70382348

info@umch-tender.kh.gov.mn

Д.Одонгэрэл: Халуун орчинд хадгалсан талхны гаднах шинж өөрчлөгддөг

2016 оны 10 сарын 10 440

Өнөөдөр сонин

2016.07.26

"Талх чихэр" компанийн бутээгдэхүүн болох "Атар" талх нь өнөөдрийн он сартай хэрнээ хатаж хорчийсон байдалтай зарагдаж буй талаар иргэдээс гомдол ирсэн юм. "Шинэ гээд хуучин талх зарж байна" гэсэн гомдол иргэдийн дунд байна. Тиймээс "Алтжин Бөмбөгөр" худалдааны төв болон Улсын их дэлгүүрт байрлах "Номин"-гийн салбараар өчигдөр 11.30 цагийн үед очлоо. "Алтжин Бөмбөгөр"-т зарж буй талхны дунд 2016.07.23 гэсэн он, сартай нь ч байх аж. Гурав хонох гэж буй энэ талхаа буцаадаггуй юм уу гэж худалдагчаас асуухад ""Атар" талх өдөртөө ирээд л дуусчихдаг юм. Тийм талх байна уу" гэж хээв нэг хариулах. Харин өөр нэг лангуунд 2016.07.25 гэсэн шинэ талхнууд байх хэдий ч хуучин мэт хорчийжээ. "Уутанд хийснээс л талхны хэлбэр ингэж алдагдаж байгаа юм" гэж худалдагч тайлбарласан. "Номин" их дэлгүүрийн лангуунд долдугаар сарын 24-ний талх өрөөтэй байв. Учрыг асуухад, "72 цаг болоогүй учраас шинэ талх авахгүй" гэж худалдагч нь хариулсан. Харин нэг эгч "Олон талхнаас хайж хайж, өнөөдрийн шинэ талх авлаа" гэж, 25-ны талх харуулав. Ирээдуйгээс ирсэн талхны нэг нь энэ бололтой. Энэ талаар "Талх чихэр" компанийн Чанарын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одонгэрэлээс тодрууллаа.

-Өнөөдрийн он, сартай хэрнээ харахад хуучин талх зарагдаж байна. Энэ ямар учиртай вэ?

-Цаг агаар дулаахан байгаа нь талхны хадгалах орчинд нөлөөлдөг. Манай үйлдвэрийн талхыг борлуулж буй дэлгүүрүүдийн дулааныг хэмжиж үзэхэд 30-34 хэмийн халуун, ямар нэгэн агааржуулалтгүй байсан. Талхыг сэрүүхэн, нарны гэрэл тусахгүй, 16-18 хэмд хадгалах байтал үүнээс хоёр дахин халуун орчинд борлуулж байна. Үүнээс шалтгаалан шинэ талхны гаднах шинж байдал нь өөрчлөгдөн хуучин мэт харагдаж байгаа юм. Түүнээс биш, буцаасан талхыг эргүүлэн худалддаггүй. Талх эмзэг бүтээгдэхүүн учраас 48 цаг хадгалдаг. "Атар" талхыг бараг буцаадаггүй. Өдөртөө зарагдаж дуусдаг.

-"Амт, чанар нь өөрчлөгдсөн, давсгүй, исгэгч л амтагддаг" гэсэн яриа байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-ДЭМБ-аас давсны хэрэглээг бууруулах талаар олон төсөл хэрэгжүүлсэн. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан талхныхаа давсны хэмжээг бага зэрэг багасгасан.

-Ирээдүйгээс ирсэн хүнс сүүлийн үед нэлээд таарах болсон нь ямар учиртай вэ?

-03.00 цагаас хойш үйлдвэрлэсэн талханд маргаашийн огноо тавьдаг. Гэхдээ энэ нь хоносон талх гэсэн үг биш шүү дээ. Автомат савлагч заримдаа тавыг зургаа, наймыг ес мэтээр харагдуулах тохиолдол мэр сэр гаргадаг. Үүнийг бид хянаж байна. Мөн зарим дэлгүүрийн худалдагч талхны уутны амсрын боолтыг сольсон тохиолдол гарсан. Талх зарагдахгүй хоёр хоносон бол худалдахыг хориглодог.

Сүүлд нэмэгдсэн мэдээ