хаяг: ....................................................

Утас: ...................................................

Факс: ...................................................

И-мэйл хаяг: .......................................

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ