70382348

info@umch-tender.kh.gov.mn

Жаргалант сумын нутагт нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийжээ

2016 оны 10 сарын 10 433

Монголын мэдээ сонин

2016.09.13

Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт  нөхөн сэргээлт нэрээр уул уурхайн компани олборлолт хийсэн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооны тэргүүн Б.Наранцогт, сургалт олон нийт хариуцсан мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл нар мэдээллээ. 2014 оны 7-р сарын 16-наас 9-р сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд техникийн болон нөхөн сэргээлт хийн орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн. Тус сэргээлт хийсэн газар өмнө нь алт, зэс олборлодог байсан ба  олборлолт хийж дууссаны дараа тус газрыг биологийн нөхөн сэргээлтэнд оруулан орон нутагт нь хүлээлгэн өгчээ.

Гэтэл энэ оны 9-р сарын 7-ны орой “Буян-Цэцэн” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн газарт дахин нөхөн сэргээлт хийх гэж байна гэдэг нэрийн дор нутгийн иргэдэд худал хэлэн тус талбай руу дайран орсон байна. Тус компанийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар Улсын мэргэжлийн хяналтын газар болоод хууль хяналтын байгууллагууд зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна хэмээн тус холбооны Сургалт олон нийт хариуцсан мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл ярилаа. Мөн тус аймгаар тогтохгүй Төв, Увс аймгуудад ийм хэрэг гарсан ч бид нотлох баримтыг улам сайжруулж байж мэдэгдэнэ гэсэн юм. Харин Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг орон нутгийн засаг захиргаанаас холбогдох зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулж Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж буй эдгээр компаниудтай тууштай тэмцэж орон нутгаа хамгаална гэдгээ илэрхийлээд байна. Тэрбээр эдгээр компаниудад нэн даруй хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг хүргүүлж өөрийн биеэр очиж уулзсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ