70382348

info@umch-tender.kh.gov.mn

171 микро автобусыг үйлчилгээнээс хасахаар болжээ

2016 оны 10 сарын 10 381

Өдрийн сонин

2016.07.26

Насжилт хэтэрсэн микро автобусуудыг ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн явуулахааргүй болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын үйлчилгээний хугацаа дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон байна.

Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс хасах тооцоо гарчээ. Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь нийтийн тээвэр зайлшгүй хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх гэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ