70382348

info@umch-tender.kh.gov.mn

Цэцэрлэгийн бүртгэлийг Авлигатай тэмцэх газраас хянахаар боллоо

2016 оны 10 сарын 10 414

Өдрийн сонин

2016.08.22

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насныхныг өнөөдрөөс харьяа дүүргийн цэцэрлэгүүд бүртгэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хонон өнжин дугаарлаж эхлээд байгаа. Жил бүрийн өдийд иймэрхүү асуудал сөхөгддөг. Тэгвэл өнөө жилийн цэцэрлэгийн бүртгэлд Авлигатай тэмцэх газраас хяналт тавихаар болжээ. Учир нь цэцэрлэгийн бүртгэлийн үеэр танил тал, хамаатан саднаа авдаг эсвэл ажилтан, албан хаагчид авлига авдаг гэсэн гомдол тасрахгүй байгаа аж. Судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 240 гаруй мянган хүүхэд бий гэсэн мэдээлэл байна. Урьдчилсан тоон мэдээгээр хөдөөд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, аймаг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 гаруй цэцэрлэг шинээр барьж нийт 6000 орчим хүүхдийг хүлээн авах боломжтой болсон байна. Мөн хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллах нөхцөлөөр хангаж, тусгай зөвшөөрөл олгосноор 6000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний төвөөр дамжиж 4000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвтэй байна. Тэгэхээр 2016-2017 оны хичээлийн жилд 16 мянган хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийн тоог нэмэгдүүлнэ гэсэн үг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ