70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хууль бусаар барилга баригсдыг шалгана

2016 оны 10 сарын 10 394

Өнөөдөр сонин

2016.09.26

Хууль зөрчин барилга барьж эхэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг илрүүлэхээр нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахална. Бүрэлдэхүүнд нь нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Зураг төслийн хүрээлэн, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Улаанбаатар дулаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга нар багтжээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газар дээр хууль бусаар барилга барьсан том толгойтнуудыг уг шалгалтаар илрүүлэн, хариуцлага тооцох юм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ