70382348

info@umch-tender.kh.gov.mn

Д.Батцэнгэл: Мал угаалгад хариуцлагатай хандахыг уриалж, албан даалгавар хүргүүлсэн

2016 оны 10 сарын 10 611

Өнөөдөр сонин

2016.07.05

Өчигдөр орон даяар мал угаалга эхэлсэн. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Батцэнгэлээс тодрууллаа.

-Мал угаалга хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Бог малын ноосыг хяргаснаас хойш 7-14 хоногийн хугацаанд угаалга хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Энэ нь зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхэн үе. Энэ хугацаанд малчид малаа угаалгавал ач холбогдол өндөр. Тийм ч учраас Мал эмнэлэг, үржлийн газраас аймаг, нийслэл, сумын Мал эмнэлгийн газар, Мал эмнэлэг, үржлийн төвүүдэд албан даалгавар хүргүүлж, мал угаах ажил идэвхтэй өрнүүлэхийг уриалж байгаа. Шар ширх, хүрд, хамуу, эргүү зэрэг паразиттах өвчин өнгөрсөн жил нэлээд гарч, мал, амьтны халдварт, гоц халдварт, паразит өвчний эрсдэл ихэссэн тул малчид болоод эмч мэргэжилтнүүд энэ ажилд онцгой анхаарах хэрэгтэй.

-Угаалгыг дээрх хугацаанд амжиж хийснээр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна ямар ач холбогдолтой бол?

-Олон талын ач холбогдолтой. Хамгийн наад зах нь ноосыг нь хяргаад удаагүй байхад угаавал уусмал бага ордог. Тэр хэрээр малчдад эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Элдэв өвчингүй мал тарган, ашиг шим ихтэй. Үүнийгээ дагаад үнэ өртөг нь өндөр болдог. Малчдын орлого бүрэлдэх эх үүсвэр нь эрүүл мал шүү дээ. Халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчний голомт бүхий өрхийн өвөлжөө, хаваржаа, хотыг давтан халдваргүйжүүлэх замаар өвчин дахин гарах, сэргэх эрсдэлээс сэргийлдэг нь энэ ажлын гол давуу тал.

Сүүлд нэмэгдсэн мэдээ