70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зам эвдэрснээс зургаан вагон онхолджээ

2016 оны 10 сарын 10 383

Өнөөдөр сонин

2016.07.25

ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан зургаан вагон энэ сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-2 өртөөний замд онхолджээ. Энэ талаар "Улаанбаатар төмөр зам"-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Гансүхээс тодруулахад "Унасан вагонуудыг засаж дууссан. Одоо зам засварын ажил үргэлжилж байна. Эвдэрсэн дэр модыг засварлан, доторлож байгаа. Онцгой байдлын албан хаагчид өдөржингөө” ажилласан. Машинч ямар нэгэн гэмтэл аваагүй. Ачаанууд бүрэн байгаа. Бороо их орсны улмаас газрын хөрс сууж, зөөлөрсөн нь осол гарах шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа" гэв. "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Дархан-2 өртөөний Замын I ангийнхантай холбогдсон ч "Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Хуралдаж байгаа тул мэдээлэл өгөхгүй" гэв. Осол гарсан замыг өнгөрсөн хавар тавьсан бөгөөд үүний чанар муугаас осол гарсан байж болзошгүйг зарим эх сурвалж хэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ