70382348

info@umch-tender.kh.gov.mn

Цөмөрсөн замыг “Улаанбаатар” нэгтгэл нөхнө

2016 оны 10 сарын 10 404

Өнөөдөр сонин

2016.07.28

Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт ус ихтэй бороо орж гудамж, замууд усанд автсан. Борооны ус зайлуулах шугам хангалтгүйгээс болж зарим хүн гудамжаараа ч явж чадахгүй байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XIII хорооны Хангайн 61-63 гудамжны зам нь эвдэрсэн учир оршин суугчид гэр рүүгээ ороход хүндрэл үүсээд байгаа гэнэ. Уг замыг засаж өгөх хүсэлт гаргаад байгаа юм байна.

Гудамжны зам эвдэрснээс гадна хэд хэдэн байршилд авто зам цөмөрчээ. Тухайлбал, XXI хорооллоос Толгойт хүрэх чиглэлийн авто замд нэлээд хэдэн нүх гарсан аж. Тус замд засвар хийгээгүй удсан учир цөмөрсөн байх гэх хариултыг албаны хүмүүс өгөв.

Мөн Дэнжийн мянгаас Зурагтын эцэс хүртэлх замд том нүх гарчээ. Гэвч тус замыг хэн, хэзээ нөхөх нь тодорхойгүй байна. Улсын баяр наадмын өмнө уг зам эвдэрсэн ч өнөөдрийг хүртэл засахгүй байгаа талаар оршин суугчид нь хэлэв. Түүнчлэн Тасганы овооноос Зурагт руу өгсөх замд хэд хэдэн газар цөмөрсөн бөгөөд замын гол нь товойжээ. Уг замыг 2014 оны сүүлчээр ашиглалтад оруулсан аж. Замуудын эвдрэлийг хэзээ засах талаар нийслэлийн Авто замын газрын Зам ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Төрбилэгээс тодруулахад "Одоогоор ийм замууд эвдэрсэн тухай мэдээлэл манайд ирээгүй. Ер нь замын нөхөөсийг "Улаанбаатар" нэгтгэл хийж байгаа. Тавиад нэлээд удсан замууд л эвдэрч байгаа байх. Шинэ зам эвдэрсэн бол тавьсан компани нь засах ёстой" гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ