70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түрээсийн гэрээний загвар

                                                                      БАТЛАВ.

                                                                   ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН                        

                                                                     ДАРГА .. . . . . . . . . Б.БОЛД

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ

ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

 

            . . . . . оны . .  сарын . .                     Дугаар №                              Мөрөн хот

                     -ны өдөр

 

Энэхүү гэрээг Орон нутгийн өмч эзэмшигчийг төлөөлж Хөвсгөл аймгийн  . . . . сумын . . . . . . . /хуулийн этгээдийн нэр/, /цаашид түрээслүүлэгч гэнэ/, нөгөө талаас түрээслэгчийг төлөөлж . . . . . . . . . . . . . /цаашид түрээслэгч гэнэ/, орон нутгийн өмчийн . . . . байрны . . .  давхарын  . . .м2 ашигтай талбай бүхий байрыг   .. . . зориулалтаар  . .  оны . . дугаар сарын . .-ны өдрөөс  . .оны  . . дугаар сарын  . .-ны өдөр хүртэл  . .  хугацаатай түрээслэж, түрээслүүлэхээр харилцан тохиролцож доорхи нөхцлөөр байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээ нь түрээсээр ашиглаж буй орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, түрээсийн төлбөр тооцоотой холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг болно.

1.2 Түрээслүүлэгч, түрээслэгч нар Монгол улсын иргэний хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, бусад хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3 Гэрээг түрээслүүлэгч,  түрээслэгч  талууд  байгуулна.

1.4 Түрээслүүлэгч нь дараахь  эд хөрөнгийг /үүнд: бие даасан барилга байр, талбай ашиглалтгүй барилга, рекламын талбай, тоног төхөөрөмж гэх мэт  үл хөдлөх хөрөнгө,  хөдлөх хөрөнгө орно/ /цаашид “Tүрээсэлсэн эд хөрөнгө” гэх/ Түрээслэгчид  эзэмшүүлж ашиглуулахаар шилжүүлэн өгч, Түрээслэгч түүнийг хүлээн авна.

1.5 Түрээслэсэн эд хөрөнгө нь . ................................................................. .……………….....................................................................................................................

…...........…………………………………………………………… -д (Түрээслэсэн эд  хөрөнгийн  байршил,  хаяг) байрлана.

            1.6 Түрээслэсэн эд хөрөнгийг  Түрээслэгчид актаар хүлээлгэн өгнө.

1.7 Түрээслэсэн эд хєрєнгє нь цаашид ашиглаж болох хэвийн  нөхцөлд байна.

1.8 Түрээслэсэн эд хөрөнгийг цаашид гэрээнд заасан зориулалтаар  ашиглана.

1.9 Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил газрыг түрээслүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх  асуудалд   энэхүү гэрээ үйлчлэхгүй.

 

Хоёр. Орон нутгийн өмчийн газрын эрх, үүрэг

2.1 Орон нутгийн өмчийн газар нь түрээслүүлэгчийн түрээслэгчтэй байгуулсан гэрээг хянаж, баталгаажуулна.

2.2 Түрээслүүлэгч, түрээслэгчийн нэгдсэн судалгаа гаргаж, түрээсийн төлбөрийн нийт дүнгийн 30 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагын саналыг үндэслэн 70 хувийг түрээслэгч байгууллагад шилжүүлнэ.

2.3 Түрээслэсэн эд хөрөнгөд  хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгож, хяналт тавина.   

2.4 Түрээслүүлэгч болон түрээслэгчээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллана.

 2.5 Орон нутгийн өмчийн газар нь түрээслүүлэгч, түрээслэгч талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг дангаараа цуцлах эрхтэй.

                  

Гурав. Түрээслүүлэгчийн эрх үүрэг

3.1 Түрээслүүлэгч түрээслэсэн эд хөрөнгийг актаар түрээслэгчид хүлээлгэн өгч, үйл ажиллагаа явуулах  нөхцөлөөр хангана.

3.2 Түрээслүүлэгч түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, төлбөр төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих, хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

3.3 Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаараа цуцалж, түрээслэгчийн барьцаанаас хохирлоо барагдуулж авна.

3.4 Түрээслэгчээс эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар гаргасан санал, хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.

3.5 Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр түрээслэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслэсэн хөрөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба энэ нь түүнийг гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.6 Түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл шалтгаалан осол гарвал түүний үр дагаварыг арилгах арга хэмжээ  авна.

3.7 Түрээсэлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд энэ тухай түрээслэгчид 1 /нэг/ сараас доошгүй хугацааны дотор бичгээр мэдэгдэнэ.

 

Дөрөв.Түрээслэгчийн эрх, үүрэг

4.1 Түрээслэсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, урсгал засварыг хариуцна.  

4.2 Түрээслэсэн хөрөнгөд өөрийн буруугаас учируулсан гэмтэл хохирлыг бүрэн хариуцаж, арилгах үүрэг хүлээнэ. 

4.3 Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол Түрээслүүлэгчээр уламжлуулан Орон нутгийн өмчийн газраас зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсаны дараа буцаан авах эрхгүй.

4.4 Энэхүү гэрээ болон барьцааны гэрээний дагуу 3 сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид гэрээ байгуулахдаа урьдчилан төлнө.

4.5 Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахыг хориглоно.  

4.6 Түрээслэсэн эд хөрөнгийг даатгуулах асуудлыг түрээслэгч өөрөө хариуцна.

4.7 Түрээслэгч нь Монгол улсын хууль, холбогдох дүрэм, журам, энэхүү гэрээний заалтыг сахин биелүүлж ажиллана.

4.8 Гэрээний хугацаа дууссанаар  түрээслэсэн эд хөрөнгийг түүнээс  салгаж үл болох хөрөнгө оруулалт, засварын  хамт түрээслүүлэгчид актын дагуу хүлээлгэн өгнө.

4.9 Түрээслэгч түрээсийн төлбөрийг журмын 3.5-3.6-д заасны дагуу түрээсийн орлогыг 100 хувь төвлөрүүлнэ.  

Тав. Түрээсийн төлбөр тооцоо

5.1 Түрээслэсэн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг аймгийн ИТХТ-ийн 2017 оны ....... тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх  журам”-ын 3 дугаар зүйлд заасны  дагуу тогтооно. 

5.2 Түрээсийн төлбөрт түрээслэсэн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг тооцохгүй.

5.3 Гэрээгээр тодорхойлсон түрээсийн төлбөрийг сар тутмын 25-ны өдөрт  багтаан түрээслэгч нь аймгийн болон сумын түрээсний орлогын дансанд шилжүүлгээр төлнө.

5.4 Түрээсийн төлбөрийн нийт дүн /сараар/ ................................... төгрөг, /жилээр/ .................................... төгрөг байна.

5.5 Түрээсийн төлбөрийн тооцоог түрээслэсэн эд хөрөнгө тус бүрээр гаргаж гэрээнд хавсаргана.

5.6 Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлнө. 

5.7 Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хийгээгүй  бол хугацаа хэтрүүлсэн  хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна.

Зургаа. Үйлчлэх хугацаа

6.1 Энэхүү  гэрээ нь 20.. оны . . . . . дугаар сарын . . . . .-ны өдрөөс . . . 20.. оны .. . дугаар сарын . . . . өдөр хүртэл хүртэл хүчин төгөлдөр байна.

6.2 Түрээсийн гэрээний хугацаа ......... сар, жил /зур/ байна. Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно.

 

Долоо. Талуудын хариуцлага

7.1  Талууд нь гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд  харилцан хариуцлага хүлээх бөгөөд  нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

7.2 Талууд нь өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар эд хөрөнгөд учирсан хохирлыг харилцан хариуцахгүй.

 

Найм. Маргаан шийдвэрлэх

8.1 Талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ.

8.2 Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж  чадахгүй нөхцөлд хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Ес. Давагдашгүй хүчин зүйл

9.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээслүүлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.   

                        Арван нэг. Бусад зүйл

11.1 Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж, түрээслэгч өөрчлөгдөөгүй тохиолдолд цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон протокол үйлдэж, сунгалтын  хамт гэрээнд хавсаргана. Энэхүү протокол нь гэрээний салшгүй хэсэг байна.

11.2 Түрээслэж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо, чанар, бүтэц бүрэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд энэхүү баримт нь мөн гэрээний салшгүй хэсэг байна

11.3 Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

 

 

          Түрээслүүлэгчийн харилцах банкны нэр: .......................................................

          Дансны дугаар:        ......................................

 

          Түрээслэгийн харилцах банкны нэр  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

          Дансны дугаар ...................................................

 

ГЭРЭЭНИЙ ТАЛУУД:

 

         Түрээслүүлэгчийг                                               Түрээслэгчийг 

         төлөөлж:                                                              төлөөлж:                                        

           

        ..............................                                                      .........................                                              

        ....................... . . . .                                                     . . . . . . . . . . . . . . . . .

              

    Албаны утас:                                              Албаны утас:       

   Гар утас:                                                     Гар утас:

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ