70382348

info@umch-tender.kh.gov.mn

Б.Байгал: Ханиад томуутай зэрэгцээд улаанбурхан дэгдэж магадгүй

2016 оны 10 сарын 10 418

Өнөөдөр сонин

2016.09.14

Өнгөрсөн тавдугаар сарын 12-31-нд улс даяар улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийж, 18-30 насныхныг хамруулсан. Учир нь 2015 он гарсаар ийм өвчин туссан хүмүүсийн олонх нь өдий насны, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, бага насны хүүхэдтэй залуу ээж, аавууд байв. Хэдийгээр улаанбурхан, улаануудын вакцинд залуус идэвхтэй хамрагдсан ч тариа хийлгээгүй олон мянган хүн үлдсэнийг ХӨСҮТ-ийнхөн хэлж байна. Тиймээс хүйтний улирал эхэлмэгц улаанбурхан дахин дэгдэж болзошгүй аж. Энэ талаар тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга Б.Байгалаас тодрууллаа.

-Одоо улаан бурхнаар өвчилсөн хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юу?

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүн одоогоор алга. Гэхдээ долоо хоногт 7-8 хүн хандаж байна. Өвчин хөнгөн хэлбэртэй байгаа учир гэрээр нь эмчилгээ бичээд, зөвлөгөө өгөөд явуулж байгаа гэсэн үг. Ханиад томуу дэгддэг улирал удахгүй эхэлнэ. Тэр үед улаанбурхан дэгдэж ч магадгүй. Учир нь энэ өвчин ханиадтай адил агаар, дуслын замаар халддаг шүү дээ. Бидний таамаглаж буйгаар энэ сарын сүүлч, ирэх аравдугаар сарын эхээр эрчимжих хандлагатай байна.

-Улаанбурхантай тэмцэх, дэгдэлтийг бүрмөсөн хязгаарлахад Засгийн газар тэрбум орчим төгрөг гаргаж өгсөн шүү дээ. Одоо дахиад дэгдэх тухай ярьж байна. Ямар учиртай юм бэ?

-Нэг хэсэг устсанаас хойш 2015 оны гуравдугаар сараас улаанбурхан дахин дэгдэж, мөн оны аравдугаар сар, 2016 оны арванхоёр, нэгдүгээр сард олон хүнийг өвчлүүлсэн. Тандалт судалгаанаас үзвэл энэ жил улаанбурхан ханиад томуутай давхцан дэгдэхээр байна. Тиймээс олон хүн өвчилж болзошгүй.

-Бүрмөсөн дарж чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Дархлаажуулалтад бүрэн хамрагдахгүй байгаагаас болж байна. Саяхан 18-30 насныхныг вакцинжуулахад 74.000 хүн тариа хийлгээгүй. Тэд халдвар авч, бусдадаа тараах эрсдэлтэй. Жирэмсэн ээжүүдийг бас дархлаажуулаптад хамруулаагүй шүү дээ. Мөн жилд 75-80 мянган хүүхэд төрж буй. Тэд бүгд улаанбурхны дархлаагүй төрдөг. 18-30 насныхан бол одоо ч гэсэн харьяалал харгалзахгүй, дүүргийн эмнэлэгт очоод вакцин хийлгэж болно. Харин эцэг, эхчүүд хүүхдээ есөн сар, хоёр настайд нь товлолт вакциныг нь заавал хийлгэх шаардлагатай. Өмнө нь 0-8 сартай хүүхдүүд олноор өвдөж байсан. Одоо ч гэсэн тэд эрсдэлтэй бүлэгт багтаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ