70382348

info@umch-tender.kh.gov.mn

Манай улсын газар нутгийн 57 хувь нь нянгийн бохирдолтой байна

2016 оны 10 сарын 10 509

Үндэсний шуудан сонин

2016.09.30

Дэлхийн улс орнууд ус, агаар, хөрсний бохирдолтой эрчимтэй тэмцэж байгаа. Өөрөөр хэлбэл, орчны бохирдол биднийг түгшээж байна. Биднийг хүрээлэн буй орчноос шалтгаалж 100 гаруй төрлийн өвчин үүсдэг ажээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь гадна орчноос болж нас бардаг бол хүүхдийн нас баралтын 36 хувь нь гадна орчноос шалтгаалдаг аж. Үүний 90 хувийг хөгжиж буй орнууд эзэлдгээс гадна цаашид энэ тоо ихэснэ гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байх юм.

Харин манай улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 57 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Хөрсний бохирдлын эх үүсвэр нь шаардлага хангаагүй "00", ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдал байдаг юм байна. Нийслэлийн гэр хорооллын 90 хувь нь модон жорлон ашигладаг. Энэ нь нийслэлийн хөрс, ус болдог аж. "Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр"-ийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулж, цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллах талаар мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Дэлгэрмаа "Хүн эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Гэвч гэрээс гараад алхахад л бохир агаар, бохир хөрс, бохир орчин биднийг угтдаг. Бид өвөл нь агаарын бохирдлын тухай. Дулааны улиралд "00"-ийн асуудлын тухай ярьдаг. Гэвч асуудал дорвитой шийдэгдэхгүй л байна. Хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллыг "Био-00" жуулах хэрэгтэй байна. Гадаад орчинг эрүүл байлгахад маш олон салбарын хамтын ажиллагаа чухал. Мөн иргэдийн оролцоо, идэвх маш чухал. Тиймээс "Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр"-өөр жил бүр тодорхой нэгэн зорилт дэвшүүлж, түүнийгээ хамтран хэрэгжүүлж, иргэдийн оролцоог идэвхжүүлж хэрэгтэй байна" гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ