70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Хүчит шонхор” захад зарагдаж буй махын гарал үүслийн байдалд тандалт судалгаа хийлээ
2015.05.21 МХЕГ-ын даргын 2015-05-01-ний 01/100 тоот удирдамжаар “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгааг Эмээлтийн товчооноос Хүчит шонхор худалдааны төв хүртэл хөдөө орон нутгаас мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалтыг 2015 оны 05 сарын 18-ний өглөөний 04 цагаас 6 цаг 30 минутын хооронд явуулав. Тухайн өглөө Эмээлт захаар нийслэлд нийт 36 тээврийн хэрэгсэлээр мах ачсан машин орж ирж Хүчит шонхор захад бөөндөгдөж дараагийн шат дамжлагад хэрхэн шилжигдэж байгаа байдлыг газар дээр очиж үзэж тандалт судалгаа хийн ажиллав. Тандалт судалгааны үеэр махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв. Мах нийлүүлэлтийн гэрээгүй, худалдан авах гэрээгүй, нэгээс нөгөөд дамжуулахдаа зарлагын болон ул мөр тогтоох хуудасгүй, малчны тамгаар баталгаажуулсан баримт байхгүй, бөөндөж авч байгаа худалдагч, иргэнд баримт өгдөггүй нийтлэгзөрчлүүд байна. Эдгээрийг баримтжуулан харуулбал: Орон нутгаас хэдийгээр битүүмжлэлтэй тээврийн хэрэгслээр ирж буй мэт харагдавч хөргөлтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээр ачиж махыг ирүүлж байна. max1 Махыг буулгах үед гуталдаа углах улавч /уут/ өмсдөггүй, махан дээгүүрээ гишгичиж байгаа нь ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байна. max2 Машинаас бөөнөөр худалдан авч тэргэнцэрт ачиж нэгдсэн пүүгээр хэмжилт хийлгэн павилон руу шилждэг. Энэ үед мах зөөдөг тэргэнцэрийн ариун цэвэр,угаалга халдваргүйжүүлэлт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Махны гадуур тоос шорооноос хамгаалсан бүтээлэгний хэмжээ нь тэргэнцэрийнхээ хэмжээнд багадсан махаа бүрэн далдлах боломжгүй, /ёс төдий/ тогтмол угааж цэвэрлэдэг байдал харагдахгүй байна. max3 Мах өлгөж худалдаг павилонуудын мах өлгөдөг дэгээ, зарим бандан савнууд зориулалтын бус,мах өлгөх дэгээгүй павилонууд ч байна. max4 Мах шулах сортлох нийтийн худалдаа явуулах байрны агааржуулалт муу, мах, цусны нэгширмэл үнэртэй байгаа нь халдваргүйтгэлийг тогтмол явуулдаггүйг илтгэж байгаа ба өрөө тасалгаануудын ариун цэвэр угаалга халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Мөн мах өлгөх дэгээ нь зэврэлт үүсгэсэн төмөр, махыг өлгөж сэврээсэн байдал нь технологийн дагуу явагддаггүй байна. max5 Хүчит шонхор захын мал эмнэлэг ариун цэврийн лабораториос хяналт тавьж буй байдлыг шалгахад дараах зөрчил илэрч байна. Мал эмнэлгийн гарал үүслийн орон нутгаас олгогдсон бичгийг шууд хураан авч дараагийн өөрсдөөс олгож буй мал эмнэлгийг гэрчилгээнд орон нутгийн гэрчилгээний кодыг тавьж анхан шатны үзлэг шалгалт хийн олгож байгаа ч энэ нь тухайн маханд эрүүл аюулгүй гэж тооцох баталгаа болохгүй байна. Тус захаар орж борлуулагдаж буй маханд нь дотооддоо бүртгэл хөтлөх анхан шатны ажлыг эхлүүлсэн байгаа нь сайшаалтай ч гэсэн бүрэн гүйцэд хэрэгжиж мах бүрт хяналт тавих боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй байна. max6 Орон нутгийн цагдаагийн байгууллагаас дагалдан ирж буй бичгийг мах буухад нь мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй хамт /хулгайн мах биш гэдгийг нотлох/ тулган шалгадаг байна. Сүүлийн саруудад дээрх бичгийн орон нутгаас ирүүлэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв. Махны гарал үүсэл ул мөрийг тогтоохын тулд дотоод хяналтын журнал гаргаж бүх лангууны худалдаачдад олгож, бөөндөж авсан махны бүртгэлийг дараагийн шатанд худалдсан, борлуулсан газруудаа бүртгэж байхаар хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүн төдийлөн сайн биш байв. Бид тухайн захын лабораторийн шинжлэгч эмчийг байлцуулан илэрч буй зөрчлийг арилгуулах, дотоод хяналт шалгалтаа зохион байгуулахад чиглэсэн үүрэг даалгаврыг өгч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. 5-р сарын 22-нд тус зах дээр “Автобустай ЗӨВЛӨН ТУСЛАХ” сургалт хийх үеэр худалдаалагчдыг сургалтанд бүрэн хамруулах мөн дараагийн гарал үүслийн тандалтыг 5-р сарын 26 өдөр явуулахад арилгах боломтой зөрчлүүдийг арилгасан байх талаар үүрэг өгч ажиллав. Дүгнэлт: Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж буй орон нутгийн махны ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажилтын байдал хангалтгүй, тухайн захуудад зарагдаж буй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавигдаж буй мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн хяналт сул, түүний үйл ажиллагааг сайжруулах хэрэглэгч өөрийн хэрэглэж буй махыг баталгаатай аюулгүй гэдгийг нотлоход шаардагдах нөхцлийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар
Дарханы замыг, тээврийн хамт шалгалаа
2015.03.25 МХЕГ-аас дэд бүтцийн салбарт аюулгүй байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар – Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтийн ажил, одоогийн төлөв байдал болон уг чиглэлийн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд ЗТЯ, ЦЕГ, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран дарыгн баталсан 01/53 тоот удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Улаанбаатар – Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас 2014 онд тус чиглэлийн авто замын ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн, эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулшгүй зорчих нөхцлийг хангуулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж байсан юм. Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын ихээхэн эвдрэлтэй 26,3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг 2014 онд гүйцэтгэсэн байна. Шалгалтын явцад авто замын ашиглалт, арчлалт болон шинэчлэлтийн ажил нь холбогдох норм дүрэм, стандарт, аюулгүй зорчих нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг болон 2014 онд хийгдсэн зам засвар, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг газар дээр нь шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудтай ажлын уулзалт хийлээ. Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна. Тус замаар Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад болон ОХУ-д зорчиж буй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын төхөөрөмж ашиглан техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийснээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тээвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүйгээр зорчигч тээвэрлэсэн, жолоочийн эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, суудлын тоог хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн, тээвэрлэлтийн хөлс төлсөн зорчигчид тийз олгоогүй, зорчигч суудлын даруулгаа хийгээгүй, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлж зорчих зэрэг зөрчлүүд илэрч зарим зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Түүнчлэн тээвэрлэлтийн үед гарах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар газар дээр нь бодит зөвлөгөө, зааварчилга, туслалцааг үзүүлж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлж ажилласан нь онцлог юм.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
2015.02.13. Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтанд хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй нийт 429 аж ахуйн нэгж, 150 хүнсний үйлдвэр, 1223 худалдаа, үйлчилгээний газар, худалдааны төвийн лангуу түрээслэгч 2073 иргэд хамрагдаж, нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулж иргэдээ гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Шалгалтын явцад зөрчил гаргасан 63 аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах чиглэлээр 557 заалт бүхий улсын байцаагчийн 149 албан шаардлага хүргүүлж, 20 аж ахуйн нэгжид 11289.0 мянган төгрөг, 15 албан тушаалтанд 6728.0 мянган төгрөг, 32 иргэнд 2055.0 мянган төгрөг, нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулан, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авч, Аймаг, Нийслэлийн МХГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Илэрсэн зөрчил дутагдлаас дурьдвал: -Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг 9781,1 мян.төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 1218,0 мян.төгрөгийн 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.100 мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн нийт 18 акт тогтоож, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. -Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, шилэн захын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсан архи согтууруулах ундааг битүүмжилж, хаяг шошгын зөрчилтэй “Тансаг” нэрийн 0.5литрийн 9 шил архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлж байна. Тус дүүргийн “Гантүвшин” ХХК-ний “Шилэн зах” худалдааны төвд тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа, мөн хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус “Тансаг” нэрийн архи худалдаалж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг улсын байцаагчийн мэдэгдэх хуудас /лац/-г тавьж битүүмжилсэн байсныг лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. -Хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна. -Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа. -Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна. -Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна. Шалгалтанд хамрагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 44 аж ахуйн нэгж, байгууллагын 78 дотоод хяналтын ажилтан, ажиллагсдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт зохион байгуулж, 32 төрлийн “Зөвлөмж” боловсруулан 780 аж ахуйн нэгж, иргэнд тарааж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад аймаг, орон нутгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүнийг ААНБ, иргэд Улаанбаатар хотын Барс, Нарантуул захаас хугацаа нь дууссан барааг ихээр зарж байгаа нь илэрч байна. Иимд дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна. Үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах, хэрэглэж дуусах хугацааг бүтээгдэхүүний шошгод бүрэн тусгаж байх; Импортлогч, худалдаа эрхлэгчид хаяг шошгын зөрчилгүй, хадгалах хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнийг импортлож, худалдаалахад анхаарах; Үйлдвэр, импортлогч, бөөний төвөөс худалдааны газрууд бараа бүтээгдэхүүнийг авахдаа гарал үүсэл нь тодорхой, хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч худалдаалах; Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж худалдаж авах; Ил задгай, шаардлага хангахгүй газар худалдаалж буй хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх; Гэрийн нөхцөлд хоол хүнсээ цэвэр нөхцөлд , зөв бэлтгэж, хадгалж, сайн боловсруулж хэрэглэх; Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж буй тохиолдолд харъяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх; МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Арьс ширний үйлдвэр, хэвлэл, хими цэвэрлэгээний газруудад хэмжилт, шинжилгээ хийсэн тухай
2014.12.25 Мэргэжлийнхяналтынерөнхийгазрын даргын 2014 оны 01/33 тоот удирдамжийн дагуу арьс шир боловсруулах үйлдвэр, хэвлэх, хими цэвэрлэгээний газарт ашиглаж байгаа химийн бодистой харьцан ажилладаг ажилтны ажлын байрны орчинд хэмжилт шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтанд 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 хими цэвэрлэгээний газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, 11 арьс ширний үйлдвэр нийт 113 байгууллагын 321 ажлын байр хамрагдлаа. Хяналт шинжилгээгээр хийсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд: ажлын байруудад хийсэн агаарын температурын хэмжилтийн 22 буюу 15.5%, харьцангуй чийглэгийн 41 буюу 28.9%, шуугианы 16 буюу 8.1%, гэрэлтүүлгийн 27 буюу 12.1% хувь буюу нийт үзүүлэлтийн 20 хувь нь Ажлын байрны орчин, Ажлын байрны гэрэлтүүлэг, Шуугианыстандартад заасан эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй үзүүлэлттэй байна. Химийн шинжилгээний 6,0 хувь буюу 4 үзүүлэлтээр хийсэн 12 шинжилгээ “Ажлын байрны орчин MNS 4990:2000” стандартаар ажлын бүсийн агаарт байж болох эрүүл ахуйн зөвшөөрөх дээд хэмжээнээс их гарсан байна. Хяналт шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж байгаа талаар ажилчиддаа мэдээлдэггүй учраас ажилтнууд нь ямар химийн бодистой харьцан ажиллаж байгаагаа мэддэггүй, мэдээлэл өгдөггүй, ажлын байранд ашиглаж байгаа химийн хортой бодисын “Хор аюулгүйн лавлах мэдээлэл”-ийн хуудас байхгүй, ажилчдыг химийн бодистой хэрхэн ажиллах талаар сургалтанд хамруулдаггүй, сургалт зохион байгуулдаггүй, химийн бодисонд тэсвэртэй бээлий, хормогч олгодоггүй, химийн бодис асгарсан тохиолдолд цэвэрлэх саармагжуулах журам, стандарт мөрддөггүй зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Хяналт шинжилгээний явцад хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой 205 зөрчил илрүүлж, нийт зөрчлийн 44.2%-ийг газар дээр нь арилгуулж,зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 86 заалттай 21 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хэмжилт шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн 54 дүгнэлт үйлдэж биелэлт үр дүнг нь тооцон ажилласан, нийт 15 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж хүргүүлсэн, үйлдвэрийн агааржуулалтын систем ажиллаагүй, химийн бодис хадгалах шаардлага хангаагүй зөрчлөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, засуулах арга хэмжээ авсан байна. Ажилчдад хийсэнэмнэлгийн үзлэгийн дүн, Хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн судалгаа, асуумжийнсудалгаагаар ажлын байрны агаарт ямар нэгэн химийн бодисын үнэр, эсвэл утаа, тоос, ууршилттай байдаг, ажилчидхимийнбодисхэрэглэхүедтолгойэргэх, толгойөвдөх, дотормуухайрах,арьсхуурайших, мэдрэмтгий болох зовиур илэрдэг гэсэн байгаа нь химийн бодисын нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатай байгааг харуулж байна. Химийн хортой болон аюултай бодистой харьцан ажиллаж байгаа ажилчдын өртөлтийн судалгааг эрүүл мэндэд нөлөөлөх байдалтай холбон судлах, хэмжилт, шинжилгээ, тандалт судалгааны ажлыг өргөжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн архаг хордлогыг эрт үед нь илрүүлэх эмнэлгийн үзлэг болон хордлогын шинжилгээ хийх лабораторийн чадавхийг сайжруулах, хүний биошингэнд /цус, шээс/ хорт бодис тодорхойлох шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй байна.
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналт хийсэн тухай
2014.12.05 Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, худалдаалах байгууллагын үйл ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний санал боловсруулах, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах зорилгоор Төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 31-ний хооронд, тандалт судалгаа, хяналт шинжилгээг 2014 оны туршид, урьдчилан сэргийлэх хяналтыг 2014 оны 04-р сар, 09-р саруудад тус тус хийжгүйцэтгэсэн. Улсын хэмжээнд 209 эм ханган нийлүүлэх байгууллага түүний салбар, 1311 эмийн сан ажиллаж байгаагаас 43 эм ханган нийлүүлэх байгууллага буюу 20.5%, 393 эмийн сан буюу 29.9% нь хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан бөгөөд төлөвлөгөөний биелэлт99 хувь байна. Шалгалтын явцад Эм хангамжийн байгууллагуудаас нийт 173 эрүүл зүйн арчдас, 53 агаарын шинжлэгдэхүүн, ундны уснаас 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж зөрчилтэй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөн шинжилгээг дахин авч зөрчлийг арилгуулан ажилласан. Астрафарм, Түшиглэн, Мөнхийн тун, Мон-Адонис эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн Витамин С уусмал эм нь улсын стандарт эсвэл фармакопейн өгүүлэлгүйгээр үйлдвэрлэгдэн зах зээлд гаргасныг буцаан татан авалт хийлгэн гүйцэтгэлд улсын хэмжээнд хяналт хийн таслан зогсоолоо. Баян-Өлгий аймгийн “Байбулган” эмийн сангийн эм найруулах өрөөнд хадгалагдаж байсан Новокойн, риванол, натрийн гидрокарбонат, натрийн хлорид, амидопирин, калийн хлорид, магнийн сульфат, салицилийн хүчил, натрийн бромид, борын хүчил, сульфацил натри гэсэн хаягуудтай шилэн сав болон гялгар уутанд савласан, бэлдсэн болон хадгалах хугацаа, үнэ тодорхойгүй нийт 1,660 кг орчим хэмжээтэй нунтаг эмүүдийг шалгалтын бүрэлдэхүүн болон шалгуулагчдыг байлцуулан газар дээр нь устгасан байна. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ: Хяналт шинжилгээний хүрээнд 6 аймаг, 2 дүүрэг шалгалтанд хамрагдсан 25 эмийн сангаас эмийн сангийн бэлдмэл 51, дотоодын эмийн үйлдвэрийн 8, импортын 10 нийт 69 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж авч давхардсан тоогоор нийт 335 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулахад эмийн сангийн дотоод бэлдмэлийн 74,5% нь механик хольцтой, уусмалын дүүргэлт дутуу, дотоодын эмийн үйлдвэрийн эмийн 25% нь уусалт, үрэлт, жингийн хэлбэлзэл, үйлчлэгч бодисын хэмжээ шаардлага хангахгүй, импортын эмнэлгийн хэрэгслийн 20% нь нянгийн бохирдолтой байна. Шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан эмийн сангийн бэлдмэлүүдийг устгах арга хэмжээ авч хугацаатай үүрэг даалгавар өгөн зөрчлийг арилгуулсан байна. “Түшиглэн” ХХК-д үйлдвэрлэсэн Чанарын шаардлага хангаагүй 03072013 цувралын дугаартай Ципрофлоксацин2 эмийг зах зээлд гаргасан зөрчлийг үндэслэн Мөнхийн тун ХХК-ний албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, худалдаалсан 192 блистр эмийн үнэ болох 192000 төгрөгийг улсын орлогод оруулан зах зээлээс эргүүлэн татан авсан 788 блистр эмийг “Элемент” ХХК-д актын дагуу хүлээлгэн өгч устгуулсан байна. Бактерийн ургалттай 06080923 цувралын дугаар бүхий загасны тос, 7 аймгийн 17 эм хангамжийн байгууллагаас нийт 463 ширхэг илэрснийг хураан авч устгах арга хэмжээ авч ажиллалаа. Тус загасны тосыг ханган нийлүүлсэн Ган-Эм эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж 1122 ширхэг Загасны тосыг буцаан татан авалт хийлгэн устгалд оруулах арга хэмжээ авсан байна. Хэрэглэх хугацаа тодорхойгүй буюу хаяг шошгын зөрчилтэй “Монос фарм” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 15 цувралын 2%-20гр стрептоцидтой тос7 7372 ширхэг, 18 цувралын 10%-20,0 салицилтай тос8 9067 ширхэг, 5 цувралын 20,0 эмнэлгийн вазелин9 7263 ширхэгийг буцаан татан авалт хийлгэж, шаардлага хангаагүй эм худалдаалсан хууль бус орлого болох нийт 2 718 432 төгрөгийг улсын орлогод оруулсан байна. "Тавин-Ус" эмийн үйлдвэрийн 11 цувралын 33%-15,0 хүхэртэй тосон10 түрхлэгийн хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан тул буцаан татан авалт хийлгэж 18064 ширхэгийг үйлдвэрлэгчийн хийсэн гэрээний дагуу “Элемент” ХХК-д өгч устгуулсан. ТАНДАЛТ СУДАЛГАА: Тандалт судалгаагаар 11 аймагт эрсдлийн үнэлгээнд хамрагдаагүй байсан нийт 25 эмийн сан, 3 эм ханган нийлүүлэх байгууллагыг, нийслэлд 69 эмийн сан, 49 эм ханган нийлүүлэх байгууллага, 7 эмийн үйлдвэрийг шинээр эрсдлийн үнэлгээнд хамруулан мэдээллийнсанд бүртгэсэн.Архангай, Говь-Алтай, Дундговь аймгуудад тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 4 эмийн сан, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нийт 24 эмийн санг тус тус илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон. 19 аймагт эм ханган нийлүүлэх байгууллагын 66 салбар (Монос-21, Монгол эм импекс концерн-17, Еврофарм-9, Ази фарм-6, Мөнхийн тун-4, Монфа-3, Нахиа-2, Цомбо-1, 50 ус-1, Омбол-1, Барагшун-1) ажиллаж байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “эм хангамжийн байгууллагыгсалбараар ажиллуулахгүй байх” тухай 9.1 дэх хэсэг зөрчигдөж байна. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ: Хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураав. (Төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнтэй давхцаагүй болно). Төв аймгийн Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төвд хэрэглэж байсан хүчинтэй хугацаа дууссан 18 нэрийн эмийг эмнэлгийн дэргэдэх комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгуулсан, Нийслэлийн 3 эмийн санд хэрэглэх хугацаа дууссан 3 нэрийн эмийн сангийн бэлдмэлийггазар дээр нь устгах арга хэмжээ авсан. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал: Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад давхардсан тоогоор нийт 5 330 зөрчил дутагдал илэрснээс дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрлээ. Үүнд: Эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байгаа дутагдал шалгалтанд хамрагдсан нийт байгуулагын 18,4 хувьд байна. /15 аймаг, нийслэлийн 5 дүүрэгт/. Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөлгөө өгдөггүй, /21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт/ Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгож буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 64,5 хувьд зөрчигдөж байгаа; Эмийн сангийн 31 хувь нь эмийн сангийн агаарыг цэвэршүүлэх зорилгоор нян устгах гэрлийг хэрэглэхгүй байгаа; Сумдын эмийн эргэлтийн санд эм зүйн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай /Өмнөговь/; Улсын хэмжээнд нийт 309 эмийн эргэлтийн сан ажиллаж байгаагаас 253 нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх бие даасан тусгай зөвшөөрөлтэйгээр, 56 нь эмнэлгийн тусгай зөвшөөрлийн хүрээнд, 1 нь эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж улмаар хөрөнгийн захиран зарцуулалт цөөн тооны мэргэжилтний эрх ашигт тулгуурладаг, сумын эмнэлэг, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийн өндөр үнээр худалддаг зөрчил нийтлэг; /Дорнод-сумд, Дорноговь-Говь-Угтаал, Адаацаг/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Юниф”, Чингэлтэй дүүргийн “Өнөр болор буян” эмийн сангууд үнэ төлбөргүй олгох зориулалттай Регивидон эмийг худалдаж байсан; Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, ажил үйлчилгээтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн арилгах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрч буй байдал шалгалтанд хамрагдсан нийт эмийн сангийн 66 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 50 хувьд зөрчигдөж байгаа; Эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа; Эм хангамжийн байгууллагын ажиллагсад нь ажилд орохдоо болон цаашид 6 сар тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байгаа зөрчил эмийн сангийн 28,2 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 17 хувьд нь илэрсэн; Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 37 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийг заасан горимын дагуу хадгалаагүй; Эмийн гаж нөлөө болон эмийн аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 39 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 65 хувьд хэрэгжихгүй байгаа; Шалгалтанд хамрагдсан эм хангамжийн байгууллагуудад эмийн гаралтай тусгай хог хаягдлыг ангилан, түр хадгалж устгах үйл ажиллагаа зохих журмын дагуу хийгдэхгүй байгаа зөрчил шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 23 хувьд илэрч байгаа; Багаж тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн бүрдлийг хангаж хэвийн, аюулгүй ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлсэн байдал эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 42 хувьд зөрчигдөж байгаа; Эм эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ийг зориулалтын дулааалга, хөргөлтийн системтэй тусгай сав, хөлдөөгч бүхий тээврийн хэрэгслээр зохих горимын дагуу татан авч, түгээж буй байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 41 хувьд зөрчигдөж байгаа; Шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 68 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа хийж байгаа, 38 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг буцаан татах журамгүй; Эмийн хэрэглэх заавар Монгол хэл дээр бичигдсэн байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 56 хувьд зөрчигдөж байгаа; Эм ханган нийлүүлэх байгууллагын 38 хувь нь эмийн агуулахад цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийдэггүй, эм, эмнэлгийн хэрэгслийг дам бохирдох нөхцөл бүрдүүлсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 272 байгууллагад 1885 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 35 байгууллага, 65 албан тушаалтан, 4 иргэнд нийт 25,255,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан. Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй 49 нэрийн, хаяг шошгын зөрчилтэй 98 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 190 нэрийн, хадгалалтын горим алдагдсан 9 нэрийн нийт 320 нэрийн 6,359,529 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын байцаагчийн 56 акт үйлдэн хураав. Стандартын шаардлага хангаагүй 6 эмийн сангийн үйл ажиллагааг бүрэн, 8 эмийн сангийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар зогсоон биелэлтийг хангуулж 4 эмийн сангийн үйл ажиллагааг сэргээн ажиллууллаа. Дүгнэлт Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 11% нь их, 36% нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 8-4%-аар өссөн 53% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудын үзүүлэлтээс 5-12%-р буурсан дүнтэй, эм ханган нийлүүлэх байгууллагын 5% нь их, 21% нь дунд, 74% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 1-3%-иар өссөн байгаагаас харахад сүүлийн 2 жилд хяналт шалгалтанд хамрагдах обьектыг эрсдэлд үндэслэн оновчтой сонгосон байна. Хяналтын хуудасны үнэлгээнээс харахад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилт эмийн санд 82.2 хувьтай байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 12,8 хувиар өссөн, эм ханган нийлүүлэх байгууллагад 73,9 хувийн хэрэгжилттэй байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 8,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хуулийн хэрэгжилтийн хувь буурсан нь өмнөх онуудад эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт зарлаж, шалгагдах байгууллагуудад урьдчилан мэдэгдэж байснаар зөрчил, дутагдал илрэхгүй байсан бөгөөд 2014 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамруулснаар улсын бүртгэлгүй, чанарын шаардлага хангахгүй, хэрэглэх хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл нэлээдгүй байгууллагад илэрсэнтэй холбоотой байна. Мөн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, тэдний ажлын хариуцлагатай ч холбоотой гэж үзлээ. Лабораторийн шинжилгээний дүнгээр шинжилгээнд хамруулсан эмийн сангийн дотоод бэлдмэлийн 74,5% нь механик хольцтой, уусмалын дүүргэлт дутуу, дотоодын эмийн үйлдвэрийн эмийн 25% нь уусалт, үрэлт, жингийн хэлбэлзэл, үйлчлэгч бодисын хэмжээ шаардлага хангахгүй, импортын эмнэлгийн хэрэгслийн 20% нь нянгийн бохирдолтой байгаа нь эм хангамжийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөх стандартын шаардлагыг хэрэгжүүлдэггүй, тухайн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлага сул байдалтай холбоотой байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комиссоос орон нутагт үйл ажиллагааявуулж буй эм ханган нийлүүлэх байгууллагыг нийслэлд ажиллаж буй ханган нийлүүлэх байгууллагын салбар хэмээн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчиж байна. Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр эрсдэлтэй үнэлэгдсэн эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна хяналт шинжилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтыг зарлан улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гүйцэтгэж байгаа нь эм хангамжийн байгууллагууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулан хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болж байна гэж үзэж байна.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт 2014 онд шинээр барьсан, засварлаж шинэчилсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын тухай
2014.12.04 Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьж байгаа барилга байгууламжуудад холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, эрх зүйн актуудын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн 2014 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ”Хуучин орон сууцны лифт шинэчлэлтийн ажил”-ын байдалд холбогдох хууль, дүрмийн дагуу техникийн тодорхойлолтын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, лифтийг улсын бүртгэлд бүртгэн ашиглах зөвшөөрлийг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эзэмшигч байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шалгалтыг гүйцэтгэлээ. Барилгын талаар: 2014 онд санхүүжигдэн барилгын угсралтын ажил нь хийгдэж байгаа 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь хяналт шалгалтанд хамрагдсан байна. Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьж буй нийт 221 барилга байгууламжууд хяналт шалгалтанд хамрагдсан бөгөөд шалгалтанд хамрагдсан нийт барилгын тоо 460 байна. Автозамын талаар: Авто замын салбарт 2014 онд нийт 37 чиглэлд 1886,4 км зам 2040,86 у/м гүүр баригдаж байна. Улсын хэмжээнд шалгалтанд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 4 авто замын дотоодын эх үүсвэрээр, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлууд хамрагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39,9 км авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 у/м гүүрийн засвар шинэчлэлт, ЭЗХЯ-ны санхүүжилтээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж байгаа 20.7 км авто зам, 4 авто замын уулзвар, Архангай аймгийн Эрдэнэбулган, Увс аймгийн Улаангом сумын төвийн авто зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулан шалгалаа. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бусад зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлууд хамрагдлаа. Өргөх байгууламжийн талаар: 2014 онд шинэчлэхээр төлөвлөсөн лифтээс 139 лифт шалгагдан ашиглалтад орсон. Барилгын техникийн хяналтын чиглэлээр: Шалгалтад хамрагдсан нийт 239 барилгаас 19 барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр гүйцэтгүүлж байгаа, 26 барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгуулаагүй гүйцэтгэж байгаа, 37 барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд угсралтын ажлын явцад чанаргүй гүйцэтгэсэн, зураг төслийг газар дээр нь зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн зөрчих, өөрчлөх зэргээр барилгын даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулсан зэрэг ноцтой зөрчлүүдээс шалтгаалан барилгын ашиглалтад орох хугацаа хойшилсон, 12 барилгын зураг төсөлд төлөвлөсөн байршлыг газар дээр нь өөрчилж байрлуулснаас хөрсний инженер геологийн шинжилгээний дүгнэлт зөрдөг, түүнээс үндэслэн батлагдаж хянагдсан суурийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарснаас барилгын ажлыг эхлэх боломжгүй болж хугацаа алдаж хойшилж байгаа, 63 барилгын техникийн нөхцөл олгогдоогүй байхад ажлын зураг төсөл боловсруулж экспертизээр батлах, зураг төслийн боловсруулалт нь норм дүрмийн шаардлага хангахгүй байх, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл төлөвлөхгүй байх, тендерээр дотор гадна инженерийн шугам сүлжээ сантехникийн ажлуудыг орхиж зөвхөн барилгын ажилд сонгон шалгаруулалт хийсэн зэрэг зөрчлүүдээс шалтгаалан олон барилгууд ашиглалтад орохгүй хугацаа алдаж, барилгын төсөвт өртөг нэмэгдэж байгаа, 17 барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт хангалтгүй, сонгон шалгаруулалтыг хайхрамжгүй хийснээс шалтгаалан гэрээт хугацаандаа дуусахгүй, 22 барилгын угсралтын ажил хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн, 42 барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт, 13 барилгын ажилд захиалагчийн хяналт огт хийгдээгүй, 103 барилгын зураг төсөлд тусгасан материал бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, чанаргүй барилгын материал, бүтээгдэхүүн, эдэлхүүн хэрэглэх, барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдахгүй байх, гүйцэтгэгч байгууллагууд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй байх, барилгын ажлын талбайн зохион байгуулалт хангалтгүйгээр аваар осол гарах нөхцөл бүрдсэн /2014 оны эхний 3 улирлын байдлаар улсын төсвийн хөрнөгөөр барьж байгаа барилгуудад нийтдээ 15 осол бүртгэгдсэн/ барилгын ажил нь дуусан дөхсөн байхад ил далд ажлын акт, өдөр тутмын ажлын тэмдэглэлийг бичихгүй байх, далдлагдсан ажлуудын актуудыг захиалагч, зураг төсөл зохиогчийн хяналтаар баталгаажуулахгүй байх зэрэг зөрчлүүд улсын төсвийн хөрөнгөөр барьж ихэнх барилгуудын ажилд нийтлэг илэрч байгаа, 7 барилгын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй зарим барилгуудыг нэг маягийн зураг төслийн дагуу барьж эхэлж байгаа боловч тухайн барилга байрлах талбайн хөрсний шинжилгээ хийгээгүй, барилгын суурийн зураг төслийг тухайн хөрсөнд тохируулан инженерийн тооцоо судалгаа хийгээгүй нэг маягийн зураг төслийг барилгын талбайд нийлүүлж байгаа нь ашиглалтын явцад хөрсний үйлчлэлээс үүдэн тухайн барилгад эвдрэл гэмтэл гарах шалтгаан болсон байна. Барилгын угсралтын явцад төсөвлөгдсөн хөрөнгө, санхүүжилт хүрэхгүй байх, нэмэлт төсөв батлагдахгүй байх, санхүүжилт саатах, “тендер” оройтож зарлагдах, гүйцэтгэгч өөрчлөгдөх зэрэг шалтгаанаас улсын хэмжээнд нийт 216 барилгын ажил зогсож, он дамжин царцаагдсан эдгээр барилгуудын үндсэн хийц бүтээц удаан хугацаагаар ил задгай байх, барилгууд ашиглагдахгүй байснаар үндсэн хийц бүтээцийн бат бэхэд сөрөг нөлөөлөх нөхцөл үүсч болзошгүй байгаа, орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 221 барилгын бетон зуурмагийг газар дээр нь бэлтгэж байгаа бөгөөд бетон зуурмагийн орцын нормыг тогтоох, шоо шахуулан дээж авах, итгэмжлэгдсэн лабораториор бетоны бат бэхийг тогтоолгох, арматур нь зураг төслийн болон стандартын шаардлага хангах эсэхийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор хянуулж шалгуулаагүй нийтлэг зөрчил болон энэ талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудад салбарын хэмжээнд дагаж мөрдөх бодлого чиглэл тодорхойгүй, авсан арга хэмжээ байхгүй, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа нийт 460 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ ялангуяа орон нутагт хангалтгүй, дотоодын хяналт шалгалт байхгүй, барилгын хууль, дүрэм, журам, нормын хэрэгжилт муу зэрэг нь улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгуудын чанарт сөрөг нөлөөлдөг, гүйцэтгэгч байгууллагууд ажлаа нягт нямбай төлөвлөдөггүйгээс цаг хугацаа их алддаг, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгууд гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй байхад захиалагч байгууллагаас алданги тооцдоггүй, ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэдэггүй, хариуцлага тооцож ажиллахгүй байгаагаас барилгууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд байна. Инженерийн гадна шугам сүлжээний хяналтын чиглэлээр:Улсын экспертизийн албаар хянагдаж баталгаажсан зураг төслийг зөрчиж 2 аж ахуйн нэгжүүд гадна шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн, Ажлын журналын хөтлөлт дутуу, ил далд ажлын акт, гүйцэтгэл зэргийг баталгаажуулаагүй, Хэрэглэсэн материалын шинжилгээ, чанарын баталгаажилтын бичиг баримт, дутуу зэрэг зөрчлүүд илэрчээ. Эрчим хүчний хяналтын чиглэлээр 12 барилга байгууламж, шугам сүлжээний ажил гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал, захиалагч зохиогч байгууллагын хяналт сул байгаагаас гэрээт хугацаандаа дуусаагүй, ажил удаашралтай, Хөвсгөл, Увс аймгуудын шинээр баригдсан дулааны станцыг Улсын комисст хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж байгаа; Эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төсөлд магадлал хийж баталгаажуулаагүй, Экспертизээр хянагдаж батлагдаагүй зураг төслөөр угсралтын ажлыг гүйцэтгэсэн, Барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн;Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл хөтлөлт хангалтгүй, зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэсэн хүний тоог бичиж тэмдэглэсэн, угсралтын ажил хийгдэж байгаа тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, хэний бригад чанарын ямар түвшинд гүйцэтгэсэн, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар бичиж тэмдэглээгүй, зохиогч байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт гаргаагүй, хийгдсэн ажлуудад бичигдсэн ил, далд ажлын актуудыг захиалагч, зохиогчоор баталгаажуулаагүй; Амгалан дулааны станцын гүйцэтгэгч БНХАУ-ын СМЕС компани нь Монгол улсын норм дүрм болон зураг төслийг зөрчиж дулааны станц доторхи дулааны шугамын коллекторын угсралтад БНХАУ-ын GB/T-9711 стандартын Q235B маркийн 529, 720, 920 мм-ийн голчтой мушгиа ороомог гагнаастай шугам хоолой, 50-720 мм-ийн голчтой БНХАУ-ын Коко брэндийн бөмбөлгөн хаалтнууд, ф720 мм-ийн голчтой, 1330 мм урт, 8 ш метал компенсатор, “ДЦС-3” ТӨХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Instalation” Co., Ltd нь тэжээлийн усны шугам хоолойд ф219х6 мм-ийн хуйларсан /спираль/ оёдолтой ган хоолойнууд нь хэрэглэхээр оруулж ирсэн; Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “СМЕС”, “Hunan Industrial Equipment Instalation”, ОХУ-ын “СОЮЗ” компаниуд нь тухайн ажлыг гүйцэтгэх “Тусгай зөвшөөрөл”-гүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа; Шинээр барьж байгаа нийт өргөтгөлийн барилгуудын суурийг хөрсний уснаас хамгаалах, хөрсний усыг зайлуулах арга хэмжээг аваагүй, одоогоор насосны станцын барилгын суурь усан дотор байрласан, мөн суурийн хажуугийн чигжээс шороог нягтруулаагүй, хэв хашмалыг хуулж аваагүй булсан байгаа нь барилгын чанар, бат бэх, тогтворт байдал, буурь хөрсний бүтцэд сөргөөр нөлөөлөх, барилгын ашиглалтын явцад суурь суултанд орж барилгын бат бэх алдагдах нөхцлийг бүрдүүлж байна. Турбины хэсгийн өргөтгөлийн төхөөрөмжийн сууриуд, 110/35/50 кв-ын цахилгаан үүсгүүр, насосны станцын барилгуудын суурийг гадна агаарын хасах хэмтэй нөхцөлд цутгахдаа хүйтний эсрэг нэмэлт арчилгааг хийгээгүйгээс суурийн бетон хөлдөж даац авах чадваргүй болсон, Дулааны станцын тоноглол, тоног төхөөрөмжийн технологийн зураг төслийн иж бүрдэл хангагдаагүй; Зуух, шугам хоолойн металл болон гагнуурын ажлын чанарт хяналт шалгалт хийгдээгүй; Авто замын хяналтын чиглэлээр Авто замын ашиглалтын байдалд илэрсэн зөрчил дутагдал: Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Зуунмод-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл, Улаанбаатар-Налайх-Чойр, Улаанбаатар-Багануур чиглэлийн замын зарим хэсэгт болон Хэнтий аймгийн Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальтбетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн, их хэмжээний нүх гарч цоорсон, буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын доороос шаварлаг материал ил гарсан. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто замуудын хувьд хорооллын доторх болон хотын зах орчмын авто замуудад замын хашлага дагаж их хэмжээний борооны ус хуримтлагдсан, хашлага эвдэрсэн, замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт цоорсон, зам доогуурх инженерийн байгууламжийн орчимд суулт өгч цөмөрсөн, авто зам дээр барилгын материал асгарч зорчих хэсгээр тархсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авто зам ухаж эвдэлсэн, гарц гаргасан. Зураг төсөлд илэрсэн зөрчил дутагдал: Авто замын хоолойн урт богинодсон, түмбэ байрлуулах боломжгүй, ус зайлуулах байгууламжийн хэмжээ багадсанаас тухай хэсэгт ус нэвтрэх хүчин чадал хүрэхгүй, Цэцэг төвийн уулзварыг 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажлын зураг төсөл нь Сөүлийн гудамжны авто замаас урагш орон сууцны хороолол дундуур орон сууцны барилгад ойр төлөвлөж, авто замын барилгын ажлын зураг төслийг магадлан итгэмжлэлийн дүгнэлт гаргуулаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулаагүй зэрэг зөрчил. Барилга угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдал: Авто замын асфальтбетон хольцны лабораторийн судалгаагаар нягт, бат бөх, хучилтын нягт, далангийн нягт техникийн шаардлагын хэмжээнд хүрээгүй, бороо орсон үед асфальтбетон хучилт дэвсэгдсэн, Авто замын бетон хашлага нь технологийн горим зөрчигдөн цутгагдаж угсрагдсанаас эвдэрсэн, муруй суурилуулсан, цементээр бэхжүүлсэн сууринд их хэмжээний хөндлөн хагарал үүссэн, ус зайлуулах байгууламжийн тэнхлэг алдагдсанаас тухайн хэсэгт хөвөө нарийссан, эргэлттэй хэсэгт хэмжилт хийхэд далангийн өргөн нь төлөвлөсөн өргөндөө хүрэхгүй байгаа. Замын трассын дагуу явган хүний замыг эвдэж, эксковатор болон хүнд даацын автомашинаа авто замын зорчих хэсэг дээр тавьж зөвшөөрөлгүйгээр зам хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтанд эвдрэл үүсгэсэн, авто зам дээр ухсан шороогоо овоолсон, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа, Зам, гүүрийн барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, түүний дагуу хийх ажлын төлөвлөгөөг гаргаж мөрдөөгүй, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай орон нутгийн захиргааны холбогдох захирамж гаргуулан гэрээ байгуулаагүй, Замын далангийн дүүргэлтэд 75мм-с их хэмжээний том чулуун материал ашигласан, битумын шинжилгээний дүнгээр зүү шигдэлтийн гүн, суналт, дөл авалцах температур зэрэг үзүүлэлтүүд нь техникийн шаардлагын заалтуудыг хангахгүй, хучилтын нягт нь техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж байна, Авто замын далангийн материалаас дээж авч шинжлэхэд техникийн шаардлагын холбогдох заалтыг зөрчиж шавартай материал даланд дэвсэгдсэн байна. Мэдээлэл холбооны хяналтын чиглэлээр Худаг, сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэхдээ кабель тогтоох тавиурыг зураг төсөлд заасны дагуу хийгээгүй, холбогдох ил, далд ажлын актын бүрдэлт дутуу; Цамхагт анхааруулах гэрэлгүй; Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн сэндвичэн барилга агааржуулалтгүй; Цамхагийн болон сайтын байрны барилга угсралтын ажлын ил далд актыг бүрдүүлээгүй; Гудамж төслийн хүрээнд Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх зураг төсөл гараагүй байхад туслан гүйцэтгэгч “Супер лайне” ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн; Архангай аймгийн төвийн 8,36 км авто замын шинэчлэлийн трасст орсон холбооны худаг, сувагчлал болон кабель шугам шилжүүлэх ажлын хүрээнд шинээр хийх нийт 39 харилцаа холбооны худгийг төмөр бетон худгаар хийхээр төлөвлөж зураг төсөлд тусгасан боловч гүйцэтгэгч “Супер лайне” ХХК зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн гарал үүсэл тодорхойгүй хүрмэн блокоор гүйцэтгэсэн байна. Өргөх механизмын хяналтын чиглэлээр: Улсын хэмжээнд 3870 лифт бүртгэгдсэнээс 1970-1980 оны үед баригдсан нийтийн зориулалттай орон сууц эмнэлгүүдэд 200 орчим лифтийн ашиглалтын хугацаа (20-35 жил) дуусч, осол гарах бодит байдалтай ашиглагдаж байна. ОХУ-ын инженерийн төвтэй хамтран 2010 оны 2-р сард БГД-т хийсэн шалгалтын дүгнэлт, МХЕГ-ын даргын зөвлөлийн 2010 оны 4-р сарын 29-ний өдрийн хурлын “...шинжлэх ухааны байгууллагатай хамтран хийсэн судалгаа, шинжилгээний ажлын зөвлөмжийг тендерийн сонгон шалгаруулах үзүүлэлтэд тусгах...”, тухай 15 тоот шийдвэр, орон сууцны барилгын лифтийн төмөр бетон хонгилын хийц, бүтээцийн тухай ЗХУ-ын ГОСТ17538 техникийн нөхцөл, лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн шаардлагыг сонгон шалгаруулах техникийн тодорхойлолтод дутуу, буруу тусгаснаас анх тооцоологдон угсрагдсан лифтийн даац, хурдыг тус бүр 20%-иар хэтрүүлж, барилгын хонгил ба түүний хучилтад үзүүлэх ачааллыг ихэсгэсэн, зарим фирмийн лифтүүдийн лебёдка байрлах бетон сууринд шинээр нүхүүд шинээр гаргаж барилгын даац, чанарыг бууруулсан 23 зөрчил гарсан байна. Зөрчлийг арилгуулах талаар Барилгын талаар: Хяналт шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн тоо 896 бөгөөд үүнээс 398 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжид илэрч байгаа зөрчил дутагдлыг ангилж үзвэл техникийн бичиг баримтын талаарх зөрчил 23,4 %, зураг төсөлд илэрч байгаа алдаа зөрчил 18,4 %, үлдсэн 58.2 хувь нь барилгын угсралтын ажил болон материалын чанарт илэрсэн зөрчил эзэлж байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль, тогтоомж, норм дүрэм, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгч, ноцтой зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Инженерийн шугам сүлжээний талаар: Зөрчил дутагдлуудыг арилгуулахаар нийтдээ 31 зөрчил бүхий 6 албан шаардлага, 4 дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж цэвэр бохир усны гадна шугам сүлжээний угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдлыг арилгууллаа. Эрчим хүчний талаар: Хяналт шалгалтаар нийт 45 барилга байгууламж, шугам сүлжээнд хяналт шалгалт хийж 126 зөрчил илрүүлж, 18 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 108 заалт бүхий 15 албан шаардлага, 15 заалт бүхий улсын байцаагчийн 5 дүгнэлт, 3 барилга байгууламжийн угсралтын ажлыг зогсоох тухай 3 акт өгч ажилласан байна. Авто замын талаар: Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай 145 заалттай 55 албан шаардлага, 84 заалттай 50 дүгнэлт, авто зам, гүүрийн ашиглалтын байдалд улсын байцаагчийн 13 заалттай 11 акт гаргаж, хэрэгжилтийг хангуулах хугацаатай албан шаардлага өгсөнөөс 198 зөрчлийг буюу 90 хувийг арилгуулсан, үлдсэн 22 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байна. Мэдээлэл холбооны талаар: Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор 13 заалт бүхий 3 улсын байцаагчийн албан шаардлага гарган холбогдох аж ахуйн нэгж байгуулагад хүргүүлсэн байна. Өргөх механизмын талаар: Улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэгдсэн ”Орон сууцны лифт шинэчлэлтийн ажил” төслийн 139 лифтийг шалгах явцад илэрсэн 688 зөрчил дутагдлыг арилгуулахаар 33 дүгнэлт гаргаж, лифтийг угсрагч мэргэжлийн байгууллага болон тухайн СӨХ-д хүргүүлсэн. Дүгнэлт Хяналт шалгалтанд хамрагдсан 239 барилгуудын угсралтын ажлын төлөв байдлын эрсдлийг хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээгээр дүгнэхэд 68.92 хувь нь бага эрсдэлтэй, 16.22 хувь дунд эрсдэлтэй, 14.86 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, байгууламж, өргөх механизм, автозамын ажилд “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт 68 хувьтай, “Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилт 75 хувьтай, Авто замын тухай” хуулийн хэрэгжилт 73 хувьтай “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 80 хувьтай байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан, нэн шаардлагатай барилга байгууламжуудад улсын төсвийн хөрөнгөөс олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа боловч захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар “Барилгын тухай” хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа, мөн тэдний хариуцлагагүй, хайнга, буруутай үйл ажиллагааны улмаас шинээр ашиглалтад орж буй барилгуудын чанар төлөв байдал нь холбогдох хуулийн заалтыг хангахгүй, хэрэглэгч ашиглагчдын шаардлагад бүрэн нийцэхгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн тендерт шалгарсан компаниудын боловсон хүчин цөөн хангалтгүй, мэргэжлийн дадлага туршлагатай ажилчидгүй, машин техникийн хангамж муу байгаагаас гэрээт ажил хугацаандаа хийгдэхгүй байгаа нь барилгуудын ашиглалтад орох хугацаа хойшлох, барилгын төсөвт өртөг байнга нэмэгдэх, хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад гол нөлөө үзүүлж байна. Улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт барих барилга, байгууламжийн байршлыг өөрчлөх, батлагдаж хянагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхгүй байх, зураг төслийг дур мэдэн өөрчлөх, чанаргүй барилгын материал хэрэглэх зэрэг зөрчлүүд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад голлон нөлөөлж байна. Барилга байгууламж, авто зам, гүүрийн зураг төсөл нь норм дүрэм, стандартын шаардлагыг хангахгүй, хайгуул, судалгааны ажил дутуу, техник-ашиглалтын түвшингийн судалгааг нарийвчлан тогтоогоогүй, инженер геологийн судалгаа нь бодит байдалтай нийцдэггүйгээс барилга угсралтын ажилд хүндрэл учирч, төлөвлөгдөөгүй зардал нэмэгдэн, хугацаа алдаж, улмаар ажлын чанарт нөлөөлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Улсын экспертизийн албаар хянагдаж баталгаажсан зураг төслүүдэд зөрчил дутагдал илэрсээр байгаа нь улсын экспертизийн алба илэрч байгаа зөрчил дутагдалд судалгаа дүгнэлт хийдэггүй, зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй, зураг төсөл зохиогч болон экспертүүдэд хариуцлага тооцдоггүй, экспертүүдийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй байгаа нь барилгын чанарт нөлөөлж байна. Захиалагчийн нэгдсэн албанаас орон нутагт захиалагчийн өдөр тутмын үе шатны хяналт тавиулахаар гэрээ хийсэн аймгуудын ГХБХБГ-тай хариуцлага тооцож ажиллах, байгуулсан гэрээгээ тогтмол дүгнэх, тэдний хяналтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлыг нягталж судлах, зөрчил дутагдал давтан гаргуулахгүй байх арга хэмжээ авах, төлөвлөх зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулахгүй байгаа нь барилга, байгууламж, авто замын ажилд зөрчил байнга гарах нөхцөлийг бүрдүүлж тэдгээрийн чанарт нөлөөлж байна. Барилгын байгууллагуудад дотоодын хяналтын систем сул хангалтгүй байгаа нь барилгын чанарт сөрөг нөлөөлж аваарь осол, гэмтэл саатал гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хяналт шалгалтаас гадна илүү үр дүн үзүүлэх өдөр тутмын, үе шатны дотоодын болон захиалагчийн, зохиогчийн хяналт шалгалтын хариуцлагыг дээшлүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжийн баримт бичиг дутуу, зураг төсөл хянагдаж баталгаажигдаагүй байхад барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох, улсын байцаагчийн албан шаардлагаар барилгын ажилд зөрчил дутагдал илэрсэн, зөрчил дутагдал арилаагүй байхад барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох буюу улсын комиссоор хүлээн авч байнгын ашиглалтад оруулж байгаа нь дээрх барилгууд ашиглалтад ороод тун удахгүй их засвар хийх шаардлагатай болж улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд нь захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд нь хянагдаж батлагдаагүй зураг төслөөр ажил гүйцэтгэдэг, богино хугацаанд их ажил гүйцэтгэх зорилгоор барилгын угсралтын ажлын чанарт ач холбогдол өгдөггүй, түлхүүр гардуулах нөхцөлөөр тендерт шалгарсан гүйцэтгэгч байгууллагууд нь зураг төсөлд орчуулга хийлгүүлж баталгаажуулаагүй, магадлан шалгалт хийлгэдэггүй, гүйцэтгэгч байгууллага дур мэдэн зураг төслийг зөрчиж ажлыг гүйцэтгэдэгтэй холбоотой бөгөөд барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын үед тавих зохиогч болон захиалагчийн хяналт хангалтгүйгээс барилга байгууламжийн чанар, төсвийн хөрөнгийн үр ашигт сөргөөр нөлөөлж байна. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, норм, дүрэм, стандартыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажил зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд зураг төслийг стандартын шаардлага хангахуйц хийх, зураг төслийн байгууллагын боловсон хүчний мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, хянагдаж батлагдсан зураг төсөл, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсаны дагуу эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлдэг байх, зураг зохиогчийн хяналтыг чанартай хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд хяналт шалгалтанд хамрагдсан 59 авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг хяналтын хуудсын дагуу шалгахад Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 169,08 у/м төмөрбетон гүүр, Хэнтий-Дорнод чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, Дуутын даваа-Мөрөн чиглэлийн А0501 дугаартай авто замын ашиглалтын байдал зэрэг 3 объект нь их эрсдэлтэй бусад объектууд нь дунд, бага эрсдэлтэй ангилалд хамрагдаж эрсдэл 2%-иар буурсан байна. Улсын чанартай авто замд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний нөхөөсний ажил хийсэн боловч авто замын ашиглалтын байдлыг сайжруулах арга хэмжээ болж чадаагүй тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсан нь авто замын чанарт нөлөөлж байна. Барилга угсралтын ажил нь зогссон Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам \Загастайн даваа\, Арвайхээр-Элсэн тасархай чиглэлийн 40 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замуудын хаасан замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй шороон замаар зорчиж байгаа нь түр зам шаардлага хангахгүй, шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байна.Хавчигийн хавцал–Манхан сум чиглэлийн 50 км авто зам дахь нойтон, халтиргаатай үеийн эргэлтийн уртын хэмжээ норм дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн, хавцалд нарны тусгал муу, цас, мөсний тогтоц их байгаа нь осол аваарь гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Зам, замын байгууламжийн ашиглалтын үеийн үзлэгийг тогтмолжуулах, гүүрүүдийг эвдэрлээс урьдчилан сэргийлэх, урсгал их засварын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэхгүй байгаа нь тэдгээрийн чанарт нөлөөлж байна. Авто замын ажил хийгдэж дууссаны дараа зам сэтэлж инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа нь авто замын насжилтанд сөрөг нөлөө үзүүлж байна. Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудын лабораторид авто замын цементээр бэхжүүлсэн суурийн нягтралыг шалгах аргачлал, тоног төхөөрөмж байхгүй, зөвлөх байгууллагууд лабораторигүй, тоног төхөөрөмжгүй, байгаа нь хяналт шалгалтын үр нөлөөг бууруулж байна.
“Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож, бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-д хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай
“Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож, бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-д хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай МХЕГ-ын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт, шалгалт хийх зарлагдсан объектод тусгагдсаны дагуу “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын холбогдох заалтуудын хэрэгжилтийн явцыг шалган үнэлэлт дүгнэлт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх зорилгоор Шалгалтыг энэ оны 9-10 дугаар сард хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Ханбогд сумдын мал аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан. Шалгалтанд хамрагдсан аймаг, сумдын хэмжээнд мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг ашигладаг боловч ердийн хээлтүүлгийн үржлийн гэрчилгээний бүртгэл хөтлөлт шаардлага хангахгүй байгаа;Тухайн сум орон нутагт Мал бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа хэдий ч хээлтүүлгийн үржлийн бүртгэл гэрчилгээ хөтлөлт жигдрээгүй;Хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийн тоо, тэдгээрийн сүрэг дэх тархалт, амьдрах чадвар, охин үр төлийн ашиг шимийн удамшилтын хувь зэрэг үзүүлэлтүүдээр мал бүртгэлжүүлэлтийн нэгдсэн санд баяжуулалт дутуу хийгдэж байгаа;Бүртгэлийн гэрчилгээн дэх тэмдэглэгээнүүдийг тухайн малд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ үзүүлсэн, ангилалт хийсэн мэргэжилтэн тухай бүрт нь хийж бүртгэл, мэдээллийн санд баяжилт хийж чадахгүй байгаа зөрчлүүд илэрчээ. Шалгалтын явцад нийт 63 зөрчил илрүүлсний 60.3 %-ийг газар дээр нь арилгуулж, 21 заалттай зургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, малчдыг хамруулан Архангай аймагт 21, Дорнод аймагт 20, Өмнөговь аймагт 25, нийт 66 хүнд хээлтүүлэгчийн үржлийн бүртгэлийн гэрчилгээ хөтлөлт, баяжилт хийх, хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийн тоо, тэдгээрийн сүрэг дэх тархалт, амьдрах чадвар, охин төлийн ашиг шимийн удамшилтын хувь зэрэг үзүүлэлтийг тооцох талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажиллав. Шалгалтанд хамрагдсан сумдын Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчид болон Мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын хэрэгжилтийг хянан шалгах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгөв. Дүгнэлт “Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-ын шалгалтын удирдамжинд тусгагдсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 заалтын хэрэгжилт 77.5%, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 21 заалтын хэрэгжилт – 76.0%-тай байна. Мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг хэрэглэж, хээлтүүлэгчийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлсэн ч үржлийн бүртгэлийн гэрчилгээг хөтөлж хэвшүүлэх, үржлийн бүртгэлийн санд баяжилт хийх шаардлагатай байна. Шинээр үржилд сонгон тавьж буй өсвөр хээлтүүлэгчийг ихэвчлэн цөм болон торгон сүргээс тавихад анхаарч байгаа ч сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчаас тавих хяналтыг сайжруулж, нутгийн малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Халдварт өвчний эсрэг бэлэн байдал хангалтгүй байна
2014.11.26 Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, цусны салбар банкийг хамруулан халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгалаа. Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, МХЕГ-аас гаргасан “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ны дагуу халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цар тахлын үед шаардагдах эм, багаж хэрэгсэл, урвалж бодис, оношлуур, вакцин, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц, бэлэн байдал, хадгалалтын хугацаа, дэглэм, шаардлага хангаж буй эсэхэд шинжилгээтэй хяналт шалгалтыг аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 03-ны хооронд хийж гүйцэтгэв. Орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь есөн нэрийн 14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй хэдий ч нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь шаардлага хангахгүй, цөөн тоотой, 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгсэлийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ. Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд хийсэн шинжилгээгээр жавелионд агуулагдах идэвхит хлорын агууламж 83,3 хувьд нь шаардлага хангахгүй байлаа. Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлораминийг Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрчээ. Цусны салбар банкуудын хувьд Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан аймгууд хамгийн их донортой, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв аймгууд хамгийн бага донортой байна. ДЭМБ-аас 17-60 насны хүн амын гурван хувьтай тэнцэх хэмжээний донортой байхыг зөвлөдөг. Орон нутгийн хэмжээнд энэ тоо 15-64 насны хүм амын 0,6 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд цусны гурвалсан хүүдийний нөөц 1000ш байх ёстойгоос 1.5-5 дахин бага нөөцтэй байжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хувийн хэрэгсэл дутагдалтай, шаардлага хангахгүй байгаа нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал алдагдаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдварт өртөх эрсдэлийг үүсгэж байгаа юм. Орон нутагт халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цартахлын үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, вакцин, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгсэл, сорьц цуглуулах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх ажил хангалтгүй, болзошгүй халдвараас сэргийлэх, тэмцэх, голомтыг цомхотгох, таслан зогсоох чадавхи бүрдээгүй байна. Шалгалтаар хугацаа нь дууссан 85 хайрцаг Тамифлу эмийг хураан устгаж, зөрчил бүхий аймгуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, дотоод хяналтыг сайжруулах, шаардлагатай эм, багаж хэрэгсэл, оношлуур, ариутгалын бодис, хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх талаар албан тоот, зөвлөмж хүргүүллээ.
Эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 22 -ны өдрийн 01/08 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/228 тоот удирдамжаар эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандартын хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах зорилгоор Хяналт шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэв. Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн 1 эмийн үйлдвэр төрийн захиргааны төв байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж буйгаас 83,3% нь хяналт шалгалтанд хамрагдсан, “Арцны жимс”, “Уламжлалт эм, эмийн ургамал компани”, “Эрдэнэбүрэн” эмийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулахгүй байгаа, “Дентафарм” эмийн үйлдвэр тусгай зөвшөөрлийн хаяг байршилдаа байгаагүй, “Бест мед” эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг НМХГ-аас үйл ажиллагааг зогсоосон байсан тул хяналт шалгалтанд хамрагдаагүй болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь нийт давхардсан тоогоор 411 нэрийн шахмал, галейн, үрэл, тарилга эм, 695 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 31 нэрийн ариутгалын бодис нийт 1176 нэрийн эм, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна. Судалгааны дүнгээс харахад эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Эдгээр эм хэрэгслийн бие мах бодид үзүүлэх үйлчилгээ, үр дагавар, нөлөөлийн онцлог байдлыг харгалзан ангилахад давхардаагүй тоогоор 5 нэрийн тарилгын эмийн хэлбэр, 1 нэрийн шархны цацлага, 16 нэрийн антибиотик эмийн хэлбэр, 4 нэрийн эмийн сангийн бэлдмэл, 18 нэрийн галейны бэлдмэл, 9 нэрийн тосон түрхлэг, 3 нэрийн нунтаг, 10 нэрийн үрэл, 11 нэрийн зэхмэл, 33 нэрийн шахмал, капсул гэх мэт бусад хэлбэрийн эм, нийт 112 нэрийн эм,биологийн идэвхт бүтээгдэхүүн 572 нэрийн уламжлалт эм улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Үүнээс тарилгын эм, антибиотик, эмийн сангийн дотоод бэлдмэлүүдийг маш өндөр эрсдэл бүхий эм гэж үзлээ. Шалгалтын явцад нийт 8 үйлдвэрийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн 32 нэрийн эм, 2 нэрийн эмнэлгийн хэрэгслээс дээж аван 243 үзүүлэлтээр Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Эм, биобэлдмэлийн лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр 3 үйлдвэрийн 5 цуврал эм 5 үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан бөгөөд үйлдвэрлэгчид шинжилгээний хариуг зөвшөөрөхгүй, шинжилгээнд дахин хамруулахыг хүссэн тул дээжийг давтан шинжилгээнд хамруулаад байна.(Давтан дээжийг 2014.11.24-д шинжилгээнд өгсөн). Шинжилгээний хариу дээж өгснөөс хойш 20-29 хоногийн дараа гарч байна. Эмийн үйлдвэрүүд эм, бүтээгдэхүүнээ МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон ЭМЯ-д хандсан байдлын судалгааг гаргахад 2014 онд нийт 16 эмийн үйлдвэр 198 нэрийн эмийг/давхардсан тоогоор/ бүртгэлийн шинжилгээнд хамруулсан. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар ЭМЯ-д 92 эм, 46 эмийн түүхий эдийг бүртгүүлсэн, одоогийн байдлаар Эм зүйн салбар зөвлөлийн хурлаар нийт 115 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг хэлэлцэж дараагийн шатны хурлаар оруулахыг дэмжсэн бөгөөд 98 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг Фармакопейн хорооны хурлаар хэлэлцэж баталсан тул улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шатандаа явж байна. Хяналт шалгалтын явцад дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрлээ. Үүнд: Эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй; Эмийн үйлдвэрүүдийн 28,6 хувь нь эмийн түүхий эдийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 24 хувь нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, эмийн туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй; Эмийн үйлдвэрүүдийн 70 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохирох байршилд, зохистойгоор төлөвлөж бариагүй, агааржуулалтын нэгдсэн системгүй, агаарын даралт, хөдөлгөөнийг хянах боломжгүй, 65 хувь нь үйлдвэрлэлийг технологийн зааврын дагуу тодорхой дэс дарааллаар хооронд нь холбож үйлдлийн цуваагаар тусгаарласан өрөөнд явуулах ба цэвэршилтийн түвшинг бүрэн хангах нөхцлийг зохих төлөвлөлтийн дагуу бүрдүүлээгүй; Тарилгын эмийн үйлдвэрүүдийн 28,6 хувь нь ажиллагсад, бараа материал нь агаар тусгаарлагчаар дамжин үйлдвэрлэлдээ ордоггүй, 43 хувь нь агаар тусгаарлагчийн хаалга нь шаардлага хангаагүй; Эмийн үйлдвэрүүдийн 43 хувь нь суурилуулсан HEPA шүүлтүүрийн бүрэн бүтэн байдал, хүчин чадлыг шалгаж, сольж, шинээр байрлуулах хугацаа давтамжийг тодорхойлоогүй, явцын хяналт хийгддэггүй; Эмийн үйлдвэрүүдийн 26 хувь нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтандаа тохирсон, шат дамжлагын дарааллаар зөв байрлуулж, суурилуулаагүй, нэг цуврал бүтээгдэхүүний үйлдвэрлэл дуусмагц тоног төхөөрөмжийг цэвэрлэж, тохируулгыг шалгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийн бүртгэн үр дүнд хяналт тавьдаггүй, 48 хувь нь үйлдвэрлэлд ашиглаж буй тоног төхөөрөмж нь бүтээгдэхүүнд аюул учруулахгүй, бүтээгдэхүүнтэй хүрэлцдэг хэсгүүд нь урвалд орох, шингээх шинж чанарыг агуулаагүй болохыг тогтмол шалгаж, үнэлгээ дүгнэлт гаргадаггүй; Нью Аюур вед эмийн үйлдвэр нь чанарын хяналтын лабораторигүй, эмийн үйлдвэрүүдийн 69,6 хувь нь урвалж бодисыг түүний концентраци, засварын коэффициент, хүчинтэй хугацаа, засварын коэффициентийг дахин тогтоох огноо, хадгалах нөхцөл, урвалжийг бэлтгэсэн огноо, ажилтны гарын үсэг бүхий шошгожуулаагүй, 48 хувь нь үйлдвэрлэгчийн стандарт бодисыг анх бэлтгэсэн даруйд нь болон цаашид тогтмол давтамжтайгаар албан ёсны стандарттай харьцуулдаггүй; Шалгалтанд хамрагдсан 7 үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж аван 243 үзүүлэлтээр Хүнсний аюлгүй байдлын лавлагаа лабораторийн Эм, биобэлдмэлийн лабораторийн шинжилгээнд хамруулахад 5 нэрийн эм чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан: Үйлдвэрлэлийн нэгж бүр мэргэшсэн, туршлагатай хүн хүчнээр хангагдсан байдал эмийн үйлдвэрүүдийн 67,5 хувьд зөрчигдөж байгаа; Үйлдвэрт ажиллагсад нь үйлдвэрийн захиргаанаас баталсан ажлын байрны тодорхойлолтод тохирсон мэргэжлийн тасралтгүй сургалтад хамрагдаж, мэргэшсэн, сургалтын практик үр дүнд үнэлгээ өгч ажилладаг байдал эмийн үйлдвэрүүдийн 62,3 хувьд зөрчигдөж байгаа; Ажиллагсад нь журмын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн, нян тээгчийн шинжилгээнд хагас жил тутамд хамрагддаг байдал эмийн үйлдвэрүүдийн 39 хувьд зөрчигдөж байгаа; Астрафарм, Монг-Эм, Мерит, Шинэбат эмийн үйлдвэрүүдийн цэвэр бүсийн ажиллагсад нь ажлын байранд гоо сайхны болон гоёл чимэглэлийн зүйл хэрэглэдэг, Түшиглэн, Эв-Эрдэнэ, Астрафарм, Монг-Эм, Мерит, Шинэбат эмийн үйлдвэрүүдийн ажиллагсад нь усанд орох, гараа ариутгах талаар зааварчилгаа авч, хувийн ариун цэврийг сахин ажилладаггүй, ариун цэвэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан; Үйлдвэрийн түүхий эдийг хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд бүртгэл хөтлөн баримтжуулаагүй, баримтжуулалтын тогтолцоогүй; Чанарын баталгаажуулалтын тогтолцооны тохиромжтой байдал болон үр нөлөөг тогтмол үнэлэх дотоод хяналт болон чанарын аудитын хөтөлбөргүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 64 хувьд зөрчигдөж байгаа; Чанарын хяналтын албанаас үйлдвэрлэлийн орчинд нянгийн болон жижиг хэсгийн хяналтыг тогтмол тавьдаггүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нянгийн бохирдлын түвшингөөс хамааруулан тодорхой ангилалд оруулаагүй; Нунтаг материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглахдаа тоос хуримтлагдах, тархахаас сэргийлж агаарын хяналтыг явуулах нөхцлийг бүрдүүлээгүй, эхлэл материал, бүтээгдэхүүнийг жинлэх үйл ажиллагааг ламинар агаарын урсгалтай тусгаарласан байранд явуулдаггүй; Нэрмэл ус, цэвэршүүлсэн ус дамжуулах шугам хоолойн нянгийн бохирдлын хязгаарыг тогтоож, түүнийг цэвэрлэж хадгалдаггүй, мөрдөх журамгүй; Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тогтвортой чанарын үргэлжилсэн судалгааны баримтжуулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэггүй байдал эмийн үйлдвэрүүдийн 48 хувьд зөрчигдөж байгаа; Үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамжгүй, чиглэлийн ажил хийгдэхгүй байгаа эмийн үйлдвэрүүдийн 79,2 хувьд зөрчигдөж байгаа; Эмийн бүтээгдэхүүний анхдагч болон хоёрдогч савлалт нь стандартад заасан мэдээллийг бүрэн агуулаагүй, савлалтын материал дээр хэвлэсэн болон барласан мэдээлэл нь ойлгомжтой бус, бүдгэрч арилахаар тогтоцтой байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 48 хувьд зөрчигдөж байгаа; Үйлдвэрийн чанар хангалт, баталгаажуулалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тусгасан баталгаажуулалтын мастер төлөвлөгөөгүй, чиглэлийн үйл ажиллагаа хийгддэггүй нь эмийн үйлдвэрүүдийн 75,6 хувьд зөрчигдөж байгаа; Завсрын, бөөн, эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг тусгай цувралын дугаараар ялган таних боломжийг бүрдүүлсэн цуврал өгөх стандарт үйл ажиллагааны мөрдөх журамгүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 52 хувьд зөрчигдөж байгаа; Материал, бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох, татгалзах болон эрх бүхий этгээд бэлэн бүтээгдэхүүн худалдаанд гаргах зөвшөөрөл олгох талаар мөрдөн ажиллах журамгүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 56 хувьд зөрчигдөж байгаа; Эмийн үйлдвэрүүдийн 34 хувь нь устгалд оруулахаар хүлээгдэж буй үйлдвэрийн хаягдал материалыг зөв, аюулгүй хадгалж, устгадаггүй түүнд хяналт тавьдаггүй, хаягдал материалтай харьцах журамгүй; Аливаа гомдол болон гологдол бүтээгдэхүүнийг судалж, засч залруулах арга хэмжээг авах, бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах журам боловсруулан хэрэгжилтийн бэлэн байдлыг хангасан байдал эмийн үйлдвэрүүдийн 30 хувьд зөрчигдөж байна. 22 эмийн үйлдвэрийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 838 нэрийн эмийг бүртгэлд бүртгүүлэн зөрчлийг арилгах хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авлаа.Лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн чанарын шаардлага хангасан 33 эм, эмнэлгийн хэрэгсэлд чанар, аюулгүй байдлын 9 дүгнэлт, үйл ажиллагаа явуулахгүй байгаа Арцны жимс эмийн үйлдвэрт үйл ажиллагааны тухай 1 дүгнэлтийг тус тус гарган ажиллалаа. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны хүсэлтээр ЭМЯ-аас зохион байгуулсан, 14 эмийн үйлдвэрийн 18 захирал, менежер, Эм холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хамруулсан Эмийн бүртгэлийн асуудлын хурдавчлах, “Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хугацааг сунгах” тухай асуудлын талаарх уулзалтанд Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс эмийн үйлдвэрүүдэд эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг үйлдвэрлэх шаардлагатай байгааг тусгасан албан шаардлагуудыг 2010 оноос хойш удаа дараа өгсөөр ирсэн бөгөөд энэ асуудал хэрэгжихгүй байгаа тул цаашид бүртгэлгүй эм үйлдвэрлэхийг зөвшөөрөх боломжгүй, мөн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэн ажиллах нь чухал байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Дүгнэлт Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн үйлдвэрийн 48% нь их /12/, 24% нь дунд /6/, 28% нь бага /7/ эрсдэлтэй үнэлэгдэж өмнөх онуудтай харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 40,4%-аар өссөн дүнтэй гарсан нь эмийн үйлдвэрлэлийг зөв зохистой явуулах удирдлагын тогтолцооны үндсэн зарчим болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх болсонтой холбоотой. Хяналтын хуудасны үнэлгээнээс харахад “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандарт болон эмийн үйлдвэрүүдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 57 хувьтай байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 10,3 хувиар буурсан байна. Хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хувь буурч байгаа нь тухайн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлага сул байдалтай холбоотой байна. Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавраар өгөгдсөн үүргийн хэрэгжилт байдал: өөрийн үйлдвэрийн эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал 12,5 хувийн, эмийн түүхий эдийг бүртгүүлсэн байдал 71,4 хувийн, үйлдвэрлэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнийхээ тээвэрлэлт, хадгалалт, худалдан борлуулж буй нөхцөлд тогтмол хяналт тавьж, хэрэглэгчийн түвшинд эмийн идэвх, гаж нөлөөний байдалд тандалт судалгааг хийж буй байдал 8,7 хувийн хэрэгжилттэй буюу албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй байна. 27 эмийн үйлдвэр давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь буюу 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь 2012 оны дүнтэй харьцуулахад үйлдвэрлэж буй эмийн нэр төрөл давхардсан тоогоор 446-аар, бүртгэлгүй эмийн эзлэх хувь 5,9 хувиар өссөн байна.Эмийн нэр төрөл сүүлийн 2 жилд 3 дахин өссөн байгаа нь эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ерөнхий нэршлээр олгосон байгаатай холбоотой гэж үзэж байна. Төрийн захиргааны төв байгууллагаас эмийн үйлдвэрүүдэд олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлийг ерөнхий нэршлээр тухайлбал, эм үйлдвэрлэх, биобэлдмэл үйлдвэрлэх, уламжлалт эм үйлдвэрлэх гэх мэт, эсвэл шахмал, үрэл, галейн, тарилгын эм үйлдвэрлэх гэх мэт эмийн бүх хэлбэрийг үйлдвэрлэхээр зааж өгсөн байгаа нь эмийн замбараагүй үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж байна. Шалгалтанд хамрагдсан 8 эмийн үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад 15 хувь нь хими болон бактериологийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарч байгаа нь эмийн үйлдвэрүүдийн дотооод хяналт, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/ -ын шаардлагыг бүрэн нэвтрүүлээгүйтэй холбоотой байна.
Зах зээлд нийлүүлэгдэж байгаа малын эмэнд хяналт шалгалт хийсэн тухай
МХЕГ-ын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мал эмнэлэг болон малын эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль, холбогдох дүрэм, журмын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь таслан зогсоох, чанарын баталгаагүй, хугацаа дууссан, хуурамч шошготой эмийн хэрэглээг багасгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор Шалгалтыг нийслэл, дүүргийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, аймаг, сумдад тухайн нутаг дэвсгэрийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2014 оны 1-8 дугаар сард хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, 3 жижиг амьтны мал эмнэлгийг хамруулав. Өнөөгийн байдлаар 28 орны 90 гаруй аж ахуйн нэгжийн 563 нэр төрлийн малын эм, бэлдмэл бүртгэгдээд байна. maliin emМалын эм үйлдвэрлэдэг, импортлодог аж ахуйн нэгжүүд нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, оруулж ирсэн эм бэлдмэлээ, малын эмийн сангуудад болон 21 аймгийн зарим нэгжтэй холбогдон малын эмийн хангалтын үйл ажиллагааг явуулж байна. Улсын хэмжээнд 8 малын эмийн үйлдвэр, 89 малын эм, бэлдмэл импортлох чиглэлээр тусгай зөвшөөрлийн эрх авсан аж ахуйн нэгжүүд байна. Гэтэл аймаг, орон нутгийн хэмжээнд малын эмийн улсын бүртгэл, мөн малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын талаар мэдээлэл хомс байгаагаас мал эмнэлгийн нэгжүүд зөвхөн “Монгол Ви И Ти НЕТ”, “Монветмед”, “Монфа трейд”, “Монголын хувийн мал эмнэлгийн холбоо”, “Сорлог-сүрэг”, “Чандмань-Идэр”, “Малчин Монгол”, “Глобал бизнес Линк”, “Бинсэ”, “Цагаан Залаа Агвет” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүдийн эм, бэлдмэлийг худалдаалж байна. Хяналт шалгалтаар Хэнтий, Төв, Орхон, Говьсүмбэр аймагт малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл тодорхой бус, хүчинтэй хугацаа дууссан эм, бэлдмэл илрээгүй, Баян-Өлгий аймаг гар дээрээс малын эм, бэлдмэл худалдан борлуулж байсан зөрчлөө бүр мөсөн таслан зогсоосон, Баянхонгор аймаг хаяг, шошгонд эм, бэлдмэлийг хэрэглэх аргыг тусгасан, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаатай, хадгалах нөхцөлийг заасан, “Мал, амьтанд зориулсан” гэсэн тэмдэглээтэй, эмийн хэрэглэх заавар монгол хэлээр бичигдсэн, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлттэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эмээр үйлчилгээ үзүүлж байна. Шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хуурамч шошготой малын эм, бэлдмэл илрээгүй болно. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, нийслэлийн мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар ОХУ, БНХАУ, Солонгос Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, чанарын баталгаагүй нийт 27 нэр төрлийн эм, бэлдмэлийг худалдааны төв болон малын эмийн сангуудаар борлуулж байгаа Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймагт хүчинтэй хугацаа дууссан нийт 37 нэр төрлийн эм, бэлдмэлээр үйлчилгээ явуулж байгаа Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүд болон малын эмийн сангууд нь эмийг зориулалтын бус газар хадгалдаг, мэргэжлийн бус хүнийг эм барих үйл ажиллагаанд оролцуулдаг, малын эм, биобэлдмэл хадгалах зориулалтын агуулахгүй, нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа; Увс, Завхан, Дундговь, Булган, Сүхбаатар, Дорнод аймаг - мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, шинжилгээний дүгнэлтийг дагалдуулж авахгүйгээр эм бэлдмэлийг худалдан борлуулж байгаа; Хөвсгөл аймаг – “Сарьдаг” ХХК нь 130506 цувралын дугаартай “Циперметрин 7,5” угаалгын бодисоор угаалга хийхэд 1331 хонь, 1275 ямаа, 21 үхэр өвчилж, 21 өрхийн хонь 20, ямаа 29, ишиг 7, хурга 5, тугал 1 бүгд 62 мал үхсэн. “Заяадайн булаг” ХХК нь нийт 38 өрхийн 19170 хонийг Биорекс–ГХ бэлдмэлээр 08 дугаар сарын 05, 06, 09, 10 өдрүүдэд угаасан. Угаалга хийлгэсэн 3 өрхийн 65 мал өвчилж, 30 гаруй мал үхсэн байна. Мөн Буян сан БНН нь Биорекс-ГХ бэлдмэлээр 30 гаруй мянган хонь, ямаа угаахад 450 мал өвчилж, 58 хонь үхсэн. Иймд угаалга хийсэн Биорекс-ГХ бэлдмэлээс 1л, хятад креолин 1л–ийг авч Мал эмнэлгийн эмийн сорилт баталагаажуулалтын улсын лабораторит явуулж шинжлүүлэхэд сертификатын үзүүлэлт, шаардлагыг хангаж байна гэсэн хариу ирүүлсэн байна. Малын эмийн сангуудаар нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа; Малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл бүхий “Тороубрейд” ХХК, “Аркел алтай” ХХК, “Ханбүргэдэй” ХХК, “Агриматко”ХХК-иуд Германы “Leovet”, Францын “Foran”, Ирландын “TRM” компаниудаас хурдан морины нэмэлт тэжээл, витамины бэлдмэлүүд, жор найрлага хэрэглэх тунг заасан 40 гаруй эм бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр импортлон бөөнөөр болон эмийн сангуудаар дамжуулан худалдаалж байгаа, Сумын хэмжээнд малын эмийн улсын бүртгэлийн талаар хангалттай мэдээлэл байхгүйгээс мал эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэж байгаа зарим нэгэн өргөн хэрэглээний эм бэлдмэлүүдийг хүн эмнэлгийн эмийн сангаас авч байгаа зэрэг зөрчил илэрчээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 838 зөрчил илрүүлж, 366 зөрчил буюу 25.1%-ийг газар дээр нь арилгуулсан, 5 154 000 төгрөгний шийтгэвэр ноогдуулж, 13 акт, 1 дүгнэлт, 474 заалттай 94 албан шаардлага өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөгөөр хангаж ажилласан. 15 аймгийн МХГ, НМХГ, Баян-зүрх, Хан-уул, Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын дунд “Малын эм, бэлдмэлийг зах зээлээс буцаан болон татан авах”, “Малын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт 18 сургалт семинар зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 325 иргэн, 299 аж ахуй нэгжийг хамруулан, 4 төрлийн зөвлөмж тараасан байна. Дүгнэлт Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар 2011 оны хяналт шалгалтаар 1.8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл илэрч байсан бол 2014 оны хяналт шалгалтаар 4.8 хувь болтол өссөн байгаа нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна. Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, хөдөө орон нутагт хүн эмнэлгийн эмийн сангаас эм, бэлдмэл авч байгаа нь чанарын шаардлага хангаагүй болон стандартын бус эм, бэлдмэлээр малыг эмчлэх нөхцлийг бүрдүүлж байна. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, бэлдмэлийг хэрэглэхдээ зохих зааврыг үл баримтлан, тунгийн хэмжээг зөрчих зэргээр малын эрүүл мэндэд эрсдэл учруулж, эмчилгээний үр дүн гарахгүй, сөрөг үр дагаварууд гарах нөхцөл бүрдэж байна. Малын халдваргүй өвчний зориулалттай өргөн хэрэглээний эмийн хэрэгцээ ихсэх, хурдан морь, адуу сонирхогч нар гормон, амин дэмийн найрлагатай биологийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, малын эмч эмийн борлуулалтаас ашиг олох зорилгоор эмийг хэт өндөр үнэтэй болгосноос малчид хэрэглэгчид зах зээлээс чанарын баталгаагүй эм худалдан авч байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмийн талаар буруу ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ