70382348

info@umch-tender.kh.gov.mn

Химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тухай
МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай” хуулиуд болон Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заагдсан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж,илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор шалгалтыг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт 2013 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 03-ны хооронд, Улаанбаатар хотод 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Шалгалтанд хамрагдсан асуудлууд Уг шалгалтанд Дархан-Уул аймгийн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Сэлэнгэ аймгийн “Хөтөл шохой үйлдвэр” ХХК, Орхон аймгийн “Эрдмин” ХХК, Улаанбаатар хотод “Цэцүүх трейд” ХХК, “Реактив” ХХК-иудын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт, Байгаль орчны сайдын 2000 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын дагуу бүртгэл хөтлөдөг эсэх, ашиглагдаж буй химийн бодисууд нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт”-д хамаарч байгаа эсэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа зэрэг асуудлыг хамруулан шалгалаа. Хяналт шалгалтаар 5 ААНБ-ын байгаль орчинднөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, химийн бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл, реагент бодисын хэрэглээ, ашиглалт, зарцуулалтын тайлан, химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл хөтлөлт, ашиглаж буй химийн бодисуудад эсрдлийн үнэлгээ хийлгэсэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж байгааг шалгасан. Өмнөх шалгалтын талаар: 2012 онд химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 21 аймаг, нийлэлийн 337 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан шалгалтын дүнгээс үзэхэд улсын хэмжээнд ойролцоогоор 1890 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 54287,5 тн үлдэгдэл нөөцтэй байгаагаас 562 нэрийн 316 тонн чанарын шаардлага хангахгүй химийн бодис хадгалагдаж байна. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймагт хугацаа нь дууссан 200 л онгоцны бензин, Дорнод аймгийн “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодлууд, Налайх дүүрэгт хуучин шилний үйлдвэрийн агуулахад 1 тн хүнцэл, Өвөрхангай аймагт ашиглагдахгүй болсон 30 тн ургамал хамгаалах бодис буюу пестицид, Завхан аймагт чанарын шаардлага хангахгүй болсон 150 л бензин гэх мэт хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодисууд аймаг, нийслэлийн хэмжээнд стандартын бус агуулахад хадгалсаар байна. Замын-Үүд боомтоор 153 аж ахуйн нэгжийн нийт 348 удаагийн импортоор 20197.38 тн, 18300 л, 43,3 ш химийн хорт болон аюултай бодис, 10 аж ахуйн нэгжийн нийт 40 удаагийн импортоор 3212 тн, 2400 ш тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд /нэвтэрсэн байна. Тус боомтын хяналт шалгалтын явцад 16 аж ахуйн нэгжийн 959 тн химийн хорт болон аюултай бодисыг экспортлогч оронд буцааж, импортлоход тавигдах бусад шаардлагыг зөрчсөн 11 аж ахуйн нэгжид нийт 1.521.600 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Баянхошуу боомтоор 2 аж ахуйн нэгжийн нийт 8 удаагийн импортоор 503 тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн. Үүнээс “Шейман” ХХК-ий импортолсон 11 төрлийн 84,4 тн химийн хорт болон аюултай бодис нь дагалдах баримт бичгийн зөрчилтэй, тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, дохио үг байршуулаагүй байсан тул Химийн хортой болон аюултай бодисын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын дагуу 250.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан хилээр нэвтрүүлсэн байна. Сүхбаатар боомтоор 25 аж ахуйн нэгжийн нийт 48 удаагийн импортоор 8413.3 тн химийн хорт болон аюултай бодис, 7 ААН-ийн нийт168 удаагийн импортоор 13077.5 тн шингэрүүлсэн шатдаг хий, 14 ААН-ийн нийт 347 удаагийн импортоор 48232,7 тн тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд/ аммоний нитрат, натрийн нитрат нэвтэрсэн байна. Хяналт шалгалтын явцад 250 кг хлор, 189,6 тн аммоний нитрат, 30.7 тн химийн хорт болон аюултай бодис тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчлийг илрүүлж саатуулсан байна. Пенетрон Монгол ХХК-ий 5,3 тн химийн бодисын тусгай зөвшөөрөл ирсэн тул бодисыг буцаан олгож, хуулийн дагуу 300 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Бичигт боомтоор 2 компаний нийт 2 удаагийн импортоор 112 тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн байна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодол, түүний үлдэгдэл хаях цэг шаардлага хангахгүй байгаа тул аймаг, нийслэлийн хэмжээнд химийн бодис, аюултай хог хаягдлыг хаях зориулалтын цэг, талбай, улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан химийн хорт болон аюултай бодисыг хадгалдаг нэгдсэн агуулахтай болох нэн шаардлагатай байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ний өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн үүд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Сүхбаатар дүүргийн 12 хороо Сэлбэ голын эрэг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны 51 дүгээр байрны орцонд тус тус мөнгөн ус асгарсан байсныг цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээ шуурхай авч ажилласан байна. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд 2 удаа улсын байцаагчийн 12 заалттай албан шаардлага өгснөөс 9 заалтыг биелүүлж 3 заалт хэрэгжүүлээгүй 75% хэрэгжилттэй байна. “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-нд улсын байцаагчийн 6 заалттай албан шаардлага өгснөөс 5 заалтыг биелүүлж 1 заалт хэрэгжээгүй 83,6% хэрэгжилттэй байна. “Эрдмин” ХХК-нд улсын байцаагчийн 7 заалттай албан шаардлага өгснөөс 7 заалтыг 100% хэрэгжилттэй байна. Импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон байдал “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.6 дэх заалтуудад тус тус заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага химийн бодисын тусгай зөвшөөрлийг олгодог болно. 2007 онд давхардсан тоогоор 191 аж ахуйн нэгж /135 аж ахуйн нэгж, 2 иргэн/-д давхардсан тоогоор 1821 нэрийн бодис импортлох тусгай зөвшөөрөл; 2009 онд давхардсан тоогоор 194 аж ахуйн нэгж /159 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 2928 нэрийн нийт 171512,3 тн 6781 ширхэг, 506 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох тусгай зөвшөөрөл; 2010 онд давхардсан тоогоор 334 аж ахуйн нэгж /256 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 3037 нэрийн 683046,3 тн 1365650 ширхэг, 11900 флакон, 1922 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл; 2011 онд давхардсан тоогоор 180 аж ахуйн нэгжид 1508 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл, 2012 онд давхардсан тоогоор 281 аж ахуйн нэгжид 2824 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. Шалгалтанд хамрагдсан объектын талаархи товч мэдээлэл “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХКДархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь Монгол улсын авто зам, барилгын салбарын үндсэн төмөр хийц иржгэр ган туйван \арматур\ гөлгөр ган туйван булан төмөр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн судалгаа шинжилгээний төв нь өөрийн үйлдвэрийн төмрийн хүдрийн орд газруудаас олборлож байгаа төмрийн хүдэр баяжмал, эцсийн бүтээгдэхүүн төмөрт хайлшууд галд тэсвэртэй материал болон дотоодоос импортоор нийлүүлэгдэж байгаа бүхий л төрлийн материал, түүхий эдийн найрлага, шинж чанарыг шинжлэх, сорилт туршилтын ажлыг явуулж дүгнэлт гарган үйлдвэрийн технологийн дамжлагын бүх үе шатанд хяналт, судалгааны бааз суурь болж салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэтийн төлөвлөлтийг тодорхойлоход голлох үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ мэргэжлийн болон бусад байгууллага, иргэдийн гэрээт, захилгат сорьц дээжинд шинжилгээ туршилтыг хийж байна. “Цемент шохой” ХК Хөтөлийн Цемент Шохойн цогцолборыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан ЗХУ-ын “ММС” (МЕДЬМОЛИБДЕНСТРОЙ) барилгын трест “түлхүүр гардуулах” нөхцлөөр барьж байгуулан 1987 онд Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Цемент-шохойн үйлдвэр нь өнөөдөр 870 ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрдмин” ХХК Үйлдвэрийг 1997 оны 01 дүгээр сарын 17-нд ашиглалтад оруулсан ба 1997 оны 02 дугаарсарын 13-нд албан ёсоор нээж катодын зэс vйлдвэрлэж эхэлсэн. Катодын зэсийн үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “ВKS” компани, “Эрдэнэт” vйлдвэрийн зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан барилга угсралтын “Стройинвест” компани гvйцэтгэсэн. 2006 оны 07 дугаар сарын 21-нд өөрийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO 9001-ыг нэвтрvvлж баталгаажуулсан. “Цэцүүх трейд” ХХКЦэцүүх трейд ХХК нь гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 1996 онд байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж, байгууллага 2000 гарй аж ахуйн нэгж, байгууллагуудыг химийн бодисоор хангадаг бөгөөд 2012 оны Е-146 тоот химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Шалгуулагчийн ололттой, дэвшилтэй тал. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын 80% нь холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын шаардлагад нийцэхүйц өөрийн дотоодын лабораторитой, химийн бодис хадгалах тусгайлан бэлдсэн өрөө, агуулахтай байна. “Цэцүүх трейд” ХХК нь химийн бодисыг аж ахуйн нэгж, байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн химийн бодисын хор аюулын зэрэг лавлах мэдээллийг тараах материал боловсруулан өгч хэвшсэн байна. “Эрдмин” ХХК нь МХЕГ болон аймгийн МХГ-ын улсын байцаагчдын өгсөн үүрэг даалгавар цаг хугацаанд биелүүлж биелэлтийг захиралын зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох газруудад хүргүүлж хэвшсэн ба өөрийн хяналт шалгалтын мэдээллийн сан бий болгосон байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал. 1.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Цэцүүх трейд” ХХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХК-иуд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн боловч 2013 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулаагүй, 2.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, 3.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК тухайн орон нутгийн Засаг даргатай ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын гэрээ байгуулаагүй, хог хаягдлын цэгээ тогтоолгоогүй байгаа, 4.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь үйлдвэрийн талбай дээр ил задгай хог хаягдалыг шатааж байгаа, 5.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь байгууллагын дотоод хяналт шалгалт хангалтгүй, компанийн дотоод хяналтын болон байгаль орчин хариуцсан мэргэжилтэн байхгүй, байгууллагын дотоод хяналтын тайлан мэдээг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлдэггүй, 6.“Цэцүүх трейд” ХХК, “Эрдмин” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, 7.“Цэцүүх трейд” ХХК, “Эрдмин” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисыг хадгалах агуулахын ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, холбогдох газраар байршлыг тогтоолгоогүй байгаа, 8.“Цэцүүх трейд” ХХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөлтийг зааврын дагуу хөтлөөгүй, тайлан мэдээг холбогдох газруудад хүргүүлдэггүй, 9.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Дүгнэлт Шалгатад хамрагдсан ААНБ-уудын хувьд “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт дундажаар 80.1%-тай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 сарын 03-ны өдрийн 28/40/29 тоот тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилт 82%, “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын хэрэгжилт 78%-тай байна. “Эрдмин” ХХК нь 2013 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зохих журамын дагуу хийлгээгүй боловч БОНХЯ-аар батлуулсан байгаа тул холбогдох газрууд нь хянаж нягтлан үзэж боловсруулсан төлөвлөгөөг баталж байх нь зүйтэй байна. Химийн хорт болон аюултай бодисыг стандартын бус агуулахад хадгалж байгаа болон хугацаа нь дууссан химийн бодисуудыг нэн даруй устгахгүй бол цаашлаад байгаль орчинд алдагдаж, эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна. Химийн бодисын хор аюулын лавлах материал хөтөлдөггүй, хугацаа дууссан болон нэр нь тодорхой бус химийн бодисын устгал хийгдээгүй, химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүйзэрэг нийтлэг зөрчил дутагдал байгаа нь дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлдэггүйтэй холбоотой байна гэж үзэж байна. Хяналт шалгалтын явцад 5 ААНБ, 12 обьект, 32 инженер техникийн ажилтан, 19 зөрчил дутагдлыг илрүүлж газар дээр нь 6 зөрчлийг арилгуулан, бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 13 заалттай хугацаатай 3 албан шаардлага өгч, 3710000 төгрөгний торгууль ногдууллан ажиллаа. Химийн хорт болон аюултай бодис болон хугацаа дууссан бодис, сав баглаа боодлын хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл, химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх, дотоодын хяналт зэрэг асуудлаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөв.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалтын байдлыг шалгасан дүнгийн тухай
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хөлдөж, улс оронд их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа явц байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах, малын эм, биобэлдмэлийн хадгалалт,хамгаалалт, чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 13-21-ний хоорондхийлээ. Шалгалтанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн Мал эмнэлгийн албад хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан асуудлууд 1.Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар, лабораториор шалгагдсан эсэх,сери дугаар, үйлдвэрлэсэн хугацаа; 2.Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалт, вакциныгзориулалтын газар болон эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлд хадгалж буй эсэх, /дулаан, гэрэл, чийг, хөргөх систем, шүүгээ, тавиурууд гэх мэт/; 3.Мал эмнэлгийн албаны хөргүүрт ашиглагдаж буй улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжүүр, хэмжих хэрэгслийн загварын туршилт, ашиглалт, баталгаажуулалт, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт; 4.Вакцин хадгалах хөргүүрийн техникийн тодорхойлолт, аюулгүй болон ашиглах зааврын хэрэгжилт; 5.Вакцин хадгалах хөргүүрийн хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн актыг тус тус шалгалаа. Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл Аймгуудын мал эмнэлгийн албанд вакцин хадгалах зориулалтын хөргүүртэй камер 2012 он хүртэл байгаагүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газар 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, нийлүүлэгчээр “Төгс үчинбэр” ХХК шалгарсан байна. Тус компани 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг 16 аймаг, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ-т тус тус нийлүүлж, суурилуулсан байна. Уг вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж нь хөргөлтийн гадна төхөөрөмж, автомат удирдлага, сэнстэй ууршуулагч, хүйтэн хэлхээний камераас бүрдсэн ба 2-8 хэмийн дулаанд вакцин хадгалах 360 литрийн багтаамжтай, 220/240V 50 Нz хүчин чадалтай ажилладаг байна. ОХУ-ын Засгийн газраас Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2011 оны 681/25 дугаартай гэрээний дагуу ОХУ-ын Бүх оросын мал амьтныг хамгаалах төсвөөс Мал эмнэлэг, үржлийн газар 3 удаагийн тээвэрлэлтээр нийт 74540 л буюу 37270 мянган тун болонэхний ээлжээр 2011 оны 09-р сарын 20-ны өдөр 9,30 мянган тун, хоёр дахь ээлжээр 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “А, О” хэвшлийн 13,940 мянган тун, “О” хэвшлийн 45,0 мянган тун, 3 дахь ээлжээр 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13,985 мянган тун малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх “А, О” хэвшлийн, “О” хэвшлийн вакциныг хүлээн авсан байна. д/д Аймаг, нийслэлийн нэр 1-р ээлжийн вакцин 2011-09-21 2-р ээлжийн вакцин 2012-04-24 3-р ээлжийн вакцин 2012-10-17 2013 оны Вакцины үлдэгдэл 2013-05-20 /литр/ /мян, тун/ /литр/ /мян, тун/ /литр/ /мян, тун/ /литр/ /мян, тун/ 1 Хэнтий 3761 1881 5712 2856 7955 3977.5 3833.8 2043.6 1916.9 1021.8 2 Сүхбаатар 4797 2398 6066 3033 640.8 320.4 3 Дорноговь 2591 1295 2844 1422 4 Дорнод 2691 1345 3313 1657 60.6 30.3 5 Говьсүмбэр 363 182 465 232 3750л 1875,0 6 Төв 2477 1238 2890 1445 650 325 7 Улаанбаатар 779 389 836 418 8 МЭҮГ-ын нөөц 1142 571 6764 2922 1865 932,5 9 МЭХ 6215 3107,5 6215 3107.5 10 УМЭАЦТЛ 5535л 2767,5 5535л 2767.5 11 МЭЭСБУЛ 2000л 1000,0 1860 930 нийт 18600 9300 27880 13985 27970 13985 20188.8 10094.4 Эхний ээлжийн 2011 оны намрын вакцинжуулалтанд 7 аймаг, нийслэлийн 71 сум, 9 дүүргийн шүлхий өвчнөөр өвчлөмтгий нийт 17,5 сая малыг хамруулж нийт 18437 л буюу 9218.5 мянган тун малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин зарцуулсан ба хоёр дахь ээлжийн 2012 оны нийт 2 удаагийн давталтаар 7 аймгийн 80 сум, дүүргийн малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөмтгий 20,4 сая малыг давхардсан тоогоор хамруулж нийт 22126 л буюу 11063 мянган тун вакцин зарцуулсан байна. 2013 оны хаврын вакцинжуулалтад 11351234 толгой мал хамрагдахаар төлөвлөсөн байна. Төв аймгийн 11 сумын, нийслэл хотын 9 дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын вакцинжуулалтыг 2774367 толгой малд тарьж хэрэгжүүлсэн. 2012 оны шүлхий вакцин тарих намрын вакцинжуулалтын төлөвлөлтөнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэл хотын хэмжээнд болон Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан, Сэргэлэн, Зуун мод сумдын вакцинжуулалтыг зогсоосоон байна. 0620-1 Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд 2012, 2013 оны вакцинжуулалтад нийт 54351.2 л буюу 27175.6 мянган тун вакцин зарцуулж 2013 оны намрын вакцинжуулалтад 20188.8 л буюу 10094.4 мянган тун үлдэгтэлтэй байна. Мал эмнэлэг, үржлийн газар 2013 онд аймгуудын мал эмнэлгийн албанд 143 тоот албан бичгээр малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ээлжит вакцинжуулалтыг 2013 оны 04-р сарын 15-наас эхлүүлэх талаар үүрэг өгсний дагуу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд вакцинжуулалтыг эхлүүлсэн байна. Өмнөх шалгалтын талаар: ОХУ-ын Бүх оросын мал амьтныг хамгаалах төсвөөс 3 удаагийн тээвэрлэлтээр Мал эмнэлэг, үржлийн газартай хамтарч малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүлээж хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад тухайн вакцины үйлдвэрийн чанарын баталгаажуулалтын баримт, ОХУ-ын Бүх оросын мал амьтныг хамгаалах төвийн чанарын паспортын хуулбар, үнийн нэхэмжлэл, сав, баглаа боодлын ачаа, тээврийн баримтын хуулбар (AWB), гарал үүслийн гэрчилгээний хуулбар, тохирлын гэрчилгээний хуулбар, Монгол Улсын малын эмийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох лицензийн хуулбар, тээвэрлэлтийн үеийн ариун цэвэр, хадгалалтын байдал, болон хүйтэн хэлхээний индикаторыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд хуваарилагдсан аймагт вакциныг зориулалтын автомашинаар тээвэрлэн, хүргүүлсэн. Хэнтий, Говьсүмбэр, Төв аймагт нийлүүлэгдсэн вакциныг аймгуудын МХГ-ын мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар мал эмнэлгийн албатай хамтарч хяналт шалгалтын тэмдэглэл үйлдэн, вакцины хайрцагийг задалж, индикаторыг шалган өөрчлөлт ороогүй, чанар байдлаа алдаагүй, хэвийн вакцин хүлээж авсан байна. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал Шалгалтаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн мал эмнэлгийн албаны хөргүүрт байгаа вакцины хадгалалт, хөргүүрийн ашиглалт, температур, чийгийн заалтыг хянасан бүртгэл,малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүлээж авсан байдал, орлого зарлагын падаан, агуулахын бүртгэл, үлдэгдлийг тулган үзэж шалгалаа. Мөн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар, лабораториор шалгагдсан байдал, зориулалтын газар болон эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлийг, улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжүүр, хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт, вакцин хадгалах хөргүүрийн техникийн тодорхойлолт, аюулгүй болон ашиглах заавар, вакцин хадгалах хөргүүрийн хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн акт зэргийг газар дээр нь шалгав. 1. Шалгалтаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн вакцины хадгалалт, хөргүүрийн ашиглалт, температурын заалтыг хянасан бүртгэл болон заалтыг тулгаж шалгахад хөргүүр нь хэвийн ажиллаж байсан бөгөөд хөргүүрт термометр, чийг хэмжигч байрлуулж, заалтыг тэмдэглэж, хяналт тавин ажиллаж байна. 2. Дорноговь аймгийн мал эмнэлгийн албанд байршуулсан хөргүүрийн температурын заалтыг бүртгэх төхөөрөмж нь буруу зааснаас хөргүүрийг ажиллуулаагүй бөгөөд харин тус аймаг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Мал эмнэлэг, үржлийн газраас 2013 оны 04-р сарын 19-ний өдөр 400 хайрцаг буюу 2000 л татан авч сумдад тараан вакцинжуулалтыг гүйцэтгэжээ. 3. Говьсүмбэр аймгийн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөлдсөн байна гэсэн мэдээллийн дагуу Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл, МЭЭСБУЛ-ийн ахлах шинжээч Д.Ууганбаяр, Говьсүмэр аймгийн МХГ-ын мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Н.Даваахүү нар 2013 оны 04-р сарын 19-24-ний хооронд вакцины хадгалалт, чанар аюулгүй байдлыг шалгахад Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албаны вакцины хөргүүрт хадгалж байсан 55, 66, 67, 35, 37, 38, 39, 48 цувралын дугаартай 3850 л малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаас 1451.2 л буюу 37.7% нь хөлдөж, мөстсөн байжээ. Говьсүмбэр аймгийн вакцины хөргүүртэй агуулахын өрөө халаалтгүй, хөргүүр суурилуулсан өрөө өвөл их хүйтэн байсан ба 0-оос доош градус тэмдэглэгдээгүй байлаа. 0620-20620-3 /Говьсүмбэр аймгаас татан авсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хөлдсөн вакцин/ Шалгалтаар зориулалтын бус байранд суурилуулсан хөргүүрийн ашиглалтыг улсын байцаагчийн 2013 оны 04-р сарын 23-ны өдөр 09-02-006/33 дугаартай актаар зогсоож, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хөлдсөн 55, 66, 67, 35, 37, 38, 39, 48 цувралын дугаартай нийт 1451.2 л буюу 7256 ширхэг вакциныг мөн өдрийн 09-02-006/32 дугаартай улсын байцаагчийн актаар устгах талаар шийдвэрлэж 2013 оны оны 04-р сарын 24-ний өдөр 01 тоот устгасан тухай протокол үйлдэж устгаж, хариуцлагагүй ажилласан Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албаны даргыг 300000 төгрөг, халдвартын их эмчийг 200000 төгрөг нийт 500000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Мөн вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг лацдаж, хөлдөөгүй болон гадаад байдлаар СТО 00495527-0143-2010 стандартын шаардлага хангасан 412 хайрцаг буюу 2060 л вакциныг 2013 оны оны 04-р сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн мал эмнэлгийн албанд хүргүүлж, хадгалж байна. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал Мал эмнэлэг, үржлийн газар 2013 онд аймгийн мал эмнэлгийн албанд 143 тоот албан бичгээр малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ээлжит вакцинжуулалтыг 2013 оны 04-р сарын 15-наас эхлүүлэх талаар үүрэг өгсний дагуу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд вакцинжуулалтыг эхлүүлж 2013 оны 05-р сарын 17-ны өдрийн байдлаар вакцинжуулалтын явц Хэнтий аймагт-89.7%, Дорнод-36%, Сүхбаатар-93%, Дорноговь-74.6%, Говьсүмбэр-89.7% нийт 74.8%-тай байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн мал эмнэлгийн албад нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зориулалтын газар болон эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлдхадгалж, хөргүүрт термометр, чийг хэмжигч байрлуулж, заалтыг тэмдэглэж, хяналт тавин хөтлөж хэвшсэнбайна. Төв аймгийн мал эмнэлгийн албанд 2010 онд Европын холбооны мал аж ахуйн зах зээл төслөөс вакцин хадгалах хөргүүр суурилуулсан бөгөөд хэвийн ажиллаж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд 1.“Төгс үчинбэр” ХХК нь Говьсүмбэр аймагт вакцин хадгалах хөргүүрийг төвлөрсөн халаалтгүй агуулахад суурилуулсан ба мотор нь байшингийн дотор байрлуулсан; Говьсүмбэр аймагт вакцин хадгалах хөргүүрийгзориулалтын бус газар суурилуулсан байхад Мал эмнэлэг, үржлийн газар 2012 оны 11-р сарын 27-ны өдөрвакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх МЭТШ2012/05 тендерийн гэрээг дүгнэж акт гаргасан; 2.Вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх МЭТШ2012/05 тендерийн гэрээ дүгнэсэн 2012 оны 11-р сарын 27-ны өдрийн актын 1-р заалтад мал эмнэлэг, үржлийн газраас томилогдсон комисс 2012 оны 8-р сарын 5-ны өдөр газар дээр нь очиж, шалган хүлээн авсан байна гэх боловч Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албанд вакцин хадгалах хөргүүрийг томилогдсон комисс албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэн өгсөн акт байхгүй байна; 3.Мөн гэрээ дүгнэсэн актын 2 дахь заалтад томилогдсон комиссоос вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, чанар, аюулгүй байдлыг нэг бүрчлэн шалган сав, баглаа боодол, сери, бүтээгдэхүүний сертификат зэргийг шалган тулгалт хийн хүлээж авсан гэх боловчХэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албанд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, аюулгүй болон ашиглах дэлгэрэнгүй зааврыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, сургалт явуулаагүй, Дорноговь аймгийн вакцин хадгалах хөргүүрийн автомат удирдлага нь температурыг буруу заадаг, ажиллуулаагүй, Говьсүмбэр аймгийн вакцины хөргүүртэй агуулахын өрөө халаалтгүй, шаардлага хангахгүй байранд суурилуулсан; 4.“Төгс үчинбэр” ХХК нь зарлагын баримт үйлдэн орлого авахуулж, бараа хүлээлцсэн тухай баримт үйлдсэн боловч Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албаны эм, хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурсан байгаа нь томилогдсон комисс ажиллаагүй болохыг нотолж байна; 5.Вакцин хадгалах хөргөх камерийн хэмжих термометрийн заалтыг баталгаажуулсан баримтгүй, хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй; 6.Шалгалтанд хамрагдсан аймгуудын хөргүүрийн дотор гэрэлтүүлэггүй, мөн хаалганы дотор тал нь бариулгүй байгаа; 7.Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн алба тусламжаар болон “Биокомбинат” ТӨААТҮГ-аас олгож буй биобэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүйгээс зөвхөн эм, биобэлдмэлийн он, сар, хүчинтэй хугацаагаар чанарын баталгаажилтыг хязгаарлаж байгаа; 8.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах хөргүүртэй агуулахын орчны дулааны байдалд хэмжилт хийж, хяналт тавьсан бүртгэл хөтөлсөн байдлаас үзэхэд 2012 оны 10 сараас эхлэн хадгалагдаж байсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 770 хайрцаг, 3 шил буюу нийт 3850 л вакциныг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2013 оны 04-р сарын 19-ний өдөр хүртэл 0 градуст хадгалагдаж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Дүгнэлт Вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх МЭТШ2012/05 тендерийн захиалагч Мал эмнэлэг, үржлийн газар нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албадуудад вакцин хадгалах хөргүүрийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, техникийн тодорхойлолт, аюулгүй ажиллагааны болон ашиглах дэлгэрэнгүй зааврыг өгөөгүй, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулаагүй, МЭТШ2012/05 тендерийн гэрээ дүгнэсэн 2012 оны 11-р сарын 27-ны өдрийн актын 1-р заалтыг зөрчиж мал эмнэлэг, үржлийн газраас томилогдсон комисс ажиллаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байхад “Төгс үчинбэр” ХХК-ийн гэрээг дүгнэсэн нь вакцины чанарыг алдагдуулж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулахад хүргэсэн байна. Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн албанд нийлүүлсэн вакцин хадгалах хөргүүрийг зориулалтын бус газарсуурилуулсан, агуулахын орчны дулааны байдалд хэмжилт хийж, хяналт тавьсан бүртгэл хөтөлсөн байдлаас үзэхэд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 0 градуст хадгалсан зөрчил дутагдал малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлд хадгалаагүй, хадгалалтын горим зөрчигдсний улмаас нийт 1451.2 л буюу 725.6 мянган тун вакцин хөлдөж, чанар байдлыг алдагдуулж улсад 317180814 төгрөгийн хохирол учруулсан байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2013 оны 04-р сарын 19-ний өдөр хүртэл эм зүйн технологийн шаардлага хангаагүй нөхцөлдхадгалсан байхад МЭҮГ, МЭЭСБУЛ-ийн хамтарсан шалгалтаар гадаад байдлаар СТО 00495527-0143-2010 стандартын шаардлага хангаж байна гэж дүгнэсэн нь вакцины идэвхи, аюулгүй байдлыг шинжлээгүй, чанаргүй вакцин нийлүүлэх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “Төгс үчинбэр” ХХК болон захиалагч Мал эмнэлэг, үржлийн газрын хоорондох тендерийн гүйцэтгэл, гэрээ дүгнэсэн байдлыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэв. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хяналт шалгалтын чиглэлээр мал эмнэлгийн албаны нийт 28 удирдах ажилтан, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа. Шалгалтын явцад 17 зөрчил илрүүлж, нийт зөрчлийн 37.7%-ийг газар дээр нь арилгуулж, улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг Мал эмнэлэг, үржлийн газарт өгөв.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад хийсэн шалгалтын танилцуулга
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/21 тоот удирдамжийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжинд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай” хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахад зорилгоор шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 11, 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд хамрагдсан асуудлууд Хяналт шалгалтанд хамрагдах объектыг түүвэрчилсэн байдлаар сонгосон ба шалгалтанд Улаанбаатар хот болон 4 аймагт баригдаж байгаа 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтанхамрагдлаа. Мөн 12 объектын барилга угсралтын ажилтай газар дээр нь танилцаж, 13 объектын зураг төсөл болон бусад холбогдох материалыг, 15 объектын төсөв, гүйцэтгэлийг шалгаж, 2011-2012 онд захиалагчийн хяналт хийсэн объектуудын ажлын явц, чанар байдлын талаар Аймгийн Мэргэжлийн Хяналтын барилгын техникийн хяналтын улсын байцаагчдаас судалгаа мэдээлэл авсан болно. Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл 1. Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-ны захиалгаар баригдаж байгаа барилга байгууламжинд хийгдэх захиалагчийн хяналтыг тус яамны Барилга захиалагчийн ажлын алба /БЗАА/ хэрэгжүүлж байгаа бөгөөд тус алба нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан/хуучин нэрээр/-ы сайдын 2008 оны 12 дугаар сарын 04-ний 107 тоот тушаалаар батлагдсан “Барилга захиалагчийн ажлын албаны дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, 2012 оны 09 дүгээр сараас эхлэн шинэ удирдлага, шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Спорт, соёл урлаг, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн чиглэлийн барилга байгууламжинд хийх хяналтын ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын болон Хөдөлмөрийн яаманд шилжүүлжээ. Тус алба нь 2011 онд 190.4 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 180 объектын 77.5 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд, 2012 онд 169.7 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 174 объектын 82.6 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт тавьж, нийт 121 объектыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн 2013 онд орон нутагт 164, Улаанбаатар хотод 65, нийт 229 объектын 114.87 тэр.бум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт хийгдэхээр төлөвлөгджээ. БЗАА-ны 2011-2012 онд хяналт хийсэн объектуудын дундажаар 74% нь аймгуудад баригдаж байгаа бөгөөд эдгээрт тавих захиалагчийн хяналтыг Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай гэрээ байгуулан хэрэгжүүлдэг байна. 2. Шалгалтаар СХД-т “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, БЗД-т “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 960, “Немон констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, “Хөвсгөл геологи” ХХК, “Хан хөхий” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 1000 оюутны байр, “Баз констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа цэцэрлэг, Баянгол дүүрэгт “Тэд констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 320, “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, ЧД-т “Вайт мүүн лайт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа спорт заал, ХУД-т баригдсан “Аганист” ХХК-ийн гүйцэтгэсэн 320, Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэсэн 640 суудалтай сургуулийн барилгуудын угсралтын ажилтай танилцаж, 13 объектын холбогдох материалуудыг судалж, 15 объектын төсөв, гүйцэтгэл зохиосон байдлыг болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн биелэлтийг шалгав. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал: 1. Хяналт шалгалтын явцад Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны 03 дугаар сарын 21-ний 6/803 тоотоор тавьсан хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэж, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс ажилласан, 640 суудалтай сургуулийн барилгын ажилтай танилцаж, албан шаардлага гаргаж хүргүүлэв. 2. БГД-т “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, БЗД-ийн “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92-р сургуулийн өргөтгөлийн барилгуудын “Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм 22.01.01*/2006”-ийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн хануудыг буулгуулах арга хэмжээ авсан. Шалгалтаар илрүүлсэн зөрчил: Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжинд нийт 95 зөрчил илэрснээс 17.8 хувь нь бичиг баримтын, 11.6 хувь нь зураг төслийн, 46.8 хувь нь угсралтын ажилд, 23.8 хувь нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандилэрсэн бөгөөд газар дээр нь зөрчлийн 25%-ийг арилгуулах арга хэмжээг авав. Техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд илэрсэн зөрчил: 1. Барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссанбайгууллагаар гүйцэтгүүлж байгаа, Үүнд: БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгч “Цаст констракшн” ХХК-ийн өрлөгийн ажлыг хийлгэж байгаа “Хасу цамхаг” ХХК 2. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа, Үүнд: “Немон” ХХК, “Интеко инженеринг” ХХК, “Баз констракшн” ХХК. 3. Техникийн нөхцөлгүйгээр зураг төсөл боловсруулж, техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй байгаа,Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн барьж буй 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, “Вайт мүүд лайт” ХХК-ийн барьж буй 61 дүгээр сургууль, “Цаст констракшн” ХХК-ийн барьж буй БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй, “Баз констракшн” ХХК-ийн барьж буй цэцэрлэгийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй. 4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн газар олголтын асуудал Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаагаас барилгын ажил удаашрах, хугацаандаа баригдахгүй байх асуудлууд байнга гарч байна. Үүнд: СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж буй сургуулийн барилгын газрын байршил 3 удаа солигдсон ба одоогийн байрлалд газар олголтын захирамж албан ёсоор гараагүй, мөн сургуулийн хашаа нь айлын газартай давхцаж байна. 5. Шалгалтанд хамрагдсан гүйцэтгэгч байгууллагуудад барилгын талбайн журналд угсралтын ажлын явц, ил, далд ажлын акт хийсэн тухай болон угсралт хийгдсэн тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, ямар техникийн нөхцөл, стандартаар, ямар мэргэжлийн хэн гэдэг ажилчин гүйцэтгэсэн, уг ажлыг шалгаж хүлээн авахад чанарын ямар түвшинд гүйцэтгэгдсэн болох, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар тодорхой тэмдэглээгүй, зохиогч болон захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаагүй, далд ажлыг фото зургаар баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн, 6. “Аганист” ХХК-ийн барьсан 32 дугаар сургуулийн барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар 2009 оны 09 дүгээр сарын 28-нд ажилласан улсын комиссын акт одоо хүртэл албан ёсоор баталгаажаагүй /улсын комиссын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн/, ашиглалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаародоо хүртэл ямар нэг арга хэмжээг аваагүй байна. Мөн Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч “Назу” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 13-нд ажилласан улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар өнөөг хүртэл арга хэмжээ аваагүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй болж, ашиглагч байгууллагад хүндрэл учирсаар байна. Зураг төсөлд илэрсэн зөрчил: 1. СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургуулийн “Мон мос” ХХК-д боловсруулсан/008/2004 тоот/ нэг маягийн зургийн суурийн холболтын зураг төсөлд магадлал хийлгээгүй байгаа. Мөн тус барилгын буурь хөрс нь хүчтэй овойлттой хөрсөнд хамаарч байгаа бөгөөд барилгын суурь овойлтын бүсэд суухаар төлөвлөгдсөн нь хийцийн бат бэхийн шаардлагыг хангахгүй болж “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төслийг зохиох БНбД 2.02.01-94”-ийн 7 дугаар бүлгийн заалтуудыг зөрчин, угсралтын ажил хийгдэж байна. 2. ЧД-ийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын “ТГТ” ХХК-д боловсруулсан зураг төсөлд металл ферм ба баганын уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэр байхгүйгээс угсралтын ажлыг хэрхэн хийх нь тодорхойгүй, “Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан БГД-ийн 22-р сургуулийн өргөтгөлийнбарилгын бүтээцийн /ББ/ хэсгийн суурь суулгалтын зураг төсөлд зэргэлдээх хуучин сургуулийн барилгатай нийлж байрлах хэсгийг харуулаагүй, мөн барилгуудын суурийн суултын зөрүүгээс хамгаалах арга хэмжээгтусгаагүй, зарим узель, деталийг харуулсан зураггүй, тэнхлэг тэмдэглэгээ дутуу, шатны хонгилын хаалганы хэмжээ 90 см хэмжээтэй байгаа нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болж төлөвлөгдсөн, зургууд хоорондоо уялдаагүй байгаа, 3. СХД-ийн 27 дугаар хороо, 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь зохиогчоос өгсөн албан ёсны зөвшөөрөлгүйгээр батлагдаж хянагдсан зураг төслийг өөрчилж, дам нуруунаас гарсан угсармал хавтанд бэхлэгдэх бүс бетоны арматурын гаргалгааг тайрч бетоны ажлыг гүйцэтгэсэн, мөн гадна хаалганы саравчийн төмөр баганыг 38.0см х 25.0см тоосгон багана болгон өөрчилж угсралтын ажил хийсэн. 4. “Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын ажлын зураг төсөлд урлаг соёлын заалыг хавиргат хавтан хучилттай байхаар төлөвлөснийг өөрчилж металл рамтай, сендвич хавтан хана, хучилттайгаар угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба хананд сендвич хавтан хэрхэн суух, эдгээрийн уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэр зураг төслийн бүрдэлд байхгүй, мөн зураг төсөлд төлөвлөлтийн оновчтой бус шийдлүүд нилээдгүй байхад магадлал хийж баталгаажуулсан. Үүнд: а/Сургуулийн 4 блок барилгын дээврийн усыг барилгуудын дунд тал руу зайлуулахаар төлөвлөхдөө дотор талбайд хуримтлагдсан усыг хэрхэн гадагшлуулах шийдлийг тусгаагүй. б/ Спорт заалыг зэргэлдээх барилгатай уялдуулаагүй, заалны барилгын дээврийн усыг хэрхэн зайлуулах шийдлийг тусгаагүй тул угсралтын явцад хүндрэл гарч хичээлийн байр, биеийн тамирын заалны барилга хоорондын ханын завсраар хур борооны ус байнга гоожиж хийц бүтээцүүдийн чанарт сөргөөр нөлөөлсөн. Мөн сургуулийн барилгын халаах хэрэгсэл болон салхивчийн системийн угсралтыг тооцоо, судалгаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээрөөрчилсөн, 5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 640 суудалтай сургуулийн нэг маягийн ажлын зургийн төлөвлөлтөд гарсан өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн, 6. “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын гадна дулааны шугамын ажилд гүйцэтгэлийн зураг төсөл байхгүй байгаа, 7. Гадна цахилгаан хангамжийн ажлыг зураг төсөлгүйгээр, мөн магадлал хийлгээгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн. Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөл,“Нимон” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 640 суудалтай сургууль, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгааБЗД-ийн 640 суудалтай сургууль /ажлын зураг гэж “Жигүүр гранд” ХХК-ийн Гранд плаза цогцолборын ажлын зургийг хавсаргасан байсан/. Угсралтын ажилд илэрсэн зөрчил: 1. Барилгын даацын үндсэн хийц бүтээцийн арматурчлалыг хийхдээ ажлын болон хөндлөн арматурын төсөлд заасан хэмжээг өөрчлөх, хөндлөн арматурын анкер, матаасыг дутуу хийх, арматурын хамгаалалтын үеийгнормын дагуу хийгээгүйгээс арматур ил гарсан, хөндлөн арматур хоорондын алхамыг ихэсгэх, бетоны нягтруулалтыг дутуу хийх, өрлөгийн ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагуудыг зөрчих, бетон хийцийг хөлдөөх зэргээр барилга байгууламжийн даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулж байгаа нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд: БЗД-ийн 8 дугаар хороо, “Немон констракшн” ХХК /албан шаардлага өгсөн/-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын “А” блокийн 1, 2 дугаар давхрын дам нуруу, хучилт, “Хөвсгөл геологи” ХХК -ийн барьж буй 960 суудалтай сургуулийн суурийн холбоос дам нуруу, “Интеко инженеринг” ХХК-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын 2 дугаар давхрын Н/14-16, Н/17-18 дахь тэнхлэгийн дам нуруу зэрэг бетон хийцүүд хөлдсөн тул буулгаж дахин цутгасан /албан шаардлага өгсөн/. Мөн “Интеко инженеринг” ХХК нь 2012 онд бүрэн гүйцэд цутгаагүйгээр дутуу орхисондаацын дам нурууны бетоны ажлыг энэ онд гүйцээж цутгасан нь “Цутгамал төмөр бетон бүтээц БНбД 52-02-05”-ын 4.12, 4.13 дахь заалтыг, 2. БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Цаст констракшн” ХХК нь Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2011 онд дууссан туслан гүйцэтгэгч “Хасу цамхаг” ХХК-иар, БЗД-ийн 92-р сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй иргэдээр барилгын өрлөгийн ажлыг тус тус гүйцэтгүүлсэн, мөн СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь барилгын суурийн болон 1-р давхрын каркасын ажлыг туслан гүйцэтгэгч “Баянзүйл” ХХК-иар гүйцэтгүүлсэн цутгамал төмөр бетон дам нуруу хөлдсөн, 2 дугаар давхрын нийт баганууд 5см-10см хазайж, хүлцэх алдаанаас хэтэрсэн алдаа гарч хазайх зэргээр даацын үндсэн хийцүүдэд газар хөдлөлийн болон цутгамал төмөр бетон хийцийн норм, дүрмийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь“Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” заалт, 16.9 дэх “ ..үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн.
Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан, зургийг технологийн дагуу үйлдсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тухай
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/46 дугаар удирдамжаар Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Геодези, зураг зүйн тухай”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэв. Өмнөх шалгалтын талаар: Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2011 онд хийгдсэн шалгалтаар МХЕГ-ын 2012 оны 01 дүгээр сарын 04–ний өдрийн 01/48 тоот албан бичгийн биелэлтийг гаргуулан үнэлэхэд тусгай хамгаалалтай газар нутагт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлтэй аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй, аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд БОНБҮ, газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг дүгнэсэн материал, газар олгохдоо хээрийн судалгааны материалын бүрдүүлэлтийг нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргаагүй байна. Нийт 8 асуудлаас 6 асуудал буюу 75 хувь биелэлттэй байна. Өмнөговь аймагт 2012 онд МХЕГ-ын нэгдсэн шалгалтаар газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад Ерөнхий байцаагчийн 01/02 дугаар албан даалгавараар өгөгдсөн /55, 56 дугаар асуудал/ геодези, зураг зүй, кадастрын зураглалтай хамаарах асуудлын хэрэгжилттэй танилцахад Аймгийн Засаг даргаас 2 долгионы GPS багажаар хангаж, газар зохион байгуулалт, кадастрын зураглалын хэмжилт, магадлан хэмжилт хийх асуудал шийдвэрлэгдсэн байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08/157/45 дугаар дүгнэлт /13 заалт/, 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/28 тоот албан бичгээр хүргүүлсэн 12 асуудал, Өмнөговь аймагт 2012 онд хийгдсэн нэгдсэн шалгалтын хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2300 тоот албан бичгээр шийдвэрлүүлэх 6 асуудал нийт 30 асуудлаар хэрэгжилтийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/487, 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/507 тоот албан бичгүүдээр гаргуулан үнэлэлт өгч ажиллаа. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Газар олголтын байдлыг 2.10 хяналтын хуудсаар тус газарт хамаарах 65 асуудлаас 59 асуудалд элсдэлийг тооцон үнэлэлт өгөхөд нийт 40.15 хувь буюу дунд эрсдэлтэй, үүнээс Газрын тухай хуулийн хэрэгжилт 49.65 хувь буюу дунд эрсдэлтэй, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хэрэгжилт 30.67 буюу дунд эрсдэлтэй, Геодези, зураг зүйн тухай хууль 84.65 буюу их эрсдэлтэй тус тус хэрэгжиж байна. Магадлан хэмжилт хийх тухай “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.4 дэх заалтын хэрэгжилтийг шалгахад магадлан хэмжилтийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх шилжигдээгүйгээр гүйцэтгэж байна. Кадастрын зураглалын хэмжилтийн ажилд 2.18 дугаар хяналтын хуудсаар тус газрын мэдээллийн санд оруулахаар ирүүлсэн Ханбогд сумын 15, Даланзадгад сумын 29 иргэн, хуулийн этгээдийн кадастрын зурагт түүвэрлэн шалгалаа. Кадастрын зургийг геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Гоулден херо” ХХК, Анусөрвэй ХХК гүйцэтгэсэн байна. Даланзадгад сумын нутагт кадастрын зураг гүйцэтгэснийг 2.18 дугаар “Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжийг шалгах хяналтын хуудас”-аар хамаарах 8 асуудлаар шалгахад “Гоулден херо” ХХК нь 27.27 хувь “Анусөрвэй” ХХК нь 16.6 хувь буюу бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтаар нэгж талбарын эргэлтийн цэг тэмдэгжүүлэх мэдэгдэл бичигдээгүй, нэгж талбарйн хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлэлгэн өгсөн тухай акт үйлдэгдээгүй зөрчил нийтлэг илэрч байна. Геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдалд Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн хэрэгжилтийг шалгахад Даланзадгад суманд зураглалын сүлжээний 20 цэгийг Геосет ХХК 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Геодезийн байнгын цэг тэмдэгтийг төрийн хамгаалалтад” актаар хүлээлгэн өгсөнөөс Даланзадгад суманд шинээр авто зам барих үед 1915, 4227, 4101, 1996, 5354, 9911 дугаар бүхий 6 цэг устсан, сэргээх талаар ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас кадастрын зураглал хийх үед шинээр байгуулсан геодезийн зураглалын цэг, GPS, гравиметрийн сүлжээний цэгүүдийг хүлээлгэн өгсөн, өндрийн сүлжээ, триангуляцийн сүлжээний цэгүүдийг бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Тус газраас нийтэд геодезийн цэг тэмдэгтийн тоон мэдээлэлээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэх ажилд “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг шалгахад газрын зураг, солбицолын жагсаалт, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гүйцэтгэлийн зураг, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зургаас бүрдэж байна. ГХГЗЗГ-аас Нийтийн хэрэгцээнд ашиглуулахаар газар доорх шугам сүлжээ зураглагдаагүй бүх сумын дэвсгэр зураг /акт үйлдээгүй/, геодезийн зураглалын байнгын цэгийг хүлээлгэн өгсөн байна. Кадастрын зургийн мэдээллийн санд 2012, 2013 онд бүртгэгдсэн Засаг даргын захирамжийг Тамгын газарт хадгалагдах эх хувьтай тулгалт хийхэд 5 захирамжийн иргэн, хуулийн этгээдэд холбогдох заалт зөрөөтэй, сууц өмчлөгчдийн холбоонд барилгын суурийн доорх газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Газар зүйн нэрийн хэрэглээнд “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 11.1 дэх хэсгийн хэрэгжилтийг шалгахад 1975 онд батлагдсан газар зүйн нэрийн альбом, Улсын геодези, зураг зүйн газраас 1984 онд хэвлэсэн газар зүйн нэрийн 1:200000-ны масштабтай зураг хадгалагдаж байна. Тэдгээрийг зөвхөн газар зүйн нэрийн маргаан гарсан үед хэрэглэдэг, Засаг даргын захирамж болон тухай жилийн газар зохон байгуулалтын төлөвлөгөө, түүний биелэлтэд газар зүйн албан ёсны нэрийг ашиладаггүй байна. Ашиглаж байгаа зурагт шалгалтыг Даланзадгад сумын 1:1000-ны дэвсгэр зурагт хийхэд шинээр баригдсан барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зургаар технологийн дагуу өөрчлөлт хийгдээгүй, төрийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаагүй байна. Тус газраас өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан шинээр үүссэн суурьшлын бүсэд газар өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн кадастрын зурагаар өөрчлөлт оруулж байгаа боловч обьектыг таних тэмдэгээр зураглах программ хангамжгүйгээс стандартын таних тэмдэгээр зураглагдаагүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газрын зурагт тэмдэглэх таних тэмдэг байхгүй зэрэг хүндрэлүүд гарч байна. Орон нутагт хэрэглэгчдэд газрын зураг, тоон мэдээллийн хэрэглээ өдөр тутам бий болсон, төрийн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд ойртуулах асуудал үгүйлэгдэж байгаа нь хяналт шалгалтаар харагдаж байна. Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналтыг 2.17 хяналтын хуудсаар Зам тээврийн яамны захиалгатай авто вокзал, оншилгоо, БШУЯ-ны захиалгатай 175 хүүхдийн цэцэрлэг, ЭМЯ-ны захиалгатай 50 ортой төрөх эмнэлгийн барилгын зураг төсөл, баригдах үед технологийн дагуу хийгдэж байгаа геодезийн ажилд үнэлэлтийг барилгын ажлын явцыг харгалзан хяналтын хуудасны 25 асуултаар үнэлэхэд 68.42 хувь буюу их эрсдэлтэй, үүнээс барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын үед бичигдэх геодезийн ажлын төсөл-даалгаварыг 12 үзүүлэлтээр үнэлэхэд 83.05 хувь буюу их эрсдэлтэй, барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх үед хийгдэх геодезийн ажилд 25 үзүүлэлтээр үнэлэхэд 43.21 хувь буюу дунд эрсдэлтэй байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар: Тус газарт хүргүүлсэн дүгнэгт, албан бичгээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн 30 асуудлын хүрээнд гаргаж ирүүлсэн биелэлттэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд 24 асуудалд арга хэмжээ авч биелэлт 80 хувь байна. Тус газраас хот тосгон, сум суурин газарт ашиглагдаж байгаа том масштабын зургийг Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор баталсан солбицол-өндрийн тогтолцоонд бүрэн шилжүүлээгүй, барилгын дүрэм боловсруулан батлах шатанд байгаа, шинээр баригдсан барилга, байгууламж, газар олголтоор газрын зургийг технологийн дагуу шинэчлэх ажил хийгдээгүй, аймгуудад кадастрын зураг, магадлан хэмжилт гүйцэтгэх талаар хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй, тоон зургийн нэгдсэн стандарт батлагдаагүй, ажлын явц удаашралтай нийтэд хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Тус газраас биелэлтийг гаргуулах явцад кадастрын зургийн мэдээллийн сангийн зурган өгөгдлийг геодези, зураг зүйн мэдээллийн санд актаар шилжүүлэн, архивын нэгж үүсгүүллээ. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал: Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэд өөрсдийн мэдээллийг зөвхөн өөрөө харах боломжийг олгосон тоон дэлгэц ажлуулсан, Газрын гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг тэмдэглэсэн нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дах хэсгийн хэрэгжилтийг хангуулсан, Газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрийн зураг хөтлөсөн, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зургаар дэвсгэр зурагт өөрчлөлт оруулах ажлыг санаачлан эхлүүлсэн, Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт хийх үед хэмжилт хийсэн талаар ажлын өдөр тутмын тэмдэглэлд тэмдэглэж баталгаажуулсан, явцын хяналт хийх календарчилсан төлөвлөгөө гаргаж, нийтэд хүртээмжтэй байдлаар байрлуулсан, Магадлан хэмжилт хийх геодезийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар: Нийтэд геодезийн сүлжээний байнгын цэг тэмдэгтийн тоон мэдээллээр энэ оны 3 дугаар улирлаас онлайнаар түгээх бэлтгэл ажлыг хангасан, инженер-геодезийн мэргэжлийн боловсон хүчинтэй болж “Авто болон төмөр замын геодезийн ажил”-ын зааврыг боловсруулан, газрын даргын дэргэдэх зөвлөлөөр батлуулан, БХБ-ын Сайдаар батлуулах шатанд, энэ онд 2013 онд ”Нисэх буудлын геодезийн ажил”, Усны байгууламжийн геодезийн ажил”, “Эрчим хүч, харилцаа холбоо, мэдээллийн ажлын геодезийн ажил”, “Байр зүйн зураглалын ажил”-ын барилгын дүрэм боловсруулах тендер зарлуулсан, БХБЯ-аас зарласан “Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдийн газар дээрх болон доорх инженерийн шугам, сүлжээний зураглал”-ын ажлыг зохион байгуулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт: Ашиглаж байгаа дэвсгэр, газрын кадастрын мэдээллийн сангийн зураг солбицол-өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжигдээгүй, Тус газарт геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагаас эрх шилжүүлэлт хийгдээгүйгээр магадлан хэмжилт хийж байгаа, Геодезийн зураглалын байнгын цэг устсан, геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй, Аж ахуйн нэгж байгууллагууд нь улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан эх материал, солбицолыг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлээгүй, Газрын нэгдмэл сангийн тайланд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал тэдгээрийн зургийг хавсаргаагүй, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хянаж шийдвэрлэдэггүй, Засаг даргаас сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны барилгын доод газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн, Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирохгүй байгаа, Нэгж талбарын эргэлтийн цэгийг тэмдэгжүүлэх мэдэгдэл бичдэггүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэж хэмжилт хийж өгсөн тухай акт үйлддэггүй, кадастрын зургийг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж, баталгаажуулаагүй үед мэдээллийн санд оруулсан, нэгж талбарын хувийн хэрэгт материалыг бүрэн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа, Тусгай хамгаалалттай газар нутагт болон ашиглт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүтгээгүй, Шинээр баригдаж байгаа барилгуудад зураг төсөл боловсруулах шатанд хийгдэх геодезийн ажил гүйцэтгэх төсөл-даалгавар, тайлбар бичигдээгүй /барилга угсралтын хүлцэх алдааны дээд хэмжээ, хэмжилт хийх багажны нарийвчлал, үе шатны хэмжилт хийх болон шалгалтын хэмжилтийн дараалал, гүйцэтгэлийн зураг хийх мэдээллийн санд оруулах тухай/ байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Зөрчил гарч байгаа шалтгаан: “Геодези, зураг зүйн тухай” хуулийн хэрэгжилт түүний дотор мэдээллийн сан үүсгэх, нийтэд газрын зурган болон тоон мэдээллээр үйлчлэх асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас орон нутагт зохион байгуулаагүй, мэргэжил арга зүйгээр хангаагүй, өндрийн сүлжээ, триангуляцийн сүлжээний цэгүүдийг бүрэн хүлээлгэн өгөөгүй, хадгалах, хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй, Дэвсгэр зургийн мэдээлэл хуучирсан, өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй, Дэвсгэр зурагт өөрчлөлт хийхэд стандартын таних тэмдэг зурдаг программ байхгүй, газар дээр тэмдэглэгдсэн эргэлтийн цэгүүдийг зураглах таних тэмдэг тодорхойгүй, Орон нутагт кадастрын зураглалд магадлан хэмжилт хийх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй, Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт геодезийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, Яам, төрийн захиргааны байгууллагуудын захиалгаар боловсруулсан шинээр баригдах барилга, байгууламжийн зураг төсөлд “Барилгын геодезийн ажил” БНбД 11-08-06-д заасны дагуу геодезийн төсөл даалгаварууд бичигдээгүй, геодезийн заавал хийгдэх ажлын өртөг барилгын өртөгт суугдаагүй, Газар олголтын үед хийгдэх суурин болон хээрийн судалгааны ажлын материалыг нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргаагүй, кадасрын зураг гүйцэтгэх үед нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх акт үйлдэгдээгүй, газар эзэмшигч ашиглагчийн хувийн хэргийн бүрдэл дутуу үүсгэдэг, Ажиллагсдын ачаалал их, мэргэжилтнүүдийн салбартаа заавал мэдэх геодезийн онолын болон практик мэдлэг дутмаг, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9.2 дахь заалт, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-ын 5.11 заалттай зөрчилдөж байгаагаас тус тус шалтгаалж байна. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/065/16-1/345 дугаар 7 заалттай дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/065/16-2/27 дугаар 10 заалттай албан шаардлагыг 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай, кадастрын зураглал гүйцэтгэсэн “Гоулден херо” ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04/065/16-1/26 дугаар 3 заалт бүхий албан шаардлага тус тус хүргүүлэн, “Ану сөрвэй” ХХК-д зөрчил давтан гаргасан тул торгууль ногдуулав. Мөн “Гоулден херо” ХХК нь улсын байцаагийн хүргүүлсэн албан шаардлагын биелэлтийг бүрэн хангууллаа. Газар эзэмжигч, ашиглагчдын нэгж талбарын хувийн хэрэгт 16 аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргаж, 124 аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн судалгааг холбогдох газраас гаргуулав. Аймгийн Ерөнхий архитекторын даалгаварт шинээр боловсруулагдах барилга, байгууламжийн зураг төсөлд геодезийн үндэслэлийн цэгийн төсөл бичих, барих үед хийгдэх геодезийн ажлын төсөл-даалгавар бичих, технологийн дагуу хийгдэх геодезийн ажлын өртгийг барилгын төсөвт өртөгт суулгахаар өөрчлөлт оруулах санал боловсруулан тусгуулж, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлага, инженер техникийн ажилчдад геодези, зураг зүйн үйл ажиллагаа, газрын зургийн хэрэглээ, солбицол өндрийн тогтолцоо, масштабын итгэлцүүр коэффициент, мэдээллийн сан, түүний төрөл, мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт хийх технологийн ажил, барилга, байгууламжид хийгдэх геодезийн ажил, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-ын хэрэгжилтийг хэрхэн хангуулах, мэдээллийн сан түүний ангилал, үүсгэх шаардлагын талаар сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа. Дүгнэлт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хяналт шалгалтын хүрээнд хүргүүлсэн дүгнэлт, албан бичгээр хүргүүлсэн 30 асуудлын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхөд 24 асуудалд арга хэмжээ авч биелэлт 80 хувь байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т газар олголтын байдлыг 2.10 хяналтын хуудсаар тус газарт хамаарах 65 асуудлаас 59 асуудалд эрсдэлийг тооцон үнэлэлт, дүгнэлт өгөхөд 40.15 хувь буюу дунд эрсдэлтэй, үүнээс “Газрын тухай” хууль 49.65 хувь буюу дунд эрсдэлтэй, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль 30.67 хувь буюу дунд эрсдэлтэй, “Геодези, зураг зүйн тухай” хууль 84.65 буюу их эрсдэлтэй тус тус хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт хийж байгаа зурагт технологийн дагуу хийгдэх геодезийн ажил хэрхэн хангагдсан байдалд 3 яамны 3 барилгад 2.17 хяналтын хуудсаар барилгын явцыг харгалзан хяналт шалгалт хийхэд 68.42 хувьтай буюу их эрсдэлтэй, үүнээс барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын үед хийгдэх геодезийн ажлыг 12 үзүүлэлтээр үнэлэхэд 83.05 хувь буюу их эрсдэлтэй, барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх үед хийгдэж байгаа геодезийн ажилд 13 үзүүлэлтээр үнэлэхэд 43.21 хувь буюу дунд эрсдэлтэй байна. Аймгийн ГХБХБГ-т Геодези, зураг зүйн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй их эрсдэлтэй гарч байгаа нь Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас орон нутагт ашиглаж байгаа дэвсгэр болон кадастрын зургуудыг солбицол-өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлээгүй, кадастрын зургийн магадлан хэмжилт хийх, геодезийн зурган болон тоон мэдээллээр иргэдэд үйлчлэх асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй байгаатай холбоотой байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа дэвсгэр болон кадастрын зургийг солбицол өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлээгүй, геодезийн зураглалын байнгын цэг устсан, геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т магадлан хэмжилт хийж байгаа нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5.4 дэх заалтыг зөрчиж байна. Аймгийн ГХБХБГ-т нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа дэвсгэр зурагт шинээр үүссэн суурьшлын бүс, шинээр баригдсан барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зураг бүрэн орж шинэчлэгдээгүй, агуулга хуучирч, шаардлага хангахгүй болсон байна. Кадастрын зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн зургуудад холбогдох Засаг даргын захирамжийн Тамгын газар, ГХБХБГ-т хадгалагдах 5 захирамжийн 5 иргэн, хуулийн этгээдэд холбогдох заалт зөрөөтэй байна. Газар эзэмшигч ашиглагчийн нэгж талбарын эргэлтийн цэг хүлээлцэх акт бичигдээгүй, нэгж талбарын хувийн хэргийг бүрэн үүсгээгүй байгаа нь ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9, 14 дүгээр зүйл, ГХБГЗЗГ-ын даргын 2011 оны 171 дугаар тушаалын хавсралт “Газрын кадастрын мэдээллийн сангийн ажлуулах журам”-ын 4.3 дугаар хэсгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. Засаг даргаас сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны доод газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 441 дэх заалтыг зөрчиж байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т шинээр баригдаж байгаа барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зургаар мэдээллийн сангийн зургийг шинэчлэх, том масштабын газрын зургийг мэдээллийн санд нэгтгэж түүхчилсэн мэдээлэл үүсгэх ажил орхигдсон, ГХГЗЗГ-аас том масштабын зургийг шинэчлэх ажил нь технологийн дагуу өөрчлөлт, шинэчлэлт хийх боломж бүрдсэн байхад зохион байгуулж хэрэгжүүлээгүй байна. Геодези, зураг зүйн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь геодезийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, бусад салбар тухайлбал, газрын харилцаа, барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдийн геодезийн онол, практикийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2011, 2012 оны бүрдүүлэлт, зарцуулалтыг шалгасан дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын баталсан 01/19 тоот удирдамж, “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн Шалгалтыг МХЕГ, аймаг, нийслэл, дүүргийн МХГ-ын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэлээ. Шалгалтын хамрах хүрээ, шалгах чиглэл, хэлбэр Шалгалтыг НДЕГ болон 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, тасаг, албадын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2011, 2012 оны санхүүгийн баримт, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын холбогдох материалд тулгуурлан явуулсан. Шалгалтанд Засгийн газрын 2008.4.18-ны өдрийн 142 дугаар тогтоолын дагуу ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2,3 хувиар төлдөг аж ахуйн нэгж байгууллагуудыг нэрсээр нь гаргуулан авч дээрх тогтоолын дагуу үнэн зөв төлж байгаа эсэхийг нягтлан шалгах: Тус сангаас олгож байгаа тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргийг бүрэн хамруулж, хувийн хэргийн тооллогыг хамгийн сүүлийн сарын тэтгэвэр олголтын массивтай тулган тоолох: Тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг хувийн хэрэгт бүрдүүлсэн баримт материалд тулгуурлан нэг бүрчлэн хянаж зөвлөмж чиглэл өгөх, Сангаас олгогдсон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийн олголт, тооцоог хянаж шалгах: Даатгуулагчийн сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын санхүүжилтийг шалгах: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын санхүүжилт, үр дүнг сүүлийн 3 жилийн байдлаар хянаж үнэлэлт дүгнэлт гаргах: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувийг гаргаж, дүгнэлт өгөх зэрэг асуудлууд хамрагдсан. Өмнөх шалгалтын мөрөөр 2011 онд Нийслэл болон аймгуудын НДХэлтэст хийсэн санхүү, нийгмийн даатгалын хяналт шалгалтаар 254391,8 мянган төгрөгийн зөрчил илрүүлж тэдгээрт нийт 109 актаар 147292,1 мянган төгрөгийн актын төлбөр тогтоосны 57,9 хувь буюу 147292,1 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт 28,5 хувь буюу 72435,2 мянган төгрөгийн төлбөрийн актыг нийгмийн даатгалын холбогдох сан болон хүмүүст нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнийг бүрэн барагдуулсан байна. Нийгмийн даатгалын хамрагдалтын талаар: 2012 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 30,5 мянган аж ахуйн нэгж байгууллага, 863,2 мянган даатгуулагч хамрагдсан нь Монгол Улсын нийт хүн амын 30,9 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчийн тоо 3,7 мянган аж ахуйн нэгжээр, даатгуулагч-ажиллагчдын тоо 105,9 мянган хүнээр нэмэгджээ. Шалгалтанд хамрагдсан асуудлууд Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт Тус сангийн орлогын төлөвлөгөөг 2011 онд 36,62 хувь буюу 12,4 тэрбум төгрөгөөр, 2012 онд 27,1 хувь буюу 14,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2012 оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлогын 8,5 хувийг тус даатгалын сангийн орлого бүрдүүлж байна. Тухайн даатгалын сангийн орлогын 94,1 хувийг шимтгэлийн, 5,6 хувийг хүүгийн, 0,2 хувийг алдангийн, 0,01 хувийг бусад орлого тус тус бүрдүүлжээ. 2011 онд нийт орлогын 44.2 хувийг, нийт зардлын 89,4 хувийг, 2012 онд нийт орлогын 39.8 хувийг, нийт зардлын 95,7 хувийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт зарцуулсан байна. ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 2011 онд шимтгэлийн орлогын 0.24 хувийг, нийт зардлын 0,54 хувийг, 2012 онд шимтгэлийн орлогын 0.19 хувийг, нийт зардлын 0,45 хувь болж уг зардалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ өссөн ч нийт дүнд эзлэх хувь буурсан байна. 2012 онд шимтгэлийн орлого 42,9 хувь өссөн байхад ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардал дөнгөж 1,11 хувиар өссөн нь уг зардалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ маш бага байгааг харуулж байна. Тус сангаас 2011 онд 4.5 тэрбум, 2012 онд 29.8 тэрбум төгрөгөөр жилийн 8-9 хувийн хүүтэй Засгийн газрын бонд худалдан авсан бөгөөд бондын хүүд 2011 онд 583,2 сая төгрөг, 2012 онд 3275,4 сая төгрөг хүлээн авсан ба 2012 оны байдлаар 1856,8 сая төгрөгийнн авлагатай байна. Мөн 2011 онд 13 тэрбум, 2012 онд 43,7 тэрбум төгрөгийг банкуудтай гэрээ байгуулан хадгаламж хэлбэрээр байршуулж хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн авч байна. Тус сангийн үлдэгдэл 2011 онд 52.1 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 57.0 тэрбум төгрөг болж сангийн үлдэгдэл 5.0 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гадаад оронд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалд хамруулсан болон осол гэмтэлд орсон талаар: Нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсад гэрээгээр ажиллаж байгаа 11449 иргэнийг тэтгэврийн даатгалд хамруулсанаас 2011, 2012 онд шинээр 3104 иргэнийг даатгалд хамруулж, БНСУ-аас Монгол Улсын тэтгэврийн даатгалын санд 2011 онд 1,55 тэрбум төгрөг, 2012 онд 1,47 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдээс үйлдвэрлэлийн осолд өртсөн, нас барсан иргэдийн талаар: Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс авсан мэдээллээр 2007-2012 оны хооронд үйлдвэрлэлийн осолд 1006 иргэн орж хөдөлмөрийн чадвараа алдаж гэмтэл авсан бол, 13 иргэн нас барсан байна. Үүнийг хүснэгтээр харуулбал: Он Гэмтсэн хүний тоо Нас барсан хүний тоо Ажлын байран дахь осол Ажлын байран дахь өвчин Гэмтсэн Нас барсан Өвчтөн Нас барсан 2007 200 3 192 3 5 0 2008 217 5 209 4 8 1 2009 182 4 177 4 5 0 2010 149 0 149 0 0 0 2011 135 0 130 0 5 0 2012 123 1 120 1 3 0 Нийт 1006 13 977 12 26 1 Хүснэгтээс үзэхэд 2007 оноос хойш 6 жилийн хугацаанд 1006 иргэн осолд өртсөн нь жилд дунджаар 160 гаруй Монгол иргэн осолд орж байгаа нь Монгол улсад бүртгэгдэж байгаа ослын 40 орчим хувьтай тэнцэж байна. 2010-2012 онд Монгол улсад бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын талаар: Сүүлийн 3 жилд нийт 1169 осол бүргэгдэж түүнд 1253 иргэн өртсөнөөс 252 иргэн нас барж, 119 иргэн тахир дутуу болсон байна. Он Бүртгэгдсэн ослын тоо Осолд орсон хүн Нас Ажилласан жил Нийт Үүнээс: эмэгтэй Нас барсан ТД болсон ХЧ түр алдсан 18 хүртэл 18-35-хүртэл 35-аас дээш 5 хүртэл жил 5-15 жил 15-аас дээш 2010 366 398 92 80 44 273 0 206 192 155 127 116 2011 403 431 112 75 40 310 2 224 205 183 107 141 2012 400 424 111 97 35 301 3 235 186 187 126 111 Нийт 1169 1253 315 252 119 884 5 665 583 525 360 368 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3.0 хүртэл хувиар ялгавартай тогтоосон байдаг. 2012 оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нийт 30,5 мянган аж ахуйн нэгж байгууллагын 17,6 хувь буюу 5,4 мянган аж ахуйн нэгж ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2 хувиар, 4,9 хувь буюу 1,5 мянган аж ахуйн нэгж 3 хувиар тус тус төлж байна. Нийгмийн даатгалын байгууллагын сүлжээний программууд нь зөвхөн байгууллагын нэр, үндсэн тоон үзүүлэлтээр гаргадаг болохоос салбараар нь, үйл ажиллагааны чиглэлээр ангилж гаргадаггүй байна. Зөвхөн бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн сангийн программд салбарын ангилал тусгасан боловч хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж байгааг бүртгэх боломжгүй, бусад тайлангийн программуудад салбарын ангилал нь байдаггүй зэргээс хамаарч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах үйл ажиллагаа алдаа мадагтай явж ирсэн байна. Шалгалтын явцад зарим орон сууцны конторууд, хэвлэлийн газрууд, хэвлэх үйлдвэрүүд, эмийн үйлдвэрүүд, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувийг буруу ногдуулах зөрчил гарсан байна. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт түүвэрчилсэн байдлаар авч үзэхэд нийт 14 байгууллага 2011-2013 онд нийт 23243,1 мян төгрөгний үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг дутуу төлүүлсэн нь тогтоогдсон. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг 2 ба 3 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалтыг баталсан боловч үүнийг хэрэгжүүлэх аргачлал нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд нэг мөр болж шийдэгдээгүй байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгож буй 21 аймаг, 9 дүүргийн 5438 тахир дутуугийн, 686 тэжээгчээ алдсаны, нийт 6124 тэтгэврийн хувийн хэрэг хамруулан шалгалаа. Мөн хувийн хэргийн тооллогыг 2013 оны 1-2 сарын тэтгэвэр олголтын массивтай тулган тооллогыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын хугацаанд тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн эсэх болон тэтгэврийг үнэн зөв тогтоон олгож байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгасан. ҮОМШӨ-ний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагчдын талаар: ҮОМШӨ-ний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч буй 5438 иргэдийн 1346 нь буюу 24.7 хувь нь үйлдвэрлэлийн ослоор, 4093 нь буюу 75.3 хувь нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байна. д/д Онууд Нийт ХЧА-аа алдсан иргэдийн тоо Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо Хувь МШӨ-нөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иггэдийн тоо Хувь 1 1995 оноос өмнө 1060 426 31.6 634 15.5 2 1995-2004 2676 426 31.6 2250 55.0 3 2005-2009 1431 340 25.2 1091 26.7 4 2010-2012 271 154 11.4 117 2.8 Дүн 5438 1346 100 4092 100 Тус сангаас тэтгэвэр авч буй нийт иргэдийн 19.5 хувь нь 1995 оноос өмнө, 49.2 хувь нь 1995-2004 онд, 26.3 хувь нь 2005-2009 онд, 5,0 хувь нь 2010-2012 онд тус тус тогтоогдсон байна. Нийт тэтгэвэр авагчдын 75,5 хувь буюу 4107 нь 1995-2009 онд тэтгэвэр тогтоолгосон бөгөөд үүний 81,3 хувь буюу 3341 нь зөвхөн Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон иргэд байна. 1995-2009 онд жилд дунджаар 274 иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож байсны 81,0 хувь нь буюу 222 иргэн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож байжээ. Судалгаанаас үзэхэд 2010-2012 онд 271 иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон нь нийт тэтгэвэр авагчдын 5,0 хувийг эзэлж байна. Сүүлийн 3 жилд дунджаар 90 орчим иргэн шинээр тэтгэвэр тогтоолгосон нь 1995-2009 онд тогтоолгож байсан тэтгэвэр авагчдын дунджаас 3 дахин багасчээ. 1995-2009 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас жилд дунджаар 222 иргэн хөдөлмөрийн чадвараа алдаж тэтгэвэр тогтоолгож байсан бол энэ тоо сүүлийн 3 жилд дунджаар 39 орчим иргэн болсон нь өмнөх онуудаас 5,6 дахин буурчээ. Харин 1995-2012 онд жилд дунджаар 51 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож байгаа гэсэн судалгааны дүнгээс үзэхэд үйлдвэрлэлийн осолд өртөж байгаа иргэдийн тоо буурахгүй өсөх хандлагатай байна. Тус сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагчдыг хүйсийн хувьд авч үзвэл: 5438 тэтгэвэр авагчийн 3994 буюу 73.4 хувь нь эрэгтэй, 1444 буюу 26.6 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн 3 жилд тахир дутуугийн тэтгэвэр шинээр тогтоолгосон иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаагаар нь ангилан харуулбал: д/д Үйлдвэрлэлийн ослоор тэтгэвэр тогтоолгосон иргэдийн Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 1 Ажилласан хугацаа //сараар Тэтгэвэр тогтоолгосон иргэд Ажилласан хугацаа //сараар Тэтгэвэр тогтоолгосон иргэд 2 0-2 сар 20 24-сар хүртэл 0 3 3-6 сар 10 25-60 сар 7 4 7-12 сар 14 61-120 сар 14 5 13-24 сар 16 121-180 сар 22 25-аас дээш сар 94 181-ээс дээш сар 64 154 117 Энэ хүснэгтээс үзэхэд сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 61 хувь нь буюу 94 иргэн 2 оос дээш жил ажилласан, 13 хувь нь буюу 20 иргэн 0-2 сар ажилласан иргэд байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 54.7 хувь нь буюу 64 иргэн 15-аас дээш жил, 18.8 хувь буюу 22 иргэн 10-15 жил ажилласан иргэд байна. ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын талаар: ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй 686 тэтгэвэр авагчийн 385 нь буюу 56.1 хувь нь үйлдвэрлэлийн ослоор, 301 нь буюу 43.9 хувь нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчид байна. Тус сангаас тэтгэвэр авч буй нийт иргэдийн 13.0 хувь нь 1995 оноос өмнө, 27.4 хувь нь 1995-2004 онд, 33.1 хувь нь 2005-2009 онд, 26.5 хувь нь 2010-2012 онд тус тус тогтоогдсон байна. Нийт тэжээгчээ алдсаны тэтгэврийн 60.5 хувь буюу 415 нь 1995-2009 онд тэтгэвэр тогтоолгосон бөгөөд үүний 56.1 хувь буюу 233 нь Үйлдвэрлэлийн ослоор нас барсан даатгуулагчийн ар гэрт тогтоон олгосон тэтгэвэр байна. 1995-2009 онд жилд дунджаар 27 иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож байсны 55.5 хувь нь буюу 15 иргэн үйлдвэрлэлийн ослын улмас нас барсан даатгуулагчийн ар гэрт тогтоон олгосон тэтгэвэр байжээ. Судалгаанаас үзэхэд 2010-2012 онд 182 иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барж тэдгээрийн ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон нь нийт тэтгэвэр авагчдын 26.5 хувийг эзэлж байна. Сүүлийн 3 жилд дунджаар 60 орчим тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон нь 1995-2009 онд тогтоолгож байсан тэтгэвэр авагчдын дунджаас 2.2 дахин өсчээ. 1995-2009 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас жилд дунджаар 12 иргэн нас барж тэдний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож байсан бол энэ тоо сүүлийн 3 жилд дунджаар 29 орчим иргэн нас барсан нь өмнөх онуудаас 2.4 дахин өсчээ. Харин 1995-2009 онд жилд дунджаар 15 иргэн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барж ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдож байсан бол 2010-2012 онд жилд дунджаар 31 иргэн нас барж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож байгаа нь өмнөх онуудаас 2 дахин нэмэгдсэн дүнгээс үзэхэд үйлдвэрлэлийн осолд өртөж нас барж байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байна. Тус сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдыг хүйсийн хувьд авч үзвэл: 686 тэтгэвэр авагчийн 114 буюу 31.7 хувь нь эрэгтэй, 571 буюу 83.3 хувь нь эмэгтэй байна. Эндээс үзэхэд нийт нас барагчдын 83.3 хувь эрэгтэй, үйлдвэрлэлийн осолд өртөж тахир дутуу болсон, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж байгаа иргэдийн 73,4 хувь нь эрэгтэй хүмүүс байна. Үйлдвэрлэлийн осолд орж нас барсан, тахир дутуу, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон 10 иргэний 8 нь эрэгтэйчүүд байна. Сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан иргэдийн 74.7 хувь нь буюу 71 иргэн 2-оос дээш жил, 6.3 хувь нь буюу 6 иргэн 0-2 сар тус тус ажилласан байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан иргэдийн 67.8 хувь нь буюу 59 иргэн 15-аас дээш жил, 17.2 хувь буюу 15 иргэн 10-15 жил тус тус ажилласан байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авсан тохиолдолд судалгаа хийхэд тэтгэмжийг зөвхөн үйлдвэрлэлийн ослын улмаас авсан байна. Даатгуулагчид олгосон эмнэлгийг хуудсыг шалгахад хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дах өдрөөс хөдөлмөрийн чадвар сэргээгдэх хүртэл нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас олгох ёстой байтал Сонгинохайрхан, Багануур дүүрэг тэтгэмжийг 100 % нийгмийн даатгалын сангаас олгосон тохиолдол илэрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дах заалтын дагуу Нийгмийн даатгалын хэлтсүүд нь тахир дутуугийн тэтгэвэр авагчийн тэтгэвэртэй байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг шилжүүлэн, мэдээллийн баазад шивэлт хийсэн байна. Гэвч СХД, СБД, БЗД, БГД, БНД, БХД–ийн нийгмийн даатгалын хэлтсүүд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа даатгуулагчдын байдалд шүүлт хийлгүйгээр шимтгэлийг давхардуулан шилжүүлсэн байна. “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх заалт, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр сувилуулсан даатгуулагчид сувилуулсны болон унааны зардал зохих журмын дагуу олгож хэвшсэн байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын санхүүжилтийн талаар: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал/ дагуу МАОЭНХ, МҮЭХ-оор дамжуулан сургалт зохион байгуулж гүйцэтгэл тооцож ажилладаг байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд зориулан МАОЭНХ-нд 2011 онд 41.6 сая, 2012 онд 124.0 сая төгрөг, МҮЭХ-нд-2011 онд 70.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож, зарцуулалтын тайланг хүлээн авсан байна. ХАБЭА-н менежментийн системийг нэвтрүүлэх (ILO-2001-OSHMS) сургалтыг 39 удаа зохион байгуулж 658 аж ахуйн нэгж байгууллагын 1426 ажил олгогч эзэд, инженер, техникийн ажилтан, хэсэг нэгжийн удирдлагыг хамруулсан байна. “Зохистой ажлын байр-Өндөр бүтээмж” (WISE) сэдэвт сургалтыг 14 удаа зохион байгуулан , 114 аж ахуйн нэгж байгууллагын 369 ажилтан нарыг оролцуулжээ. МҮЭХ нь НДЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2011 онд МҮЭХ-оос Телевизийн хэлэлцүүлэг 2 удаа хийж ХАБЭА-н гарын авлага номыг хэвлүүлж “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын сургалтыг УБ-хотод зохион байгуулан хөдөө орон нутагт Булган, Баянхонгор аймгуудад ҮОМШӨУС болон ХАБЭА-н сургалтуудын хийж явуулжээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зөвхөн дээрх 2 байгууллагад өгч, бусад аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн 2011, 2012 оны төсөвт тусгагдаагүйгээс сургалт, сурталчилгааны ажил хийгдээгүй байна. Үйлдэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн талаар: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар уг сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагчийн, уг тэтгэврийг авч байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих дор дурдсан хувиар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд шилжүүлэн төлж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хяналтын хуудсыг үндэслэн тооцож үзэхэд 72,7 хувийн хэрэгжилттэй байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь НД-ын шимтгэл төлөгчөөр аж ахуйн нэгж, байгууллагуудыг шинээр бүртгэхдээ тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэдэггүй, үйл ажиллагааны чиглэлийг буруу ойлгох, хайхрамжгүй ханддаг зэргээс хамаарч зарим барилга угсралт, зам засварын компаниуд, хэвлэх,эм, архи, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн дутуу төлж ирсэн нь “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.5, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх зүйл, заалтууд, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтыг зөрчсөн байна. Тухайлбал: - Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Эрай төгс чоно” ХХК, “Төв азийн зам” ХХК, “Евро лайн” ХХК, “Төмөрт транс” ХХК, “Оргил жим” ХХК, “Энергит Монгол Чулуу” ХХК, “Имай амка” ХХК, “Забамат” ХХК, “Лийд линк” ХХК, “Энержитех прогресс” ХХК, “Хос шугам” ХХК, “Тод гялбаа” ХХК, “Зургаан хошуу” ХХК, “Эм жи эл акуа” ХХК, “Таван үндэс” ХХК, “Өнөр горхи” ХХК зэрэг 16 байгууллага 445,9 сая төгрөгийн Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 5,3 сая төгрөгийн НДШ-ийг дутуу төлсөн, - Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Их говь энержи” ХХК, “Иргэдийн буянд” ХХК, “Ноён шашир” ХХК, ,“Таны зам” ХХК “Мөнхжин од” ХХК, “ Хурдны зам” ХХК, “Ахуй төр” ХХК зэрэг 7 байгууллага 1876,2 сая төгрөгийн ХХТАО-оос 13,7 сая төгрөгийн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, - Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Тамирын 3 чулуу” ХХК, “Хувай монголиа” ХХК, “Дэвшил импекс” ХХК, “Ноёд констракшн” ХХК, “Эв эрдэнэ” ХХК, “РСТ” ХХК, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Тот ком сервис” ХХК, “Мөрөн транс” ХХК, “Шимт газар” ХХК зэрэг 10 байгууллага 1753,9 сая төгрөгийн ХХТАО-оос 7,2 сая төгрөгийн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, - Дорнод аймаг, “Дорнод авто зам” ХХК, “Авто агро” ХХК, “Анчир” ХХК зэрэг зам засварын компаниуд нь ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2 хувиар тооцсон. “Дорнод дээж” ХХК 2 хувиар, “БД” ХХК нь 1 хувиар төлсөн, мөн “Эгэл альфа” ХХК, “Хэрлэн толгойт” ХХК, “Хөвчийн тал” ХХК хиаман цехүүд, фермерийн чиглэлийн 3 аж ахуйн нэгж шимтгэлийг 1 хувиар тооцон төлж байсан. - Дархан-Уул аймаг: ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2 хувиар төлөх ёстой “Мон-Өртөөчин” ХХК, “Даа колор” ХХК, “Номын дээж” ХХК, “Дархан-Билгийн нүд” ХХК, “Андын хүлэг” ХХК, “Дархан зиг” ЗБН зэрэг 6 аж ахуйн нэгж, байгууллага 1 хувиар төлж байсан, - Дундговь аймаг: “Байгалийн гоц халдварт өвчтэй тэмцэх төв”, “Шувуутай хийморь” ХХК, “Монгол шуудан”ТӨХК, “Чандмань Дундговь” ХК, “Хот тохижилт”, “Цөм сүргийн үржлийн төв “ зэрэг байгууллагууд, - Төв аймаг: Зуунмод хотын Хот тохижуулах газар нь 140359,4 мянган төгрөгийн ХХТАО-т ногдох 2807,2 мянган төгрөгийн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, - Өвөрхангай аймаг: тус аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг “Жемхужирт” ХХК- ны аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээнд заасан үндсэн чиглэл нь гадаад дотоод худалдаа, туслах чиглэл нь ундаа, цэвэр ус үйлдвэрлэх гэж заасан байхад 2 хувиар шимтгэл төлж байсан, Мөн 2008 оны 142-р тогтоолд заагдаагүй аж ахуйн нэгжээс эмийн эргэлтийн 2 санг 2 хувиар шимтгэл ногдуулж ирсэн байна. Дээрх тогтоолын дагуу аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудаас 16-г 2 хувиар шимтгэл ногдуулсан, 3 мал эмнэлэгт 3 хувиар шимтгэл тус тусногдуулж ирсэн тогтоолын заалтын нэг мөр мөрдөөгүй, Баянхонгор аймаг: “Чандмань-Баянхонгор” хувьцаат компани нь ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2 хувиар, аймгийн “Нисэх буудал” нь ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 1 хувиар төлж байсан, Сүхбаатар аймаг: Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Шуудан үйлчилгээний газар, “Дайчин сүх”, “Дарьганга өртөө”, “Тээвэр авто замын газар”, мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Баяндэлгэр сумын “Хүй нутаг”,“Модон бууц”, “Сүргийн оточ”, Мөнххаан сумын “Талын богд”, “Аргалын цог”, “Түмэн төл”, “Өсөх тэрэм”, “Буман төл”, Эрдэнэцагаан сумын “Хадын булан” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд 1%-иар, Түмэнцогт сумын “Ус дулаан ОНӨҮГ” нь 2%-иар тус тус төлж байсан, ҮОМШӨ-ний даатгалын сангаас 3 жил дараалан төлбөр гаргуулаагүй ААНБ-д олговол зохих хөнгөлөлтийг хуульд заасан болзол хангаагүй аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлсэн нь “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэм”-ийн 18.а, 18. б, 18.ж заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайлбал: - БЗД-ийн НДХ нь ҮОМШӨД-ын сангаас 3 жил дараалан төлбөр гаргуулаагүй ААНБ-д олговол зохих хөнгөлөлтийг хуульд заасан болзол хангаагүй 2 аж ахуйн нэгжид нийт 526.9 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, БНСУ-тай Нийгэм хангамжийн салбарт байгуулсан Засгийн Газар хоорондын гэрээнд хоёр орны хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулахаар заасан байтал 2006 онд солонгос улсад үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэнд 2008 онд ослын дүгнэлт гаргуулан, сайн дурын даатгуулагчийн хувь хэмжээгээр тэтгэврийн болон тэтгэмжийн, үйлдвэрлэлийн ослын шимтгэлийг нөхөн төлүүлж тус сангаас үндэслэлгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоон олгосон зөрчил БГД, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст илэрсэн нь Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батласан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1,10-д заасан “... Гадаадад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэн нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ҮОМШӨ-ний даатгалд даатгуулсан бол тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад ажиллах хүч гаргаж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ослыг судлан бүртгэнэ” гэсэн заалтыг, УНДЕГ-ын даргын 2006.06.05-ний өдрийн 157 тоот тушаалаар баталсан “БНСУ-д үйлдвэрлэлийн дадлагжигч, гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах тухай түр журам”-ын 3.6 дугаар зүйлийг, Иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг анх тогтоосон болон түүнд хяналт тавьсан 3-4 холбогдох албан тушаалтнууд нь хайхрамжгүй хандсанаас мэдээллийн баазад цалинг зөрүүтэй шивж оруулах, нас барсан иргэний тэтгэврийг зогсоолгүй үргэлжлүүлэн нэрийн дансанд шилжүүлэх, өөр байгууллагын тамга тэмдэгтэй хөдөлмөрийн дэвтрээр тэтгэвэр тогтоон олгох, тэтгэвэр тогтоолгосон цалингийн үндэслэлийг тулган шалгадаггүй нь “НД-ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 6 дугаар зүйл “...эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно”, 22 дугаар зүйл “... 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан...”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайлбал: - БЗД, БНД, БГД, СБД, СХД, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь тахир дутуугийн 10 тэтгэвэр авагчид 5240,0 мянган төгрөгийн тэтгэврийг илүү, 25тэтгэвэр авагчид 5860,8 мянган төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон - БЗД-ийн НДХ нь ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 2 иргэнд тэтгэвэр олгосон - Багануур болон БГД-ийн НДХ-үүд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай“ хуулиар цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2 цэргийн албан хаагчын тэтгэврийг уг сангаас олгосон, - Ерөнхий боловсролын дунд сургуульд сурч байхдаа /16 настайдаа/ үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэнд ослын актыг үндэслэн 2005 онд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, улмаар тэтгэвэр тогтоосон, - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулйн 25 дугаар зүйл “Тэтгэвэр тэтгэмж тогтоолгохдоо бүрдүүлэх баримт бичиг”-ийн 1.1 “Нийгмийн даатгалын дэвтэр”, 1.2 “даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр”, 1.3 ”даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт”, 1.4 “тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр” гэсэн заалтыг зөрчиж хувийн хэрэггүйгээр тэтгэвэр олгож байсан. / хувийн хэрэг алга болсон/ : Тухайлбал: Дорнод аймгийн НДХ-т 3 иргэний тэтгэврийн хувийн хэрэг алга болсон, - Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ийн нягтлан бодогч нь Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр ХНМӨСҮТ-ийн 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0000596 дугаар бүхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгож, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ийн даргын тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөн, 173432 тоот хувийн хэрэг нээлгэн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүссэн боловч түүнийг ажлаас чөлөөлсөн 2007оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот тушаал байгууллагын бичиг хэргийн бүртгэлд байхгүй, дугаар давхардсан, хуурамч тушаал гаргуулан тэтгэвэр тогтоолгосон, - Тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй 6124 иргэний хувийн хэргийн бүрдүүлэлтийг шалгах явцад нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ЭХМК-ын шийдвэрээр ХЧА-ын хувь өөрчлөлтийг тухай бүр нь хийгээгүйгээс ТД-гийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг дутуу тогтоон олгож тэтгэвэр авагчийг хохироосон. тэтгэвэр тогтоолтын хуудсыг тэтгэврийн итгэлцүүр өөрчлөгдсөн, тэтгэвэр нэмэгдсэн тухай бүрт өөрчлөлтийг хийж хувийн хэргийг баяжуулаагүй, хувийн хэргийн эмх цэгц муу, салбарч урагдсан, сунгалтын акт болон сургуулийн тодорхойлолтыг тухай бүр нь хийдэггүй, зэрэг зөрчил нийтлэг байгаа, - Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг, уг өвчний оношийн хувьтай зөрүүлж бичсэн, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоор орж 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон бөгөөд дээрх хугацаа дуусаагүй байхад дахин комиссоор орж дагалдах оношгүйгээр 80 хувиар тогтоолгосон, хөдөлмөрийн нөхцөл солих заалттай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон зэрэг зөрчлүүд СБД, ЧД, БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтэст илэрсэн, - Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/250 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-ын 4-ийн “д” заалт-“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон өвчтөн өөрийн урьд эрхэлж байсан ажлаа хийлгүйгээр ЭХМК-ийн зөвшөөрлөөр тохирч тэнцэх хөнгөн ажил хийж болно. Хэрвээ өвчтөн үндсэн ажлаа хийж байвал хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг цуцлана” –ыг зөрчиж улсын хэмжээнд нийт 717 тэтгэвэр авагч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тохирч тэнцэх хөнгөн ажлын шийдвэр гаргуулалгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн зарим өвчтөн өөрийн урьд эрхэлж байсан ажлаа үргэлжүүлэн хийсээр байна, Хөдөлмөр эрхэлж байгаа 717 тахир дутуугийн тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолтыг үзэхэд хөдөлмөрийн чадвараа 80-100 хувь алдсан 6 иргэн, 70-79 хувь алдсан 72 иргэн, 50-69 хувь алдсан 639 иргэн байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/250 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалтын заавар”-ын 4-ийн “а”-д “өвчин гэмтэл нь архагшсан эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагааг хүндээр гэмтээсний улмаас өвчтөн өөрөө өөртөө үйлчилж чадахгүй байнга хэвтэрт бусдын асрамж сувилгаанд байдаг хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-100 хувиар тогтооно”, мөн зааврын 4-ийн “б”-д “өвчин эмгэг нь архагшсан эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагаанд гүнзгий нөлөөлж, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч байнгын асрамж сувилгаа шаардагдахгүй, ихэнхдээ өөрөө өөртөө үйлчлэх чадвартай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79 хувиар тогтооно” заасан байдаг. Дээрх зааврын 4-ийн “в”-д “өвчин эмгэг нь архагшсан эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар алдагдуулсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй зарим нэг ажлыг тухайн эмнэлгийн хяналтын дор хийж болох хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно” гэж заасан байдаг. Жишээлбэл: Багануур дүүргийн Багануур ХК-аас мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 22 тэтгэвэр авагчаас 4 тэтгэвэр авагч, Дорнод аймагт 3 тэтгэвэр авагч өөрийн урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. /Цахилгаанчин нь цахилгаанчинаа, машинчин машинчинаа хийсээр байна/. - Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дах заалтын дагуу тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг шилжүүлэхдээ БНД, БХД, СХД, СБД, БГД, БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажил хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд шүүлт хийлгүйгээр бүх тэтгэвэр авагчийн шимтгэлийг давхардуулан шилжүүлсэн нь НДЕГ-ын 2012 оны 03 сарын 16-ны өдрийн 1/1008 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд чиглэл хүргүүлсэн байна. Тухайн албан бичигт тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэврийн санд шимтгэлийг давхардуулан төлөхгүй. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг тэтгэвэр авагч 2008.07.01-нээс хойш хугацаанд 5 төрлийн шимтгэл төлсөн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 25 дугаар зүйлийн 25.4–д заасны дагуу илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн олгох, эсвэл дараагийн сар улирал, жилийн төлөх шимтгэлд суутган тооцох шаардлагатай гэсэн зааврыг, - СБД, БГД, ХУД, ЧД-ийн НДХ-үүд нь “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал”-ын сангаас 39 даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд эмчлүүлж сувилуулсан зардлыг дутуу олгосон, мөн Хэнтий аймгийн НДХ нь 3 даатуулагчийн сувилалын зардлыг давхардуулан олгосон, - ШШГЕГ-т ҮОМШӨС-аас урамшуулалд ХУД-ийн НДХ нь 730,8 мянган төгрөг, БГ-ийн НДХ нь 4485.5 мянган төгрөг, ЧД-ийн НДХ нь 185.8 мянган, БЗД-ийн НДХ нь 80.3 мянган төгрөгийг шилжүүлсэн, - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг аймаг, дүүргийн НДХ-ийн төсөвт тусгаагүй, санхүүжилтгүйгээс сургалт, сурталчилгаа хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан хугацаатай албан шаардлага 17 хэлтэст, 4223,1 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод оногдох 50982,0 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн 36 акт, 26 тэтгэвэр авагчдад дутуу олгосон тэтгэвэр болон хөнгөлөлт 8060,4 мянган төгрөгийг эргүүлэн олгох, 17 иргэнд илүү олгосон 7368,7 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг ҮОМШӨ-ний санд буцаан төвлөрүүлэх, нийт 67031,8 мянган төгрөгийн акт тогтоож ажиллаа. Үүнд: Ажил олгогчийн төлбөл зохих үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг дутуу тооцон төлсөн СХД-ийн 16 ААНБ, БЗД-ийн 8 ААНБ, БГД-ийн 10, Төв аймгийн 3, Өвөрхангай аймгийн 3 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 123 заалт бүхий 36 актаар 50982,4 мян.төгрөгийг ҮОМШӨД-ын санд нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчын акт, Хуульд заасан шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, шаардлага хангаагүй БЗД-ийн “Наран косметикс” ХХК-нд олгосон 512.9 мянган төгрөгийн хөнгөлөлт, “Сибукторн” ХХК-нд олгосон 14.0 мянган төгрөгийн хөнгөлөлт, нийт 526.9 мянган төгрөгийг санд нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн нөхөн төлбөрийн акт, Дутуу тооцон олгосон тэтгэврийг нөхөн олгуулахаар СХД-ийн 1 тэтгэвэр авагчид 1261.6 мянган төгрөг, БГД-ийн 11 тэтгэвэр авагчид 1685.7 мянган төгрөг, БНД-ийн 6 тэтгэвэр авагчид 840.0 мянган төгрөг, БЗД-ийн 4 тэтгэвэр авагчид 1526.3 мянган төгрөг, СБД-ийн 1 тэтгэвэр авагчид 148.8 мянган төгрөг, Баян-Өлгий аймгийн 1 тэтгэвэр авагчид 18,9 мянга, Дорнод аймгийн 1 тэтгэвэр авагчид 187,9 мянга, Хэнтий амйгийн 2 тэтгэвэр авагчид 191,5 мянга, нийт 26 тэтгэвэр авагчид 8060,4 мянган төгрөгийг, БЗД-ийн 2 тэтгэвэр авагчид илүү олгосон 318.5 мянган төгрөгийг, БНД-ийн 1 тэтгэвэр авагчид 85.0 мянга, Баян-Өлгий аймгийн 3 тэтгэвэр авагчид 420,8 мянга, Дархан-Уул аймгийн 1 тэтгэвэр авагчид 4260,6 мянга, Сүхбаатар аймгийн 1 тэтгэвэр авагчид 69,0 мянга, Дорнод аймгийн 1 иргэнд 85,3 мянга төгрөгийг, нийт 9 тэтгэвэр авагчид илүү олгосон 5239,2 мянган төгрөгийг гэм буруутай албан тушаалтан, тэтгэвэр авагчаар нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт, Хувийн хэргийн бүрдүүлэлт дутуу 4 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоох 2 акт, үндэслэлгүйгээр тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 2, тахир дутуугийн тэтгэвэр авагч 1 иргэн, Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтанд багтаагүй өвчний шалтгаанаар тус сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагч 2 иргэн, нийт 4 тэтгэвэр авагчийн тэтгэврийг зогсоож, тэтгэврийн даатгалын санруу шилжүүлэх тухай улсын байцаагчын акт, ҮОМШӨД-ын сангаас үүсээгүй 2 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоохоор улсын байцаагчийн акт үйлдсэн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 09 тоот тогтоолыг хугацаанд нь хэрэгжүүлээгүйгээс СБД-ийн 8 даатгуулагчид дутуу олгосон 560.0 мянган төгрөг, БГД-ийн 19 даатгуулагчид 920.7 мянган төгрөг, ЧД-ийн 5 даатгуулагчид 299.0 мянган төгрөг, ХУД-ийн 7 даатгуулагчид 515.0 мянган төгрөг, нийт 2294.7 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоосон. Нийгмийн даатгалын хэлтсийн ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгож буй тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргийн бүдүүлэлтийг хангах, эмх цэгцлүүлэх арга хэмжээ авч, ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг дутуу төлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг хяналт шалгалтад хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн дүгнэлт Нийгмийн даатгалын байгууллага нь Улсын их хурлаас баталсан 2011, 2012 оны ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг 27,1-36,6 хувиар буюу 12,4-14,5 тэрбум төгрөгөөр жил бүр давуулан биелүүлж, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээний зардлыг батлагдсан төсөвт багтаан цаг хугацаанд нь бүрэн олгожээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль” нь даатгуулагчдыг осол гэмтэлд өртсөн, нас барсан хойно нь тэдгээр иргэд, түүний ар гэрт нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох асуудлыг голлон зохицуулахад чиглэсэн байгааг өөрчилж сангийн хөрөнгий
Сургалтын төрийн сангийн 2011 он, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Сургалтын төрийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор Шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэв. Сургалтын төрийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-д заасны дагуу Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам”, “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”, “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг тус тус баталсан байна. "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурал батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 6.1-д ”Энэ хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, мөн суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно” гэж заасан байна. Дээрхи хуульд заасны дагуу Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Сургалтын төрийн сангийн дүрэм”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”, “Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт”-ыг тус тус шинэчлэн баталсан байна. Сургалтын төрийн сан нь 2011 онд 107 их, дээд сургууль, коллежийн 184131 суралцагчдад 79.3 тэрбум төгрөг, 2012 онд 87 их, дээд сургууль, коллежийн 302357 суралцагчдад 191.9 тэрбум төгрөгийн тэтгэлэг, сургалтын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг олгож иржээ. Сургалтын төрийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл олгох зэрэг арга хэмжээнд 2011 онд 87,991.2 сая төгрөг, 2012 онд 219,002.3 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 79,316.7 сая төгрөг, 2012 онд 191,900.1 сая төгрөгийг олгож, батлагдсан төсвийг 2011 онд 8,675.0 сая төгрөг, 2012 онд 27,102.3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн байна. 2011 онд нийт зардлын 84.3 хувь буюу 66,837.5 сая төгрөг нь Хүний хөгжил сангаас 133675 оюутны сургалтын төлбөрт олгосон 500.0 мянган төгрөгийн санхүүжилт эзэлж байна. Мөн онд 6116 оюутанд З,983.9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 15781 оюутанд 3,939.5 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 16879 оюутанд 3,208.3 сая төгрөгийн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөр, 11680 оюутанд 847.5 сая төгрөгийн замын зардлыг тус тус олгожээ. 2012 онд 165894 оюутан, магистрант, докторантад нийт 102,331.6 сая төгрөгийн үндэсний тэтгэлэг, 3881 оюутанд 7,849.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 3374 оюутанд 2,274.6 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 11489 оюутанд 2,217.7 сая төгрөгийн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөр, 103425 оюутны 71,152.0 сая төгрөгийн Хүний хөгжил сангаас олгосон сургалтын төлбөр /500.0 мянган төгрөг/, 14294 оюутны 1,181.8 сая төгрөгийн замын зардлыг тус тус олгосон байна. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн зардлын талаар: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор “Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан байна. Энэ зардалд улсын төсвөөс 2011 онд 6,047.4 сая төгрөг, 2012 онд 19,450.0 сая төгрөг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 4,786.9 сая төгрөг, 2012 онд 7,849.2 сая төгрөгийг зарцуулжээ. Батлагдсан төсөвт зардал 2011 онд 1,260.4 сая төгрөг, 2012 онд 11,600.8 сая төгрөгөөр тус тус хэмнэгджээ. Буцалтгүй тусламжид 2011 онд 15781 оюутан, 2012 онд 3374 оюутан тус тус хамрагдаж, эдгээрт 2011 онд 3,939.5 сая төгрөг, 2012 онд 2,274.6 сая төгрөг зарцуулсан нь 2012 онд 2011 оныхоос оюутаны тоо 4.6 дахин буюу 12407-оор, олгосон санхүүжилт 1,664.9 сая төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ нь Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байсан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний 3 байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр, олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр, бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг тус тус буцалтгүй тусламжид хамааралгүй болгосонтой холбоотой байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2008 оны 451/318 дугаар хамтарсан тушаалаар дээд боловсрол эзэмшүүлэхэд олгох буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хэмжээг мэргэжлийн чиглэлээр 350.0-650.0 мянган төгрөгөөр баталсныг мөрдөж ажиллаж байна. “Оюутны талаар авах хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Оршин суугаа газраас 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдыг өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахад явсан баримтыг нь үндэслэн аймгийн төв хүртэлх тээврийн нэг талын зардлыг Сургалтын төрийн сангаар дамжуулан олгож байхаар тогтоосон байна. Мөн “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Оршин суугаа газраас 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдыг өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байхаар тогтоож, Засгийн газрын 2004 оны 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Дээрх тогтоолуудад заасны дагуу оюутны замын зардалд зориулан улсын төсөвт жилд 1.1 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд гүйцэтгэлээр 2011 онд 11680 оюутанд 847.5 сая төгрөг, 2012 онд 14294 оюутанд 1,181.8 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Оюутны замын зардлыг Зам, тээвэр,аялал жуулчлалын сайдын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар тушаалаар батлагдсан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг үндэслэн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 59 тоот тушаалаар батлагдсан шатахууны үнэ нэмэгдэж хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал өссөн өөрчлөлтийг тусгасан хот хоорондын зорчигч тээврийн тарифиар тооцон олгож байна. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон төрийн буцалтгүй тусламжийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177, 2012 оны 19 дүгээр тогтоолоор хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлэг, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг улсын төсвөөс тус тус олгож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 217 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам-ыг баталсан байна. Журмын 2.1-д “Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн, эсхүл боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын иргэн Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1, 2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа иргэн энэ журмын 1.3-т заасан Томсон Ройтерсийн инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн эхний 50-д багтсан сургуульд тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид суралцах эрх авсан, мөн 1.3-т заасан их сургуульд яамнаас тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид хувийн зардлаар суралцаж байх шаардлагыг хангасан нөхцөлд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрхтэй” гэж заасан байна. Энэ зардалд зориулан улсын төсвөөс 2011 онд З,000.0 сая төгрөг, 2012 онд 2,021.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 2011 онд 182.3 сая төгрөг, 2012 онд 1,426.1 сая төгрөгийг тус тус олгожээ. Одоогийн байдлаар биотехнологи, химийн инженерчлэл, микробиологи, мэдээллийн технологи, компьютерийн инженер зэрэг мэргэжлээр АНУ-д 22, Хонг Конг-д 1, Сингапурт 1, нийт 24 суралцагчид суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөрт 2011 онд 95,102.0 ам доллар, 2012 онд 986,532.0 ам доллар, 2013 онд 64,664.5 ам доллар, нийт 1,146,298.5 ам доллар зарцуулаад байна. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээл, түүний эргэн төлөлтийн талаар: Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д заасны дагуу сургалтын төлбөрийн зээлд улсын төсвөөс 2011 онд 2,634.6 сая төгрөг, 2012 онд 3,781,3 сая төгрөгийг төсөвлөснөөс 2011 онд 1,040.8 сая төгрөг, 2012 онд 783.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Энэ зээлд 2011 онд 6116 суралцагч, 2012 онд 3881 суралцагч тус тус хамрагдсан нь 2012 онд урьд оныхоос 2235 суралцагчаар, олгосон санхүүжилт нь 257.0 сая төгрөгөөр тус тус буурсан байна. Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн суралцагчидад зээлийг олгож байсныг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор малчин өрхийн суралцагчид олгох болсон ч үндэсний тэтгэлгийг нийт суралцагч нарт олгож эхэлсэн нь хөнгөлөлттэй зээлийг авах сонирхол буурсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж, сургалтын төрийн сангийн хөнгөлөлтэй зээлээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Дээрхи шийдвэрийн дагуу 8,101.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийг чөлөөлсөн байна. Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй төгсч, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ дагуу 2004-2006 онуудад нийт 2982 суралцагчдын 2,921.8 сая төгрөгийн зээлийг чөлөөлжээ. Мөн 2011-2012 онуудад зээлийн эргэн төлөлтөд нийт 201,7 сая төгрөг буцаан төлөгдөж, 2012 оны жилийн эцсийн байдлаар 18,109.4 сая төгрөгийн авлагатай байна. Энэ авлагын барьцаанд зээлээ төлөөгүй суралцагчдын сургууль төгссөн диплом одоогоор Сургалтын төрийн санд хадгалагдаж байна. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээл, түүний эргэн төлөлтийн талаар: Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д заасны дагуу сургалтын болон амьжиргааны зардалд улсын төсвөөс 2011 онд 4,985.7 сая төгрөг, 2012 онд 5,800.0 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 2,760.9 сая төгрөг, 2012 онд 5,639.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Сургалтын төрийн сангийн зээлээр гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах арга хэмжээг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд түүнээс хойш 2012 оныг хүртэлхи хугацаанд 36 орны их, дээд сургуулийн магистрантур, докторантурт 87 мэргэжлийн чиглэлээр 1513 хүн суралцаж, эдгээрт 36,474.9 мянган ам долларын сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгожээ. Зээлээр суралцагчдаас 14,562.7 мянган ам долларын сургалтын төлбөрийн зээл авсан 545 суралцагч төгсөж ирснээс 1,054.0 мянган ам долларын зээл авсан 70 суралцагч зээлээ эргүүлэн төлсөн байна. Нийт суралцагчдаас 111 суралцагчдын 2,088.3 мянган ам долларын сургалтын төлбөрийн зээлийг дараах байдлаар чөлөөлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсч эзэмшсэн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий 50 хүний нийт 930,168.6 ам доллар буюу 1,697.2 сая төгрөгийн сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээлийг чөлөөлсөн байна. Мөн Засгийн газрын 2009 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 242 дугаар тогтоолоор Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөж, гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий 47 хүний сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүү болох 1,587,265.28 ам доллар, нэр бүхий 14 хүний эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардал 48,203.48 ам доллар нийт 1,635,468.76 ам доллар буюу 1,781,6 сая төгрөгийн сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүүгийн 688.8 сая төгрөгийг чөлөөлжээ. 2013 оны 05 дугаар сарын байдлаар Сургалтын төрийн сангаас журамд заасан нөхцлийг хангасан 206 суралцагчдын 5,172,286.79 ам долларын сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлэх саналаа Засгийн газрын хуралд оруулж шийдвэрлүүлээд байна. 1997-2012 онд 135.5 мянган ам долларын зээл авсан 7 суралцагч нас барсан, 330.1 мянган ам долларын зээл авсан 16 суралцагч сургуулиа төгсөж чадаагүй байна. 2013 оны 5 дугаар сарын байдлаар сургалтын төлбөрийн 9769,7 мянган ам долларын зээл авсан 397 суралцагч сургуулиа төгссөн боловч эх орондоо эргэж ирээгүй бөгөөд одоо 8,534.8 мянган ам долларын зээл авсан 367 суралцагч суралцаж байна. 1997 оноос үүссэн сургалтын төлбөрийн зээлийн авлагын 61.4 хувь буюу 45.9 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, зээлийн хүүгийн авлага 10.7 тэрбум төгрөг байна. Үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д “Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвхи санаачлага, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгох бөгөөд үндэсний тэтгэлэгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж заажээ. Мөн журамд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохоор тусгасан байна. Үндэсний болон урамшууллын тэтгэлэгт 2012 онд нийт 113,099.1 сая төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэлээр 165894 суралцагчдын 102,331.6 сая төгрөгийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлжээ. 2012 он болон 2013 оны нэгдүгээр улирлын үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас сургуулиудад нь олгож, сургуулиуд нь суралцагч нартаа олгож байсныг өөрчлөн энэ оны 2 дугаар улирлаас эхлэн Сургалтын төрийн сан нь шууд суралцагч нарт олгох болсонтой холбогдон тус сан нь суралцагч бүрд данс нээх, төлбөр тооцоог хийх, программ хангамжийг бий болгох зэрэг ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт олгосон санхүүжилтын талаар /500,000 төгрөг/Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 4.3-д “Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувиас оюутны сургалтын төлбөрт 70,765.6 сая төгрөг”-ийг баталсан байна. Энэ дагуу 2011 онд Хүний хөгжил сангаас 133675 оюутны сургалтын төлбөрт зориулан нийт 66,837.5 сая төгрөгийг олгожээ. Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тогтоолоор 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт 491,960 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сараас тооцож олгоход шаардагдах зардлыг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгахаар заасан байна. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн 4.3-д “Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувиас оюутны сургалтын төлбөрт 83,633.2 сая төгрөг”-ийг баталсан байна. Энэ дагуу 144631 оюутны сургалтын төлбөрт зориулан 2012 онд Хүний хөгжил сангаас нийт 71,152.6 сая төгрөгийг олгожээ. Төрийн албан хаагчийн гэр бүлээс нэг хүүхдийн суралцагчийн сургалтын төлбөрийн санхүүжилтийн талаар: Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн гэр бүлээс нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс олгож байсныг тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр буюу 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн олгохоо больсон байна. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрт 2011 онд 3,986.2 сая төгрөг, 2012 онд 3,196.9 сая төгрөг олгохоор төлөвлөж, гүйцэтгэлээр 2011 онд 3,208.3 сая төгрөг, 2012 онд 2,217.7 сая төгрөгийг олгожээ. Батлагдсан төсвөөс 2011 онд 778.3 сая төгрөг, 2012 онд 979.3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн байна. 2011 онд 16879, 2012 онд 11489 төрийн албан хаагчийн хүүхэд уг сургалтын төлбөрт хамрагдан суралцсан байна. Сумдад төрийн захиргааны ажилтан бэлтгэх болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихзардалд олгосон санхүүжилтийн талаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалтын 9 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2,6 дахь заалтыг үндэслэн Төрийн захиргааны албаны зөвлөл, Санхүү, эдийн засгийн сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 17/329 дугаар тушаалаар Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын захиалга, гэрээний үндсэн дээр Удирдлагын Академи /хуучин нэрээр/-д төрийн удирдлагын менежер бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэгчдийн сургалтын болон байрны зардлыг, богино хугацааны /7,14 хоногийн/ давтан сургах зорилтот сургалтад хамрагдагч төрийн албан хаагчдын сургалтын зардлыг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэхээр заасан байна. Энэ дагуу сумдын төрийн захиргааны ажилтан бэлтгэх зардалд улсын төсвөөс 2011, 2012 онд тус бүр 500.0 сая төгрөгөөр батлан өгч, батлагдсан зардлыг Сургалтын төрийн сангаар дамжин Удирдлагын академи захиран зарцуулж ирсэн байна. Мөн оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зардалд зориулан улсын төсвөөс олгосон 4,392.9 сая төгрөгийн санхүүжилтийг Сургалтын төрийн санд олгосон ч түүнийг улсын төсвийн дансанд буцаан төвлөрүүлжээ. Сургалтын төрийн сангийн аппаратын төсөв, түүний зарцуулалтын талаар: Сургалтын төрийн сан нь үйл ажиллагаандаа зориулан улсын төсвөөс 2011 онд 123.6 сая төгрөг, 2012 онд 447.3 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Нийт зарлага санхүүжилт 2011 онд 117.9 сая төгрөг, 2012 онд 447,2 сая төгрөг болж, батлагдсан төсөвт зардал хэтрээгүй байна. 2012 онд тус сангийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбогдон төсөвт зардал 2011 оныхоос 3.6 дахин буюу 323.6 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. 2011 онд нийт төсөвт зардлын 71.6 хувь буюу 84,545.9 мянган төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл зардалд, 28.4 хувь буюу 33,451.9 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус зарцуулсан байна. 2012 онд нийт төсөвт зардлын 34.5 хувь буюу 156,129,8 мянган төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл зардалд, 65.5 хувь буюу296,742.1 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус зарцуулжээ. Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар Сургалтын төрийн сангийн 2004, 2005 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2006 онд шалгалт хийж, шалгалтаар өндөр хөгжилтэй оронд магистрантур, докторантурт суралцагчид зээлийн гэрээнд заасан хугацаандаа эх орондоо ирдэггүй, тэдгээр оюутны зээлийг эргүүлэн төлүүлэх талаар санаачлагагүй ажилласан, зарим суралцагчийн сургалтын төлбөрийг давхардуулан шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 14,030.2 мянган төгрөгийг улсын төсөвт 11,808.0 мянган төгрөгийг сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ. Тус сангаас шалгалтаар тогтоосон актын биелэлтийг гаргаж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4/27 тоот албан бичгээр Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-т хүргүүлсэн байна. Актын биелэлтээс үзэхэд шийдвэрээс илүү болон давхардуулан шилжүүлсэн, ханшны зөрүүгээс орж ирсэн орлогыг суутган тооцож төсөвт төвлөрүүлэх нийт 14.0 сая төгрөгийг актад дурьдсаны дагуу шийдвэрлэж, И.Цэрэн-Онолтын 4 дэх жилийн сургалтын төлбөр болох 11.8 сая төгрөгийн сургалтын төлбөрийг суутган тооцож, актын төлбөрийг бүрэн барагдуулсан байна. Үндэсний аудитын газраас 2012, 2013 онд тус сангийн сүүлийн 2 төсвийн жилийн санхүүгийн тайланд аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтэд “Сургалтын төрийн сангийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, бодитой илэрхийлсэн байна” гэжээ. Шалгагдсан байгууллагын ололттой тал Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.4-д “Төрөөс санхүүгийн дэмжлэг авсан суралцагчдын бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг Сургалтын төрийн сан эрхэлнэ” гэж заасны дагуу гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид суралцагчдад Хүний хөгжил сангаас болон улсын төсвөөс буцалтгүй, зээлийн хэлбэрээр олгож байгаа санхүүжилтийн төлбөр, тооцоог шуурхай хийх зорилгоор боловсролын байгууллагад суралцагчдын талаар нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх шинэ программ хангамжийг нэвтрүүлэн ажиллаж байна. Сургалтын төрийн сангаас 2012-2013 оны хичээлийн жилийн 2 дугаар хагасаас эхлэн оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн санхүүжилтийг сургуулиудаар нь дамжуулалгүйгээр шууд тухайн суралцагчийн нэрийн дансанд шилжүүлэх болсонтой холбогдон суралцагчдын нэрийн данс нээх, мэдээллийн нэгдсэн сүлжээг шинээр бий болгох ажлыг богино хугацаанд хийжээ. Мөн сангаас суралцагчдын үндэсний тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд зориулан их, дээд сургууль, коллежид олгосон санхүүжилтийн төлбөр тооцоонд тавих хяналтыг сайжруулж ажилласнаар сургуулиуд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, замын зардлыг суралцагчдад Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заагдсан тавигдах шаардлагыг хангасан нөхцөлийн дагуу олгосон байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаар 1. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 64.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлийн үлдэгдэл 2012 оны жилийн эцсийн байдлаар 18.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийн барьцаанд авсан төгсөгчдийн дипломын олголт удаашралтай байна. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 1994 оноос хойш үүссэн сургалтын төлбөрийн зээлийн үлдэгдэл төлбөр 45.9 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн авлага 10,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс зээл авсан 16 суралцагч өвчтэй болон ар гэрийн гачигдалтай шалтгаанаар 330,1 мянган ам доллар, 397 суралцагч сургуулиа төгссөн боловч ирсэн тухайгаа бүртгүүлээгүй, эх орондоо ирээгүй шалтгаанаар 9,769.7 мянган ам долларын зээлийг буцаан төлүүлээгүй байна. 2. Дотоодын 151 их, дээд сургууль, коллежид сургалтын төрийн сангаас олгосон үндэсний тэтгэлэг, Хүний хөгжил сангаас олгосон санхүүжилт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн олголт, түүний зарцуулалтыг үндсэн баримтаар нь шалгалт хийж үзэхэд үндэсний тэтгэлэгийн санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох нийт 669.6 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй зөрчил илрэв. 3. Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдын хяналтын тоог жил бүрийн 07 дугаар сарын 01-ний дотор тогтоох ёстой атал 2011-2012 оны хичээлийн жилийн хяналтын тоог 2011 оны 08 дугаар сарын 31-нд, 2012-2013 оны хичээлийн жилийнхийг 2012 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр тус тус баталсан нь Засгийн газрын 2008 оны 177, 2012 оны 19 дүгээр тогтоолуудын заалтыг хэрэгжүүлээгүй байна. Сургалтын төрийн сангаас 2011-2012 онд дотоодын их, дээд сургууль, коллежид үндэсний тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, замын зардлын олголтыг 151 их, дээд сургууль, коллежид шалгаж, зөвлөмж өгсөний зэрэгцээ “Тусгай сангийн тухай хууль”-ийн 32.1-д заасны дагуу үндэсний тэтгэлгийн зарцуулагдаагүй үлдэгдэл 669.6 сая төгрөгийг улсын төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн акт тогтоолоо. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгссөн оюутны дипломыг буцаан олгох ажлыг шуурхай зохион байгуулж, олгосон зээлийн үлдэгдэл 18.1 тэрбум төгрөгийг барагдуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв. 1997-2012 онд гадаадын сургалтын байгууллагад суралцахаар сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл аваад сургуулиа төгсөж чадаагүй 16 суралцагчийн 330.1 мянган ам доллар, нас барсан 7 суралцагчийн 135.5 мянган ам долларын зээлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр албан шаардлага өглөө. 2013 оны 5 дугаар сарын байдлаар сургуулиа төгссөн боловч эх орондоо эргэж ирээгүй шалтгаанаар нэр бүхий 397 суралцагчдын 9,769.7 мянган ам долларын зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар албан шаардлага хүргүүллээ. Дүгнэлт Сургалтын төрийн сан нь хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад үндэсний тэтгэлэг, буцалтгүй тусламж болон сургалтын төлбөрийн, амьжиргааны зардлын зээлд зориулан улсын төсвөөс олгосон санхүүжилтийг тус сангаас бүрэн олгож, түүнд тавих хяналт сайжирсан байна. Сургалтын төрийн сан нь 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний тэтгэлэгийг шууд суралцагчдын нэрийн дансаар дамжуулан олгож эхэлсэн бөгөөд энэ ажлын бэлтгэл болох суралцагч бүрд данс нээх, тэдэнд тэтгэлэгийг хөнгөн шуурхай олгох, сургуулиудтай хийх бүртгэл судалгаа тооцоог сайжруулахтай холбогдсон нэгдсэн сүлжээ, программ хангамжийг хийж нэвтрүүлээд байна. Тус сан нь хэдийгээр цөөхөн орон тоогоор ажиллаж байгаа хэдий ч дотоодын сургалтын байгууллагуудтай хийх төлбөр, тайлан тооцоог шуурхай хийж хэвшсэн байна. Сургалтын төрийн сангаас өндөр хөгжилтэй оронд болон дотоодын сургалтын байгууллагад зээлээр сурч байгаа суралцагчдын зээлийн төлөлтөд тавих хяналт болон сургалтын төлбөрөө төлөлгүй дипломоо барьцаанд үлдээсэн суралцагчийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.
“Могойн гол” компаний уурхайд шалгалт хийлээ
Хөвсгөл аймгийн Могойн гол ХК-ийн нүүрсний уурхайд 2013 оны 05 сарын эхний 7 хоногт геологи уул уурхайн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийлээ. Тус уурхайд нийт 43 ажиллагсад байгаагийн 19 нь нүүрс олборлох үйлдвэрлэлд ажиллаж байна. “Могойн гол” компаний нүүрс олборлон үйл ажиллагаа нь өмнөх онтой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахйун чиглэлээр нилээн олон ажил зохион байгуулсан, ажиллагсад осол, аюулгүй нөхцөл ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Могойн голын уурхай нь 1971 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээх ажил хангалтгүй байна. Иймээс менежментийн төлөвлөгөөнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөгөөтэйгөөр тусгаж, хэрэгжүүлж ажиллах, байгаль орчны мэргэжлийн ажилтантай болох арга хэмжээ авахыг үүрэг болгож, зөвлөмж, албан шаардлага хүргүүллээ. Байгууллагын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй бүсийг тогтоогоогүй, ажиллагсадыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг солих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байсан зөрчлийг арилгуулж, уурхайн нийт ажилтнуудыг хамруулсан нэг өдрийн сургалтыг хөтөлбөрөөр зохион байгуулж ажиллалаа. Эрчим хүч, уул уурхайн салбар, МҮЭ-ийн төв зөвлөлийн хамтын хэлэлцээрийн зарим заалт хэрэгжихгүй байгаа, ажиллагсадын үндсэн цалин бусад уурхайтай харьцуулахад хэт бага байгаа талаар ажиллагсдын гомдол их байсан тул тус компаний төлөөлөн удирдах зөвлөлд ажиллагсадын үндсэн цалинг нэмэгдүүлэх, энэ хуралд байгууллагын үйлдвэрчний байгууллагын төлөөлөлийг оролцуулах талаар албан шаардлага хүргүүлээд байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар
“Атар өргөө” ХХК-ийн талхны үйлдвэрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ
“Атар-Өргөө” ХХК-ийн талхны үйлдвэр “Атар” талхыг хүнсний плёнкоор ороож шошго дардас тэмдэглэгээтэйгээр худалдаанд гаргасан боловч “Атар” талхны савлагааны талаар иргэд, төрийн бус байгууллагуудаас санал, гомдол ирүүлсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн юм. Уг шалгалтаар “Атар” талхыг ороож буй хүнсний плёнк нь хаана үйлдвэрлэсэн, хэзээ импортоор оруулж ирсэн нь тодорхой бус баталгаажилтгүй баглаа боодлыг үйлдвэрлэлд хэрэглэж байсан зөрчил илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.1-д “...бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын сав баглаа боодолд савласан байна” гэсэн заалтыг зөрчиж байсан. Үүний дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус газарт зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуягийг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар “Атар” нэрийн талхны сав баглаа боодлыг “Об пластик” ХХК-д захиалан хийлгэсэн байна. “Об пластик” ХХК хүнсний сав баглаа боодлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34-03-294/42 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна.
НМХГ-аас согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс спиртийн 3, архины 10, шар айрагны 2, дарсны 2 нийт 17 газрыг хамруулан шалгалтыг хийлээ. Шалгалтанд хамрагдахаар нэр заагдсан 23 үйлдвэрээс “Спирт бал бурам” ХХКомпаний Улаанбаатар дахь салбар, “Аранзал трейд”, “Дөрвөн луу”, “Би Цэ”, “Морьтон монгол” ХХК-иудын архины үйлдвэрүүд, “Морьтон монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэр нийт 6 газар үйл ажиллагаа явуулаагүй түр зогссон байв. Мөн “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад байгаа хадгалалтын хугацаа дуусч, чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, 14350.0 мянган төгрөгийн чацаргана жимсний концентрацийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлэв. Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зорилгоор “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг нийт шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс 30 хүн хамруулан зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажилласан байна.
Аймгийн төвийн авто засвар, авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Автотээврийн тухай” хууль, түүнтэй нийцүүлэн гаргасандүрэм журам, стандартуудын хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, тухайн байгууллагуудад дотоодын хяналтын системийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа, авто үйлчилгээ, засварын үйл ажиллагаа эрхлэгч иргэд, ААН-үүдэдмэргэжлийн туслалцаа үзүүлэх, байгууллагын сургалтыг зохион байгуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч Ц.Сандуйжав, аймгийн ТАЗГ-тай хамтран шалгалт хийлээ. Шалгалтаар “Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны хүрээнд Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолын хэрэгжилт, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын хэрэгжилтийн явцыг үзэж шалгалаа. Шалгалтанд Сайнцагаан сумын төвд авто үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “БМБХ” ХХК, “Цантын булаг” ХХК, “Ариун болор” ХХК, “Сартус” ХХК, “Логийн говь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэн Т.Отгонбаяр, Х.Тэгшбаатар, О.Цогтгэрэл, Б.Цэрэнтогтох, Ц.Батмөнх, Т.Цэрэнноров, П.Батбилэг нарын таван аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 7 иргэн хамрагдлаа. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд: Авто засвар, авто үйлчилгээ эрхэлж байгаа ААН, иргэдийг хяналтын хуудсаар дүгнэхэд “БМБХ” ХХК нь “бага”, бусад нь “дунд” эрсдэлтэй гарч зайлшгүй засч залруулах зөрчил дутагдал багагүй илэрчээ. Шалгалтанд хамрагдсан нийт ААН, иргэд нь үзүүлж байгаа ажил үйлчилгээний онцлог, нөхцөл шаардлагад тохирсон ангилал тогтоолгоогүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 19-р зүйлийн 192.3 дахь заалт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 1.4-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал олгох үйл ажиллагааг аймаг, орон нутагт тухайн аймгийн Засаг даргын дэргэдэх автотээврийн асуудал хариуцсан агентлаг, ... тус тус эрхлэн явуулна” гэж заасан байхад ТАЗГ аймгийн хэмжээнд ангилал тогтоох ажлыг зохион байгуулаагүйгээс дээрхи журам биелэгдээгүй байна. Мөн үйлчилгээний газруудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдэд “Техник ашиглалтын паспорт” байхгүй байгаа нь дээрхи журмын заалтыг зөрчиж байна. Бизнес эрхлэгч Б.Цэрэнтогтох, О. Цогтгэрэл, Ц. Батмөнх нарын ажлын байр галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй, “Логийн говь” ХХК, хашаандаа засвар үйлчилгээ явуулж байгаа иргэдийн тээврийн хэрэгсэл зогсох талбай муутай, хашаандаа гаражид засвар үйлчилгээ явуулдаг иргэдийн гараж нь дулаацуулга, хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах систем муутай байгаа зэрэг нь “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байна. Шалгалтанд хамрагдсан ААН, иргэдийн зарим ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшсэн сургалтанд хамруулаагүй, ажилчдын хувцас солих өрөө, амрах байрыг тохижуулаагүй, байгууллагын гал командын хүрз хувин, багаж хэрэгсэл дутуу зэрэг зөрчлүүд байна. Мөн ААН, байгууллагуудын дотоод хяналтын журмыг үзэж шалган байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, дотоод хяналт хариуцсан ажилтны ажил байдалтай танилцсан. “Цантын булаг” ХХК нь дотоод хяналт хариуцсан ажилтан, дотоод хяналтын журамгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд байгууллагын даргын тушаалаар дотоод хяналт хариуцсан ажилтан томилуулж, дотоод хяналтын журам боловсруулан хэлэлцүүлж мөрдүүлж ажиллахаар боллоо. “Сартус” ХХК, “БМБХ” ХХК-нуудын дотоодын хяналтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй энэ чиглэлээр боловсруулсан журам нь шаардлага хангахгүй байгааг дахин боловсронгуй болгож мөрдүүллээ. Шалгалтаар үзлэг засвар, бүртгэл, сэлбэг материалын худалдаа, техникийн паспортын хөтлөлт, байгууллагын дотоодын хяналттай холбоотой 61 зөрчил илрүүлсний 44 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд энэ нь нийт зөрчлийн 72,1%-ийг эзэлж байна. Бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудадалбан шаардлага өгсөн. Шалгалтаар илэрсэн зөрчлийн ихэнхийг газар дээр нь арилгуулах, зарим зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчил гаргасан 20 гаруй иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ. Шалгалтанд хамрагдсан ААНБ-ууд, иргэдэд байгууллагын сургалтыг дотоодын хяналтыг хэрхэн зохион байгуулж ажиллах, хяналт шалгалтанд шинээр нэвтрүүлж байгаа “Хяналтын хуудас”-ны талаар сургалтыг тухай бүр нь хийсэн бөгөөд нийт 7 удаагийн сургалтаар 37 хүнийг хамруулсан. “Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар Автотээврийн тухай хууль, ЗГ-ын 2011 оны 311-р тогтоол, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмын хэрэгжилтыг шалгахад “Ариун болор” ХХК нь 55 оноо авч 27.9%-иар “бага” эрсдэлтэй, бусад ААН, иргэд нь “дунд” эрсдэлтэй үнэлэгдлээ. Цаашид шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, шалгуулагч этгээдээс тавьсан санал хүсэлтийг холбогдох газруудад тавин ажиллаж байна. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ