70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сингапурт зорчихгүй байхыг зөвлөлөө

2016 оны 10 сарын 10 399

Зууны мэдээ сонин

2016.08.31

Сингапур Улсад өнгөрсөн долоо хоногт Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж эхэлжээ. Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ