70382348

info@umch-tender.kh.gov.mn

Энэ жил найман цэцэрлэг, дөрвөн сургуулийн нээлт есдүгээр сарын 1-нд болохгүй

2016 оны 10 сарын 10 434

Өнөөдөр сонин

2016.08.29

Ирэх есдүгээр сарын нэгэнд хичээлийн жилийн нээлтээ хийх боломжгүй цэцэрлэг, сургуулиуд байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулж буй шалгалтаар тогтоожээ. Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэг хугацаанаасаа хоцорч нээлтээ хийх аж. Баянгол дүүргийн 38, 73, Хан-Уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй юм байна. Улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн эдгээр байгууллагын гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 вольтын цахилгаантай болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн хэрэглээний усаа зөөж байгаа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж буй гэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ