70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байв
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр гадаадын зарим иргэд эмнэлэгийн үйлчилгээг амралтын өдрүүдээр хийж байна. Эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирэн, офиссын өрөөнд үзлэг хийж байсан Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо. Өдөр тутмын нэгэн хэвлэлээр амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд үе мөчний үзлэг оношлогоо хийнэ гэсэн ярилцлага гарснаар 150 гаруй хүн үзүүлэхээр дугаар авсан байна. Тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урин авчирч амралтын өдрүүдээр Монгол иргэдэд үзлэг хийж байлаа. Батлагдсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийв. Шалгалтаар гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн солонгос иргэдийн бичиг баримтанд үзлэг хийхэд тэдгээр хүмүүс жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирж үзлэг оношлогоо хийж байсан, эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй зэрэг Монгол Улсын хуулийг зөрчсөн хэд хэдэн зөрчил илэрсэн юм. Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группын байрны таван давхар, 502 тоотод хийж байгаа үе мөчний үзлэг оношлогоог зогсоолоо. Кэй Эс Эн ХХК-ийн захирал Д.Нармандах эдгээр солонгос иргэдийг танилцуулахдаа эмч, сувилагч, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан гэсэн юм. dsc 1636dsc 1631 Иргэд албан ёсны эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх шаардлагатай байгааг МХЕГ-аас анхааруулж байна. МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийслэл болон сум, суурин газрын хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын тухай
Нийслэл болон сум суурин газрын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдал холбогдох хууль тогтоомж болон ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалтыг 1-4 дүгээр улиралд хийж гүйцэтгэлээ. Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх тогтолцоог “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгасан ба сумдын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн төлөв байдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу боловсруулсан судалгааны хүснэгтийн дагуу тодорхойлж, нийслэлд 6 эх үүсвэрийн худгууд, дамжуулах болон хлоржуулалтын станц, ус түгээх байруудаас 149, гол мөрөн, булаг шандын 32, аж ахуйн нэгж байгууллага, иргэний гаргасан худгийн 116, нийт 297 дээж мөн 300 сумын ундны усны 830 эх үүсвэрээс дээж авч, хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өглөө. Хөдөөгийн хүн амын хэрэглэж байгаа усны чанар, аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор Дорноговь аймгийн 1 сумын малчдын 39 худгаас шинжилгээ авч химийн шинжилгээг УСУГ-ын лабораторид хийлгэв. Хяналт шалгалтаар нийслэл болон сумдын хүн амын ундны усны 888 эх үүсвэрийн худгуудийн эрүүл ахуйн төлөв байдалд үнэлгээ хийж, нийслэл, 300 сумын ундны усны 1127 дээж авч, МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид хими, аймгийн МХГ-ын лабораториудад 1127 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өглөө. Хяналт шалгалтанд хамрагдсан нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрийн 129 гүний худаг 100% гэрчилгээтэй, гүн өрмийн, бүх улиралд ундны зориулалтаар ашигладаг байна. Сумдын худгийн дийлэнх нь унд, ахуйн зориулалтаар 100% (759), холимог байдлаар 15.5% (102) худгийн төрлийн хувьд 96.7% (737) нь гүний худаг ба бүх улиралд ашигладаг (98.7%, 749) байна. Ундны усны эх үүсвэрийн нийт худгийн 64.9% (576) хувь нь л гэрчилгээтэй байгаа ба Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнот аймгуудын ихэнх худгууд гэрчилгээгүй байна. Харин Дундговь 96% (49) Булган 75% (33), Өмнөговь 73% (22) аймгийн худгуудын дийлэнх нь гэрчилгээтэй байлаа. Хяналт шалгалтанд хамрагдсан нийт (888) худгийн 97.7% (868) нь эргэн тойрны хөрсний бүрэн бүтэн байдал алдагдаагүй буюу ан цав, цууралт үүсээгүй байлаа. Аймаг, сумдын ундны усны эх үүсвэрийн 888 худгийн 28.7% (255) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хашаажуулаагүй байна. Нийслэлд төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгууд, Булган аймгийн сумдын хүн амын ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 100% тогтоосон байна. Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймгуудын ихэнх сумдын худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй байна. Хяналт шалгалтанд хамрагдсан 888 худгуудын 33.8% (300) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй байна. Худгийн бохирдуулагч эх үүсвэрийн дийлэнх нь оршин суугчидтай хамааралтай буюу гэр хороолол, малын хашаа хороо, жорлон, муу ус, хогийн цэг, ШТС, ногооны талбай байна. Улаанбаатар хотын хүн амыг Туул голын дагуу “Уу” булангаас ТЭЦ-4 хүртэл ойролцоогоор 100 орчим км урт, 0.5-1 км орчим зурвас газарт гаргасан 174 гүний худгийн усыг авч хангаж байна. Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь төвлөрсөн ус хангамжийн усыг унд ахуйд хэрэглэдэг байна. Улсын хэмжээнд нийт 300 сумын ундны усны 830 эх үүсвэрээс дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид хими, хүнд металл, АМХГ-ын лабораторид нян судлалын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өглөө. Эх үүсвэрийг төрлөөр нь авч үзвэл 793 гүн өрмийн худаг, 37 гол мөрөн, булаг шандын ус хамрагдсан байна. Хяналт шалгалтаар 785 зөрчил илрүүлж 602 зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн акт 22–г үйлдэж худаг, ус түгээх цэгийн үйл ажиллагааг /бүр 2, түр 20/ зогсоож, улсын байцаагчийн 201 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба шинжилгээний дүнд үндэслэн 320 дүгнэлт гаргаж, 5.320.0 төгрөгний шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумын ус магни, 50 сумын ус төмөр, 2 сумын ус хлоридын агууламж стандартын шаардлага хангахгүй байна; Хяналт шалгалтанд хамрагдсан 888 худгуудын 33.8% (300) нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэр байгаа, усан сангийн халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийж байгаагаас шинжилгээгээр 227 худгийн ус нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна; Сумдын ундны усны эх үүсвэрийн худгуудын 35.1% нь техникийн үзүүлэлтийг илэрхийлсэн гэрчилгээгүй байгаагаас стандартын шаардлага хангахгүй худгийн усанд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавих боломжгүй байна; Төвлөрсөн ус хангамжийн 35 эх үүсвэрийг төвлөрсөн усан хангамжийн усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар шалгаж үнэлгээ өгөхөд бага эрсдэлтэй 8, /30%/ дунд, 15, /37.5%/ их эрсдэлтэй 12 /32.5%/ байгаа ба холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт 2011 онд 57.5%, 2012 онд 70.1%, 2013 онд 75.8% байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх 2 дүнг үндэслэн өгсөн албан бичиг, албан шаардлагыг хэрэгжүүлсэнтэй холбоотой нэмэгдэж байна; Хөдөөгийн хүн ам хөдөө аж ахуйн зориулалтаар гаргасан /ундны бус/ эрүүл ахуйн шаардлага хангахгүй, шинжилгээ баталгаажилтгүй усыг хэрэглэж байгаа ба өвлийн улиралд усны хомсдолд орж байгаагаас уснаас шалтгаалах өвчин эмгэгт өртөх боломжтой байна.
Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулсан дүнгийн тухай
“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Амьтан ургамал,тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд, “Махны хяналтын дүрэм”, УМХГ–ын даргын 2006 оны 451 дүгээр тушаалаар батлагдсан “Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа явуулах түр журам”-ыг мөрдлөг болгон энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдийн техник, технологи, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаадХХААХҮ-ийн сайд, МХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг хянан магадлагаа явуулж, үнэлэлт, дүгнэлт өгч,итгэмжлэл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2013 оны 11 сарын 21-нээñ 12 сарын 12-ны хооронд явуулав. Хянан магадлагаанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Хос далай”, “Траст трейд”, “ЭМФ”, “Монгол фүүд”, “Вон март”, “Хүнс комплекс”, “Приком”, “Хаан хүнс”, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Дархан мийт фүүдс”, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдмийт” ХХК-иуд нийт 10 аж ахуйн нэгж хамрагдав. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн түвшинг тогтоох, мал нядлах, мах бэлтгэх, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааг олон улсын шаардлага, түвшинд ойртуулах, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээрзах зээлийн хэрэгцээг хангах зохилгоор үйлдвэрүүдийн техник технологи, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагааã õèéæ гүйцэтгэв. Хянан магадлагаанд хамрагдсан мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүд гулууз махны MNS1111:2007 стандарт, “Мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага” MNS 5023:2001, Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, техникийн ерөнхий шаардлага. MNS 1804-2006, ХХАА-н сайдын 2001 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд цаашид техник, технологийн шинэчлэл хийж, ариун цэврийн нөхцºлèéã ñàéæðóóëæ олон улсын шаардлагад нийцүүлэх зорилго òàâèí ажиллаж байна. Хянан магадлагаа явуулах ажлын хэсэг нь мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” õóóëèéí 14.1.1, 14.1.2, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9.1, 10.1.8 äýõü çààëòóуд, “Махны хяналтын дүрэм”-ийн 2-ð á¿ëãèéí 4, 6, 7, 8, 9, 5-ð á¿ëãèéí 10, 11-ð ç¿éë¿¿äèéí холбогдох заалтуудыг хангуулах, гарсан зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвөлгөө, зөвлөмж,àæëûí õýñãèéí õàìòàðñàí 10 ä¿ãíýëò ãàðãàæ, 1 ¿éëäâýðò үйл ажиллагаагаа эхлэхээр дахин хүсэлтээ тавих талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн болно. Õÿíàí ìàãàäëàãààíû õ¿ðýýíä õàìðàãäñàí “Ìàëûí óäìûí ñàí, ýð¿¿ë ìýíäèéã õàìãààëàõ òóõàé” хуулийн хэрэгжилт 95%,“Хүнсний тухай” хууль 90%, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” õóóëü 85%, “Махны хяналтын дүрэм” 90% ба õóóëü, òîãòîîìæèéí õýðýãæèëò äóíäæààð 90 õóâüòàé байна. Ìàë íÿäëàõ, ìàõ áîëîâñðóóëàõ ¿éëäâýð¿¿äýä õ¿íñíèé àþóëã¿é áàéäëûã õàíãóóëàõ, îëîí óëñûí ò¿âøèíä òàâèãääàã øààðäëàãûã õýðýãæ¿¿ëýõýä ¿éë àæèëëàãààãàà ÷èãë¿¿ëýõ, ҮÀÀÕßàì áîëîí áóñàä õîëáîãäîõ ãàçðóóäòàé õàìòðàí “Ìàë íÿäëàõ, ìàõ áîëîâñðóóëàõ ¿éëäâýð¿¿äýä õÿíàí ìàãàäëàãàà õèéõ” æóðìûã øèíý÷ëýí áîëîâñðóóëæ ìºðä¿¿ëýõ шаардлагатай байна. Ìàë íÿäëàõ, ìàõ áîëîâñðóóëàõ, íººøèëñºí болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг төрийн бодлогоор дэмжих, бодлого зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байна.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай
МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн Аймаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Ариун цэврийн тухай”, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиуд болон холбогдох стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, дотоод хяналтын тогтолцоонд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Шалгалтыг 2013 оны 1-р улиралд хийж, 3-р улиралд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд Нийслэлийн хэмжээнд хамрагдвал зохих 52 үйлдвэрээс 9 үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон, 5 үйлдвэр байршлаа сольсон боловч мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж бүртгүүлээгүйгээс шалгалтанд хамрагдаагүй бөгөөд хиамны 20, мах ангилан савлах 5, гахайн мах утах 4, бууз баншны 3, хагас боловсруулсан бүтээгдэхүүний 3, бусад 3 нийт 38 үйлдвэр, аймаг, орон нутагт Дархан уул аймгийн бууз баншны 6, хиамны 5, мах, махан бүтээгдэхүүний 1 үйлдвэр аж ахуйн нэгж, Сүхбаатар аймгийн мах махан бүтээгдэхүүний 2 аж ахуйн нэгж, Архангай аймгийн хиамны 1, бууз, баншны 3 нийт 18 аж ахуйн нэгж шалгалтанд хамрагдаж, улсын хэмжээнд нийт 56 үйлдвэр аж ахуйн нэгж хамрагдсан байна. Шалгалтын явцад мах, махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрийн үйлдвэрлэж буй 21 нэр төрлийн махан бүтээгдэхүүнээс 364 дээж авч 4 лабораторит 858 сорьц шинжлүүлэхэд эерэг сорьц 1 илэрсэн / Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн дэх нянгын тоо стандартад зааснаас их гарсан/, үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усны дээжийг 3 үйлдвэрээс авч шинжлүүлэхэд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” МNS 0900:2005 стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байна. Ажлын байрны дуу шуугианы хэмжээг “Хүн-Од” ХХК, “Сүбо” ХХК, “Бумбажамбал” ХХК-ийн үйлдвэрлэлийн болон ажилчдын амрах өрөө зэрэг 3 цэгт хэмжилт хийж, “Дуу шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандарттай харьцуулахад стандартын шаардлага хангасан байна. Гэрэлтүүлгийн хэмжээг 3 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон ажилчдын амрах өрөө зэрэг 4 цэгт хэмжилт хийхэд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандартын шаардлага хангасан дүнтэй байв. Зөрчил, дутагдал, түүний шалтгаан нөхцөл Нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” буузны цех, “Хотол монгол” хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50% нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан, 41,7% нь бүтээгдэхүүнийг сэврээж сойх зориулалтын өрөөгүй, бохирын трап, шугам хоолойн хэсэг цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй, ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавж, гадны биет нэвтрэхээс хамгаалсан торон хаалт хийгээгүй; Нийслэлийн “Дүрт баялаг” ХХК, “Тэр их нуур” ХХК, “Полимаркет” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ны хиамны цех зэрэг үйлдвэрлэгчдийн 74 % нь ажлын байрны гар угаах цэгүүдийн цорго мэдрэгчгүй, гар хуруу хүрэхгүйгээр нээх, хаах боломжгүй, гар ариутгалын бодис, хатаагч, цаасан сальфетка, гар бохирдсон үед гараа тогтмол угааж ариутгахыг анхааруулсан санамж байрлуулаагүй; Нийслэлийн “Хүн од” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех зэрэг үйлдвэрлэгчдийн ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, ажиллагсдад эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлээр сургалт зохион байгуулаагүй; “Озеро байкал” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК нь түүхий эд, сав баглаа боодлыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл хөтлөөгүй, бүртгэлд мэдээллийг бүрэн тусгаагүй, мах сэврээх, хадгалах, шулах, таташ бэлтгэх өрөө тасалгааг зохион байгуулаагүй, температур хэмжигчгүй, хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй; “Дүрт баялаг” ХХК, “Хүн од” ХХК, “Бумбажамбал” ХХК, “Сүбо” ХХК зэрэг нийт үйлдвэрлэгчдийн 35% нь бүтээгдэхүүний хаяг, шошгонд байх ёстой тухайн бүтээгдэхүүний найрлага бүрдүүлэгч буюу хүнсний нэмэлтийг бүрэн тусгаагүй; Үйлдвэрлэгчдийн 55,8% нь дотоод хяналтын журам боловсруулаагүй хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаагүй, нэгж, ажилтан томилоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Шалгалтын явцад дотоодын хяналт муу, бүтээгдэхүүний найрлага өөрчлөгдсөн боловч жороо шинэчилж батлаагүй, шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний технологийн зааврыг боловсруулаагүй, үйлдвэрийн байрны нөхцөл нь шаардлага хангаагүй, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Дүрт баялаг” ХХК, “Ийникү” ХХК, “Сүбо” ХХК, “Озеро байкал” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанд нийт 4824,4 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан 100 % барагдууллаа. Их, дунд эрсдэлтэй дүгнэгдсэн СБД-ийн “Озеро байкал” ХХК-ний загасны мах ангилан савлах, “Эхийн лха” ХХК- ний бууз баншны үйлдвэр, Архангай аймгийн “Отор”, “Өег”, “Цахиур” буузны цехүүд болон лабораторийн шинжилгээгээр махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо стандартад зааснаас их гарсан Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехт улсын байцаагчийн акт тогтоож, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Шалгалтын явцад эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэлийн технологий үйл ажиллагаатай холбогдолтой 516 зөрчил илэрснээс газар дээр нь 234 буюу 45,3 %-ийг арилгуулж, 161 зөрчлийг арилгуулахаар “Их бодонч” ХХК, “Хос гарьд” ХХК, “Сүбо” ХХК, “Хүн-Од” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Дүрт баялаг“ ХХК зэрэг аж ахуйн нэгжид 21 албан шаардлага өгч, гүйцэтгэлд нь хяналт тавихад биелэлт 81%-тай байв. Шалгалтанд хамрагдсан 42 аж ахуйн нэгжийн удирдлага, инженер-техникийн ажилтан ажиллагсад нийт 157 хүнд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, мөрдөж байгаа стандартуудыг танилцуулан, зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. Махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа гахайн мах, өөхний гарал үүсэл, баталгаажилт, үйлдвэрлэлд хэрэглэж буй бэлэн жор, хүнсний нэмэлтийн дэлгэрэнгүй судалгааг аж ахуйн нэгж бүрээс авч ажиллалаа. Хяналт шалгалтанд хамрагдсан 56 үйлдвэрийн 25 нь бага эрсдэлтэй, 23 нь дунд эрсдэлтэй, 8 нь их эрсдэлтэй үнэлэгдсэн ба 2012 оны хяналт шалгалтын эрсдэлийн дүнтэй харьцуулахад 9 үйлдвэрийн эрсдлийн ангилал буурсан байна. “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт 44,2%, “Хүнсний тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт 88,3%, 10.1.2 дахь заалт 71,8%, 10.1.3 дахь заалт 50.0%, 10.1.5 дахь заалт 68,3%, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт 44,2%, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх болон 10.1.3 дахь заалт 55,0%, 10.1.5 дахь заалт 83,3%, 10.1.6 дахь заалт 66.7%, 10.1.7 дахь заалт 31.7%, 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтын хэрэгжилт 65%-ийн хэрэгжилттэй байгаа нь хууль, стандартын хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд удаа дараа зохион байгуулсан сургалт, сурталчилгааны үр дүнд аж ахуйн нэгжүүд дотоод хяналтын журмаа боловсруулж байгаа боловч дотооддоо хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх талаар ажил зохион байгуулахгүй, дотоодын хяналт хангалтгүй байгаагаас хяналт шалгалтын явцад зөрчил дутагдал буурахгүй, илэрсээр байна. Энэ нь үйлдвэрлэгчдийн бэлэнчлэх сэтгэлгээ /аливаа баримт бичиг боловсруулахдаа заавал загвар харж байж хийх/, удирдлагын үйлдвэрлэлийн процессийг удирдах мэдлэг, ур чадвар муу байгаатай холбоотой байна.
Согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай
МХЕГ-ын 2013 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалт хийхээр зарлагдсан согтууруулах ундааны үйлдвэрүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”, “Ургамал хамгааллын тухай” хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжилт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, Монгол улсад мөрдөгдөж буй “Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009”, “Согтууруулах ундаа. Ликёр болон ликёрийн төрлийн архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 5984:2009” стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргахзорилгоор шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэлээ. 2013 онд улсын хэмжээнд архины 21, спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийхээр зарлагдсанаас 19 үйлдвэр шалгалтанд хамрагдаж, архины 9, үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй байна. Нийслэлийн хэмжээнд шалгалт хийгдэхээр зарлагдсан 23 үйлдвэрээс /архины 16 спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2 үйлдвэр/ 17 үйлдвэр хамрагдаж, архины 6 үйлдвэр шалгалтанд хамрагдаагүй, орон нутагт Баян-Өлгий аймагт 1, Өмнөговь аймагт 1 архины үйлдвэр шалгагдсан бөгөөд Хөвсгөл аймагт шалгалт хийгдэхээр зарлагдсан архины 3 үйлдвэр ажиллаагүй байснаас шалгалтанд хамрагдаагүй байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын 3 архины үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2013 оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалсан байна. Шалгалтанд хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь буюу 78,9% нь бага эрсдэлтэй, 4 нь буюу 21,05% нь дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр байхгүй байна. а/ Архины үйлдвэрлэлийн чиглэлээр: Шалгалтын хугацаанд ажиллаж байсан 12 үйлдвэрийн 70.0 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан, цэвэр, бохир усны төвлөрсөн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэлийн технологи дамжлага нь зөв, нэг чигийн урсгалтай, 90 хувь нь агааржуулалтын систем хэвийн ажиллагаатай, 80 хувь нь суурьшлын бүсээс 50-100м-т байрладаг, гадна орчныг тохижуулсан, гэрэлтүүлэг хүрэлцээтэй, 20 хувь нь технологийн хэрэгцээт усандаа шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулсан байна. б/ Спиртийн үйлдвэрлэлийн чиглэлээр: Шалгалтанд хамрагдсан “УБ спирт” ХХК, “Жем интернейшнл”, “Би Цэ Трейд” ХХК-ийн спиртийн 3 үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжийн шаардлагын хэрэгжилт 76.4%, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилт 91.0%, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн шаардлагын хэрэгжилт 95.3%, түүхий эд материалын шаардлагын хэрэгжилт 83.3%, технологи, тоног төхөөрөмжийн шаардлага хангасан байдал 90.0%, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт нь стандартын шаардлага хангасан байдал 96.6%, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулалтыг зохих хууль, журмын дагуу хийсэн байдал 100%-ийн хэрэгжилттэй байна. в/ Дарсны үйлдвэрлэлийн чиглэлээр: “Цэс хайрхан”, “Түшиг тулга трейд” ХХК-ийн дарсны 2 үйлдвэрийн 79.4% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлага хангасан, 90% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг, 87.5% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 92.8% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 83.3% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 100% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн болон бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг хангасан байна. г/ Шар айрагны үйлдвэрлэлийн чиглэлээр: “Хаан брой” ХХК, “Даян их” ХХК-ийн шар айргийн 2 үйлдвэрийн 85.2% нь гадна орчин, барилга байгууламжид тавигдах, 96.6% нь ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн, 93.7% нь угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн, 100% нь түүхий эд материалын баталгаажилт, хадгалалтын, 95.4% нь технологи, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг, 90.0% нь бүтээгдэхүүний хадгалалт, тээврлэлтийн, 91.6% нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг тус тус хангасан байна. Спиртийн үйлдвэрүүдэд “Ургамал хамгааллын тухай” хуулийн 13.2.2 дахь заалтын хэрэгжилт 80.0%-тай байлаа. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдэд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийн явц байдлыг шалгахад хуулийн хэрэгжилт 72%-тай байна.Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 13 дугаар зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.4, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13.2 дахь заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн талаар: 2013 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх “Тусгай зөвшөөрөлтэй” архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19, нийтдээ 95 үйлдвэр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байна. Нийт 95 үйлдвэрийн 57 нь буюу 60,0% нь архины, 9 нь буюу 9,5% нь спиртийн, 10 нь буюу 10,5% нь дарсны, 19 нь буюу 20,0% нь шар айргийн үйлдвэр байна. Шинжилгээнд дээж хамруулсан байдал: Хяналт шалгалтын явцад согтууруулах ундаа үйлдвэрлэж буй 17 аж ахуйн нэгжийн 23 нэрийн дарс, 30 нэрийн архи, 3 нэрийн спирт, 5 нэрийн шар айраг нийт 61 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 23 нэрийн түүхий эдээс дээж авч, МХЕГ-ын НТЛ, НМХГ-ын Төв лабораторит 196 сорьц шинжлүүлэхэд дээрх бүтээгдэхүүнүүд нь сорилтын дүнгээр “Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага МNS 179:2009”, “Хүнсний спирт” Техникийн ерөнхий шаардлага МNS 178:2009, “Төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн” Техникийн ерөнхий шаардлага МNS 5074:2001, “Төрөл бүрийн шар айраг” Техникийн ерөнхий шаардлага МNS 181:2009 стандартуудын шаардлагыг тус тус хангасан үзүүлэлттэй гарсан байна. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усны дээжийг 4 үйлдвэрээс авч шинжлүүлэхэд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” МNS 0900:2005 стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байна. Ургамал хорио цээрийн чиглэлээр 4 ААН-ийн үндсэн түүхий эд болох арвайнаас дээж авч МХЕГ-ын НТЛ-д чанарын болон хорио цээр, ХОП, ФОПестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулахад арвай нь “Хүнсний арвай” Техникийн ерөнхий шаардлага МNS 3810-1985 стандартын шаардлага хангасан байна. Ажлын байранд хийсэн хэмжилтээр нийт үйлдвэрүүдэд агаарын хэм, харьцангуй чийглэгийн хэмжээг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчны эрүүл ахуйн шаардлага” MNS4990:2000 стандарттай, дуу шуугианы хэмжээг “Дуу шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Гэрэлтүүлгийн хэмжээг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандарттай харьцуулахад “Мон эрдэнэ” ХХК, “Би Цэ Трейд” ХХКомпаниудын үйлдвэрийн гэрэлтүүлгийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-4 дахин бага буюу стандартын шаардлага хангахгүй байв. Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал, шалтгаан, Эрүүл ахуй, технологийн хяналтын чиглэлээр: Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 78.6% нь согтууруулах ундааг савлах шил, бөглөөг угааж ариутгасны дараа арчдас авч шинжилгээ хийх нян судлалын лабораторигүй, 10,5% нь архи, спиртийн үйлдвэрлэлийн оролтыг тоолууржуулаагүй, битүү хатуу холбоосоор холбогдоогүй, 57.2% нь бүтээгдэхүүний шошгонд мэдээллийг бүрэн тусгаагүй, шошгын зөрчилтэй, 47.1% нь таазанд чийг хуримтлагдсан, будаг шохой хуурсан, 30% нь зориулалтын бус барилгыг хүнсний үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан, ажиллагсдад эрүүл ахуй, ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлаар сургалт явуулдаггүй, чанарын алба, нэгж ажилтан нь бүтээгдэхүүний цуврал бүрийг дотоодын хяналтын лабораторийн сорилтын үр дүнг үндэслэн чанарын гэрчилгээ үйлдэн баталгаажуулж, худалдаа үйлчилгээнд гаргадаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Тухайлбал “Хээр адуу” ХХК, “Их Тэс Гол” ХХК, “Мон-Эрдэнэ” ХХК-ийн ажлын байрны шал эмтэрсэн, хананы шохой ховхорсон, хана таазанд чийг хуримтлагдсан, үйлдвэрлэлийн байрны цонх, хананы будаг ховхорсон, ариун цэврийн өрөөний хаалга үндсэн цехрүү нээгддэг, угаалтуурын крант нь зэвэрсэн, ажлын байранд ажилчид хувцас солих, усанд орох нөхцөлөөр хангагдаагүй; “Их Тэс Гол” ХХК-ийн архины үйлдвэрийн химийн лаборатори нь архины үзүүлэлтүүдэд бүрэн шинжилгээ хийдэггүй, “Мон-Эрдэнэ” ХХК, “Тэргүүн трейд” ХХК нь үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй; “Хээр адуу” ХХК, “Их Тэс Гол” ХХК, “Тэргүүн трейд” ХХК, “Трансинконсульт” ХХК, “Цэсхайрхан” ХХК нь ажилтнуудаа эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй; “Их Тэс Гол”, “Хээр адуу” ХХК, “Цэсхайрхан” ХХК, “Трансинконсульт” ХХК нь бүтээгдэхүүний хаяг, шошгонд байх ёстой тухайн бүтээгдэхүүний стандарт, жор орцод заагдсан найрлага бүрдүүлэгч буюу хүнсний нэмэлтийг бүрэн тусгаагүй, байршил хаягийг тодорхой бичээгүй; “Мон-Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичгүй; “Мон-Эрдэнэ” ХХК, “Хээр адуу”, “Цэсхайрхан” ХХК, “Трансинконсульт” ХХК нь архины үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж биелэлтийг хангуулж ажиллаагүй; “Би Цэ Трейд” ХХКомпаний үйлдвэрийн байрны гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, ажиллагсадын ариун цэврийн болон усанд орох өрөөнд агааржуулах төхөөрөмж байхгүй; “Мон эрдэнэ” ХХКомпаний үйлдвэрийн байрны гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, ажилчдын хувцас сольж хадгалах өрөө, лабораторид агааржуулах төхөөрөмж байхгүй байна. “Хээр адуу” ХХКомпани нь сав, баглаа боодлын агуулахгүй, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь “Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5364:2004 стандартын шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн шугам уян холбоостой, тоолуур суурилиулсан компанид хандсан боловч сэлбэг байхгүй шалтгаанаар тоолуур ажиллагаагүй; Цэс Хайрхан ХХК-ийн агуулахад хаяг, шошгогүй, хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн 4.1 тн чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс хадгалагдаж байсан зэрэг зөрчлүүд илэрлээ. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр: “Жем интернейшнл” ХХК үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд улаанбуудайн гарал үүслийн бичиг баримтыг бүрдүүлээгүй; Түүхий эдийн агуулах ялангуяа улаанбуудайн силосонд ургамал хамгааллын байгууллагаар агуулахын хортон шавьжийн эсрэг халдваргүйжилтийг огт хийлгэдэггүй; Улаанбаатар спирт ХХК-ийн түүхий эдийн агуулах цонх хаалга битүүмжлэлгүй байна. Хэмжил зүйн хяналтын чиглэлээр:“Мон эрдэнэ”, “Арван ундарга”, “Хээр адуу” ХХКомпаниуд нь үйлдвэрийн хэмжээнд хэмжилзүйн асуудлыг тодорхой албан тушаалтанд хариуцуулаагүй, хэмжилзүйн төв байгууллагатай хэмжих хэрэгслийг баталгаажуулах гэрээ байгуулаагүй; “Мон эрдэнэ”, “Хээр адуу” ХХК-иуд нь шинжилгээний лаборатори болон үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа архи, спиртийн тоолуурын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгсэлийг ашиглаж байгаа; Шалгалтанд хамрагдсан 17 үйлдвэрүүдээс “Би Цэ Трейд” ХХК, ”Арвайн үндэс” ХХК, “Даян их” ХХК, “Жем интернейшнл” ХХК-иас бусад компанийн үйлдвэрүүд дотоодын лабораторио итгэмжлүүлээгүй; Хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй байна. Шалгалтаар нийт 85 зөрчил илэрснээс газар дээр нь 9 зөрчил буюу 10.5%-ийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 74 заалт бүхий албан шаардлага өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллалаа. “Мон-Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичгүй, “Хээр адуу” ХХК-ний архи спиртийн үйлдвэрүүд нь хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд улсын баталгаажуулалтанд хамруулаагүй, баталгаагүй тоолуур ашигласан зөрчилтэй байсан тул холбогдох хуулийн дагуу тус бүр 400.0 мянган төгрөгийн, зөрчил гаргасан 5 албан тушаалтанд 1.884.800 төгрөгийн, нийтдээ 2.284.400 төгрөгийн шийтгэвэр ногдуулж,100 хувь барагдууллаа. Шалгалтын явцад ургамал хорио цээрийн чиглэлээр “Жем интернейшнл” ХХК-д 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, улаан буудайн силосонд ургамал хамгааллын мэргэжлийн байгууллагаар халдваргүйжилтийг хийлгүүлэв. Шар айргийн үйлдвэрийн түүхий эд болох арвайнаас дээж авч шинжлүүлэн, сорилын дүнг үндэслэн түүхий эдийн чанар, аюулгүй байдал хангасан тухай улсын байцаагчийн 4 дүгнэлт үйлдэж, холбогдох компаниудад хүргүүллээ. Шалгалтанд хамрагдсан бүх аж ахуйн нэгжүүдэд түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цэс Хайрхан ХХК-ийн агуулахад байгаа хадгалалтын хугацаа дуусч, чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, 14350.0 мянган төгрөгний чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүсийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлэв. Шалгалтын явцад авсан дээжийн шинжилгээний дүнг үндэслэн бүтээгдэхүүний тухай 17, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тухай 6, нийт 23 улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Шалгалтын явцад шалгалтанд хамрагдсан газруудад Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 17 үйлдвэрийн 30 хүнийг хамруулан сургалт зохион байгууллаа. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь улсын байцаагчийн хүргүүлсэн албан шаардлагын заалт бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: “Трансинконсулт” ХХК нь ажлын байрандаа их засвар хийж, хана таазыг засварлан, ажиллагсдыг усанд орох нөхцөлөөр хангаж душьтэй болсон, үйлдвэрлэлийн өрөөнд гар угаалтуур суурилуулсан, дотоодын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ундны ус, технологийн усанд MNTR :2008 техникийн зохицуулалтанд заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжилж, бэлэн бүтээгдэхүүний шошгыг стандартад нийцүүлэн, хүнсний нэмэлтийг хөндлөнгийн лабораториор баталгаажуулсан. “Тэргүүн Трейд” ХХК нь албан шаардлагын дагуу үйлдвэрийн үндсэн цехэд гар угаалтуур, архи савлах болон шил угаалгын хэсэгт хяналтын гэрэл суурилуулж, бүтээгдэхүүний лонхон дээр савласан огноо, ээлж шугам тавигчтай болж, эрүүл ахуйн дэглэмийн бүртгэл хөтлөлтийг тухай бүр хөтлөж хэвшин, худалдаанд гарч буй бэлэн бүтээгдэхүүнийг баталгаажуулан олгох дотоодын лабораторийн шинжилгээний дүнгийн хуудастай болсон. “Цэс Хайрхан” ХХК албан шаардлагын дагуу хадгалах хугацаа дууссан чацарганы концентрацийг улсын байцаагчийн актын дагуу эргүүлэн татаж устгуулах арга хэмжээ авч, дотоод хяналтын нэгж, ажилтанг захирлын тушаалаар шинээр томилон, 5 нэрийн дарсны шошгон дээрхи зөрчлийг арилгаж, 2014 оны 2 дугаар улиралд үйлдвэрийн байранд их засвар хийхээр төлөвлөсөн. “Би Цэ Трейд” ХХК нь үйлдвэрлэлийн байранд урсгал засвар хийж, ажилчдын ариун цэврийн өрөөнд агааржуулалтын төхөөрөмж суурилуулж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байна. “Мөнхжин од” ХХK нь үйлдвэрийн байранд урсгал засвар хийж, спиртийн чанны гадна талд тоосгон хана хийж битүүмжилсэн, үйлдвэрийн түүхий эд болох спирт болон технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, ажилчдын хувцас солих өрөөнд агааржуулалтын төхөөрөмж суурилуулсан, бүтээгдэхүүний огноо тавигчийг ажилд оруулж, дотоод хяналтын журмыг баталж , мөрдөж ажиллан, тоног төхөөрөмжөө шинэчилэн, хагас автомат болгосон ба гүйцэтгэлийн хяналтыг 1.5 кодтой шинэчлэгдсэн “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хийж гүйцэтгэхэд 12.6 хувь буюу бага эрсдэлтэй дүгнэгдэж эрсдэл буурсан байна. “Мон Эрдэнэ” ХХК нь мэргэжлийн технологичтой болсон, ажилчдын хувцасны өрөөнд агааржуулах төхөөрөмж суурилуулсан, технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, дотоодын лабораторио итгэмжлүүлээгүй, үйлдвэртээ урсгал засварыг дутуу хийсэн ба улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийг 70 хувийн биелэлттэй биелүүлсэн байна. “Арван ундарга” ХХК нь ажлын байранд урсгал засвар хийсэн, ажилчдыг БЗДүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан, үйлдвэрийн түүхий эд болон технологийн хэрэгцээт усандаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн, ариун цэврийн өрөөний агааржуулагч, бохирын трап нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй албан шаардлагын биелэлт 80 хувьтай байсан ба шалгалтын үед өөрийн шинэ үйлдвэрийн байрыг СХДүүрэгт барьж байгаа болон бүтээгдэхүүний борлуулалт муу, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа зогссон байсан. “Хээр адуу” ХХК нь технологийн шугамын уян холбоосыг хатуу холбоосоор сольж, хяналтын тоолуурын үйл ажиллагааг хэвийн болгосон, ажилчдын ариун цэврийн өрөө нь үйлдвэрлэлийн үндсэн цех рүү ордог байсныг өөрчилсөн, мөн ажиллагсадын эрүүл ахуйн дадлын бүртгэл хөтлөлттэй болсон. “Их Тэс гол” ХХК нь албан шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусч, үйлдвэрлэлээ зогсоосон тул гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдээгүй байна. Монгол улсын “Хүнсний тухай” хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 12.1 дэх заалтуудын хэрэгжилт 89,4%, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.7, 10.1.9, 12.1, 12.4 дэх заалтуудын хэрэгжилт 90%, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 4.1, 4.2, 4.4, 4.7 дахь заалтын хэрэгжилт 82,5%, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9.6, 13.2, 19.1,19.1.5 дахь заалтуудын хэрэгжилт 82%, Ургамал хамгааллын тухай хуулийн 12.2, 13.2.2 дахь заалтын хэрэгжилт 78,1% байна. Шалгалтад хамрагдсан 19 үйлдвэрийг “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шалгах 1.5 кодтой хяналтын хуудсаар” шалгахад 4 буюу 21.1 хувь нь дунд эрсдэлтэй, 15 буюу 78.9 хувь нь бага эрсдэлтэй шалгагдсан байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Хээр адуу” ХХК, “Мөнхжин-Од” ХХК, “Арван ундарга” ХХК-ний архины үйлдвэрүүд 2012 онд дунд эрсдэлтэй шалгагдаж байсан бол 2013 оны шалгалтаар дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдлийн түвшин буураагүй, “Сүү өгөөж, “Их тэс гол” ХХК, “Тэргүүн трейд” ХХК, “Говийн өндөр” ХХК, Азык ХХК-ний архины үйлдвэр, “Түшиг тулга” ХХК, “Цэс хайрхан” ХХК-ний дарсны үйлдвэрүүд дунд эрсдэлтэй байсан бол бага эрсдэлтэй болж эрсдлийн түвшин буурсан ба Мон-эрдэнэ ХХК нь 2012 онд бага эрсдэлтэй үнэлэгдэж байсан бол 2013 онд дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдлийн түвшин нь нэмэгдсэн байна. “Үрийн болон хүнсний буудай хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагааг шалгах” 1.24 кодтой хяналтын хуудсаарспиртийн 3, шар айргийн 2, нийт 5 аж ахуйн нэгжид үнэлгээ хийхэд 1 буюу 20.0% нь дунд эрсдэлтэй, 4 буюу 80.0% нь бага эрсдэлтэй байгаа нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас жил бүр хяналт шалгалт хийж мэргэжлийн заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч ирсэн ч технологи ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил дутагдал бүрэн арилахгүй байгаа нь тухайн байгууллагын өдөр тутмын дотоодын хяналт сул, тогтворжоогүй, ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүйтэй холбоотой байна. “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хяналтын тоолуурыг шалгах” 5.28.1 кодтой хяналтын хуудсаар нийт 13 аж ахуйн нэгжид үнэлгээ хийхэд бага эрсдэлтэй 9 буюу 69,2%, 4 буюу 30,7% нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нь жижиг үйлдвэрүүд нь дотоодын лабораторио “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасан “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.
“Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн
Mэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/202 тоот удирдамжийн дагуу радио телевизийн үндсэн сүлжээг эзэмшин, ашиглалт үйлчилгээ эрхэлж буй “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай” хуулиуд болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргахад шалгалтын зорилгоор Хяналт шалгалтыг улсын хэмжээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэлээ. “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын харъяа алба хэлтэс, Хонхорын радио нэвтрүүлэх төв станц, Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Олон сувгийн телевизийн ашиглалтын алба, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг дахь радио телевизийн станц, бусад аймгуудын салбар зэрэг нийт 39 салбар, нэгж 83 инженер техникийн ажилтнууд хамрагдан шалгагдлаа. Хяналт шалгалтыг “Мэдээлэл холбооны сүлжээг шалгах хяналтын хуудас”, 5.26 кодтой “Телевиз, радиогийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасаар тус тус хийж гүйцэтгэлээ. Мөн шалгалтанд Телевизийн төв цамхагт ашигладаг ЗХУ-д 3 тоннын даацтайгаар 1966 онд үйлдвэрлэгдсэн, ЛМЦ-3Т маркын 1ш хүрдтэй лебедка /дүрмийн хавсралт 1-ийн 7.8.1 зураг/ бүхий ачаа зөөврийн өргүүр хамрагдлаа. Өргүүрээр дулааны улиралд телевизийн цамхагийн ~180м өндөрт байрлуулсан дамарыг ашиглан хүн ба ачааг сагсаар тээвэрлэдэг байна. Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээний хүрээнд: Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 дүгээр программыг урт, дунд долгионы нэвтрүүлэх станцаар орон даяар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2 дугаар программыг богино болон хэт богино долгионы нэвтрүүлэх станцаар орон даяар, “Монголын дуу хоолой” гадаад хэлний тусгай нэвтрүүлгийг богино долгионы нэвтрүүлэх станцаар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 дүгээр программыг Улаанбаатар, Эрдэнэт хотын хэрэглэгчдэд шугамаар тус тус дамжуулан хүргэж байна. Радио нэвтрүүлэх төв станц нь Баянзүрх дүүргийн Хонхор хотхонд байрлах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 ба 2-р программын нэвтрүүлгийг орон даяар урт долгионы станцаар дахин дамжуулах зорилготой бөгөөд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, инженер техникийн ажитнуудыг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. Телевизийн дамжуулах сүлжээний хүрээнд: Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийг Улаанбаатар хотын төвийн хэсэгт Телевизийн Төв станцын дамжуулах станцаар, хот орчим, зуслангийн хэсэгт Чингэлтэй дэх дахин дамжуулах станцаар, Монгол улсын бүх аймаг сум суурин газарт Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэг болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг олон сувгийн телевизийн дахин дамжуулах станцаар, Улаанбаатар хот тойрсон газрууд болох Баянхошуу, Бэлх, Биокомбинат, Шархад, Өлзийт хороолол, Гачуурт, Хужирбулан, Цайз захын орчмын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг олон сувгийн телевизийн дахин дамжуулах станцаар тус тус дамжуулан хүргэж байна. Телевизийн төв станц нь Улаанбаатар хотын үзэгч сонсогчдод Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийг хүргэх, FM ба Телевизийн станцуудын байнгын тогтвортой ,тасралтгүй үйл ажиллагааг хангах, Телевизийн төв цамхагийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хот ба хотын хойд хэсэг дэх зуслангуудын чиглэлд МҮОНРТВ-ийн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх, Улаанбаатар хотын сонсогчдод МҮОНРадиогийн Р-3 ба РӨН-1 програмыг 100,9 мГц , 106 мГц долгион дээр FM нэвтрүүлэгчээр дамжуулан хүргэх, МҮОНРадиогийн төв студи ба Хонхорын РӨНТС-ын хооронд РӨН-1, РӨН-2 ба Тусгай нэвтрүүлгийн програмыг хүргэх хуваарилах төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, Телевизийн Төв цамхаг болон ТВ ба FM нэвтрүүлэх станц ,тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу хийж, хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллаж байна. “Радио телевизийн сүлжээ” УТҮГ байгуулагдсанаас цагаас хойш хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй болно. 2011, 2012 онд Баян-Өлгий, Дархан, Өмнөговь аймгийн МХГ-аас “Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ын харъяа радио телевизийн станцуудад төлөвлөгөөт бус шалгалт хийж улсын байцаагчийн 11 заалттай 3 албан шаардлагыг тус тус хүргүүлсэн ба биелэлтийг газар дээр нь шалгахад өгөгдсөн үүрэг даалгавар100% хэрэгжсэн байна. Харилцаа холбооны хяналтаар: “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ өөрийн эзэмшлийн радио, телевизийн нэвтрүүлэх станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээг тогтоолгож эрх бүхий этгээдээр захирамж шийдвэр гаргуулан баталгаажуулаагүй, “Радио телевизийн сүлжээний газар” УТҮГ-ын харъяа газрууд техникийн нөхцлийг тогтсон дүрэм, журамгүйгээр албан тоотоор олгож байгаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Өвөрхангай аймгийн төвд шинээр угсарсан холбооны цамхагийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ стандартын дагуу газардуулгын хэмжилтийг хийж холбогдох акт, протокол үйлдээгүй, сомын гэрлэн дохионы холболтийг хийгээгүй, ган татлагыг зураг төслийн дагуу хийгээгүй, ажлын тавцан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй, Телевизийн төв цамхагт суурилсан антенн фидерийн байгууламжийн ачааллын талаар нарийн тооцоо судалгаа, тоо баримт байхгүй, зарим кабель шугамыг зориулалтын гүүрээр татаагүй, эмх цэгцгүй угсарсан, цамхагийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил илэрчээ. Мөн Хонхорийн Радио нэвтрүүлэх төв станцийн 305 м антенн, Говь-Алтай аймгийн радио телевизийн станцийн антеннийн цамхагийн метал хийцүүдийн гагнаас, боолт, бэхэлгээг эрх итгэмжлэгдсэн байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй, металл хийцийн ядралтын зэргийг тогтоолгоогүй, Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын барилга суулт өгч цуурсны улмаас дээврээс хурын ус гоождог, Телевизийн төв станцын 1 давхарын техникийн өрөөнд дулааны узель ил байгаа зэрэг их чадлын радио телевизийн нэвтрүүлэгч станцуудын аюулгүй, найдвартай ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн, Дархан-Уул аймгийн салбар нь өндөрт ажиллах дөрөө, бүс, шат, толгой хамгаалах хэрэгсэл, багаж хэрэгслийн цахилгааны хамгаалалтын туршилт баталгаажуулалт хийгээгүй, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбарын ерөнхий газардуулгын эсэргүүцэл нормоос их байгаа болон мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж баталгаажуулаагүй, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн төвийн олон сувгийн телевизийн нэвтрүүлэгч станцын гаралтын чадал бага, хуваарьт давтамж дээрээ хажуугийн цацаргалт ихтэй, алслагдсан зайд сигналын түвшин заагдсан нормоос бага байгаа, Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын РП-19 хуваарилах байгууламжийн цахилгаан тоног, төхөөрөмжүүд нь хуучирч ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангахгүй болсон, насжилт өндөр байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Өргөх байгууламжийн хяналтаар: /1966 онд ЗХУ-д 3 тоннын даацтай үйлдвэрлэгдсэн ЛМЦ-3Т маркын 1ш хүрдтэй ачаа зөөврийн өргүүр/ Өргүүрийг ашиглах зураг төсөл, ачааг ачиж буулах технологийн карт, талбайн зохион байгуулалтын зургийг дүрэм ба норм стандартын дагуу боловсруулаагүй; Өргүүрийг ашиглах баримт бичиг, техникийн паспорт байхгүй; Өргүүрийн бат бэх, тогтворжилт, ган татлагын жин, сагс, даацын үндсэн хэсгүүдийн тооцоо байхгүй; Өргүүрийн удирлагын системд ажлын горим /ажил, угсралт, туршилт, хяналт/ байхгүй, товчлуурыг зөвхөн дарах үед ажиллах нөхцлийг хангаагүй, хязгаарын байрлалд автоматаар зогсоогч байхгүй; Ослоос хамгаалах хэрэгсэл, унтраалгагүй ачааны өргүүрээр хүн зөөвөрлөдөг; Ил задгай орчин, ~180м өндөрт ачаа зөөвөрлөх зориулалттай өргүүрийг анемометрээр, уналтын үеийн ослын зогсоогуур, доод байрлалын зөөлөвч тулгуур зэргээр тоноглоогүй; Ашиглах зөвшөөрөлгүй, бүртгүүлээгүй, техникийн магадлалд ороогүй, ашиглалтын нормативт хугацаа дууссан өргүүрийг засвар-үйлчилгээний ажилд ашигласан; Өргүүрийн ган татлага зэвэрч эхэлсэн, тоормосны жийрэг (наклад) элэгдсэн, дуут дохио буюу сигнал байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Хяналт шалгалтаар нийт 98 зөрчил илрүүлж, 44 зөрчлийг газар дээр арилгуулж, 54 заалт бүхий 13 улсын байцаагчийн албан шаардлага, 4 заалт бүхий 2 улсын байцаагчийн дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох тухай 1 улсын байцаагчийн акт гаргаж 200000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч барагдуулсан байна. Мөн шалгалтад хамрагдсан 83 инженер техникийн ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг сурталчлан таниулах зорилгоор 8 газарт сургалт зохион байгуулж гарын авлага материалаар хангаж ажилласан. Телевизийн төв цамхагт ашиглагдаж байгаа өргүүрийн ашиглалтын үед илэрсэн аюулгүй ажиллагааны хууль, дүрмийн зөрчлүүд нь хүний амь нас, эрүүл мэнд, барилга байгууламжид хохирол учируулж болзошгүй байгаа тул “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 10.9.7 заалтыг үндэслэн 2013 оны 12-р сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчил дутагдлыг арилгах хүртэл улсын байцаагчийн 06/104/131 тоот актаар ашиглалтыг зогсоох арга хэмжээ авсан. Хяналт шалгалтаар “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 85 хувь, “Радио долгионы тухай” хуулийн хэрэгжилт 89 хувьтай байна. “Телевиз, радиогийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар 22 газрын үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийхэд 7 газар дунд, 15 газар бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Тус байгууллагын өргүүрийн үйл ажиллагааг “өргөх байгууламжийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад өргүүр нь “Их эрсдэлтэй” гэж үнэлэгдлээ. Хонхорын радио нэвтрүүлэх төвийн урт, дунд долгионы радио нэвтрүүлэх станц болон Хотын шугамын радиогийн станц, шугам сүлжээний техник, технологи хэт хоцрогдсон, үйлдвэрлэлээс хасагдсан, ашиглалтын зардал өндөр, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслэлийн олдоц муудсан зэргээс шалтгаалж цаашид дээрх станц, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн байна. Бүх төрлийн анхан шатны бүртгэл, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын паспортыг хөтөлж, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг батлагдсан хуваарь, удирдамжаар заагдсан хугацаанд нь технологийн карт, зааврын дагуу гүйцэтгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хяналтын хугацаанд багтаан засварлах зарчмыг баримтлан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Телевизийн төв цамхагт ашиглагдаж байгаа өргүүрийн шалгалтаар илэрсэн дээрхи зөрчил дутагдал нь өргөх байгууламжийн болон техникийн аюулгүй ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн мэргэжлийн инженер техникийн ажилтанд хариуцуулаагүйгээс шалтгаалан гарсан байна.
Хужирт рашаан сувилал, Элма Хужирт ХХК-иудын үйл ажиллагаанд шалгалт хийв
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хужирт сумын “Хужирт рашаан сувилал”, “Элма Хужирт” ХХК-иудын рашаан сувилалын үйл ажиллагаанд 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу 1,3 дугаар улиралд шалгалт хийлээ. Шалгалтаар дээрх компаниудын рашааны болон цэвэр усны цооног, түүний шугам хоолойд тоолуур суурилаагүй, зөвшөөрөлгүйгээр рашааныг халаалтын шугаманд холбосон зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан шаардлага биелэгдээгүй тул “Хужирт рашаан сувилал” ХХК-д 768,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав. Дээрх рашаан сувилалын газруудаар үйлчлүүлэгчдийн тоо байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон хэмжээнээс хэтэрсэнээс цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, хэвийн ажиллагаа алдагдаж, хүрээлэн буй орчинд гаргаж байгаа хаягдал бохир ус нь стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэлттэй болсон нь шинжилгээгээр нотлогдож, мөн цэвэрлэх байгууламжууд нь рашааны хамгаалалтын бүсийн дотор байрлаж байгаа зөрчил нь хүрээлэн буй орчинд бохирдол доройтол үүсгэх, рашааны чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл шалтгаан болж байгаа тул стандартын шаардлага, эрүүл ахуйн хэм хэмжээг хангасан, амралт сувилалын үйлчилгээний хүчин чадлыг бүрэн хангахуйц цэвэрлэх байгууламж шинээр барих талаар улсын байцаагчдын албан шаардлага хүргүүллээ. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг шалгасан тухай
Булган, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Нийслэлийн ногоон бүсийн ойд Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Ойн хайгуул судалгааны төв” ХХК, “Мон таксаци” ХХК, “Тайгын шинэс” ХХК, “Баян Онон” ХХК-уудын ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх тэмцлийн үйл ажиллагааны явц, үр дүн, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэгдэж байгаа химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, үйлчилгээний чанар, тэдгээртэй холбогдон гарсан дүрэм, журам, стандартын хэрэгжилт, үйл ажиллагааг шалгаж холбогдох арга хэмжээ авах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор МХЕГ, аймаг сумдын хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, төрийн бус байгууллагын төлөөлөлийг оролцуулан 2013 оны 07 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтанд Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Завхан аймгийн нутагт Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Ойн хайгуул судалгаа төв” ХХК, “Мон таксаци” ХХК, “Тайгын шинэс” ХХК, “Баян Онон” ХХК-ууд хамрагдлаа. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг 65796 га талбайг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлаар нийт 1 тэрбум 184 сая 328 мянга 315 төгрөгний экологи–эдийн засгийн үнэлгээ бүхий 65796 га ойг хөнөөлт шавжид нэрвэгдэн дахин сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдээж чадсан. Үүнээс зөвхөн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Баруунбүрэн, Цагааннуур сумын ойн санд тархсан Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүх аргаар тэмцлийн ажлыг 12000 га талбайд явуулан 22000 орчим га талбайд тархан хөнөөл учруулах магадлалтай байсан 754.2 сая ширхэг хүрэнцэрийг маш бага зардалтайгаар байгаль экологит хамгийн хор хөнөөлгүй аргаар хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар “Баян Онон” ХХК нь тухайн жилд ашиглах бодисынхоо эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгээгүй нь ХХБАБТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.1дэх заалт, Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмждөө холбогдох байгууллага, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй нь “Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын 3.4.3 дахь заалт, Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдүүлээгүй, ажилтан томилоогүй нь ТХШТХ-ийн 7.2, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрлээ. “Баян Онон” ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6 заалттай хугацаатай албан шаардлага өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, “Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцсэн” тухай Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж ажиллаа. Булган аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг шалгасан тухай аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулж ой бүхий сумдын Засаг дарга нарын цаашид анхаарч ажиллах асуудлуудаар аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар гаргуулан хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх ажилд химийн бодис, бактерийн бэлдмэл хэрэглэх үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд: -”Ойн хайгуул судалгаа төв” ХХК нь 0,0 хувь буюу эрсдэлгүй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 100 хувь, -“Мон таксаци” ХХК нь 1 хувь буюу бага эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 94 хувь, -“Тайгын шинэс” ХХК нь 1 хувь буюу бага эрсдэлтэй, хууль дүрэм, журмын хэрэгжилт 94 хувь, -“Баян Онон” ХХК 13 хувь буюу бага эрсдэлтэй, хууль дүрэм, журмын хэрэгжилт 83 хувь байна. Улсын хэмжээнд 2013 оны Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх ажлын тендерт шалгарсан ойн мэргэжлийн байгууллага “ОХСТ” ХХК нь Төв аймгийн 3 сумын 11454 га, Хэнтий аймгийн 2 сумын 7314 га, Улаанбаатар хотын Ногоон бүсийн 7050 га, Богдхан уулын ДЦГ-ын 1700 га, буюу нийт 27518 га ойн сангийн талбайд үүнээс “Эйр трактор” онгоцоор 24318 га талбайд авиахими, авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүн 90-95 хувьтай, “Мон таксаци” ХХК нь Булган аймгийн 3 сумын 10628 га ойн сангийн талбайд үүнээс онгоцоор 7878 га талбайд авиахимийн /тиаклоприд 2%/ аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил 90 хувь, газрын техникээр 2750 га талбайд тэмцсэн ажил 92 хувь, “Тайгын шинэс” ХХК нь Завхан аймгийн 3 сумын 13850 га ойн талбайд үүнээс онгоцоор 13850 га ойн талбайд үүнээс 6270 га-д авиахими /тиаклоприд 2%/, 7600 га талбайд авиамикробиологийн /лепидоцид бактер/ аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил 90 хувь, “Баян Онон” ХХК нь Сэлэнгэ аймгийн 4 сумын 13800 га ойн талбайд үүнээс үүргийн шүршигчээр 5000 га ойн талбайд химийн аргаар тэмцсэний дараа эргэн ургалт нь 88 хувьтай сэргэн ургаж чадсан нь ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг технологийн дагуу шавжийн экологи, биологийн онцлогт тохируулан сайн зохион байгуулж гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлын салшгүй нэг хэсэг болох химийн бодисыг хэрэглэж байгаа нь хэдийгээр ойн хөнөөлт шавжийг богино хугацаанд тухай бүрд нь устгаж байгаа хэдийч ойн сангийн биологийн олон төрөл зүйлд нөлөөлөх нөлөө их байгаа учраас цаашид нэн тэргүүнд бактерийн бэлдмэлийг түлхүү хэрэглэж, химийн бодисоос татгалзах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг олон сумдад бага га талбайд хийх бус тухайн аймаг, сумдын тархалттай нутгийг нийтэд нь хамруулан нэг мөр хийж үр дүнг үзэх нь зүйтэй байна.
Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын тухай
“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор шалгалтыг 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн 10-р дугаар сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Улсын хэмжээний нэгдсэн судалгаагаар 62 үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нийслэлд 41, аймаг орон нутагт 21 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн болон өмнөх онуудад хяналт шалгалтанд хамрагдаагүй нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй Нийслэлийн 11 аж ахуйн нэгж, Хөдөө орон, нутгийн 15 аж ахуйн нэгж, иргэнийг хяналтын хуудсаар үнэлж, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээтэй хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн 18 үйлдвэрээс үйл ажиллагаа явуулж байсан 11 буюу 61 % нь хяналт шалгалтад хамрагдсан ба энэ нь нийслэлийн хэмжээнд нийт их, дунд эрсдэлтэй үйлдвэрийн 47 % хамрагдсан байна. Аймаг, орон нутгийн хэмжээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон, Говь-Алтай, Увс аймгуудын нийт 15 аж ахуйн нэгж, иргэн буюу 71 % нь хамрагдсан байна. Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд бүртгэгдээгүй байна. Шалгалтын явцад Нийслэлийн “Насанжаргал” ХХК ,”Еден”ХХК , Хос билгүүн зул”ХХК ,”Бэтт” ХХК, Увс аймгийн “Шинэ ургац арвин”, Дорнод аймгийн “Дорнод бүсийн ЭШҮТ”, Сэлэнгэ аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч иргэд, Говь-Алтай аймгийн “Сансаа” ХХК, иргэд, Орхон аймгийн “Орхон зөн” хоршоо, “Орхон газрын өгөөж” ХХК, “Бүхүй” ХХК, “Гоё шарга” иргэн Ж.Ургамал зэрэг нийт 22 аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн нөөшилсөн дотоодод тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон БНХАУ-аас импортолсон чавга, алим, жимс зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 73 дээж авч, хими, нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөрийн лабораторид шинжлүүлсэнээс стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал Нийслэлийн ”Едэн” ХХК, “Бетт” ХХК, “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66 %-ийнх нь үйлдвэрийн барилга нь хүнсний үйлдвэрийн зориулалтаар баригдсан эсэх нь тодорхой бус, улсын комисс хүлээн авсан акт байхгүй, Говь-Алтай аймгийн иргэн П.Гансүх, “Сансаа” ХХК зэрэг хөдөө орон нутгийн үйлдвэрүүдийн нь зориулалтын ажлын байргүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, агааржуулалтгүй байгаа; Нийслэлийн “Насанжаргал” ХХК, Дархан-уул аймгийн “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчиний үйлдвэрүүд нь мэргэжлийн технологичгүй, технологийн шат дамжлагад ажиллах ажилтанг мэргэшүүлээгүй; Нийслэлийн “Адистай” ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 88,8 хувь нь технологийн хэрэгцээт усандаа сүүлийн нэг жилийн хугацаанд шинжилгээ хийлгээгүй; “Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК, ”Едэн” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66,6% нь түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа, чанарт хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй; ”Миш маш” ХХК, ”Едэн”ХХК “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 88.9% ньтехнологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн температурын горимыг тусгасан боловч зааврыг мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөөгүй; Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, Дархан уул аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех зэрэг үйлдвэрүүд нь түүхий эдийг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор боловсруулж, батлаагүй; “Адистай” ХХК, ”Едэн” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК Дархан аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех, “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчи зэрэг үйлдвэрлэгчдийн 88.9% нь дотоодын хяналтын журам мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөлт байхгүй; ”Едэн”ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 55.5% нь шаардлага хангаагүй бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн шалгаж, зах зээлээс буцаан болон татан авах журам батлуулаагүй, хариуцах ажилтныг томилоогүй; “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санхүүжилт батлуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөгүй; “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь суурилуулсан техник, тоног төхөөрөмжинд ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техник ашиглалтын паспорт хөтөлж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авч ажиллаагүй; “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК нь ажиллагсдыг тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, ажилтныг анх ажилд ороход эрүүл мэндийн дүгнэлт гаргуулж авдаггүй зэргээр холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн байлаа. Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, жорыг шаардлагын дагуу боловсруулаагүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй түүхий эд, нэмэлт үйлдвэрлэлд хэрэглэсэн, улсын байцаагчийн албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нийт давхардсан тоогоор 305 зөрчил илрүүлж газар дээр нь 219 буюу 72 %-ийг арилгуулж ажиллалаа. 2012, 2013 оны хяналт шалгалтаар “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дараалан их эрсдэлтэй үнэлэгдсэн “Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК-ийн кимчи үйлдвэрлэх цехүүдийг үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоолоо. Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Еден”ХХК, “Бэтт” ХХК, “Эрхэм сан”, “Адистай” ХХК, Орхон, Дархан уул аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиудын холбогдох заалтыг үндэслэн нийт 1.846 мянган төгрөгийн, шийтгэвэр, торгууль ногдуулж 100% барагдууллаа. Зөрчлийг арилгуулахаар 11 аж ахуйн нэгжид 91 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө. “Хүнсний тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь дунджаар 46,5 %, “Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь 75%, “Ариун цэврийн тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь 89% буюу холбогдох хуулиудийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Хяналт шалгалтаар “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар их дунд, эрсдэлтэй 22 аж ахуйн нэгжийг үнэлэхэд 17 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж, их эрсдэлтэйгээс дунд эрсдэлтэй болж үнэлэгдсэн 7, дунд эрсдэлтэйгээс бага болж үнэлэгдсэн үйлдвэрийн тоо 4 болж буурсан боловч хяналт шалгалтанд хамрагдсан нийт нөөшилсөн хүнсний үйлдвэрийн 85% хувь нь их, дунд эрсдэлтэй байгаа нь стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналт сул зөвхөн дотоодын хяналтын журам боловсруулж үйл ажиллагаандаа хэвшил, дадал болгоогүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх ойлголт дутмаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах дотоодын лабораторигүй, нөөшилсөн хүнсний үйлдвэр нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдагтай шууд холбоотой байна. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийг “Ажлын байрны эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад үйлдвэрүүдийн 15 хувь нь бага эрсдэлтэй, 55 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн нь ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах санхүүжилт тодорхойгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажилтныг ажилд авахдаа болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, үнэлгээ өгдөггүй, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулаагүй зэрэг нь ажиллагсдыг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа нь гол шалтгаан болж байна. Шалгалтанд хамрагдсан 11 үйлдвэр аж ахуйн нэгжийг “Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-ээр үнэлэхэд 9 үйлдвэр, аж ахуйн нэгж нь их дунд эрсдэлтэй байгаа нь хэмжиххэрэгслийг баталгаажуулалтад болон шалгалт тохируулгад хамруулдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэлээ.
Хүнсний бөөний төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай
МХЕГ, НМХГ-ын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө болон дэд даргын баталсан удирдамжинд шалгахаар зарлагдсан хүнсний бөөний төвүүдийн үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай”, “Автотээврийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, “Худалдааны агуулах” Техникийн ерөнхий шаардлага. MNS 5364:2011, “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5343:2011 зэрэг стандартын хүрээнд хяналт шалгалтыг хийж,илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,эрсдэлийн түвшинг бууруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 26-аас 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, удирдамжинд нэр зааж орсон 14 объектоос шалгалтанд 11 буюу нийт объектын 78.6 хувь хамрагдсан байна. “Ванхүү”, “Таван Эрдэнэ” ХХК-ийн худалдааны төвүүд их засвартай, шалгалтын хугацаанд ажиллаагүй, “Монгол глобал” ХХК-ийн бөөний төв шатсан учраас тул хяналт шалгалтанд хамрагдаагүй болно. Мөн өмнөх онд хийгдсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан Дорноговь аймгийн “Ариунтуул” ХХК, Сэлэнгэ аймгийн “Оргил” бөөний төв, Увс аймгйин “Увс зах”, Төв аймгийн “Бүлтэн загас”, “Галбадрах”, “Бумба хөгжихүй” ХХК, Дархан-Уул аймгийн “Сансар” ХХК, Ховд аймгийн “Хан-Орд”, “Бугаан гол” ХХК зэрэг 6 аймгийн 9 бөөний төвүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдсэн байна. Шалгалтанд “Эрдэнэбулган” ХХК-ийн хүнсний бөөний 204, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн 166, “Бүрд” ХХК-ийн 58, “Гурван Эвтэн” ХХК-ийн 150, “Шаб” ХХК-ийн 52, Баттрейд си” ХХК, “Хархорин” бөөний төвийн 240, “Барс импекс” ХХК-ий бөөний төвийн 210,“Урбанек”, “Нарантуул трейд” ХХК-ийн худалдааны төвийн битүү захын доторх хүнсний бөөний 169, өргөтгөлийн хэсгийн 205, “Номин тав трейд” ХХК-ийн Улсын Их дэлгүүрийн “Номин” супермаркет дотор үйл ажиллагаа явуулж буй “Мон бейкери” ХХК-ийн нарийн боовны цех, “Баянгол”, “Батбайгаль” бейкери, “Lavatta” кофе шоп, иргэн Б.Туяагийн нарийн боов худалдаалах лангуу зэрэг 11 хүнсний бөөний 1461 лангуу, 36 агуулах, зоорь, нийслэлийн “Чингэлтэй”, “Сүхбаатар”, “Баянзүрх” дүүргийн нутагт дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн 12 объектын 25 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. 2011 онд хүнсний бөөний төвүүдэд хийгдсэн шалгалтаар улсын хэмжээнд 9 аймаг, нийслэлийн 38, 2012 онд 7 аймаг, нийслэлийн 12 объект их эрсдэлтэй шалгагдаж байсан бол 2013 онд 4 аймаг, нийслэлийн 5 объект болж, эрсдэл нь буурч, их эрсдэлтэй нэгжийн тоо 5 буюу 86.8 хувиар буурсан байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын эрсдэлийн ангиллыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-д заагдсан 5 бүлэг 42 шалгуур үзүүлэлтээр хийхэд: Гадна орчин, барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 33.4 хувь; Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 51.1%, Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 32.3%, Бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, дундажаар 41.4 хувь; Бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалт, тээвэрлэлтийн эрсдэлийн үнэлгээ, дундажаар 38.7 хувь байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад “Хүнсний тухай хууль”-ийн хэрэгжилт шалгалтанд хамрагдсан төвүүдэд 14.7 хувиар буурсан байгаа нь тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэсэн хуулийн шинэ заалттай холбоотой байна. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах”, 10 дугаар зүйлийн 10.3.1-д зааснаар “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”-ийг хориглохоор заасан заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Шалгалтанд хамрагдсан худалдааны газруудад “Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6.7, 7.3 дахь заалтуудын хэрэгжилт 93.0 хувьтай, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилт өмнөх оноос 0.9 хувиар дээшилсэн нь шалгалтанд хамрагдсан газруудын худалдаалж буй архи, согтууруулах ундаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бөгөөд согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг бусдад шилжүүлээгүй, худалдаа үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөөгүй ба Дархан-Уул, Ховд амйгуудад үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй байна. Хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өөрийн өмчлөлийн тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдааны төвүүдэд авчирч өгч байгаа хэдий ч ихэнхи байгууллагуудын тээврийн хэрэгслийн тусгай тоноглол /хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч/ ажиллагаагүй, тавиур, хайрцаг сав нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагад нийцээгүй, тогтмол угааж цэвэрлэдэггүй, худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээнд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар тодорхой заалт тусгаагүйн улмаас худалдаачид болон нийлүүлэгчид хүнсний бараа, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа учраас “Автотээврийн тухай хууль”-ийн хэрэгжилт өмнөх оноос 1.1 хувиар буурсан байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын 3 бөөний төвийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос 12.5%-18.3% хувиар дээшилж, аймгийн дундаж 76.2%-тай, нийслэлийн 11 бөөний төвд 22.5%-иар дээшилж, дундаж 76.6%-тай байгаа бөгөөд гүйцэтгэлийн шалгалтаар Ховд аймгийн 2 худалдааны төвд 4.0%-иар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, Шалгалтанд хамрагдсан хүнсний бөөний төвүүдийг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 58.1 хувь нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, өргөтгөж шинэчлээгүй, агааржуулалт хүрэлцээгүй, цонх нь онгойдог хэсгээрээ хортон шавьж нэвтрэхээс хамгаалсан торон хаалтгүй, 47.0 хувь нь зөөврийн усан хангамжтай, хана, тааз, цонхыг угааж цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, 35.9 хувь нь цэвэр, бохир усны хэсгийн шугамд холбогдоогүй; Хяналтын хуудасны “Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл” бүлгийн дагуу үнэлэхэд 55.5 хувь нь мах, сүү, төмс хүнсний ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүний лангууны ойрхон угаалтуургүй, 47.0 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг худалдагч нар ажлын байранд бөгж ээмэг, бугуйвч, зүүлт, бугуйн цаг, гар утас зэргийг хэрэглэсэн, гарын ариун цэврийг сахих нөхцөл бүрдээгүй; Шалгалтанд хамрагдсан бөөний төвүүдийн 58,1 хувь нь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийж, бүртгэл хөтлөөгүй, 47.0 хувь нь хог хаягдлын цэггүй, хог хаягдлыг тогтмол хугацаанд нь ачиж зайлуулдаггүй, худалдааны багаж тоног төхөөрөмж, багаж, хэрэгслүүдийг тогтмол цэвэрлэдэггүй, угаах боломж нөхцөлөөр хангагдаагүй: “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны “Бүтээгдэхүүний аюулгүй байдал” бүлгийн дагуу 44.4 хувь нь хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан, холбогдох стандартад заасны дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагыг хангаагүй, 24.8 хувь нь импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл Монгол, Орос, Англи хэлний аль нэг дээр бичигдээгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүнийг буруу шошголж худалдаалсан; Хүнсний бөөний төвүүдийн 69.2 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалалтын явцад температурыг хянаж, бүртгэл хөтөлдөггүй, 58.1 хувь нь хөргөгч хөлдөөгчийн температурын заалт нь хүний нүдэнд харагдахуйц түвшинд байрлаагүй, стандартын шаардлагад нийцсэн өөрийн тээврийн хэрэгсэлгүй, эсхүл зориулалтын тээврийн хэрэгсэлтэй газартай гэрээ хийгээгүй, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн ирж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчтэй боловч бүрэн ажилладаггүй, бүртгэл хөтлөж хэвшээгүй; Төв, Увс аймгуудын их эрсдэлтэй шалгагдсан 5 хүнсний дэлгүүрээс авсан 97 арчдасны 5 буюу 5,1 хувьд гэдэсний савханцар илэрсэн, агаарын 9 дээжинд нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 1 дэлгүүрт хөгц мөөгөнцөр илэрсэн ба худалдаалагдаж буй 79 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулснаас 8 буюу 10.1% нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй; Буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг тусгай хаяг бүхий лангуу тавиурт хадгалж, бүртгэл хөтөлдөггүй, тухайн буцаагдсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ хийдэггүй зөрчил шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны төвүүдийн 44.4 хувьд нь илэрсэн; Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээнд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар тодорхой заалт тусгаагүйн улмаас худалдаачид болон нийлүүлэгчид хүнсний бараа, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн нөхцөл шаардлага, технологид нийцээгүй хайрцаг сав, уут, баглаа боодолд хийж элдэв төрлийн бараа бүтээгдэхүүнтэй хольж тээвэрлэж; Хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өөрийн өмчлөлийн тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдааны төвүүдэд авчирч өгч байгаа хэдий боловч ихэнхи байгууллагуудын тээврийн хэрэгслийн тусгай тоноглол/ хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч/ ажиллагаагүй, тавиур, хайрцаг сав нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагад нийцээгүй, тогтмол угааж цэвэрлэдэггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд энэ онд нийслэлийн БЗД, БГД-т үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул” трейд, “Барс” трейд болон Ховд аймгийн “Хан-Орд”, Увс аймгийн “Увс зах”, Төв аймгийн “Бүлтэн загас” зэрэг хүнсний бөөний төвүүд их эрсдэлтэй шалгагдсан ба эрдэлийн түвшин “Нарантуул” трейд ХХК-ийн худалдааны төвийн битүү захад 2012 онд 75.6 хувь, 2013 онд 77.5 хувь, “Барс” трейд ХХК-ийн хүнсний бөөний төвд 2012 онд 81.8 хувь, 2013 онд 68.1 хувь буюу их эрсдэлтэй байна. Өмнөх онуудад илрүүлсэн зөрчилд дүн шинжилгээ хийж үзэхэд аймгуудад илэрч буй зөрчлийн дийлэнх хувь нь инженерийн төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, худалдааны зориулалтын тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, зориулалтын бус байртай бол нийслэлд илэрч буй зөрчлийн дийлэнх нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, шинэчлээгүй байгаа бөгөөд ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бүрдээгүй, “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулинд тусгагдсан бүртгэлүүдийг бүртгэж хэвшээгүй зөрчлүүд нийтлэг илэрч байна. Шалгалтанд хамрагдсан хүнсний бөөний 20 төвд давхардсан тоогоор нийт 329 зөрчил илрүүлснээс газар дээр нь 76.2 хувийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 136 заалт бүхий 17 албан шаардлагыг өгч, үйл ажиллагааг зогсоох тухай 2 акт, бүтээгдэхүүн устгах тухай 5 акт үйлдэж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 12.728.0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулсан байна. Удирдамжийн хүрээнд худалдаалагдаж буй 79 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулснаас 8 буюу 10.1% нь чанар, аюулгүйн шаардлага хангаагүй болон хадгалалтын хугацаа дууссан тул 21 нэрийн 1.777.4 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. Энэ онд их эрсдэлтэй шалгагдсан “Нарантуул” трейд, “Барс” трейд ХХК-д хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хугацаатай албан шаардлага өгч гүйцэтгэлийн хяналт шалгалтаар үүрэг даалгаврыг биелүүлэгдээгүй бол үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох шийдвэр гарсан. Увс аймгийн “Увс зах”-ын үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийтийн бие засах газрыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбуулах, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй болох талаар аймгийн МХГ-аас хугацаатай үүрэг өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байгаа ба Төв аймгийн “Бүлтэн загас” хүнсний бөөний төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 5 хуулийн 69 заалт, 3 стандартын 22 заалтын хэрэгжилт шалгалтанд хамрагдсан нийслэлийн хүнсний бөөний төвүүдэд 76.6 хувьтай, аймгуудад 76.2 хувьтай, улсын хэмжээнд дунджаар 76.4болж, өмнөх оныхоос17.1 хувиар дээшилсэн дүн гарсан байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл хэвээр байна гэж үзэж байна. Өмнөх шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын технологи зөрчигдсөнтэй холбоотой зөрчил их эрсдэлтэй байсан бол гүйцэтгэлийн хяналт шалгалтаар арилаагүй байгаа нь хүнсний бөөний төвүүдийн худалдаалж буй онцгой түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын хөргөлттэй тоног төхөөрөмжөөр болон хөргөх, хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслэлээр хангах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгалтанд хамрагдсан дээрхи 20 бөөний төвүүдэд 136 заалттай 17 албан шаардлага хүргүүлж, түүний биелэлт энэ оны 06 дугаар сард 76.0 хувьтай байсан бол гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дунджаар 79.8 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар дээшилсэн байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээнүүдэд төмс, хүнсний ногоо болон хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар огт заалт тусгагдаагүй, шалгалтанд хамрагдсан бүх худалдааны төвүүдэд дотоодын хяналтын тогтолцоо бүрдээгүй, худалдааны төвүүдийн автотээврийн зогсоол, талбайд хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдаагүйгээс хүнсний чанар, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх, хүн амыг аюулгүй, чанартай хүнсээр хангагдахгүй байх, иргэд байгууллагын эд хөрөнгө сүйтгэгдэх эрсдэлийг үүсгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ