70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж,байгууллагуудад хийсэн шалгалтын тухай
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлгээ, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт, хяналт шинжилгээ, тандалт судалгааг зөвлөн туслах үйлчилгээг хоёрдугаар сарын 10-наас аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэв. 2014 онд аймаг, нийслэлийн хэмжээгээр нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч үүнээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газрууд, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар тус тус хамрагдсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн, дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59 тохиолдол (76%), нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол (24%) бүртгэгдсэн байна. 2004-2014 онд хоолны хордлого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгджээ. 2014 оны эхний 8 сарын байдлаар нийт 7 удаагийн дэгдэлтэнд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад 4 удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой 2 тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн байна. Тандалт судалгаанд хамрагдсан нийт 38 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 12 буюу 31,5 хувийн шошгонд олон улсын Е кодыг бичсэн /”Чили” соус, “Мөөгтэй” цуу, “DBL” исгэгч, Орос, Польш улсын хоол амтлагчууд/, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Япон, Итали, Малайз, Америк, Энэтхэг улсуудаас импортолсон байна. Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг хоолны технологийн картад дутуу тусгасан, баримжаагаар хэрэглэдэг, зарцуулалтын бүртгэл хөтөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгаагүй байна. Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 58,0 хувь нь ажиллагсад хувцас солих өрөө /шүүгээ/-гүй гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, 62,0 хувь хүнсний агуулахгүй, 63,0 хувь бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэргээр нийт 64 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 62 хувь технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгээр 523 газрын 43,0 хувь агааржуулалт, 31,0 хувь гэрэлтүүлэг, 45,0 хувь чийглэгийн хэмжээ зохих норм хангаагүй, эдгээрийн 36,1 хувь их, 41,8 хувь дунд, 22,1 бага эрсдэлтэй үнэлэгдсэн, нийт давхардсан тоогоор 4396 зөрчил, эдгээрийн 75,0 хувьд ажлын байрны ариун цэврийн шаардлага хангагдаагүй дүнтэй байна. Шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдал: Хамрагдсан нийт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 693 буюу 48,8 хувь, үүнээс хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрууд 100,0 хувь эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, зориулалтын бус ажлын байртай, хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газрын 330 буюу 63,0 хувь хоол үйлдвэрлэлийн туслах өрөө тасалгаагаар хангагдаагүй, бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг, 335 буюу 23,6 хувь нь ажиллагсдын хувцас солих өрөө /шүүгээ/ байхгүй, 796 буюу 66 хувь хоолны газар технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулан дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 51,3%, Архангай 26,3%, Ховд 19% г.м/ Нийт хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газруудын 64,0 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, 47,8 хувь цэвэр, бохир усны төвлөрсөн болон хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй; /нийслэлд 52,2%, Булган 42,9%, Хэнтий 89,3% цэвэр ус, бохир ус зайлуулах хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй г.м/ Нийт хамрагдсан хоолны газрын 689 буюу 48,3 хувь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, 561 буву 39,5 хувь агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй; /нийслэл 33,5%, Архангай 3,6%, Өвөрхангай 62,7% мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу хийсэн агааржуулалтын системгүй, г.м/ Гар угаах цэгүүд халуун хүйтэн устай, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага нийт хамрагдсан хоолны газрын 924 буюу 65,0 хувьд хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах цэг 582 бюу 39,1 хувьд байхгүй, гар хатаагч эсвэл гар арчих цаасан салфетка 712 буюу 50,1 хувьд хангагдаагүй; /нийслэлд 57,3%, Дархан-Уул 31,2%, Дорноговь 14,2% гар угаах цэгүүд халуун хүйтэн ус, бугуй, тохойны мэдрэгчтэй байх шаардлага хангаагүй г.м/ Хамрагдсан нийт хоолны газруудын 382 буюу 26,9 хувь болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хөргөх төхөөрөмжид хадгалдаггүй, 357 буюу 25,1 хувь амьтан ургамлын гаралтай хүнс, түүхий эдийг хөргөгчид таглаагүй саванд нэг дор хамт хадгалдаг, хяналт шинжилгээний дүнгээр 322 буюу 62,0 хувь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан, тавиур, багаж хэрэгслэлийг тэмдэгжүүлэн холихгүй байх шаардлагыг хангаагүй; /нийслэлд 30,3%, Дундговь 4,8%, Төв 20,%, 11,8% болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалдаггүй г.м/ Батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэлийг явуулдаггүй, ялангуяа улс үндэстний хоолны амтлагч /нэмэлт Е 100, 101, 311, 446, 551, 621, 631 агуулсан/-ийг гадаад тогоочийн аман заавраар хольж бэлтгэн хоол, хүнсэнд ашиглаж хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 32,6%, Булган 65,3%, Орхон 1%,г.м/ Хоол үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дагалдах баримт бичиггүй, хаяг шошго нь хятад, солонгос хэл дээр бичигдсэн хоол амтлагчийг ашигласан, нийт давхардсан тоогоор 688 нэр төрлийн хүнс, түүхий эдийг лабораторийн шинжилгээнд хамруулахад 201 дээж эерэг үзүүлэлттэй гарч байгаа, /Хятад, солонгос үндэсний хоолны газарт хийсэн шалгалт, тандалт судалгаагаар нийслэл, Орхон, Дархан-Уул аймагт 39 нэр төрлийн түүхий эд, хоол амтлагч нь чанар, аюулгүй байдлын дагалдах баримт бичиггүй, шошго хятад, солонгос хэл дээр бичигдсэн байсан г.м/ Шалгагдсан байгууллагуудын 664 буюу 46,7 хувь хортон шавьж мэрэгчдээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар тогтоосон хугацаанд хийлгэдэггүй, үр дүнг тооцдоггүй; /нийслэлд 38,3%, Баян-Өлгий 52,5%, Дархан-Уул 64,8%, Төв 76,6%,Говьсүмбэр 56,2% г.м/, Хоолны газрын 776 буюу 54,6 хувь цонх, хаалга, агааржуулалтын хоолой нь шавж хорхой, ялаанаас хамгаалагдсан торон хаалттай байх шаардлагыг хангаагүйгээс хоол, хүнсийг шавжаар дамжин бохирдох нөхцөл бүрдүүлж байгаа, /Нийслэлд 59,2%, Ховд 41,1, Сэлэнгэ 70%, Дорноговь 28,5% г.м/, Нийт шалгалтад хамрагдсан хоолны газрын ажиллагсадын 26,7 хувь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 46,3 хувь нь халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь тэднээр дамжин хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого тархах нөхцөл бүрдүүлж байгаа; /нийслэлд 93, Говьсүмбэр 42, Өмнөговь 35, Хэнтий 1, Дорнод 5 ажиллагсад үзлэгт хамрагдаагүй байсан г.м/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 166 хоолны газар мэргэжлийн тогоочгүй эрхлэж байсан, /нийслэлд 14,8%, Сүхбаатар 21,1%, Говь-Алтай 2,6% г.м /; Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 53,1 хувь ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо сургалт явуулдаггүй, сургалтад хамруулдаггүй, /нийслэлд 42,9%, Сэлэнгэ 13,3% г.м/, Нийтийн хоолны газруудад дотоодын хяналт тогтмолжоогүй, хангалтгүй /нийслэлд 64,5%, Дархан-Уул 93,7%, Баян-Өлгий 45%, г.м/ зэрэг зөрчлүүд илэрлээ. МХЕГ-аас баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 21 аймаг, нийслэлийн МХГ-ууд орон нутгийн хэмжээнд нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийн, давхарсан тоогоор нийт 13505 зөрчил илрүүлэн үүний 65,2 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн 3273 заалт бүхий албан шаардлага 685-ыг өгч, барилга, байгууламжтай холбоотой 34,7 хувийн үлдсэн зөрчлийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Нийт 97 хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох акт тавьж, зориулалтын бус ажлын байртай 84 газрын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлүүлсэн, 1303 нэр төрлийн 30667,0 мян.төг-ийн чанар, аюулгүйн шаардлага хангахгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнд 90515,5 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж 99,4% барагдуулсан байна. Хоол үйлдвэрлэлийн газруудын байнгын угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгах зорилгоор нян судлалын арчдасны шинжилгээг 9819 цэгээс, нийт давхардсан тоогоор 987 нэр төрлийн хүнс, түүхий эд, 41 хоолны газрын ундны уснаас дээж авч тус тус лабораторийн шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн 178 дүгнэлт гаргаж ажилласан байна. Шалгалтанд хамрагдсан хоолны газрууд тус бүрт “Хоол үйлдвэрлэлийн газрын дотоод хяналт” сэдэвт сургалт зохион байгуулж, эрсдлийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар мэргэжлийн зөвлөгөө, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг сурталчилах, хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх талаар сургалт, хэлэлцүүлэг хийх ажлыг МХЕГ-ын хэмжээнд 4, аймаг, нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 55 удаа хийж, 462 заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг гарган мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан байна. Дүгнэлт Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” заалт, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй,аюулгүй байдлыг бүрэн хариуцна” заалтын хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналт бүрэн төлөвшин тогтмолжоогүй байна гэж дүгнэлээ. Хоолны газруудын дотоодын хяналтын тогтолцоо хэвшээгүйгээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа эрхлэх, чанар, аюулгүй байдал нь алдагдсан, баталгаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд ашиглах зөрчил бүрэн таслан зогсоогдохгүйгээс хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлого гарах нөхцөл бүрдэж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх, ажлын байрыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэх, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангах зэрэг заалтын хэрэгжилт нийтлэг хангалтгүй байна. 2014 онд шалгалтад хамрагдсан нийт хоолны газруудын үйл ажиллагааг Хяналтын хуудсаар дүгнэхэд 469 буюу 32,9 хувь нь бага, 638 буюу 44,8 хувь нь дунд, 314 буюу 22,3 хувь нь их эрсдэлтэй дүн гарлаа.2014 онд хийсэн хяналт, шалгалтын үр дүнг өнгөрсөн онуудтай харьцуулахад тухайн жил шалгалтад хамрагдсан объектын тоо өссөнтэй холбоотойгоор их эрсдэлтэй газрын тоо нэмэгдэж, үүний нийт тоонд эзлэх хувь 3-аар өссөн байгаа боловч дунд эрсдэлтэй газрын тоо 4,5 хувиар нэмэгдсэн, 191 хоолны газар бага эрсдэлтэй ангилалд шилжсэн, эрсдэл буурсан хоолны газрын тоо өмнөх жилээс 172-оор, арилгуулсан зөрчлийн тоо 3959-өөр тус тус өсч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагчдад зориулсан сургалт заавар, зөвлөмж нэмэгдсэн зэргээр хяналтын үр дүн дээшилсэн байна гэж дүгнэлээ. Мөн 2012 онд хийсэн шалгалтын дүнг 2014 оны төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан байдалтай харьцуулж үзэхэд “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Хоолны газрын ангилал, зэрэглэл” Үндсэн шаардлага MNS 4946:2005 улсын стандартын хэрэгжилт 80 хувиас дээш хангагдсан газрын тоо /нийт шалгагдсан газруудын тоонд эзлэх хувь/ дөнгөж 6,4 хувиар өссөн нь одоогийн мөрдөгдөж буй стандартыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлагатай болсныг харуулж байна гэж үзлээ. Шалгалтад хамрагдсан газруудын 48,8 хувь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын бус ажлын байртай, хяналт шинжилгээнд хамрагдсан хоолны газруудын 333 буюу 64 хувь стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий байртай, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох зорилгоор хийсэн хэмжилт судалгааны дүнгээр 57,0 хувь агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй, салхивчгүй, 69,0 хувь үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлэг хангалтгүй, агаарын урсгалын хурд, гэрэлтүүлэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин бага, 55,0 хувь чийглэгийн хэмжээ 2 дахин их байсан зэрэг нь хүнс, хоол дамжин бохирдолд өртөх, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарах эрсдлийг бий болгож байна. Улсын хэмжээнд орон сууцны давхарт нийт 2011 онд 1018 хоолны газар үйл ажиллагаа эрхэлж үүний 768 нь нийслэлд, 250 нь аймгуудад байсан бол 2014 оны байдлаар Өвөрхангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад орон сууцны давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажиллахыг зогсоосон, нийслэлд нийт 824 үүнээс зориулалтын байртай 267 болж 127-оор нэмэгдсэн, зориулалтын бус байранд 557 болж 84 хоолны газар хяналтын байцаагчийн өгсөн шаардлагын дагуу чиглэлээ өөрчлөн цөөрсөн байна. Хоол үйлдвэрлэлийн газруудын байнгын угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлийн байдлыг шалгах зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдасын шинжилгээг 9819 цэгээс авч 11566 үзүүлэлтээр шинжлүүлэхэд 2818 буюу 28,6 хувь нь эерэг үзүүлэлттэй гарч байгаа нь ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй 33,9 хувь нь хэсгийн болон зөөврийн усан хангамжтай байгаагаас шалтгаалан усны хүрэлцээ муу, зааврын дагуу угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх нөхцөл бүрдээгүйтэй холбоотой байна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 41 хоолны газрын ундны усны дээжинд хийсэн шинжилгээгээр 11 дээж буюу 26,8 хувь эерэг үзүүлэлттэй ялангуяа нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч байгаа нь зөөврийн усан хангамжтай хоол үйлдвэрлэлийн газрууд ус нөөцлөх савыг зааврын дагуу угааж халдваргүйжүүлдэггүй, усыг олон хоногоор хонуулж хэрэглэдэгээс хоолны хордлого, хордлогот халдвар гарч болзошгүй эрсдлийг бий болгож байна. Мөн хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн 987 дээжид хийсэн шинжилгээгээр 37 буюу 3,7 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан нь хүнс хадгалах агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалдаггүй, дотоод хяналт муу байгааг харуулж байна. Хоол үйлдвэрлэлд ялангуяа улс үндэсний хоолны үйлчилгээ эрхлэгчид амтлагч /нэмэлт/-ыг хэрэглэх зохистой хэрэглээ алдагдсан, батлагдсан жор, орц байхгүй, тухайн хүнсний нэмэлт бодисын ямар ангиллын болох, тэдгээрт заагдсан зөвшөөрөгдөх хэмжээ зэргийг технологийн карт, жор орцод тусгалгүй баримжаагаар ашигладаг, зарим амтлагч /хүнсний нэмэлт/-ын шошго ханз үсгээр тэмдэглэгдсэнээс ашиглах зааврыг мэддэггүй, Е тэмдэглэгээ тусгагдаагүй, зориулалтаар нь нэршиж ирсэн нь хоол, хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Хоолны хордлого, халдваруудын дэгдэлтийн байдалд хийсэн тандалт судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд хүүхдийн байгууллага буюу байгууллагын цайны газартай холбоотой хоолны хордлого, халдвар нэмэгдэх хандлагатай байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй, хүүхдийн байгууллагын нягтрал ихэссэн, хүнсний байгууллагад ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаггүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй хүмүүс хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны засгийн газарт чиглэл өгөх тухай 48 тоот зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгаврын явц, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай
“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулиудын хэрэгжилтийн байдлыг шалгаж, шалгалтанд хамрагдсан иргэн, ААНБ-д зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж зөрчлийг таслан зогсоох, арилгуулахад зорилгоор хяналт шалгалтыг МХЕГ, НХМГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчид болон Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдтэй хамтран нийслэлд 14 хоног,Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад есдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 8 хоногт хийж гүйцэтгэв. Улаанбаатар хотын автозамын товчоод, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдад шуурхай хяналтын байдлаар, ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээ хийх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Төмөр замын модны үйлдвэр, “Хансэнтий” ХХК, агнуурын эдэлбэр газарт хууль бусаар ан хийж байсан иргэд хяналт шалгалтад хамруулсан. Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн нутагт хууль зөрчсөн үйлдэл гарч болзошгүй эгзэгтэй цэг, төв замуудад 2014 онынаймдугаар сарын 28-ны өдрөөс хөдөлгөөнт болон байнгын пост гарч ажилласан. Нийслэлд хийгдсэн шалгалтаар нийт 14 иргэн, ААНБ-ын 202 м3 хуурай мод, 84 м3 түлээ, 77 м3 балки тус тус товчоодоор зохих дүрэм, журамын дагуу гарал үүслийн гэрчилгээтэйгээр нэвтрэн өнгөрсөн байна. Товчооны үйл ажиллагааны онцлогийг харгалзан Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад аймаг, сумдад тараагдсан мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний сери, дугаар бүхий бүртгэл судалгааг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 10 иргэний 17 ширхэг тарваганы нойтон махыг хурааж ЗӨСҮТ-д шинжлүүлэн өгч, ариутгал халдваргүйтэл хийлгэн устгуулан, 2340.0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан барагдуулав. Сэлэнгэ аймагт: Шалгалтын хугацаанд хууль бусаар тарвага агнахыг завдсан Баянгол сумын хоёр, Хушаат сумын гурав, загас агнахыг завдсан гурван иргэний уурга, хэрэгслэлийг хурааж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтгүй гарал үүсэл тодорхойгүй 20 ш загас худалдаалсан, хууль бусаар 70 ш загас агнасан зөрчлүүдийг тус тус илрүүллээ. Улсын байцаагчийн таванактаар 26.5 м3 мод, модон материал, гурван ш загасны уураг, 175 ш загас улсын орлого болгон 1536.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 265.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоов. Төмөр замын мод боловсруулах үйлдвэрт мэдээлэлийн дагуу 2014 оны 05 сард шалгалт хийж Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 01/04/058/222 тоот албан шаардлага хүргүүлсний дагуу гүйцэтгэлийг Булган аймгийн Тэшиг сумын төвд зөвшөөрөлгүй байрлуулсан хөрөө рамын үйл ажиллагааг бүрэн зогсоож, газрыг цэвэрлүүлэн, нөхөн сэргээлгэж, унаган төрх, хэвийн байдалд нь оруулах ажлыг гүйцэтгүүлж, орон нутагт актаар хүлээлгэн өгч биелэлтийг хангуулсан. Хөвсгөл аймагт: Тус аймгийн Цагаан-Үүр сумаас бэлтгэн тээвэрлэгдэж яваа мод, модон материалд шалгалт хийхэд гарал үүслийн гэрчилгээ бичигдээгүй, падаанаар тээвэрлэгдсэн зөрчлийг илрүүллээ. Энэ нь аймаг, сумаас суманд тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэнэ гэж аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09 өдрийн 330 тоот албан бичгээр сумдад хүргүүлсэн нь “Ойн тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Хөвсгөл аймгийн Түнэл суманд мод зүсвэрийн үйл ажиллагаа эрхлэж байгаа 8 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд зориулалтын бус газарт хөдөлмөр, галын аюулгүй байдлыг хангаагүй зүсмэл материал үйлдвэрлэсэн тул хөрөө рамын үйл ажиллагааг илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар, 2 иргэний зөвшөөрөлгүй ажиллуулж байсан хөрөө рамын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай улсын байцаагчийн актуудыг тус тус тогтоов. Хөвсгөл аймагт ажиллаж байгаа Ойн мэргэжлийн байгууллагууд “Ойн тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн хүрээнд бэлтгэгдсэн мод, модон материалаа өөрийн болон орон нутгийнхаа хэрэгцээг хангаж илүү гарсан мод, модон материалаа өөр аймаг нийслэлд худалдан борлуулахад аймгийн ИТХТ 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хувь тогтоосон шийдвэр нь ойн мэргэжлийн байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэ-Булган сумын Үүр, Эг-Үүрийн голоос, Булган аймгийн Гурван голын бэлчир хүртэл завиар хөвж загасчилахыг завдсан гадаадын 3 иргэн, Эгийн голоос 11 иргэн зөвшөөрөлгүй загас барьж байсан зөрчлийг илрүүллээ. Хөвсгөл аймагт улсын байцаагчийн 21 актаар 0.08 м3 мод модон материал, 1 хөрөө, 2 хавх, 1 завь, 2ш загасны тор, 100 ш загас улсын орлого болгож, 768.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 375.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоов. Булган аймагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх, Ойн урьдчилан сэргийлэх хяналтын талаар аргачилсан зөвлөмж бүхий шалгалтын удирдамж боловсруулан ой бүхий 10 сумын БОХ-ын улсын байцаагчдад хүргүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Аймгийн МХГ-аас сумдын байгаль орчны байцаагчдыг цахим хаягжуулж мэдээллийн шуурхай байдлыг хангуулан ажилласан байна. Хууль бус мод бэлтгэл, Ой хээрийн түймэр, хулгайн агнууртай тэмцэх зорилгоор 2 сарын хугацаатай эргүүл шалгалтыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газруудын оролцоотойгоор зохион байгуулан аймгийн Засаг даргаар батлуулсан графикийн дагуу хэрэгжүүлэн ажиллан, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн 01/05 тоот албан даалгавар, “Ойн тухай” хууль, холбогдох журам заавруудын талаар ой бүхий сумдад байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдын оролцоотой 10 удаагийн сурталчилгаа зохион байгуулж 800 гаруй иргэн оролцсон байна. Булган аймагт улсын байцаагчийн 1 актаар 1 ш загасны тор улсын орлого болгов. Архангай аймагт: Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Ихтамир сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид оролцсон уулзалт ярилцлага, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд иргэд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн ажилтай хууль бус мод бэлтгэлийн ажлыг уялдуулан хамтран ажиллах төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээс 2014-2015 оныг Байгаль орчны гэмт хэрэг зөрчилгүй аймаг болох, 2015 онд аймгаас гадагш мод гаргахгүй, дотооддоо ургаа нойтон мод бэлтгэхгүй байх зорилтыг дэвшүүлэн уриалгыг аймгийн ИТХ-д хүргүүлж шийдвэрлүүлсэн байна. Аймгийн Засаг даргын А-356 тоот захирамжаар “Хэрэглээний модыг бусад аймаг, хотод тээвэрлэхийг хориглох тухай” шийдвэр гаргасан нь Ойн мэргэжлийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулж мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бус мод бэлтгэж тээвэрлэх шалтгаан болж байна. Шалгалтын явцад улсын ахлах байцаагчийн 22 актаар 13.5 м3 мод, модон материал, 60 урхи, 6 ш буу, 10 ш хавх, 160 ш тарваганы мах улсын орлого болгон, 768.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 536.6 мян.төгрөгийн нөхөн төлбөр тогтоож барагдуулав. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай”-ын А-06 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй аймаг, нийслэл хотуудын мод, модон материалын хэрэгцээг хангах зорилгоор ойд хийх цэвэрлэгээний ажил гүйцэтгэх хэмжээг ойн сан бүхий аймгуудаас бэлтгэн нийлүүлэхээр дээд хязгаарыг баталсан байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ныөдрийн А-06 дугаар тушаалын 2014 онд ойгоос бэлтгэхмодны дээд хязгаар баталсан хэмжээ Мод бэлтгүүлэх аймаг Хэмжээ Хангагдах аймаг, хотын нэр 1 Сэлэнгэ аймаг хэрэглээний мод 74800.0м3 Улаанбаатар, Дархан-Уул аймагт нийлүүлэх түлээний мод 423850.0м3 2 Хөвсгөл аймаг хэрэглээ мод 27905.0 м3 Өмнөговь аймагт нийлүүлэх / түлээний мод 60970.0 м3 3 Архангай аймаг хэрэглээ мод 4400.0 м3 Говь-Алтай, Баянхонгор аймагт нийлүүлэх түлээний мод 40000.0 м3 4 Булган аймаг түлээний мод 82800.0м3 Орхон аймагт нийлүүлэх 5 Завхан аймаг хэрэглээний мод 5900.0м3 Баян-Өлгий, Ховд аймагт нийлүүлэх / түлээний мод 29200.0м3 Сэлэнгэ, Булган аймгийн ИТХТ нь шийдвэр гаргуулан хэрэгжилтийг хангуулан ажилласан, Хөвсгөл, Архангай /Завхан/ аймаг энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, бэлтгэсэн мод, модон материалыг бусад аймаг, сумдад тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Шалгалтын явцад Ерөнхийлөгчийн 2014 оны 48 зарлигийн 4 дүгээр заалт, Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 342/366 тоот тушаалаар баталсан “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-д заасан урамшуулал олгох ажил шалгалтанд хамрагдсан аймгуудад хэрэгжээгүй байна. “Хансэнтий” ХХК нь 1011002109 улсын бүртгэлийн дугаартай Ойн мэргэжлийн байгууллага Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Рамын дэнж гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг. 2010 оноос ойн мэргэжлийн байгууллагын эрхийг ойд арчилгаа, цэвэрлэгээ, ойжуулалт, мод үржүүлэг хийх чиглэлээр авсан. Ойн арчилгаа, цэвэрлэгээний бригадтай, бэлтгэсэн модоо зүсмэл материал үйлдвэрлэж орон нутгийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрч байна. 1.Хөвсгөл аймагт аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 336 тоот албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг дотор мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх шийдвэр гаргасан, иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд гарал үүслийн гэрчилгээгүйгээр падаанаар мод тээвэрлэсэн, 2.Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 11 аж ахуйн нэгж нь жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж танилцуулж ажилладаггүй, 3.Зохих эрхийн бичиг авсан боловч зориулалт өөрчилж мод бэлтгэсэн, гэрээ, зөвшөөрөлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, 4.Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах ойн мэргэжлийн байгууллагын эрхгүй аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгүүлэх шийдвэр гаргасан, сумын ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө ойн мэргэжлийн байгууллага, ойн салбарын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, ойн нөхөрлөл ажиллуулж байгаа, 5.Хөвсгөл, Архангай /Завхан/ аймгуудад ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй аймаг, хотуудын мод, модон материалын хэрэгцээг хангах зорилгоор ойд хийх цэвэрлэгээний ажлын хэмжээг тогтоосон байхад орон нутгаасаа мод, түлээ гаргахыг хориглох тухай шийдвэр гаргасан, 6.Аймаг, сумын Засаг дарга нар нь амьтны нөөц баялгийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан халдашгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулаагүй, 7.Шалгалтанд хамрагдсан аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулаагүй, 8.Байгаль орчны газар нь батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй, 10.Автотээврийн шалган бүртгэх товчоодоор Архангай, Завхан, Баянхонгор, Булган аймгуудаас зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 160 тарвага агнаж, түүхий махыг хот, тосгонд суурин газарт оруулж худалдан борлуулсан, 11.Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохих зөвшөөрөлгүй завиар гол дамжин урсаж, загас барьсан, 12.Иргэд ангийн буу ашиглаж хууль бусаар зохих зөвшөөрөлгүй амьтан агнаж, ангийн бууг эзэмших гэрчилгээгүй, бууг бусдад шилжүүлсэн, Шалгалтаар “Ойн тухай” хуулийн 11 зөрчил, дутагдал илрүүлж газар дээр нь арилгуулж 3072.0 мян төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 40.08 м3 мод, модон материал улсын орлого болгон, 14 акт, 15 заалт бүхий дөрвөн албан шаардлага, Хөвсгөл аймгийн Түнэл, Жаргалант сумдын ИТХ, Засаг дарга нарт “Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг тогтмолжуулах тухай зөвлөмжийг тус тус гаргаж хүргүүлэв. “Амьтны тухай” хууль зөрчин тарвага агнасан, агнахыг завдсан, загас барьсан 170 иргэнтэй холбогдсон зөрчлийг илрүүлж нийт 2340.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 2686.6мян.төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, барагдуулан, хууль бус үйлдэлдээ ашигласан 7 буу, 3 ш загас барих тор, 1 ш завь, 8 ширхэг загасны уурга, дэгээ, 60 ш урхи, 12 ш хавх, хууль бусаар агнасан 275 ширхэг загас, 160 ширхэг тарваганы мах зэргийг улсын байцаагчийн 40 актаар хураалаа. Шалгалтанд хамрагдсан 207 иргэн, 3 аж ахуйн нэгжийн албан тушаалтанд ан амьтны талаарх хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмыг тайлбарлан таниулж, “Амьтны тухай” хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг нэгтгэсэн гарын авлага тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Шалгалтаар илрүүлсэн зөрчил авсан арга хэмжээ судалгаа. № Аймаг Илрүүл-сэн зөрчил Арил гасан зөрчил Торгууль, нөхөн төлбөр Хураагд сан Мод, модон материал /м3/, Тарвага /ш/ Улсын орлого болгосон тех. тоног төхөөрөмж Улсын байцаагчийн Тор гуул мян/ төг Нөхөн төлбөр мян/төг Акт а/ш 1 Архангай 11 11 768,0 536,6 13,5 60ш урхи, 6ш буу, 10ш хавх, 160 ширхэг тарваганы мах 22 2 Булган 1 1 1ш загасны тор 1 3 Сэлэнгэ 5 5 1536,0 265,0 26,5 3 ш загасны уурга, 175ш загас 5 4 Хөвсгөл 13 13 768,0 375,6 0,08 1 хөрөө, 2 хавх, 1 завь, 2 ш загасны тор, 100 ш загас 21 2 5 Нийслэл 10 10 2340,0 1509,4 17ш 1 иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгаж байна. 5 6 Нийт 40 40 5412,0 2686,6 40,08м Урхи-60 ш Ангийн буу-7 ш Загасны тор-5ш Загасны уурга, дэгээ-8ш Хавх-12ш Завь-1 Хөрөө-1ш 54 2 Дүгнэлт Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгавар Сэлэнгэ аймагт 80 хувь, Булган аймагт 75 хувь, Архангай аймагт 70 хувь, Хөвсгөл аймаг 45 хувь, дундаж хувь 67,5 буюу хангалтгүй хэрэгжиж байна. Орон нутаг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлаас баталсан хэмжээнд сум тус бүр ашиглах модны хэмжээг сумын ИТХ-ын тогтоолоор баталсан байгаа боловч Ойн мэргэжлийн байгууллагын эрхгүй, зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй мэргэжлийн байгууллагад үйлдвэрлэлийн огтлолтоор мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, Хөвсгөл аймагт Байгаль орчны газрын даргын 2013 оны 336 тоот албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг дотор мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх шийдвэр гаргасан, Түнэл суманд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 11 аж ахуйн нэгж нь жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирүүлдэггүй, зохих эрхийн бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичиг, гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн нь зөрчил гарах шалтгаан болсон байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын хувь тогтоосон, Архангай аймгийн хэрэглээний мод, /Завхан/ аймгийн Засаг дарга нар өөрийн аймаг орон нутгаас өөр аймаг сумдад мод бэлтгэж тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан нь Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймгууд хууль бусаар Заг, мод бэлтгэж, ашиглах, тээвэрлэх, худалдаалах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг дамлан худалдаалах нөхцлийг бүрдүүлж байна. МУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 тоот зарлигийн 4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 342/366 тоот тушаалаар баталсан “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-ын хэрэгжилт огт хэрэгжиж эхлээгүй байна. Шалгалтанд хамрагдсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нь амьтныг хамгаалах талаарх бодлогын хэрэгжилтийг харъяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулаагүй, амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг тогтоож, ан агнуурын менежментийн төлөвлөгөө, агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд нь ирүүлүүлээгүй, зохих шийдвэр гаргуулаагүйгээс хууль бусаар зөвшөөрөлгүй амьтан агнах, загас барих нөхцлийг бүрдүүлсэн байна. Ан амьтны идээшил нутаг сумдад ажиллаж байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид нь хариуцан ажиллаж буй нутаг дэвсгэртээ ан амьтны байршил, амьдралын онцлог, зөрчил гарч болзошгүй цаг, хугацаа, эрсдэлийг тооцож хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулаагүйгээс хууль бусаар ан амьтан агнах, барих зөрчил буурахгүй байна. Архангай, Хөвсгөл аймгийн сумдад амьтныг хамгаалах, зохистой ашиглах, хууль сурталчилах түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан байна. Ангийн буу, сумыг зохих хяналтгүй худалдан борлуулснаар ан, амьтан хууль бусаар агнах нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Мөн хавх, урхиар тарвага агнаснаас тухайн зүйл амьтныг шархдуулах, Архангай, Говь-Алтай, Ховд, Завхан, Баянхонгор, Булган, Хэнтий аймгуудаас тарваганы түүхий махыг хот, тосгон суурин газарт тээвэрлэн оруулж, худалдан борлуулж байгаа нь халдварт өвчин /тахал/ гарах нөхцлийг бүрдүүлж байна.
Хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн тандалт судалгааны дүн
2014.10.30 Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсад хэрэглэж буй хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээнд эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхэд зорилгоор Тандалт судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, лабораторийн шинжээчид хамтран гуравдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Хүнсний нэмэлтийн тандалт судалгаагаар сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын тайлан, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалагдаж байгаа найрлагандаа хүнсний нэмэлт агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хилийн боомт, гүний терминалиар нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээ, мэдээлэл, лабораториудын шинжилгээний дүн, улсын байцаагчийн гаргасан дүгнэлт зэрэг мэдээллүүдийг цуглуулсан. Тандалт судалгаанд нийт 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй 156, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 114, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 44, нийт 314 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Тандалт судалгааны арга, аргачлал, хэлбэр: 1. Тандалт судалгаанд нэг агшины судалгааны загварыг ашиглаж, асуумжийн аргаар явуулсан. Судалгааны асуумж долоон хавсралт бүхий 61 асуулт, мэдээллийг багтаасан. 2. Хүнсний нэмэлтийн тандалт судалгааг сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын тайлан, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалагдаж байгаа найрлагандаа хүнсний нэмэлт агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хилийн боомт, гүний терминалиар нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээ, мэдээлэл, лабораториудын шинжилгээний дүн, улсын байцаагчийн гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэн явуулсан бөгөөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх байдлаар гүйцэтгэсэн. 3. Хяналт шалгалт хийгдэхээр зарлагдсан объектуудыг шалгах явцад хүнсний нэмэлтийг импортлогч, нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хэрэглээ, зарцуулалт, бүртгэл хөтлөлт, дотоод хяналтын байдалд тандалт судалгааг хамтатган хийж, 2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдаагүй объектуудад судалгааг түүвэрчилсэн байдлаар хийж, дүнг нэгтгэсэн. 4. Тандалт судалгааг явуулах үед гарал үүслийн баримт бичиггүй, хаяг шошгын мэдээлэл бүрэн бус хадгалалтын нөхцөл зөрчигдсөн, технологийн заавар, зөвлөмжгүйгээр, хэрэглэж байгаа хүнсний нэмэлтээс дээж авч, итгэмжлэгдсэн лабораторит холбогдох стандартад заасан аюулгүйн үзүүлэлтийг шинжлүүлж дүн шинжилгээ хийгдсэн. Тандалт судалгааны явцад хийгдсэн ажил, үр дун: - Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалж байгаа хүнсний нэмэлт, нэмэлт агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний судалгааг гаргаж мэдээллийн сан бүрдүүлсэн. - Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн нэр төрөл, гарал үүсэл, савалгаа, хаяг шошго, үйлдвэрлэлд хэрэглэж буй тоо хэмжээ, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хэрэглээнд тавьж буй хяналтын талаарх судалгааг гаргасан. - Хилээр нэвтэрч Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдсан хүнсний нэмэлт, түүнд тавьж буй хяналт, баталгаажилтын талаарх судалгааг гаргасан. - Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний нэмэлтийг үндэсний болон бүс нутаг, олон улсын стандарттай харьцуулж, үнэлгээ дүгнэлт өгч зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт, зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлтийн талаарх жагсаалтыг гаргасан. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаанд сүү, сүүн бүтээгдэхүүний 24 үйлдвэрийн 37, мах, махан бүтээгдэхүүний 39 үйлдвэрийн 45, гурил, гурлин бүтээгдэхүүний 81 үйлдвэрийн 92, ундаа, жүүсний 5 үйлдвэрийн 12, нөөшилсөн бүтээгдэхүүний 6 үйлдвэрийн 7, чипсний 1 үйлдвэрийн 4, хоол үйлдвэрлэлийн 114 аж ахуйн нэгжийн 30, нийт 270 үйлдвэрийн 224 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдлаа. Хүнсний үйлдвэрүүдэд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Энэтхэг, БНХАУ-ын “Kevin Food”, “Volumaster”, “Yitong food indusrtry”, “Кerry food”, "Angel yeast”, “Guangzhou Puratos Food”, “Guangxi Danbaoli Yeast”, “Beijing Jinteli Food”, “Masson Group”, Дани улсын “Chr Hansen”, “Plasgaard”, Итали улсын “Fabbri”, ОХУ-ын "Зеленые линии", "Сибагро-Н", "Аромадон", "Филиал", “Время и К”, “Специкат”, "Ирикс", ХБНГУ-ын “Moguntia”, "Фляшманншафт" АГ, "Frutarom", “Muhlenchemie GmbH &Co.KG”, “Dohler”, “Nesse”, АНУ-ын “Volumaster”, Солонгосын “Jenico”, “Deutschland GmbH”, Австрийн “Salinen”, Израйлийн “Haifa” зэрэг 11 улсын 49 үйлдвэрлэгчээс шууд буюу импортлогч аж ахуйн нэгжээр дамжуулан худалдан авч байна. Эдгээр үйлдвэрлэгчдийн 61,2 хувь нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” /НАССР/, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг, 53 хувь нь GMP, 12,2 хувь нь GHP-г нэвтрүүлсэн байна. “Сүүн билэгдэл” ХХК, “Юм юм” ХХК, “Хүнс мастер” ХХК, “Бурхан буудайн хишиг” ХХК, “Арслангийн удам” ХХК, “Стратус” ХХК, “Ганга түшээ” ХХК, “Дэлгэр интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд ихэнх хүнсний нэмэлтийг Хятад, ОХУ, Дани, Герман улсаас импортлон хүнсний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. “Итали зайрмаг” ХХК, “Айсмарк” ХХК зэрэг үйлдвэрүүд дистрибьютерийн эрхтэйгээр экспортлогч улсын сертификат, тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанарын баталгаатайгаар шууд үйлдвэртэй нь гэрээ байгуулан, будагч бодис, ваниль, Nevepann chantilly-бэхжүүлэгч, карамель, Neutralfive gream-өтгөрүүлэгч, fragola strawberry, wild cherry, black berry, limone L, какао, хадны амт оруулагч түүхий эд, бүтээгдэхүүн авч, зөвхөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд хэрэглэж байна. Хүнсний нэмэлтийн импортлолт ( аж ахуйн нэгж, улсаар ) /2014.03.01-2014.09.15/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт бодисын чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаанд нийслэл болон аймгуудад үйл ажиллагаа эрхэлж буй улс үндэстний хоолны газруудаас түүвэрлэн сонгож хамруулсан байна. Нийт 114 аж ахуйн нэгжийн хоолны газруудад түгээмэл хэрэглэж буй нийт 30 нэр төрлийн хүнсний нэмэлт, хоол амтлагчуудын мэдээллийг цуглуулж, тандалт судалгаа хийсэн. Эдгээр газрууд нь хоол амтлагч, хүнсний нэмэлт импортлогч “Санжак” ХХК, “Ханара Март” ХХК, “Сантаун трейд” ХХК, “Бест-Анзу” ХХК, “Кианти монголия”, “Грийн сити”, “Гүүд прайэс”, “ЭМЖЗ” , “Сатаун трейд”, “Агрос” ХХК, “Скай трейдинг” зэрэг импортлогч ХХК-иудаас болон “Меркурий” худалдааны төвөөс хүнсний нэмэлтийг худалдан авч хэрэглэж байна.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хэрэглэж байгаа “Үсү”, “Дашида”, “Вигора”, “Универсальная приправа”, “Приправа экстра”-гийн найрлаганд хүчиллэг нэмэгдүүлэх Е-621-глутамат натри орж байгаа ба амт үнэр оруулагч хүчлүүд, хар, улаан цуу, өнгө тодруулах будагч бодистой соусуудыг хэрэглэж байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа “Чили” соус, “Мөөгтэй” цууны найрлагад Е-150, 631, “DBL” исгэгчний найрлагад Е-300, 491, хуурай амтлагчийн найрлагад E-100, 101 орсон байна. Тандалт судалгааны дүнгээс үзэхэд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд 27 нэр төрлийн будагч бодис, 11 нэр төрлийн нөөшлөгч бодис, 18 нэр төрлийн исэлдэлтийн эсрэг бодис, 38 нэр төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч, цийдмэгжүүлэгч, 8 нэр төрлийн хүчиллэг тохируулагч, бөөгнөрөлтийн эсрэг бодис, 5 нэр төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн чихэрлэг амт үүсгэгч, 10 нэр төрлийн өнгө тогтворжуулагч, чийг баригч нийт 118 нэр төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэж байна. Хүнсний үйлдвэр, нийтийн хоол үйлдвэрлэлд хэрэглэжбуй хүнсний нэмэлтийн нэр, төрөл: № Үйлдвэрийн төрөл Будагч бодис Нөөшлөгч бодис Исэлдэл-тийн эсрэг бодис Өтгөрүү-лэгч, тогтвор-жуулагч, цийдмэг-жүүлэгч Хүчиллэг тохируу-лагч, бөөгнө-рөлтийн эсрэг бодис Амт сайж-руулагч Чихэрлэг амт үүсгэгч Өнгө тогтвор-жуулагч, чийг баригч 1 Мах,махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл E-120, 160, 124, 170i, 174, 124a, 133 E-250, 261, 262, 230 E-300, 301, 315, 316, 327, 330, 341i, 352 E-407, 412, 450, 451, 451i, 452, 452i, 440, 441, 462, 466, 471 472, 473, 477, 475 E-500, 508, 551, 575 E-621, 627, 631, 635, 637 Е-1450, 1518, 2 Сүү,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл E-100, 101, 122, 129, 102, 110, 123, 124, 133, 150b E-200, E-330, 331, 341 E- 401, 407, 410, 412, 417, 422, 440, 442, 452, 466, 471, 473, E- 637 E-952 E-1422, 1442, 1520, 3 Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл E-102, 104, 107, 110, 120, 122, 123, 124, 127, 129, 133, 141, 150a, 150c, 155, 160, 160a, 162, 170i, 171, 174 E-200, 202, 210, 263, E-300, 303, 307, 309, 314, 319, 322, 330, 331, 336i, 339i, 341i E- 401, 405, 415, 419, 420, 422, 427, 435, 450, 450ii, 450a, 452, 491, 471, 472, 472b, 472e, 475, 477, 481i E-500, 500a,500ii, 516, 522, 551 E-637 E-1100, 1104, 1414, 1520, 1442 4 Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл E-150d E-260, 202 E-330 E-406 5 Ундаа, жүүсний үйлдвэрлэл E-102, 110, 122, 124, 131, 150d E-202 E-300, 307, 320, 330, 331 E-414, 419, 422, 445, 466 E- 1520, 1518,1505, 1504 6 Хоол үйлдвэрлэл Е-100, 101 E-300 E-491 E-621, 631 7 Бусад E-207 270 E-331 E-466 E-551 E-621, 627, 631 8 Нийт 27 11 18 38 8 5 1 10
Өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд хийсэн шалгалтын тухай
2014.10.30 2013 онд хийсэн хяналт шалгалтаар дунд, их эрсдэлтэй дүгнэгдсэн өлөн гэдсэнд анхан шатны боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн мөрдөлтөнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж эрсдэлийг бууруулахад шалгалтыг наймдугаар сарын 4-ноос есдүгээр сарын 25-нд хяналт шалгалт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтанд “Батзагд”, “Энисервис”, “Оргил таванд”, “Баатар цэцэг”, “Цээжин”, “Голден гоат”, “Гуфран энд Гунуа” ХХК гэсэн долоон ААНБ, нэг иргэнийг хамруулан Үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлага, Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага, Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага, Түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын хэрэгжилт зэрэг асуудлаар шалгалаа. Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэр, цехүүдийн үйлдвэрлэлийн дамжлага бүр нь вандан, тавиураар хангагдсан, зэвэрдэггүй, цэвэрлэж угаах, халдваргүйжүүлэхэд хялбар зориулалтын хуванцар материалаар хийгдсэн сав суулгыг хэрэглэж хэвшсэн ба “Оргил таванд” ХХК, “Энисервис” ХХК нь БНХАУ-ын өлөн гэдэс хусагч шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хяналт шалгалатд хамрагдсан үйлдвэр, цехийн нийт ажилчдын 25.7 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс “Голден гоат” ХХК нь ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан байна. Өлөнгийн үйлдвэр, цехийн ажилчид нь хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогт тохирсон ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, угаалгын газартай, угааж цэвэрлэх тоног хэрэгслээр хангагдсан боловч үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлийн сургалт зохион байгуулах ажил хангалтгүй хийгдсэн байна. Анхан шатны боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд нь бэлэн бүтээгдэхүүний торх, баглаа, боодол, уут зэргийг цагаан гэдсээ нийлүүлдэг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжүүдээс лабораторийн шинжилгээ хийлгэсэн бичигтэйгээр хүлээн авч шаардлага хангасан хаяг шошгын хамт үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь өлөн гэдэс хүлээж авах, боловсруулах, хадгалах дамжлага бүр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрэлцэхүйц хэмжээний ажлын талбайтай, тоног төхөөрөмжийг зөв байрлуулсан, бүтээгдэхүүн,түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй боловч мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөцгүй, дотоод хяналт хангалттай хийгдэхгүй байна. Өлөн боловсруулах үйлдвэрүүдэд сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчин бүртгэгдээгүй байна. Хяналт шалгалтын явцад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд: 1.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдсэнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, авсан ч товчооны байцаагч нараар хянуулж баталгаажуулаагүй, гэрчилгээг архивлаж бүртгэлжүүлээгүй, 2.“Гуфран энд Гунуа”, “Бат Загд”, “Оргил таванд, “Баатарцэцэг”, “Цээжин” ХХК хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, дотоод хяналтын бүртгэл, тэмдэглэл хөтлөөгүй, 3.”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-ууд өлөн гэдэс хадгалах зориулалтын агуулах, байргүй, 4.”Баатарцэцэг”, “Цээжин” ХХК-ууд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бүртгэл хөтлөөгүй, ариутгалын акт, баримт бичгийн бүрдүүлэлтгүй, 5.“Оргил таванд” ХХК-ны үйлдвэрийн байрны тааз, хана нь хөгц ургаж мөөгөнцөртсөн, ажлын байранд агааржуулалтын систем хангалттай ажилладаггүйгээс их хэмжээний уур, чийг ялгарсан, үйлдвэрийн технологийн хэрэгцээт халуун ус, даралтат хоолойгоор шүршиж угаах боломжгүй, ундны усны шаардлага хангасан усыг хэрэглээгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, бүрхүүлгүй, цонх торон хаалтгүй , 6.”Цээжин” ХХК-ны барилга байгууламж нь зориулалтын зураг төслийн дагуу баригдаагүй, 7.”Баатарцэцэг” ХХК, “Бат-загд” ХХК-ийн өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд хуульд заасны дагуу ажил эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, 8.Ажилчдын нийгмийн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулж мөрдүүлээгүй. 9.Ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй 10.Үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг тогтмол ариутгаж бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй, мэргэшсэн хүний нөөцгүй, ажилчдад зориулан сургалт зохион байгуулаагүй, дотоод хяналтыг тогтмолжуулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналт, шалгалтын явцад өлөн гэдэс боловсруулах “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, “Цээжин”, “Батзагд”, “Голден гоат” ХХК-ийн үйлдвэр, цехийн бохир уснаас дээж авч НМХГ-ын лабораторид 3 үзүүлэлтээр шинжлүүлэхэд үйлдвэрүүдийн бохир усанд агуулагдаж байгаа химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тул улсын байцаагчийн 9 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлж, бохир усыг давтан шинжилгээнд хамрууллаа. Давтан шинжилгээгээр “Цээжин” ХХК-ниас бусад компанийн ус шаардлага хангаж байгаа дүн гарсан байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Хүнсний тухай” хуулийн 10.1.2, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 5.1.2, ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2 зөрчсөн “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, ”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин” ХХК-д улсын байцаагчийн 23 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, энэ 4 компанид ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 заалтыг үндэслэн тус бүр 250.0 мян.төг нийт 1.0 сая. төг-ийн торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулав. Хяналт, шалгалтын явцад иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ”Арвай цэцэг” ХХК, ”Хос хийморь” ХХК, иргэн С.Алтанцэцэгийн өлөнгийн цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.2, ”Ариун цэврийн тухай” хуулийн 17.1.1,17.1.4 заалт, ”Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 52.5 заалт, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10.1.3 заалтуудыг тус тус зөрчсөн тул үйл ажиллагааг актаар түр зогсоож “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 дэх заалт, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 28 дугаар заалт, ”Төрийн хянан шалгалтын тухай” хуулийн 16.1.3 заалтыг тус тус үндэслэн 1810.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8.6 заалтыг үндэслэн 12201.9 мян.төг-ийн өлөн гэдэс, гүзээ, дайвар бүтээгдэхүүнийг “Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д холбогдох материалын хамт хүргүүлж ажиллав. Дүгнэлт 1.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгч, умбуур бодисын /жинлэгдэгч бодис/ хэмжээ төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарч байгаа нь үйлдвэрийн бохир усны гарах хоолойны ариутгал цэвэрлэгээ муу, шүүлтүүр суурилуулсан эсэхээс шалтгаалж шинжилгээний үзүүлэлтүүд хангалтгүй гарч байна. 2.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эд бэлтгэхдээ гэрээт нийлүүлэгчээс мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүйгээр хүлээн авах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь малаас хүнд дамжин халдварладаг халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлж байна. 3.Хяналт шалгалтад хамрагдсан өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг тооцоход хамрагдсан 7 үйлдвэрийн эрсдлийн түвшин үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлагаар 19.6, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлагааар 15.5, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 22.6, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлагаар 25.7, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлагаар 18.1, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагаар 45.7 хувийн дундаж эрсдэлтэй тогтоогдож “Цээжин”, “Оргил таванд”, “Баатар цэцэг” ХХК зэрэг 3 аж ахуй нэгж дунд, ”Батзагд”, “Голден гоат”, ”Гуфран энд гунуа”, “Энисервис” ХХК зэрэг 4 аж ахуй нэгж тус тус бага эрсдэлтэй дүгнэгдлээ. 4.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдэд 1.12 кодтой хяналтын хуудсаар 2013, 2014 онд хяналт шалгалтанд давтан хамрагдсан аж ахуй нэгжүүдийг эрсдэлийн үнэлгээгээр харьцуулахад үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн шаардлага 14.1, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага 16.8, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт 13.5, ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага 13.6, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага 30 хувиар өсч, түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага 36.9 хувиар буурсан байна.
Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай
Өргөх байгууламжийн угсралт, засвар, үйлчилгээ, ашиглалтын байдалд холбогдоххууль, өргөх байгууламжийг аюулгүй ашиглах дүрэм, стандартуудын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд зорилгоор өргөх байгууламж /кран, лифт, эскалатор, өргүүр зэрэг г,м/ эзэмшигч иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөх байгууламжийн улсын бүртгэл, ашиглах зөвшөөрөл, техникийн паспорт, түүний хөтлөлт, ачаа өргөх машины ашиглалт, аюулгүй ажиллагааны ашиглалт хариуцагч, мэргэжлийн ажилчдыг тушаалаар томилсон байдал, тэдгээрийн мэргэжлийн үнэмлэх, өргөх байгууламжийн техникийн бэлэн байдлын үзүүлэлтийг шалгалаа. Улсын хэмжээнд нийтдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 7820 өргөх байгууламж ашиглагдаж байна. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 139 лифтэнд шинэчлэл хийж байна. Улсын байцаагчид нийтдээ 17 удирдамжаар 17 төлөвлөгөөт, 739 төлөвлөгөөт бус, 51 гүйцэтгэлийн шалгалтыг хийснээс түүнд 741 байгууллагын 1406 өргөх байгууламжийг хамруулсан байна. Улсын бүртгэлд хамрагдсан нийт 7820 өргөх байгууламжийн 21% буюу 1646 өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. /Үүнд: 201 лифт, 897 кран, 217 барилгын өргүүр байна./ Улсын байцаагчдын өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтын ажлыг үзэхэд МХЕГ-т 603 буюу 42 хувийг, НМХГ-т 510 буюу 36,2 хувийг, аймгуудын МХГ-т 293 буюу 21 хувийг шалгасан байна. Шалгалтыг нийтдээ Нийслэл болон 19 аймгийн өргөх механизмын хяналтын улсын байцаагч хийсэн бөгөөд Завхан аймагт байцаагч байхгүй, Сэлэнгэ аймагт байцаагч томилсон боловч тушаал оройтож гарсан учраас хяналт шалгалтын ажил хийгдээгүй болно. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг өмнөх онтой харьцуулахад буураагүй байна. № Зөрчлийн нэр 2013 он 2014 он Зөрчлийн тоо %, хувь Зөрчлийн тоо %, хувь 1 Паспорт бичиг баримт, улсын бүртгэл 411 9.7 390 9.8 2 Цахилгаан дамжуулга, төхөөрөмж, удирлагын самбар 300 7.1 268 6.7 3 Ослоос хамгаалах хэрэгсэл 1167 27.7 1120 28.2 4 Ган татлага ба дамар 232 5.5 178 4.5 5 Хаалт хамгаалалт 899 21.3 823 20.8 6 Механик төхөөрөмж 328 7.7 296 7.5 7 Метал хийц 123 2.9 80 2.0 8 Пайз санамж 430 10.8 568 14.0 9 Бусад 320 7,0 223 6,0 Дүн 4210 100 3946* 100 *эхний 9 сарын байдлаар Техникийн оношлол магадлалд 1525 байгууламжийг хамруулснаас: Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабараторит 651 лифт, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын угсарсан 612 барилгын өргүүр, 112 кран, 36 эскалатор, бусад 14 байв. Өргөх байгууламжийг ашигладаг 663 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийхэд 305 байгуулага эрсдэл өндөртэй, 352 байгууллага дунд эрсдэлтэй, 6 байгууллага эрсдэл бага гарсан. Үүнээс: Барилгын салбар хамгийн эрсдэлтэй буюу 149 байгуулага эрсдэл өндөртэй, 112 байгууллага дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэй байгууллага гарсангүй. Шалгалтаар илрүүлсэн зөрчил Өргөх байгууламжид илэрч байгаа зөрчлийг төрлөөр нь ангилвал: № Өргөх байгууламжийн төрөл Илэрсэн зөрчил 2013 2014 1 Лифт 1232 1366 2 Барилгын өргүүр 1016 1721 3 Эскалатор 62 40 4 Манипуляторт кран 88 38 5 Сагстай өргөгч 95 26 6 Кран 1716 755 7 Уулын дүүжин зам 1 - Дүн 4210 3946* *эхний 9 сарын байдлаар Нийтлэг зөрчлүүд: 1. Тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчингүй, материаллаг баазгүй 50 орчим байгууллагад тусгай зөвшөөрлийг олгосон; 2. Шалгалтаар 16 аж ахуйн нэгж байгууллага өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлгүйгээр дутуу угсарч, засварладаг зөрчил илэрсэн. Үүнд: “Зуншин” ХХК, “Бай Лхагва” ХХК-аас гадна хувиараа иргэд г.м 3. Хууль тогтоомж зөрчсөн нийтлэг зөрчилд: Өргөх механизм эзэмшигч, ашиглагч байгууллагууд нь дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулаагүй 123 аж ахуйн нэгж байгууллагын зөрчил, Кранчин, оосорлогч, лифтчин, өргүүрийн оператор зэрэг нарийн мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус ажилчид өргөх байгууламжийг ашигласан 66 зөрчил, Техникийн 3701 зөрчил, 4. Өргөх механизмын угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймагт байхгүй, 5.Экспертиз, зураг төсөл зохиогч, барилга угсралтын байгууллагууд нь лифтийн стандарт, норм дүрмийг зөрчсөн алдаатай 16 зураг төсөл илэрлээ. Жишээ нь: “Би Би Си Мо” ХХК, “Очир таб” ХХК, “Эрчим төсөл” ХХК гм, 6. Өргөх механизмын ашиглалтаас шалтгаалан сүүлийн 8 жилд гарсан131ослыг хүснэгтээр харуулав. Он 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 Нийт Ослын тоо 16 26 15 35 13 5 4 14 16 131 Аж ахуй нэгж, байгууллагууд нь өргөх механизмын аюулгүй ашиглах дүрмийг мөрдөн ажиллаагүйгээс 2014 онд Нийслэл, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь аймгуудад 11 хүн нас барж, 14 хүн гэмтсэн ноцтой 9 осол гарсан. Үүнд: УБ хотын ХУД, 3-р хороо, “Ривер стоун-2” барилгад өргүүрийн үндсэн ба аваарын ган татлагыг бэхлэдэг консолын эргийг /гайка/ гүйцэд чангалаагүй, буруу бэхэлснээс болт сугарч, тавцан хазайсны улмаас түүн дээр ажиллаж байсан 3 хүн унаж нас барсан. ЧД-ийн 5-р хороо, “Макс өргөө” ХХК-ийн барилгын дүүжин өргүүрийн суурийн болтын түгжээг хийгээгүйгээс тулгуурын хөндөл автомашин дээр унаж хүний амь нас эрсэдсэн. БЗД “Зуншин” ХХК-ийн гүйцэтгэж байсан барилгын өргүүрийн үндсэн ган татлага тасрах үед ослоос хамгаалах хэрэгсэл ажлаагүйн улмаас 1 хүн нас барсан. Дархан хотын “Дархан минж” барилгын ачааны өргүүрийг буулгах үед ган татлага тасарч 1 хүн нас барж, 2 хүн хүнд гэмтсэн осол гарлаа. Дээрх ослуудын үндсэн шалтгаан нь мэргэжлийн бус хүмүүс өргөх байгууламжийг бүрэн бус угсарч, буулгасан эсвэл ажиллуулснаас шалтгаалсан байна. 1. Хяналт шалгалтаар улсын хэмжээнд нийт 3946 зөрчил илрүүлснээс 3089 зөрчлийг арилгуулж, зөрчилд 54 акт (үйл ажиллагааг зогсоосон 45, үйл ажиллагааг сэргээсэн 9), 699 заалт бүхий 124 албан шаардлага үйлдсэн, үйл ажиллагааны 378 дүгнэлт үйлдэж, зөрчил гаргасан 69 байгууллага, 2 албан тушаалтан, 1 иргэнд нийт 27 сая 836 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авч, зөвлөн туслах үйлчилгээг 320 аж ахуйн нэгж, байгууллага, 672 иргэнд өгсөн. 2. Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас нийтдээ 677 албан бичиг хүлээн авч 628 шийдвэрлэсэн (МХЕГ-т 479, НМХГ-т 194) шийдвэрлэсэн. Өргөдөл гомдол 46 хүлээн авч (МХЕГ-т 3, НМХГ-т 43) хүлээн авч 42 өргөдөл, 1111, 1286 утсаар 25 гомдлыг шийдвэрлэв. 3. Давхардсан тоогоор 69 удаагийн сургалт семинарийг зохион байгуулж, 951 хүнийг хамруулсан. 5. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлага, актын дагуу 51 аж ахуйн нэгж байгууллагад гүйцэтгэлийн шалгалт хийж гүйцэтгэв. 6. Нийслэлийн хэмжээнд “Барилгын хууль”, өргөх механизмын 8 дүрэм, 39 стандартын хэрэгжилтэнд БХБЯ-тай хамтарсан үзлэг шалгалтыг 8-р сард зохион байгуулж, 16 давхраас дээш өндөртэй 23 байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, техник ашиглалтын байдалд илэрсэн 98 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. 1.Шалгалтанд хамрагдсан байгууллагуудад “Барилгын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн хэрэгжилт дунджаар 50,1%, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 10 зүйлийн хэрэгжилт 65%-ийн хэрэгжилттэй байна. 2. Ачаа өргөх машины аюулгүй ашиглах дүрмийн биелэлт: кранд-59%, лифтэнд-62%, барилгын өргүүрт-72%, далд уурхайн өргүүрт-95%, бусад төхөөрөмжид-77% буюу зөрчил, дутагдал өмнөх онтой харьцуулахад буураагүй байна. 3. Улсын хэмжээнд өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй аж, ахуйн нэгж байгууллагын 52% нь технологийн карт, стандартыг бүрэн мөрддөггүй, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, ажилтнуудын ур чадвар сул, мэргэжлийн бус хүмүүс угсарч, ашигладаг байна. 4. Өргөх байгууламжийг ашиглагч, эзэмшигчид нь мэргэжлийн ажилчдыг /кранчин, лифтчин, эскалатор, өргүүрийн оператор/ өргөх байгууламж дээр ажиллуулдаггүй, угсралт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй зөрчлүүд 6,62 хувийг эзэлдэг нь осол гарахад шууд нөлөөлж байна. 5. Өргөх механизмын чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх, бодлого зохицуулалтын газар байхгүйгээс хяналтын байгууллагын ажил хүндэрч, хууль, дүрэм, стандартаар заасан хяналтыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй,үндсэндээ хүсэлт барагдуулах хэмжээнд ажиллахад хүргэж байна.
“Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн 2013 он, 2014 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Оргил рашаан сувиллын төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад түүвэрчилсэн хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор шалгалтыг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 176 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 235 тоот тогтоолоор Рашаан судлалын үндэсний төвийг “Оргил рашаан сувилал” 100 хувь төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчилж, дүрмийг батласан байна. Тус компани нь 2013 онд 9798, 2014 оны эхний хагас жилд нийт 4687 хүнийг эмчлэн сувилжээ. Ор хоногийн төлөвлөгөө гүйцэтгэлийг авч үзвэл 2013 онд 112860 ор хоногийг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 93996 гарч 83.3 хувь, 2014 оны эхний хагас жилд 53774 ор хоногийг төлөвлөснөөс гүйцэтгэлээр 44766 гарч 83.2 хувиар тус тус биелүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалгүй буюу сайн дураараа эмчлүүлж сувилуулсан хүний тоо 2013 онд 503, 2014 оны эхний хагас жилд 232 байна. Оргил рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 796.0 сая төгрөгийн эргэлтийн, 4538.3 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5334.3 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр, 2014 оны эхний хагас жилд 1257.2 сая төгрөгийн эргэлтийн, 4515.5 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5772.7 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан байна. Оргил рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 4099.1 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 3449.2 сая төгрөгийн орлого олж биелэлт 84.1 хувь, 2014 оны эхний хагас жилд 2228.9 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1940.2 сая төгрөгийн орлого оруулж биелэлт 87.0 хувьтай байна. 2013 оны жилийн эцсээр 2546.1 сая төгрөгийн зардал гаргаж 812.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан боловч ашгийн төлөвлөгөө 26.1 сая төгрөг буюу 3.1 хувиар тасарсан байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1432.0 сая төгрөгийг зарцуулж 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Орлогын бүтцийг авч үзвэл, 2013 онд нийт орлогын 76.3 хувь буюу 2,546,051.2 мянган төгрөгийг цэвэр борлуулалт буюу сувилуулагчдын төлбөр, 19.3 хувь буюу 666,148.4 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, нийт орлогын 4.4 хувь буюу 152,443.4 мянган төгрөгийг бусад орлого тус тус эзэлж байна. Бусад орлогын дотор түрээсийн орлого 40,883.4 мянган төгрөг, хүүгийн орлого 88,544.6 мянган төгрөг, сургалт хоол төлбөрт эмчилгээ фитнесийн 23,015.4 мянган төгрөгийн орлого багтсан байна. 2014 оны эхний хагас жилд нийт орлогын 76.6 хувь буюу 1,486,669.6 мянган төгрөгийг цэвэр борлуулалт буюу сувилуулагчдын төлбөр, 20.4 хувь буюу 396,413.3 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, нийт орлогын 3.0 хувь буюу 57,119.4 мянган төгрөгийг бусад орлого тус тус эзэлж байна. Бусад орлогын дотор түрээсийн орлого 32,482.9 мянган төгрөг, хүүгийн орлого 18,385.5 мянган төгрөг, сургалт хоол төлбөрт эмчилгээ фитнесийн 6,152.0 мянган төгрөгийн орлого багтсан байна. Зардлын гүйцэтгэлийн талаар:2013 онд 2,546.0 сая төгрөг, 2014 оны эхний хагас жилд 1,462.1 сая төгрөгийн зардал гаргаж, батлагдсан төлөвлөгөөт зардлыг 2013 онд 625.5 сая төгрөгөөр, 2014 оны эхний хагас жилд 292.4 сая төгрөгөөр хэмнэж ажилласан байна. 2013 онд компанийн зүгээс зардлыг аль болох хэмнэх бодлого баримталж ажилласаны дотор дулааны тоолуур тавьсан тул түлш халаалтын зардлыг 39,248.5 мянган төгрөгөөр, цэвэр бохир усны зардлыг 55,296.9 мянган төгрөгөөр, тээврийн зардлыг 4,309.0 мянган төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 6,052.0 мянган төгрөгөөр, албан томилолтын зардлыг 4,150.4 мянган төгрөгөөр, шагнал урамшуулал тэтгэмжийн зардлыг 11,244.1 мянган төгрөгөөр, урсгал засварын зардлыг 56,283.8 мянган төгрөгөөр, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 39,187.5 мянган төгрөгөөр, ариун цэврийн зардлыг 16,886.2 мянган төгрөгөөр, хоолны зардлыг 69,850.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэж ажилласан байна. 2014 оны эхний хагас жилд түлш халаалтын зардлыг 24,884.3 мянган төгрөгөөр, цэвэр бохир усны зардлыг 9,972.8 мянган төгрөгөөр, тээврийн зардлыг 3,698.6 мянган төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 3,741.9 мянган төгрөгөөр, урсгал засварын зардлыг 69,124.3 мянган төгрөгөөр, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 10,856.2 мянган төгрөгөөр, 6,138.3 мянган төгрөгөөр, хоолны зардлыг 71,348.8 мянган төгрөгөөр тус тус хэмнэж ажилласан байна. 2013 онд цалингийн зардлыг 17,228.4 мянган төгрөгөөр, цахилгааны зардлыг 5,729.5 мянган төгрөгөөр, төлбөр хураамжийн зардлыг 4,512.5 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 6,524.5 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 15,318.0 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. 2014 онд цалингийн зардлыг 33,052.2 мянган төгрөгөөр, шагнал урамшуулал тэтгэмжийн зардлыг 8,259.2 мянган төгрөгөөр, хөдөлмөр хамгааллын зардлыг 538.6 мянган төгрөгөөр, бичиг хэргийн зардлыг 2,172.5 мянган төгрөгөөр, ном хэвлэлийн зардлыг 708.4 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 1,162.9 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 1,436.1 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. Цалингийн зардлаас үндсэн цалингийн зардал хэмнэгдэж нэмэгдэл цалингийн зардал хэтэрсэн шалтгаан нь илүү цагийн хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хэмжээний дээд хязгаар буюу 2 дахин нэмж олгодог, ажлын шаардлагаар слесарийн ажлын байрны орон тоог 2-оор нэмэгдүүлэн ажиллуулсантай холбоотой байна. Цалингийн зардал нийт дүнгээр хэтэрсэнтэй уялдан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал хэтэрсэн байна. Цахилгааны зардал хэтэрсэн нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цахилгааны үнэ 1 м.кв тутамд 28 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Эмийн зардал хэтэрсэн нь 2013 оны 6-8 дугаар саруудад эм боох материал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ 50-80 хувь огцом өссөнтэй холбоотой байна. Ажилчдын хоолны зардал 15318.0-1436.1 мянган төгрөгөөр хэтэрсэн нь өдөрт дунджаар 120 ажилтныг хооллоход өдөрт 1060 төгрөг зарцуулахад жилд дундажаар 33.0-35.0 сая төгрөг зарцуулах байсаныг төлөвлөхдөө алдаа гаргасантай холбоотой байна. Үндсэн хөрөнгийн талаар Тус сувиллын үндсэн хөрөнгө 2013 онд 612.3 сая төгрөгөөр нэмэгдсэн бол жилийн эцэст 147.3 сая төгрөгөөр хасагдаж 2013 оны жилийн эцсийн байдлаар 7,327.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 2014 оны эхний хагас жилд үндсэн хөрөнгө 112.9 сая төгрөгөөр нэмэгдэж 2014 оны эхний хагас жилийн байдлаар 7,440.2 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болсон байна.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу үндсэн хөрөнгө, эд хогшлын тооллогыг бүтэн жилээр хийж, баталгаажуулж, тооцоог бодож, үр дүнг тайлан тэнцэлд тусган зохих журмын дагуу орлогод авч данс бүртгэлд тусгаж ажилласан байна. “Оргил рашаан сувилал” ТӨХК нь 2013 онд 812.8 сая төгрөгийн, 2014 оны эхний хагас жилд 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. 1/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.12-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно” гэж заасныг зөрчин компанийн ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал болон сургалт, гадаад томилолтын зардлыг олгосон байна. 2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахгүйгээр зарим худалдан авалтыг шууд гэрээ байгуулж хийсэн байна. 2013 онд Сав хоршооноос 25.3 сая төгрөгийн жимс, хүнсний ногоо, Жикс ХХК-иас 14.1 сая төгрөгийн сүү, иргэн Б.Энэбишээс 180.3 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 19.5 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 33.1 сая төгрөгийн шингэн сүү, иргэн Ө.Болдбаатараас 57.3 сая төгрөгийн мах, “Мөнгөн гүүр” ХХК-иас 26.6 сая төгрөгийн цагаан хэрэглэл ор дэрний даавуу алчуур, иргэн Г.Энхжаргалаас фитнессийн тоног төхөөрөмжүүд, 2014 оны эхний хагас жилд иргэн Б.Энэбишээс 37.9 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 21.9 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 24.9 сая төгрөгийн сүү зөөхий, иргэн О.Болдбаатараас 13.9 сая төгрөгийн махыг тус тус худалдан авахдаа тендерийн хууль тогтоомжийг зөрчин харьцуулалтын арга хэрэглэлгүй шууд худалдан авсан байна. 3/ Гэрээ дүгнэсэн актгүйгээр зарим төрлийн зардлуудыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. ТУЗ-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны 7/01 дугаар тогтоолд “хуулийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байгаа нөхцөл байдалтай танилцаад шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тоондоо нийцүүлэн хуулийн зөвлөх үйлчилгээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан”-ы дагуу 2014 оны 3 дугаар сарын 10-нд “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмтэй 20140310 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулж ажилласан байна. Тус гэрээний 3.1 болон 3.2-д “хууль зүйн туслалцааны төлбөр сар бүр тогтмол 1.0 сая төгрөг байх бөгөөд төлбөрийг сар бүрийн 15-ны дотор өмгөөлөгчийн нэхэмжлэхийн дагуу төлнө”, 3.4 болон 3.5-д “үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргахад талууд нэмэлт гэрээ байгуулж үнийг тохиролцоно, үнийн дүн бүхий хэрэг маргаанд шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн болон үнийн дүн тодорхойгүй хэрэг маргаанд үнэлгээний 5 хувиар тооцно” гэж заасан байна. Гэвч дээрх байгууллагаас үзүүлж буй хууль зүйн туслалцаа нь тодорхой үр дүнд хүрээгүй ажлын тайлан байхгүй байхад санхүүжилт олгосон байна. Шалгалтаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, гэрээгүйгээр худалдан авалт хийсэн, ажил гүйцэтгүүлсэн, ажлын тайлан байхгүй байхад зардлыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20,522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоов.
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон түүний харьяа бүрэлдэхүүн сургуулиудын 2012-2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон түүний харьяа бүрэлдэхүүн сургуулиудын өмч хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор 05 дугаар сарын 26-наас ажлын 30 хоногт хийж гүйцэтгэв. ХААИС нь төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан, бараа материал худалдан авах болон засварын зардалд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй, авлагыг тайлан тэнцэлд буруу тусгасан, түрээсийн орлогын 20 хувийг төсөвт төвлөрүүлээгүй, төсвөөс гадуур хандивийн данс нээж орлого, зардлын гүйлгээ гаргасан, хөрөнгийн орлого зарлагыг тайланд бүрэн тусгадаггүй зэрэг багагүй зөрчлүүд энэ удаагийн шалгалтаар илэрлээ. Мөн Монгол Улсын “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд, Сангийн Сайдын 2005 оны 123, 2010 оны 39 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”, Төрийн өмчийн хорооны эд хөрөнгийн харилцааг зохицуулах холбогдох журам зэргийг зөрчсөн нь үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаандаа тавих дотоодын хяналтыг орхигдуулсантай холбоотой байна. Санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд 11 актаар 130,142.5 мянган төгрөг, 14270 долларын акт тогтоосны 13,013.1 мянган төгрөгийг улсын төсөвт, 117,129.4 мянган төгрөг, 14270 долларыг тухайн байгууллагад нь оруулахаар, 4 албан шаардлагаар 803,897.1 мянган төгрөг, 8890 долларыг тухайн албан байгууллагад, нийт 934,039.6 мянган төгрөг, 23160 долларын төлбөр зөрчил илрүүллээ
Хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн онлайн хурлаар өгөгдсөн үүргийн дагуу Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 сарын 24-ны өдрийн А/11 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон Есөнбулаг сумын ЗДТГазар, Цагдаагийн хэсэгтэй хамтран тус сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрөл олгогдсон найман нэрийн хүнсний барааны дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаа болон мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудын спиртийн хэрэглээ, хадгалалт, зарцуулалтанд хяналт шалгалт хийж гүйцэтгэв. Шалгалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 6 улсын байцаагч, Лабораторийн эрхлэгч, Есөнбулаг сумын ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, Стандарт хэмжилзүйн хэлтсийн 1 мэргэжилтэн, сумын Цагдаагийн хэлтсийн 2 ажилтан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Аймгийн 18 сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлж 2 хоногийн дотор дээрх зөрчил дутагдалтай холбогдсон хяналт шалгалтыг хийж, шалгалтын дүн мэдээ тайланг ирүүлэх үүрэг чиглэлийн дагуу дүнг авч тайланд нэгтгэв. Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр 98, үйлчилгээний газар 16, архины үйлдвэр 1, дарсны үйлдвэр 3-д хяналт шалгалт хийхэд МХЕГ-аас өгөгдсөн чиг үүргийн дагуу “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол”, “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэгдсэн Арслант, шошгын шаардлага хангахгүй Цэвэр, Тахилга архи болон бусад хаяг шошгын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдаалагдаагүй байна. Цээл сумын “Ихэр таян” хоршооны хүнсний дэлгүүрт “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол” архинаас 0.75 литрийн 62, 0.5 литрийн 41 архи худалдаалагдаж байсныг битүүмжилж лацдан тус архины дээжийг Аймгийн МХГ-ын Лавлагаа лабораторид шинжлүүлэхэд шинжлүүлсэн үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцэж байгааг үндэслэн лацадсан архийг худалдахыг зөвшөөрөв. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Пестицидийн талаар албаныхан мэдээлэл хийв
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судалгааны багийн хийсэн шинжилгээгээр манай улсад тарьж, импортолж байгаа нийт хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь хортой буюу пестицидийн үлдэцтэй болохыг тогтоосон гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гарагт хийсэн. Үүний дагуу Засгийн газрын 11-11 МХЕГ-ын 1900-1286 утсаар ард иргэдээс дээрх мэдээллийн үнэн бодит эсэхэд хяналтын байгууллага хариу өгөх хүсэлтийг олноор ирүүлсэн юм. Тиймээс өнөөдөр МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын дарга Ю.Галсан, МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын Ургамал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц. Итгэл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дэд захирал Б. Нарандэлгэр, ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Ганзориг, ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д. Чулуунбаатар нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хадгалдаг, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг нийт 200 гаруй ААН-ээс өмнөх шалгалтуудаар эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 27 ААН-д шалгалт хийх явцад 20 орчим нэр төрлийн хүнсний ногооноос 60 орчим дээж авч, хорио цээр, хими, хүнд металллын шинжилгээнд хамруулж, дүнг MNS 5868:2008, MNS 4504:2008 стандарттай харьцуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээгээр стандартаас давсан үзүүлэлт гараагүй гэдгийг албаныхан хэллээ. МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн хувьд жилд дунджаар 50-60 мянган дээжинд 200-аад мянган үзүүлэлтээр, НМХГ-ын Төв лаборатори нь 25 орчим мянган дээжид 100 гаруй мянган үзүүлэлтээр хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Үүнээс төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон үр тарианд гадаад, дотоод хорио цээр, ургамлын өвчин, химийн бодисын үлдэгдэл буюу пестицид, хөгц мөөгөнцөр түүний хор гэсэн үндсэн 4 чиглэлийн үзүүлэлтээр бүрэн шинжилгээ хийгддэг байна. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид 2013 оны байдлааар химийн бодисын үлдэгдэл буюу пестицидийн шинжилгээнд жимс, жимсгэний 615, төмс, хүнсний ногооны 655 дээжид 2573 үзүүлэлтээр хамрагдсанаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу пестицидийн үлдэгдэл илрээгүй. Гадаад, дотоод хорио цээр, ургамлын өвчин илрүүлэх шинжилгээнд 2451 дээж хамрагдсанаас төмс, хүнсний ногооны 3 дээжид байцааны салслаг бактериоз, хуурай, нойтон илжрэл зэрэг үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй, жимс, жимсгэнийн шинжилгээнд 16 дээжид жимсний улаан хачиг, түүний өндөг, жимсний комстокийн өт, хөгц мөөгөнцөр зэрэг үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна. МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сүүлд нэмэгдсэн мэдээ