70382348

info@umch-tender.kh.gov.mn

Энэ жил найман цэцэрлэг, дөрвөн сургуулийн нээлт есдүгээр сарын 1-нд болохгүй
2016 оны 10 сарын 10 427
Өнөөдөр сонин 2016.08.29 Ирэх есдүгээр сарын нэгэнд хичээлийн жилийн нээлтээ хийх боломжгүй цэцэрлэг, сургуулиуд байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулж буй шалгалтаар тогтоожээ. Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэг хугацаанаасаа хоцорч нээлтээ хийх аж. Баянгол дүүргийн 38, 73, Хан-Уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй юм байна. Улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн эдгээр байгууллагын гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 вольтын цахилгаантай болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн хэрэглээний усаа зөөж байгаа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж буй гэнэ.
Завханд 12 хоног онц байдал тогтооно
2016 оны 10 сарын 10 410
Өнөөдөр сонин 2016.08.29 Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн улсын чанартай 67 км зам бороо, үерийн улмаас эвдэрчээ. Энэ нь жолооч, зорчигчдод ихээхэн бэрхшээл учруулан, тэр хэсгийг туулахдаа өмнөхөөсөө хоёр дахин их цаг зарцуулахын зэрэгцээ машинаа эвдэж буй аж. Тиймээс уг замыг бүх нийтийн хүчээр богино хугацаанд засахаар Завхан аймгийн Засаг дарга шийдвэрлэж, аймгийнхаа гамшгаас хамгаалах бүх алба, аж ахуйн нэгж, байгууллагууд, аймгийн болон сумдын Онцгой комиссыг ирэх есдүгээр сарын 2-ны 09.00 цагаас 13-ны 09.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байддын зэрэгт шилжүүлэхээр тогтов. Энэ замыг засахад наад зах нь 153.8 сая төгрөг шаарддагатай гэсэн тооцоо гарчээ. Иймд зам засварт зориулан хандив өргөхийг аймгийнхандаа уриалсан байна. Уг нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлд энэ намраас хатуу хучилттай 114 км авто зам тавьж эхлэх учиртай. Энэ замд байдаг Загастайн давааны 67 км хэсгийг хатуу хучилттай болгохоор 2012 оны тавдугаар сард гэрээ байгуулан, гүйцэтгэгч нь ажилдаа орсон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогссон. Үүнийг дуусгахад шаардлагатай мөнгөний зарим хэсгийг Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар тогтсон, одоо УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм. Үлдсэн мөнгийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс гаргахаар ярьж буй аж. Мөнгө олдлоо ч энэ намар ажлыг нь эхлүүлэх боломжгүй учраас орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор замаа засахаар тогтсон юм байна.
Д.Бадамсүрэн: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс их хордож байна
2016 оны 10 сарын 10 775
Зууны мэдээ сонин 2016.08.25 Р.ОЮУН П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Бадамсүрэнтэй ярилцлаа. -Хоол боловсруулах эрхтэний ямар өвчлөл түгээмэл байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү? -Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 70 хувь нь элэгний цирроз ээнэгшлээ алдчихсан, нойр булчирхай хайлчихсан, ходоод, хоол боловсруулах дээд замын цус алдалттай өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Хоол боловсруулах эрхтэнд улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай ордог. Монгол Улсад халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэний эмгэг багтдаг. Үүн дотроо элэгний өвчлөл тэргүүлж байна. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор 2030 он гэхэд бусад хөгжилтэй улс оронд зүрхний шигдээс, харвалт тэргүүлэх хандлагатай байгаа. Харин Монголын хувьд элэгний цирроз ихсэх хандлагатай байна гэсэн. Өнгөрсөн жилээс эхлээд "Эрүүл элэг" хөтөлбөр хэрэгжүүлж С вирусын тархалтыг 2020 он гэхэд зогсоохоор ажиллаж байгаа нь үр дүнтэй болж байна. Харвони эм орж ирсэнтэй холбоотойгоор элэгний С вирусын өвчлөл буурах хандлагатай ч В вирусын тархалт их байна. Үүн дээр архины шалтгаант элэгний эмгэг нэмэгдэж байна. -Архи хоол боловсруулах эрхтэнд яаж нөлөөлдөг вэ? -Сүүлийн үед Монголд архисах өвчин ихэссэн. Архисах өвчний дор архины улмаас үүсч буй элэгний эмгэгүүд, нойр булчирхайн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Мөн эмийн шалтгаант өвчин сүүлийн үед их ирэх боллоо. Эмийн замбараагүй хэрэглээтэй, дур мэдэж эм уух, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд замбараагүй хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэг аюултай зүйл нь эмч бичиж өгдөггүй, сүлжээгээр мэргэжлийн бус хүмүүсийн үгээр их хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд хортой. -Тэгвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүний биед сөргөөр нөлөөлж байна гэж ойлгож болох уу? -Монгол хүний элэг эмийн болон архины төрлийн бодисыг удаан задалдгийг манай зөвлөх эмч, академич, Б.Цэрэндаш багшийн судалгаагаар нотлосон. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэневропын оронд үйлдвэрлэдэг. Тэнд том биетэй жин ихтэй хүмүүст зориулж үйлдвэрлэсэн нэмэлт бодисуудыг энд монголчууд тэр тунгаар нь хэрэглэхээр эмийн хордлогод ордог. Эмийн хордлого нь элэг, бөөрний хавсарсан дутагдлаар илэрдэг. Би эмч болсноосоо хойш ийм зургаан тохиолдолтой таарсан ч нэг хүнийг л аварч чадсан. Тэгэхээр ямар хүнд байдалд ордог нь ойлгомжтой байх. -Сүүлийн үед хүмүүсийн амнаас нойр булчирхай өвдөөд гэсэн үг их гарах болж. Энэ юунаас болж байна вэ? -Сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа өвчлөл бол цөсний шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл. Нойр булчирхай хайлаад орж ирж байна. Энэ нь нэг талаасаа архины шалтгаантай, нөгөө талаасаа цөсний шалтгаантай. Үүний дараа ходоодны хеликобактери яригдана. Ходоодны хеликобактери нь ариун цэврийн нөхцөл муу хөгжингүй орнуудын өвчин гэж нэг талаар тодорхойлдог. Сүүлийн үед гарч байгаа аюултай зүйл нь манайхан антибиотик замбараагүй хэрэглэснээс хеликобактери нь дасан зохицдог. Өнгөрсөн зун хийсэн Х.Оюунцэцэг багшийн судалгаагаар хеликобактерийн үед уудаг эмэндээ 37 хувь нь дасал болчихсон байсан. Энэ эмийг бөөр, нойр булчирхай, цөс, уушгины үрэвсэлд хэрэглэдэг. Гэтэл хеликобактерид уусаар байгаад бусад өвчинд үйлчлэхээ больсон. Тиймээс эм, тангын замбараагүй хэрэглээг больж, мэргэжлийн эмчид хандаж. зайлшгүй шаардлагатай үед л эм уугаач гэж хэлмээр байна. Зөвхөн парацетамол гэхэд Монголд 44 хэлбэрээр орж ирж байна. -Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь юутай холбоотой вэ. Идэж, ууж байгаа хоол хүнснээс болж байна уу. Ийм тохиолдолд яах естой вэ? -Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь олон шалтгаантай. Гэдэсний өөрийнх нь эмгэг ходоод, нойр булчирхай, цөс байж болно. Мөн нийгмээрээ стресстэй байна ш үү дээ. Стресстэй байхад улаан хоолойноос эхлээд шулуун гэдсийг дуустал гэдэсний булчингууд агшилт өгдөг. Гэдэсний булчингийн мэдрэлжүүлэлтийн саа, саажилттай холбоотойгоор гэдэсдүүрч томрох тал байдаг. Ийм тохиолдолд гэдэсний зураг авахуулж харах хэрэгтэй. Энэ нь шохойгоор клизм тавиад рентгенээр зургийг авна. Төрөлхийн урт, өргөн гэдэс гэж байна. Гэдэсний саа, саажилт байна уу гэдгийг гэдэсний бичлэг хийж үздэг ч манайд байдаггүй. Хүмүүс Эрхүүд очиж хийлгэдэг юм билээ. Бүр болохгүй бол мэс заслын аргаар дуран оруулж гэдсэнд ямар нэг голомтот өөрчлөлт байгаа эсэхийг шалгадаг. Шулуун гэдэсний агшилтаас болж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, өтгөн гүйцэт гараагүйгээс өтгөн хатах асуудал нэлээд байдаг. Үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээгээр юунаас болсон оношоо тогтоолгоод түүнийхээ дагуу эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй. -Рентген зургийг хаана авахуулах вэ. Гэдэсний бичлэг хийдэг төхөөрөмжийг оруулж ирэх боломжтой юу? -Том эмнэлгүүд бүгд хийж байгаа. Эхний ээлжинд гэдэснийхээ зургийг авахуулаад ямар нэг сэжигтэй зүйл байвал гэдэсний дуран хийлгүүлээд болохгүй бол мэс заслын аргаар шалгадаг. Эрүүл мэндийн байгууллагууд их тохиолддог өвчнүүдийнхээ оношлуурыг оруулж ирдэг. Тэгэхээр гэдэсний бичлэгийг цөөн хийдэг болохоор эмнэлгийн тоног төхөөрөмж, эм оруулж ирдэг компаниуд ашиггүй гэж үздэг юм шиг байна лээ. Манай эмнэлэг ч гэсэн эхлээд элэгнийхээ багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирэх сонирхолтой. Төсөв маань хязгаарлагдмал болохоор үүндээ баригдаад байгаа юм. -Заримдаа хүмүүсийн амнаас эвгүй үнэр гардаг. Энэ нь ходоод өвчилсөнтэй холбоотой юу? -Байж болно. Хүний идэж, уусан зүйл ходоодонд орж бүрэн задарч, шимэгдээд доошоо явах ёстой. Гэтэл бүрэн задарч, шимэгдээгүй болохоор ходоодонд байгаа хоол ялзарч муухай үнэртэж болно. Нөгөө талаар хеликобактери гэж ярьдаг. Ходоодонд үрэвсэл үүсгэдэг үндсэн гурван шалтгааны нэг нь хеликобактери. Хеликобактери илэрснээр ходоодонд үрэвсэл явагдаж хоолны шингэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн багцаа байгаа болохоос ходоодонд хатингаршил, улаалт, шарх, шалбархай, хавдар байна уу гэдгийг заах үзүүлэлт болохгүй. Тиймээс заавал дурандуулж оношоо тодруулах шаардлагатай. Мөн амнаас эвгүй үнэр үнэртэх нь амтай холбоотой бүх эрхтэний ямар нэг үрэвсэл ч байж болно. Тухайлбал, чих, хамар, цагаан мөгөөрсөн хоолой төвөнхийн үрэвсэл ч байж болно. Мөн л эмчид хандах ёстой. Манайхны дунд дураараа онош тавих нь элбэг. Тухайлбал, хамраас цус гарахад элэг өвдлөө гээд орж ирдэг. Гэтэл даралт ихэссэнээс, хамарт шарх үүссэнээс, хамрын судас тасарснаас цус гарч болно. Энэ үед заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. -Ямар тохиолдолд танай тасгаар үйлчлүүлдэг юм бэ? -Манайх гурав дахь шатлалын эмнэлэг гэдэг утгаараа Улаанбаатар хотынхоо бүх дүүргийг хариуцдаг. Дүүргийн эмнэлэгт хүчрэхгүй, дийлэхгүй, оношлож чадахгүй хүндэрсэн хүмүүс ихэвчлэн түргэнээр манайд ирдэг. -Хөгшчүүл маань цагаан идээний хөгц идэх ходоодонд сайн гэдэг. Энэ хэр үнэн бол? -Манайхан цагаан идээний хөгц сайн гэдэг худлаа. Үүнд хавдар үүсгэдэг бодис байдаг учраас идэж болохгүй. Мөн бууз жигнэхдээ гялгар уут хэрэглэдэг. Гялгар уут хүнсний зориулалттай биш болохоор ууршилтаар нь, хавдар үүсгэдэг бодис үүсч бууз руу ордог учраас хэрэглэхийг хориглож байна. Бас боорцог хийхдээ хуучин, хуршсан тос хэрэглэж болохгүй. Тэнд хавдар үүсгэдэг бодис үүсдэг болохоор байнга шинэ тосоор хийж байх ёстой. -Хүмүүст хандаж та зөвлөгөө өгөөч? -Баруун аймгийнхан хэт халуун хоол, цай, давс их хэрэглэдэг. Энэ нь улаан хоолой, ходоодоо шууд түлж байгаа юм. Байнга түлээд байвал хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс зөв зохистой хооллож, эмээ зөв уух хэрэгтэй.
Дампуурлаа зарласан “Монгол газар” Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй
2016 оны 10 сарын 10 694
Үндэсний шуудан сонин 2016.08.23 “Монгол газар” болон түүний охин компани болох “Эм Жи Эйч” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын балгаар Орхон гол бохирдож, улаанаараа эргэж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэсэн билээ. Өнгөрсөн оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан “Монгол газар” компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурсаныг нь улсын хэмжээнд зарласан компани ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулж, Монголын төрд молиго үмхүүлж байгааг холбогдох эрх бүхий яам, тамгын газрынхан мэдэж байгаа эсэх нь сонин байна. “Монгол газар” ХХК-ийн дампуурлыг эргэн сануулбал, тус компани нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн. Эдгээрийг төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны нэгдүтээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Үүний дараа тус компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн юм. Ингэснээр өнөөг хүртэл тус компанийг үйл ажиллагаа явуулах эрхээ эрх зүйн хүрээнд үргэлжүүлж байгаа гэх мздээлэл тодорхойгүй байгааг дурдах хэрэгтэй. ТЭД ЯМАР МОЛИГО ҮМХҮҮЛСЭН БЭ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээх гэсэн башир арга гэлтэй.Өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд “Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь “Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан “Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу. Одоогоор тодорхой байгаагаар “Монгол газар” компани Монголын төрд туслан гүйцэтгэгч гэсэн нэрээр молиго үмхүүлчихээд байна. Б.ГАНБОЛД: ДАМПУУРСАН КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БИШ Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Ганболдтой холбогдож дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар тодрууллаа. -Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр гарсан компанийг дампуурсан гэж ойлгох нь зөв үү? -Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг. -Төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр нь гарсан аж ахуйн нэгж, байгууллага бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлж болох уу? -Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсап гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно. -Дампуурлаа зарласан нэг компани ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө талбайд 14 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус уу? -Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус. -Дампуурсан ч өмнө нь авсан байсан тусгай эрхийнхээ талбайд ашиглалт явуулж байгаа тохиолдолд төр, холбогдох яам, тамгын газар тус компаниас хариуцлага нэхэх боломжтой юу. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг шаардах, нөхөн төлүүлэх гэх мэт? -Эрх зүйн хувьд боломжгүй. Шүүхээс төлбөрийн чадваргүйг нь тогтоосон, эрхээ дахин сэргээгүй тохиолдолд эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй. "МОНГОЛ ГАЗАР" КОМПАНИ ГАНЦХАН ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛААГҮЙ “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр нь алтны ордын 10 лиценз эзэмшигч байсан бөгөөд үүнийхээ тавыг “Хадгаламж” банкинд алдсан гэдэг. Олон-Овоотод зургаан орд эзэмшдэг байснаас тавыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны долоодугаар сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 ам.доллар гэнэ. Үлдсэн дөрвөн лиценз нь “Монгол газар” ХХК-ийн Архангайн Булган, Цэнхэр, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны хоёрдугаар сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах эдгээр алтны орд дөрвүүлээ "Голдман Сакс Интернэшил"-ийн барьцаанд байдаг гэгддэг. МХЕГ болоод бусад албаны байгууллагынхан тус компани байгалиас алт олборлож, хөлждөг ч нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын тал дээр нойл заадаг хэмээж буй. Ашиглалтын лиценз авсан газар бүртээ нөхөн сэргээлт хийдэггүй, овоолсон шороо, ухаж, онгичсон газар үлдээдэг байна. Эцэст нь, Орхон голын эхийг бохирдуулагчдыг Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хэчнээн зарлаад яаж ч чадалгүй өнөөдрийг хүргээд байна. Зарим жишээ дурдъя. Урсгал ус улаан шороогоо хэчнээн километр урсаад ч цэвэрлэж дийлэхгүй бохирдож, загас жараахай нь үй олноороо устаж, ургамал, хөрс нь бохирдож, гэмтээд байгааг мэргэжлийн байгууллагынхан шүүхийн өмнө хэчнээн батлаад ч “Монгол газар”, “Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж байв. Үүний дараа дээр компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж, холбогдох яамныхан дээрх компанийнхныг учирлаж аргадаад ч тусыг эс олсон. Өнөөдөр ч тэд зөвхөн Орхон голыг бус тухайн орон нутгийн байгаль орчин, хөрс, ургамлыг хамтад нь бохирдуулсаар байна. Шулуухан хэлбэл, ашигт малтмалаар хөлжигч “Монгол газар” тэргүүтэй компаниуд хэтэрхий даварч байна. Тэдэвд хариуцлага хүлээлгэх, шударга төр үгүйлэгдэж байна. Орхон гол, уснаас үнэтэй алтны компанийн эрх ашиг гэж байдаг гэж үү, эрхэм түшээд ээ.
Адууны махны экспорт 40.7 хувиар нэмэгдэв
2016 оны 10 сарын 10 433
Монголын мэдээ сонин 2016.08.22 Монгол Улс оны эхний долоон сарын хугацаанд 3.9 сая ам.долларын адууны мах экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Харин тоо хэмжээний хувьд жилийн өмнөхтэй харьцуулахад 66 орчим хувиар өсч, 2100 орчим тонн болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Монгол Улсын хувьд адууны махаа голчлон ОХУ-д экспортолдог. Манай улс махны экспортоо дэмжихээр зорьж байгаа бөгөөд дийлэнхийг нь ОХУ, БНХАУ, Казахстан улсад гаргаж байгаа юм. Түүнчлэн Вьетнамд мах экспортлох зөвшөөрлийг "Мах маркет", "Хатан сүйх импекс", "Дархан мах экспо", "Перком" компаниудад олгожээ. Энэ онд БНХАУ-ын мэргэжлийн хяналтынхны шинжилгээгээр шүлхий өвчингүй болохыг нь тогтоосон баруун таван аймгаас дотоодын гурван компанид БНХАУ-д хонь, ямааны мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Мөн өнгөрсөн баасан гарагт "Хатансүйх" компани дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д, үхрийн ясны өтгөрүүлсэн шөл бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортолж эхэллээ. "Хатансүйх" компани Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан дөрвөн компанийн нэг бөгөөд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байгаа нь анх удаагийнх гэдгээрээ онцлог ажээ.
Цэцэрлэгийн бүртгэлийг Авлигатай тэмцэх газраас хянахаар боллоо
2016 оны 10 сарын 10 412
Өдрийн сонин 2016.08.22 Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насныхныг өнөөдрөөс харьяа дүүргийн цэцэрлэгүүд бүртгэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хонон өнжин дугаарлаж эхлээд байгаа. Жил бүрийн өдийд иймэрхүү асуудал сөхөгддөг. Тэгвэл өнөө жилийн цэцэрлэгийн бүртгэлд Авлигатай тэмцэх газраас хяналт тавихаар болжээ. Учир нь цэцэрлэгийн бүртгэлийн үеэр танил тал, хамаатан саднаа авдаг эсвэл ажилтан, албан хаагчид авлига авдаг гэсэн гомдол тасрахгүй байгаа аж. Судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 240 гаруй мянган хүүхэд бий гэсэн мэдээлэл байна. Урьдчилсан тоон мэдээгээр хөдөөд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, аймаг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 гаруй цэцэрлэг шинээр барьж нийт 6000 орчим хүүхдийг хүлээн авах боломжтой болсон байна. Мөн хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллах нөхцөлөөр хангаж, тусгай зөвшөөрөл олгосноор 6000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний төвөөр дамжиж 4000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвтэй байна. Тэгэхээр 2016-2017 оны хичээлийн жилд 16 мянган хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийн тоог нэмэгдүүлнэ гэсэн үг.
Дахиад бөөс
2016 оны 10 сарын 10 409
Өнөөдөр сонин 2016.07.29 Ч.Туяа Танилын минь охин бөөстжээ. Охиных нь төрсөн өдөр саяхан болж, элдэв амттан, эрээн мяраан хувцас, үсний зүүлт, хавчаар, даруулга, боолт гээд есөн шидийн л бэлэг цугласан юм байх. Охин хүүхэд юм хойно, хамгийн түрүүнд нөгөө олон боолт, зүүлтийг бүгдийг нь шахуу толгойдоо зүүгээд гоёчихож. Маргаашнаас нь охины толгой загатнан, тавгүйтээд эхэлсэн ч ээж нь төдийлөн анзаарахгүй явсаар хэд хоногийн дараагаас үс нь хуурстсаныг мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй бөөс гүйж явсан гэнэ. Нөгөө гайхлыг бушуухан устгасан ч цус гараагүй тухай тэрбээр гайхсан байдалтай ярив. 80-аад оныхон болон түүнээс өмнөх үеийнхэн бөөстэй нүүр тулж явсан нь үнэн. Одоо л бөөсний тухай ярихаар ичиж зовон, балиар завааныг нь гайхаж буй ч бидний аав, ээжийн үед бөөстдөггүй хүн гэж бараг л байгаагүй, эмээ, өвөөгийн эринд бол гэрийнхээ гадаа тухтай гээч нь суугаад бөөсөө нясалдаг байсан гэдэг.. Гэхдээ энэ нь сайрхан, гайхуулаад байх зүйл биш ч сүүлийн жилүүдэд бөөс гээч "эргэн ирж" буй талаар мэр сэр сонсогдох болсон. Сонсогдохоор барахгүй нийслэлийн 82, 162, 149 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байсан. Энэ талаар хэсэг шуугиад л өнгөрснөөс өнөөх бөөс юунаас халдварлан, хаанаас ирсэнд хариу өгөх мэргэжилтэн гараагүй. Эсгий гэрт шавааралдан амьдарч байснаа бодвол монголчууд бид хэдийнэ дэлхийтэй хөл зэрэгцэн, зарим нь тохилог, цэвэрхэн орон сууцанд амьдарч, гэр хорооллынхон ч гэсэн усанд орох соёлд суралцсан. Тэгвэл усанд ордоггүй, угааж цэвэрлэдэггүй бохир заваан хүмүүст байдаг гэх тодотголтой өнөөх бөөс яагаад ам бүл цөөтэй, цэвэрч, нямбай айлын хүүхдийг "зовоох" болов. Урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтноос болж хүүхэд нь бөөстсөн гэх эцэг, эх цөөнгүй байгаа юм. Дээр бичсэнтэй адил явдал яалт ч үгүй гараад буй гэнэ. "Шарласан хүнд бөөс сайн" гэх сургаар 2008 оны үед нэгэн хүн өнөөх гайхлыг хайсан боловч траншейныхан гэх тэнэмэл хүмүүст ч байгаагүй гэдэг юм билээ. Гэхдээ гадаадын хөгжилтэй орны хүн ам ч бөөсний асуудалтай. Шведэд амьдардаг нэг танилын маань хүүхдийн ангийн сурагч бөөстсөн тухай сонсож л байлаа. Бид бөөс гээчийг мартаад удсан тул энэ талаар ам нээхээс ичиж, асуудал гарсан ч дор бүрнээ нуугаад л өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Хэдэн найз уулзах үеэр нэг нь зориглон хүүхдээ бөөстсөн талаар ам нээтэл "Манай хүүхэд ч бас, би өөрөө хүртэл" гэж ирээд л ам уралдан ярьсан гэдэг. "Нэг ангид 40-50 хүүхэд явдаг учраас хажуу бөөрөөрөө наалдан, зэрэгцэж унтахаас өөр аргагүй байдаг. Тэгээд л нэгнээс нь бөөс халдсан байх. Ачаалал ихтэй байгаа нь ийм асуудал гарахад хүргэлээ" гэж нэгэн цэцэрлэгийн эрхлэгч ярьж байсан. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ жил ч урьдын адил цэцэрлэг, сургууль ачаалал ихтэй ажиллах нь тодорхой. Ингэлээ гээд хүүхдүүд бөөстөж, хуурстаад байвал юу болох билээ. Энэ талаар МХЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад "Хүүхэд минь үсний хятад боолт зүүснээс хойш бөөстчихлөө. Шалгаж өгнө үү" гэсэн гомдол манайд ирсэн. Үүнийг нягтлахад "Хүмүүс л үсний хятад боолт, зүүлтнээс болж бөөстөж, хуурстаад байна гэсэн шүү дээ" гэжээ. Гэхдээ манай байгууллага гадуур зарж буй хувцас, хэрэглэлд хяналт тавьдаггүй. Тоглоомыг л хянаж, шалгадаг" гэлээ. Хүмүүсийн ярьснаар бидний мэдэх бөөснөөс огт өөр, маш хурдан дэвхэрдэг, урт хөлтэй гэж тодотгоод буй өнөөх бөөсийг холбогдох газрууд нь анхааралдаа авч, шинжилж судалсан, эсэхийг Мал эмнэлэг үржлийн газрын ажилтнаас асуухад, "Манайд одоогоор ийм хүсэлт ирээгүй. Паразит гэдэг үүднээс Мал эмнэлгийн хүрээлэн судлах боломжтой" гэж хариулсан. Харин ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан "Сүүлийн үед хүүхдүүд бөөстсөн талаар гомдол гарч байгаа нь үнэн. Тиймээс хүүхдийн үс, хувцасны хуниас, нугалаас зэргийг тогтмол шалгаж, толгойн бөөс дамжихаас сэргийлж, үсийг боож, сүлжих хэрэгтэй. Толгойн үсэнд бөөс байгаа, эсэхийг шалгахын тулд мөрөн дээр цагаан даавуун алчуур юм уу, амны цаас тавьж, үсийг нь самнаж үзэх, угаагаагүй хувцас, үсний сам, малгай, алчуур, цагаан хэрэглэл, чихэвч, хүүхдийн чихмэл тоглоом зэргийг бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй. Цэцэрлэгийн багш нар хүүхдийн сам, цагаан хэрэглэлийг сольж хэрэглэж болохгүй" гэж ярилаа. XXI зуунд ч бөөс гээч шимэгч устаж үгүй болоогүй нь үнэн учраас бид сэргийлэх аргыг мэддэг байхад илүүдэхгүй биз. Нэг удаа гарсан бөөс дахиад дэгдэхийг үгүйсгэхгүй тул цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэн, устгуулах талаар заавар, зөвлөгөө авч хэрэгжүүлэх, хөнжил, гудас, орны бүтээлэг, шаардлагатай бол хувцас зэргийг перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бөөс устгах зориулалтын бодисоор ариутгахыг эмч нар зөвлөсөн. Нэмж хэлэхэд, толгойн бөөс нь хүний толгойн үс, зарим тохиолдолд сахал зэрэгт шимэгчилдэг, 2-3 мм урт биетэй, өдөрт 2-3 удаа цус сордог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 35 хэмд нэг, 25-30 хэмд хоёр, 10-20 хэмд долоо ба түүнээс дээш өдөр амьдрах чадвартай аж. Эмэгчин бөөс өдөр бүр дөрөв, амьдрах хугацаандаа 100 орчим хуурс гаргадаг байна. Бөөстөхийг эмч нар өвчин гэж үздэг бөгөөд зориулалтын шампунь хэрэглэхийг зөвлөдөг аж.
Эрүүл хүүхдүүд минь эрэмдэг болох вий
2016 оны 10 сарын 10 404
Өнөөдөр сонин 2016.07.28 Г.Баярцэцэг Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан зүйл тун ховор гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Уг нь Монголын нийт хүн амын талаас илүү хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Цэцэрлэгийн хашаан дахь элстэй сүүдрэвч, байрнуудын дунд байрлах хуванцар гулсуур урин дулааны цагт хүүхэд, багачуудыг зугаацуулдаг юм. Харин хотын төвөөс зайдуу суурин, гэр хорооллын багачуудад хаягдал дугуйгаар хийсэн амьтад, төмөр гулсуур л бий. Стандартчилал хэмжил зүйн газраас тоглоомын чанарт стандарт тогтоож өгсөн ч талбай байгуулахад нь шаардлага тавьдаггүй аж. Тийм учраас барилгын компаниуд, СӨХ, дүүргүүдийн ЗДТГ өөрсдийн хүссэнээрээ хүүхдийн тоглоомын талбайг тохижуулдаг байна. Үерийн ус тогтдог нам дор газар, авто замын дэргэд гэхчилэн "гологдол" газраа л тоглоомын талбай байгуулахад илүүчилнэ. Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг огт тооцохгүйгээр шүү дээ. Унавал өвдөг, тохойгоо шалбалчихааргүй зөөлөвч дэвсээд л аюулгүй байдлыг хангалаа гэж үздэг. Гэвч энэ нь том эндүүрэл юм. Тоглоомын талбай байгуулах стандарт байхгүйгээс бидний хүүхдүүдэд ямар аюул учирч байгааг баримтаар хүргэе. Баримт 1. Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Ц-ийн гурван настай охин савлуурт цохиулж, гэмтжээ. Тус хорооны байрны баруун талд нийслэлд ховорт тооцогдох тохижилттой тоглоомын талбай бий. Усан оргилуур, бүх насны хүүхэд тоглож болох гулсуур, савлуур, авирдаг тавцан, эцэг эхчүүд жаалуудаа харж суух боломжтой сандал, ахмадуудад зориулсан сүүдрэвч гээд л сүрхий тохижилттой. Гэвч савлуурыг гулсууртай мөр зэрэгцүүлэн байрлуулжээ. Яг л хамар хашааны айлууд шиг. Нэг гулгасан хүүхэд дахин тоглохын тулд савлуурын араар явж, шат руу очих болно. Өөрөөр хэлбэл, багачуудад савлуурдаж буй нэгэндээ цохиулахгүй өнгөрөхийн тулд нэлээд ур чадвар хэрэгтэй болж буй юм. Харамсалтай нь Ц-ийн охинд тийм ур чадвар дутаж, савлуурт цохиулжээ. Баримт 2. Энэ өдөр Баянзүрх дүүргийн XV хорооны иргэн Б-ийн долоон настай хүүгийн цээжин дээр 37 размерийн гутлын улны хээ үлдсэн аж. Тус хороонд байрлах 13 дугаар байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбай жижиг гулсуур, савлууртай бөгөөд арьс шалбарахаас сэргийлсэн зөөлөн хавтантай. Гэвч талбайн төвд турник бий. Томчуудын эр чадлаа нэгэндээ гайхуулах хэрэгсэл тоглоомын талбай дээр байсан нь хүү ийн бэртэх шалтгаан болжээ. Дээрх хоёр хэрэг тоглоом хоорондын зайд тавигдах стандарт байхгүйгээс үүдсэн байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэ бол жирийн үзэгдэл аж. Тоглоомын талбай нь авто зам, гараашаас хэдэн метрийн зайд байх вэ гэдэг стандарт ч байхгүй гэнэ. Үүнийг хот төлөвлөлтөд тусгаж, барилга барих зөвшөөрөл олгохдоо дурддаг гэнэ. Баримт 3. Баянзүрх дүүргийн иргэн Б-ын хүү байрныхаа гаднах тоглоомын талбайн гулсуурын хагарсан ирмэгт шилбээ зүсчээ. Энэ тоглоомын талбай нь мөн л нийслэлд томоохонд тооцогдоно. Сагсных нь талбайг тойруулж хашаа барьсан нь жаахан хүүхдүүдийг томчуудад "мөргүүлэхээс" сэргийлсэн аж. Гэвч талбайд эвдэрхий тоглоом ихтэйгээс гар, хөлөө урахаас эхлээд хүүхдүүд гэмтэж бэртэх нь олон гэнэ. Баримт 4. Энэ өдөр Баянзүрх дүүргийн иргэн Д-ийн хүү толгойдоо таван оёдол тавиулжээ. Тэрбээр найзтайгаа уулзахаар тус дүүргийн 15 дугаар байранд очсон аж. Тэнд хуванцар гулсуур, савлуур байхгүй. Төмөр гулсуур, доор нь багахан элстэй аж. Мөн гулгаж буусан хүүхэд шууд хайрган дээр газарддаг юм байна. Тэр гулсуур эвдрэн, төмөр нь суларснаас хүүгийн гуяыг гэмтээгээд зогсохгүй, хүү шороон дээр ойчсоноос болж толгойгоо гэмтээсэн гэнэ. Баримт 5. Хоёр настай Чингүүн хүү мөн толгойгоо хагалж, оёдол тавиулав. Түүнийг гулсуур дээр гарч, гулгах ээлжээ хүлээх зуур үеийн хүүхэд урдуур нь дайрч, түлхэн унагасан гэнэ. Хүү хуванцар гулсуурын тавцан дээрх хамгаалалтын хананы бөөрөнхий нүхээр ойчжээ. Манай улсад "Хүүхдийн тоглоомын талбайд хурц үзүүр, ирмэгтэй тоглоом байрлуулж болохгүй" гэсэн дүрэм бий. Гэхдээ хайрга байлгаж болохгүй гэсэн хориг байхгүй. Эвдэрхий тоглоомыг хэрхэх нь ч тодорхой бус. Орон сууцны дундах тоглоомын талбайн багагүй хэсгийг хайрга эзэлдэг, мөн заавал нэг эвдэрхий тоглоом байдаг гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй. Талбайд хурц үзүүр, ирмэгтэй тоглоом байрлуулахгүй нь мэдээжийн асуудал. Үүний оронд тухайн тоглоом дээр ямар бие бялдартай, хэдэн настай хүүхдүүд тоглох вэ гэдгийг тусгаж өгсөн бол илүү өгөөжтэй байх сан. Гулсуурын тавцангийн хашилтын нүхээр нэлээд биерхүү хүүхэд ч багтчихаар юм билээ. Баримт 6. Баянзүрх дүүргийн XX- VII хорооны иргэн Н-ын дөрвөн настай хүү болон түүнтэй хамт тоглож байсан хоёр жаалын гуя, гарт өргөс шигчихсэн байж. Чухам юуны учир ийм хэрэг болсон талаар эцэг, эхчүүд нь тодруулахад хүүхдүүд элс хашсан модон хаалт дээр суусан гэнэ. Тус хороонд тоглоомын талбай гэхээр газар ховор аж. Өнгөрсөн зун хэсэг талбайг шинээр тохижуулж хаягдал дугуйгаар хийсэн амьтан, нэг сүүдрэвч, дөрвөн төмөр сандал байрлуулж, хэсэг газар элс асгажээ. Асгасан элс нь салхи болон хүүхдийн хөлөөр тараад байсан учир түүнийг тойруулан модон хашилт хийсэн гэнэ. Гэвч хашилтаа сайн харуулдаж, лакдаагүй учраас хүүхдүүдийг гэмтээсэн аж. Гэр хороололд үүнтэй ижил тоглоомын талбай олон бий. Энэ нь тоглоомын чанарт тавигдах стандарт хэрэгжихгүй байгааг илтгэнэ. Дугуйг шатаахад хорт хавдар үүсгэх бодис ялгардаг гэдгийг эрдэмтэд баталсан. Үүнээс гадна дугуйнд шатахуун, тос маслоны үлдэгдэл гээд хортой бодис олон бий. Гадаа +20 хэмээс дээш дулаан байх үед дугуйнд гар хүрэхэд түлэх шахам хайрдаг. Ингэж нарны гэрэлд удаан байлгах нь шатах үйл явцтай ижил гэнэ. Тэгэхээр дугуйгаар хийсэн сандал, тоглоом хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, "Хүүхдүүдээ ямар тоглоомоор тоглох нь бидэнд огт хамаагүй" гэж байгаатай адил юм. Жижгэвтэр тоглоомын талбай байгуулахад 6-10 сая төгрөг зарцуулдаг гэсэн. Ингэхдээ тоглоомыг нь ямар материалаар хийснийг тодруулдаггүй, худалдаж аваад л гүйцээ. Ийм тоглоом худалддаг хэд хэдэн газар нийслэлд бий. Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг, Монгол гуравдугаар сургуулийн хойно байрладаг. Тэндхийн ажилтнаас тоглоомонд тавигдах стандартыг хэрхэн мөрддөг талаар лавлахад "Манайх нийслэлийн хаа сайгүй байрлуулсантай л ижил тоглоом оруулж ирдэг. Тэгэхээр бусад тоглоомын стандарттай яг ижил" гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Худалдаж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг мэдэхгүй нь гайхаш төрүүлсэн. Энэ мэтээс гадна тоглоомын талбайд байдаг дасгалын төмөр хэрэгслүүд хүүхдүүдэд "заналхийлж" байдгийг эцэг, эхчүүд хэлсэн. Нийслэлд байгаа бүх л тоглоомын талбайд ийм төхөөрөмж бий. Залуус, ахмадуудад биеийн чилээгээ гаргахад нь дөхөм болгох зорилгоор тоглоомын талбайд байрлуулдаг ч үндсэн хэрэглэгчид нь хүүхдүүд. Шилбэ, гуяны булчин чангалах зориулалттай төхөөрөмжид хүүхэд хөлөө хавчуулж, бэртэл авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Мөн хөлийн шар ус тараах зориулалттай төхөөрөмж дээр тоглож байгаад буухдаа шилбэний ясаа гэмтээсэн нь ч бий. Гадаадын улсууд хүүхдийн тоглоомын талбайд хийлдэг тоглоом байрлуулдаг гэсэн. Харин манайд эсрэгээрээ мод, төмөр байрлуулах. Хүүхдэд өргөөд дийлэхгүй төмөр савлуур ч байх жишээтэй. Өөрсдийн биеийн жингээс хүнд тоглоомыг хөлөөрөө түлхэн, хөөргөж тоглох нь юу л бол. Хүүхдэд зориулсан талбай нэрийн дор хүч чадлаа сорьдог тулааны талбар байгуулдаг том эндүүрлээ хэзээ болих вэ.
Цөмөрсөн замыг “Улаанбаатар” нэгтгэл нөхнө
2016 оны 10 сарын 10 400
Өнөөдөр сонин 2016.07.28 Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт ус ихтэй бороо орж гудамж, замууд усанд автсан. Борооны ус зайлуулах шугам хангалтгүйгээс болж зарим хүн гудамжаараа ч явж чадахгүй байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XIII хорооны Хангайн 61-63 гудамжны зам нь эвдэрсэн учир оршин суугчид гэр рүүгээ ороход хүндрэл үүсээд байгаа гэнэ. Уг замыг засаж өгөх хүсэлт гаргаад байгаа юм байна. Гудамжны зам эвдэрснээс гадна хэд хэдэн байршилд авто зам цөмөрчээ. Тухайлбал, XXI хорооллоос Толгойт хүрэх чиглэлийн авто замд нэлээд хэдэн нүх гарсан аж. Тус замд засвар хийгээгүй удсан учир цөмөрсөн байх гэх хариултыг албаны хүмүүс өгөв. Мөн Дэнжийн мянгаас Зурагтын эцэс хүртэлх замд том нүх гарчээ. Гэвч тус замыг хэн, хэзээ нөхөх нь тодорхойгүй байна. Улсын баяр наадмын өмнө уг зам эвдэрсэн ч өнөөдрийг хүртэл засахгүй байгаа талаар оршин суугчид нь хэлэв. Түүнчлэн Тасганы овооноос Зурагт руу өгсөх замд хэд хэдэн газар цөмөрсөн бөгөөд замын гол нь товойжээ. Уг замыг 2014 оны сүүлчээр ашиглалтад оруулсан аж. Замуудын эвдрэлийг хэзээ засах талаар нийслэлийн Авто замын газрын Зам ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Төрбилэгээс тодруулахад "Одоогоор ийм замууд эвдэрсэн тухай мэдээлэл манайд ирээгүй. Ер нь замын нөхөөсийг "Улаанбаатар" нэгтгэл хийж байгаа. Тавиад нэлээд удсан замууд л эвдэрч байгаа байх. Шинэ зам эвдэрсэн бол тавьсан компани нь засах ёстой" гэв.
Д.Одонгэрэл: Халуун орчинд хадгалсан талхны гаднах шинж өөрчлөгддөг
2016 оны 10 сарын 10 436
Өнөөдөр сонин 2016.07.26 "Талх чихэр" компанийн бутээгдэхүүн болох "Атар" талх нь өнөөдрийн он сартай хэрнээ хатаж хорчийсон байдалтай зарагдаж буй талаар иргэдээс гомдол ирсэн юм. "Шинэ гээд хуучин талх зарж байна" гэсэн гомдол иргэдийн дунд байна. Тиймээс "Алтжин Бөмбөгөр" худалдааны төв болон Улсын их дэлгүүрт байрлах "Номин"-гийн салбараар өчигдөр 11.30 цагийн үед очлоо. "Алтжин Бөмбөгөр"-т зарж буй талхны дунд 2016.07.23 гэсэн он, сартай нь ч байх аж. Гурав хонох гэж буй энэ талхаа буцаадаггуй юм уу гэж худалдагчаас асуухад ""Атар" талх өдөртөө ирээд л дуусчихдаг юм. Тийм талх байна уу" гэж хээв нэг хариулах. Харин өөр нэг лангуунд 2016.07.25 гэсэн шинэ талхнууд байх хэдий ч хуучин мэт хорчийжээ. "Уутанд хийснээс л талхны хэлбэр ингэж алдагдаж байгаа юм" гэж худалдагч тайлбарласан. "Номин" их дэлгүүрийн лангуунд долдугаар сарын 24-ний талх өрөөтэй байв. Учрыг асуухад, "72 цаг болоогүй учраас шинэ талх авахгүй" гэж худалдагч нь хариулсан. Харин нэг эгч "Олон талхнаас хайж хайж, өнөөдрийн шинэ талх авлаа" гэж, 25-ны талх харуулав. Ирээдуйгээс ирсэн талхны нэг нь энэ бололтой. Энэ талаар "Талх чихэр" компанийн Чанарын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одонгэрэлээс тодрууллаа. -Өнөөдрийн он, сартай хэрнээ харахад хуучин талх зарагдаж байна. Энэ ямар учиртай вэ? -Цаг агаар дулаахан байгаа нь талхны хадгалах орчинд нөлөөлдөг. Манай үйлдвэрийн талхыг борлуулж буй дэлгүүрүүдийн дулааныг хэмжиж үзэхэд 30-34 хэмийн халуун, ямар нэгэн агааржуулалтгүй байсан. Талхыг сэрүүхэн, нарны гэрэл тусахгүй, 16-18 хэмд хадгалах байтал үүнээс хоёр дахин халуун орчинд борлуулж байна. Үүнээс шалтгаалан шинэ талхны гаднах шинж байдал нь өөрчлөгдөн хуучин мэт харагдаж байгаа юм. Түүнээс биш, буцаасан талхыг эргүүлэн худалддаггүй. Талх эмзэг бүтээгдэхүүн учраас 48 цаг хадгалдаг. "Атар" талхыг бараг буцаадаггүй. Өдөртөө зарагдаж дуусдаг. -"Амт, чанар нь өөрчлөгдсөн, давсгүй, исгэгч л амтагддаг" гэсэн яриа байна. Энэ талаар та юу хэлэх вэ? -ДЭМБ-аас давсны хэрэглээг бууруулах талаар олон төсөл хэрэгжүүлсэн. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан талхныхаа давсны хэмжээг бага зэрэг багасгасан. -Ирээдүйгээс ирсэн хүнс сүүлийн үед нэлээд таарах болсон нь ямар учиртай вэ? -03.00 цагаас хойш үйлдвэрлэсэн талханд маргаашийн огноо тавьдаг. Гэхдээ энэ нь хоносон талх гэсэн үг биш шүү дээ. Автомат савлагч заримдаа тавыг зургаа, наймыг ес мэтээр харагдуулах тохиолдол мэр сэр гаргадаг. Үүнийг бид хянаж байна. Мөн зарим дэлгүүрийн худалдагч талхны уутны амсрын боолтыг сольсон тохиолдол гарсан. Талх зарагдахгүй хоёр хоносон бол худалдахыг хориглодог.

Сүүлд нэмэгдсэн мэдээ