70382348

info@umch-tender.kh.gov.mn

41 стандартыг шинээр баталлаа

2016 оны 10 сарын 10 368

Үндэсний шуудан сонин

2016.06.24

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, хими, хими технологи, хэмжил зүй, мэдээлэл, харилцаа холбоо, байгаль орчин, гөмөр зам, төрийн үйлчилгээ, эрчим хүч, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдал зэрэг есөн салбарын нийт 41 стандартыг хэлэлцэн баталлаа.

Хүнсний стандартад хүнсний бүтээгдэхүүний химийн нэгдлийг тодорхойлох аргачлалд тавих шаардлага, сүү ба цөцгийг спиртийн сорьцоор дулаанд тэсвэрлэх чадварыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэв. Харин эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг анагаахын салбарт нутагшуупах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. Мөн хэмжил зүйн олон улсын стандартыг орчуулан гаргаж халуун, хүйтэн усны тоолууртай холбоотой стандартуудыг гаргасан. Энэ нь тоолуурын чанар дээшлэх ихээхэн ач холбогдолтой ажээ.

Харин байгаль орчны стандартчиллын техникийн хорооноос байгальд байгаа, ажлын байрны, шатаах зуухнаас гарч буй хорт бодисуудын хэмжээг тодорхойлон стандарт болгон баталлаа.

Хурлын үеэр цаг уур орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваагаас зарим зүйлийг тодруулаа.

-Танайх ямар стандартууд батлуулсан бэ?

-Манай "Байгаль орчны стандартчиллын техникийн хороо"-ноос байгаль орчин, агаарын хяналт шинжилгээ, эх үүсвэртэй холбоотой хоёр стандартыг шинээр хэлэлцэж батлууллаа. Үүнд, чандарлах зуухны яндангаар агаар мандалд хаягдах утааны найрлага дах агаар бохирдуулах бодисын хэмжээ, техникийн ерөнхий шаардлага зэрэг орсон.

-Чандарлах зуухны яндангаар агаарт хичнээн хэмжээний хор цацагддаг юм бол?

-Энгийн зуух болон чандарлах зуухнаас маш олон төрлийн хор агаарт цацагддаг. Харин чандарлах зуух нь хүний эрүүл мэнд болон байгаль, хүрээлэн буй орчинд хортой бохирдуулах бодис, түүн дотроо хүнд металл, мөнгөн ус, хар тугалга гэсэн бодисуудыг ялгаруулдгыг стандартад нэмж орууллаа. Мөн удаан задардаг органик бохирдуулах бодис диоксидант гэсэн шинэ бохирдуулах бодисуудыг нэмсэн. Хуучин стандартуудад бол эдгээр үзүүлэлтүүд байхгүй, стандарчилж өгөөгүй байсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ