70382348

info@umch-tender.kh.gov.mn

Баянхонгор аймагт мөнгөн ус алдагдсаныг саармагжуулан ажиллаж байна
2013 оны 05 дугаар сарын 01 өдрийн орой 20 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн мэдээллийн дагуу Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард нь залгаж барьсан 2х4.8 метр талбайтай объектод аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийсэн. Шалгалтаар иргэн Г нь тус объектод мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Улмаар хайлуулах зуухны агааржуулалтын хоолой, гадагш гарсан хоолойн хэсэг, жанамын хажуу хэсэг зэрэг газарт ил нүдэнд харагдахуйцаар жижиг дусал бөмбөлөг хэлбэрээр мөнгөн ус алдагдсан байсныг цуглуулах ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 ажилтан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн холбогдох ажилтануудын хяналтан дор явуулсан байна. Нийт 85 грамм /бохир жингээр/ мөнгөн ус цуглуулжээ. Объектийн ойр орчим 0-50 метрийн хүртэл зайд хөрсний дээж 12 цэгээс дээж авсан. img 0304img 0305 img 0311img 0313 Аймгийн Онцгой комиссын хурлыг 2013 оны 05 дугаар сарын 02 өдрийн 10 цаг 30 минутад хуралдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг объектоос 150 метр зайд байрлах сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох захирамж гарган, тус аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг журамлахаар болжээ. МХЕГ-ын НТЛ-оос ахлах шинжээч Баянхонгор аймагт томилон ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар орчны шинжилгээ хийх, Мөнгөн усаар бохирдсон хөрсийг хуулах ажлууд хийгдэж байна. БОАЖГУУХГ-аас Баянхонгор аймгийн МХГ-аас тухай өдөр хийгдсэн ажлын талаарх илтгэх хуудасыг өдөр бүр авч уг ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, удирдлагаар ханган ажиллаж байна.
Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн хяналт шалгалтын тухай
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай“ хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан тогтоол шийдвэр, дүрэм, журам, стандартын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйнстандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах, сургалт зохион байгуулах зорилгоор Улаанбаатар Төмөр замын харъяа байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 4-нээс ажлын 14 хоногт явууллаа. Шалгалтын явцад дараах зөрчил дутагдлууд илэрсэн байна. Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар байгууллагын баталж мөрдөж байгаа төлөвлөгөө, санхүүжилт байгаа боловч төлөвлөгөөг хийхдээ удирдах дээд байгууллагын шийдвэрийг хуулбарлах, өмнөх жилийн аюулгүй байдалд зарцуулсан санхүүжилтийг үндэслэн зардлыг нэмж, хасах хэлбэрээр төлөвлөж байгаа нь тухайн байгууллага өөрийн онцлог байдалд тохирсон арга хэмжээг бүрэн төлөвлөж чаддаггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийн хэмжээ дутагдах, засаж залруулах асуудал зохих түвшинд хийдэггүй байгаа нь эрсдлийн үнэлгээг шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүйтэй холбоотой байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын Орон сууцны 1 дүгээр ангийн халаалтын зуухны 1 дүгээр тогооны хамгаалах хавхлаг аюулын хэмжээнд хүрэхэд ажилладаггүй эвдэрсэн, манометр нь буруу заадаг зэрэг зөрчил илэрлээ. Шалгалтаас дүгнэвэл Улаанбаатар төмөр замын аж ахуйн нэгж байгууллагууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар нилээд ажлыг зохион байгуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хуудсын үнэлгээгээр дунджаар 15 байгууллага бага эрсдэлтэй, 2 байгууллага дунд эрсдэлтэй, Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хуудсаар үнэлэхэд 15 байгууллага нь бага эрсдэлтэй, 2 байгууллага дунд эрсдэлтэй хуулийн хэрэгжилт 76,5 гэж дүгнэгдэж байна. Өнгөрсөн онд 20 осол бүртгэгдэн судлагдсанаас 6 ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож бусдыг нь үйлдвэрлэлийн бус осол гэж ослыг судалсан комиссоос шийдвэрлэсэн байна. Дээрх ослын материалуудаас 6 материалыг түүвэрлэн үзэхэд ослыг судлахдаа зөвхөн ажилтны үйл ажиллагааг дүгнэж бусад осолтой зайлшгүй холбогдох осолдогчын ажиллаж байсан тоног төхөөрөмж, түүхий эд материал, ажлын орчин, аюулгүй ажиллагааны удирдлагыг дүгнэж харьцуулаагүй нэг талыг баримталсан дүгнэлт, шийдвэр гаргасан байна. Байгууллагын ослыг судлах комисс ослыг бүрэн судалдаггүй нь энэ талын мэдлэг сул байна гэж дүгнэгдлээ. Төмөр замын ажилчдын дунд гарсан мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн дүнгээс харахад сүүлийн 5 жилд 21 өвчин шинээр бүртгэгдсэн байгаа ба тэдгээрийн дотор гуурсан хоолойн архаг үрэвсэл /хордлогын гаралтай/, радикулит, сонсгол буурах өвчлөлүүд илэрч байгаа нь шуугиан, ажлын байрны агаар дахь тоос, химийн бодисын ууршилт эрүүл ахуйн норм хэмжээнээс их байгаатай холбоотой байна.
Улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөцлөлт, чанарын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын үрийн нөөц, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь салбаруудад 2013 оны хаврын тариалалтанд зориулж нөөцөлсөн үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн чанарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулан хяналт шалгалтыг хийж байна. Улсын хэмжээний 2013 онд тариалахаар нөөцөлсөн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэл, Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгуудын МХГ-ын Ургамал, хорио цээр чанарын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэв. Шалгалтанд ҮХААЯамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 4 салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын нөөцийн 8 салбар, газар тариалан эрхлэн явуулж байгаа 240 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулав. Улсын хэмжээгээр 2013 оны хаврын тариалалтанд зориулж нөөцөлсөн таримал ургамлын үр тариа, төмс, хүнсний ногооны нэгдүгээр шинжилгээний чанарын дүн гаргалаа. Энэ жил 324.7 мянган га-д үр тариа, үүнээс 313.7 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25.0 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөөд байна. Улсын хэмжээнд тариалалт хийхээр бэлтгэсэн нийт уриншийн 313,7 мянган га талбайд улаанбуудай тариална гэж 15,0 хувийн нөөцтэйгээр тооцооход 50,0-53,0 мян.тн үр шаардлагатай байна. Улсын хэмжээнд эхний шинжилгээгээр 2013 онд тариалах үр тарианы 33.1 мянган тн буюу 62,4%-ийг шинжилгээнд хамруулахад 58.0 хувь буюу 19.1 мянган тонн үр стандартад тэнцэж, 42,0 хувь буюу 14,0 мянган тонн үр цэвэршилт болон нэг кг дахь хог ургамлын үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй байна. Эхний шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлүүлж, сортлуулах, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар, улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Архангай, Булган, аймгуудын үр нөөцөлсөн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгөөд байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд тариалахаар нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, салхилуулан заавал ариутгал хийж тариалах шаардлагатай байна. Тариалахаар нөөцөлсөн үр нь стандартын шаардлага хангахгүй байгаа гол шалтгаан нь газар тариалан эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хадгалсан үрийн цэвэрлэгээ муу, үр цэвэрлэх, сортлох машин техник хүрэлцээгүйгээс, уриншийн боловсруулалтыг технологийн дагуу хийгээгүй, мөн ургамал ургалтын явцад хог ургамалтай тэмцэх арга хэмжээг авдаггүй, үрээ ариутгахгүй тариалалтыг явуулснаас ихэвчлэн шалтгаалж байна. Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар
Дорнод аймгийн Халхгол суманд малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт тавьж ажиллалаа
Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013.04.14-18-ны өдрийг хүртэл хугацаанд Халхгол суманд ажиллаж малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтанд сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурал, сэг зэм устгалын 2 цэг, 4 багийн засаг даргын ажлын алба хамрагдлаа. Халхгол сумын хэмжээнд хаваржилтын байдал хүндэрсэн, цасны дундаж зузаан хээрийн хэмжилтээр 21 орчим см, хамгийн их зузаан 60 см, хамгийн бага зузаан 1 см байлаа. Цас хайлж шөнөдөө эргэн хөлдөж, хүйтний эрч буурахгүй байгаа нь мал аж ахуйд хүндрэл учруулсан хэвээр байна. Сумын Засаг даргын 2013.04.08-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын 16 хэсгийг томилон ажиллаж байна. Мал олноор хорогдсон Ялалт багийн нутагт 2013.04.01-05-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн 7.5 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Д.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг Данжаалангийн арлаас нийтдээ 22 өрхийн 4964 толгой малын сэг зэмийг татахаас 8 өрхийн 1404 толгой малын сэг зэм буюу нийт сэг зэмийн 28,3 хувийг тэвшээр тээвэрлэн Шонх таван толгойн урд талд төвлөрүүлсэн байна. Сумын хэмжээнд 2013.04.17-ны байдлаар 22434 мал хорогдоод байгаа бөгөөд хорогдсон малын сэг зэмийн 44 хувийг бөөгнөрүүлж тээвэрлээд байна. do xalxgol seg ystgal 04-22 1do xalxgol seg ystgal 04-22 3 Сумын Байгаль орны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сэг зэм устгах 16 цэгт сэг зэмийг төвлөрүүлэх ажлыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчийн хяналтан дор хийж байна. Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажлын 5 хэсэг гарч ажиллаж байгаа боловч зөвхөн сэг зэм зөөвөрлөлтийн ажил 44%-тай, цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор устгах нүх бэлтгээгүй устгалын ажил эхлээгүй байна. Сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлж 4-р сардаа багтаан дуусгах талаар сумын Засаг даргад 4 заалттай албан шаардлага өгч, 7 албан тушаалтан, 2 малчинд мэргэжлийн заавар, зөвлөгөө өглөө. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдэд шалгалт хийлээ Мэргэжлийн хяналтын газрын 70584261 дугаарын утсанд иргэний өгсөн мэдээллийн дагуу Хэрлэн сумын 6 дугаар багийн ”Ивээл” хорооллын нутагт мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэний үйл ажиллагаанд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, стандартынхэрэгжилтийн байдалд 2013 оны 04 дүгээр сарын 16-нд Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, Иргэдийн олон нийтийн байцаагч, багийн зохион байгуулагч нарын бүрэлдэхүүнтэй шалгалтхийлээ. Шалгалтаар тухайн иргэн нь Чойбалсан сумын Сүмбэр багийн нутгаас борлонгийн сэг зэм олноор нь авчирч, ноолуурыг нь самнаж авах зорилгоор малын гаралтай түүхий эд худалдан авах зөвшөөрөлгүй цэгт буюу олон нийтийн зорчих газарт бөөгнүүлэн өвчүүлж байсан нь Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1,1 /малыг нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх/ дэх заалтыг зөрчиж, хүн малын халдварт, гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байлаа. Иймд иргэний эзэмшлийн газрын хог, хаягдлыг цэвэрлүүлж, өвчиж байсан сэг зэмийг төвлөрсөн хогийн цэг дээр хаяулан булуулж, гаргасан зөрчил дутагдалтай нь холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу 50,0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж, хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа. do seg ystgal 04-22 2do seg ystgal 04-22 3 Цаашид зориулалт, үйл ажиллагаа нь тодорхой бус контейнер, ёмкость, вагончикнуудыг татан авахуулах арга хэмжээг зохион байгуулах, ил задгай, зөвшөөрөлгүй газарт арьс шир, түүхий эд худалдаалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг сумын бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх, зөрчил гаргасан иргэний эзэмшлийн газрын зориулалтад шалгалт хийж, түүхий эд, арьс шир худалдан авах, хадгалах зориулалттай байвал, эзэмших зориулалтыг өөрчлөх буюу цуцлах хүртэл арга хэмжээ авч болох эсэх асуудлыг нягталж үзэх тухай саналыг Хэрлэн сумын ЗДТГ, багийн Засаг даргын ажлын албанд хүргүүллээ. Мөн багийн зохион байгуулагчид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээтэй холбогдуулан санал, зөвлөгөө өгсөн ба байгаа нөхцөл байдлын талаар орон нутгийн телевизэд мэдээлэл өглөө. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Тээврийн хэрэгслийн оношлогооны хяналт зохицуулалтын албаны Дундговь салбарт хяналт шалгалт хийлээ
Дундговь аймгийн МХГазрын 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний дагуу хууль, тогтоомж, дүрэм журам, стандартуудын хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, тухайн байгууллагад дотоодын хяналтын системийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, техник ашиглалтын шаардлага, автотээврийн хэрэгслийн экологи, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх,байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор ТХОХЗА-ны Дундговь салбарт авто тээвэр өргөх механизм, хэмжил зүйн хяналтын чиглэлээр шалгалт хийлээ. Автотээврийн хяналтаар:Шалгалтаар оношлогооны тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг тээврийн хэрэгслүүдийг оношилж, үзлэг үйлчилгээ явуулж байхад тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө үзэмж хаалга тэвшний бэхэлгээ, түгжээ, шил толь, хамгаалах бүс, суудал түшлэгийн бүрэн бүтэн байдал, хөдөлгүүр, хөдөлгүүрийн битүүмжлэл, ШТМ-ын алдагдал, хурдны хайрцаг, хойд, урд мостны битүүмжлэл, тос гоожсон эсэх, дискен холбоо, ерөнхий болон кардон дамжуулга, сэнсний оосор, жолооны хүрд, дөрөөнүүдийн сул явалт, дугуйн хийн даралт, хээний гүн, нум, пурш, амартизатор, булны бэхэлгээг шалгаж байгаа байдалд хяналт тавин ажиллаа. Автомашины арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаарыг ТХГ-тэй тулгадаг эсэх, жолоочийн эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг, автомашины агааржуулалт, дулаацуулга, гэрэлтүүлгүүд, шил арчигч, хянахын манометрүүд, цахилгааны утаснууд, дуут дохио шалгаж байгаа зэрэгт хяналт тавьж гарсан зөрчилд зөвлөгөө өгч ажиллаа. Оношлогооны төвийн барилгын техникийн хяналтын үзлэг хийхэд зориулагдсан байдал, агааржуулалт, дулаацуулга, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдлын багаж хэрэгслийн хангалт, ажилчдын хувцас солих болон амрах байр, гар угаах, бие засах газар, гадна зам талбай зэргийг хяналтын үзлэгийн стандартад тохирч байгаа эсэхийг үзэж шалгалаа. Мөн техникийн хяналтын үзлэгийн явуулын автомашины техникийн бүрэн бүтэн байдал, техникийн хяналтын зориулалтаар тоноглогдсон байдал, техникийн хяналтын технологийн карт, техникийн оношлогооны ИТА-аар хангагдсан эсэх тэдгээрийн мэргэжил, мэргэшсэн байдал, үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгож байгаа, үзлэгт орсон тээврийн хэрэгслийн бүртгэл, үзүүлэлтийг компьютерт оруулж сүлжээгээр өдөр бүр дээд байгууллагадаа дамжуулдаг эсэх, үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь стандартын шаардлага хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар шалгуулж баталгаажуулсан зэргийг шалгаж зааварчилсан. Тус салбарын халаалтын систем доголдож өвөл, хавар хүйтний улиралд үзлэг оношлогоо, үйл ажиллагаа явуулахад ажлын байр хүйтэн халаалтгүй, ажиллах нөхцөл муу байсан талаар ажилчид болон үйлчлүүлэгчдээс санал гомдол гарч байсан. Шалгалтаар үзлэг оношлогоо, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн паспортын хөтлөлт, байгууллагын дотоодын хяналттай холбоотой 9 зөрчил илрүүлсний 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч ажиллаа. Хэмжил зүйн хяналтаар: Тус салбар нь бага эрсдэлтэй дүгнэгдэж “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хэмжих хэрэгслүүд нь бүрэн тусгагдсан байна. Шалгалтын үеэр илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж дахин гаргуулахгүй байх талаар холбогдох хууль стандартаар салбарын ажилтнуудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өглөө. Хяналтын хуудсаар ТХОХЗА-ны Дундговь салбарт Автотээврийн тухай хууль, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага” MNS 5011:2003, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төв. Ангилал. Ерөнхий шаардлага” стандартууд, Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамын хэрэгжилтыг шалгахад Тухайн хяналтын хуудсаар 24 оноо авч 12.1%-тай гарч бага эрсдэлтэй байгаа нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үзэж байна. Оношлогооны төвийн үйл ажиллагаанд Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн дагуу хяналт шалгалт явуулахад тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүд нь бүрэн хамрагдсан Хэмжлийн нэгдмэл байдлын тухайхуулийг хангалттай биелүүлж, 3.4% авч бага эрсдэлтэй дүгнэгдлээ. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Баян-Айраг эксплорэйшн ХХК-ны үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Баян-Айраг эксплорэйшн ХХК-ныүйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хог хаягдлын тухай, Эрүүл мэндийн тухай, Ариун цэврийн тухай хууль тогтоомжууд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилготой 2013 оны 02-сарын 28-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 01 өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд тус компанийн Аюулгүй үйл ажиллагааны хэлтэс, Байгаль орчны хэлтэс, Барилга байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэгч NBIК ХХК, MONRUD ХХК, Цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг барьж ашиглалтыг хариуцаж буй байгууллага, HANZA ХХК, Эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэн явуулаж буй ЭММЭД Партнер ХХК , Нам даралтын усан халаалтын зуухыг угсарсан гүйцэтгэгч байгууллагаGILL ENJINER ХХК-нуудын 15 инженер техникийн ажилчид, 34 ажилчныг хамруулан ашиглагдаж буй барилга байгууламжуудын ашиглалт аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт үр дүн, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийсэн байдал, дотоод хяналтын журам боловсруулж нэгж байгуулан ажиллаж байгаа, хоол үйлдвэрлэлийн газар нь стандарт, технологи, ариун цэврийн шаардлага хэрхэн хангасан, хоол, хүнсэнд ашиглаж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлын шаардлага хангаж ,хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчид, технологийн мөрдөлт, цэвэр усны хангамж, бохир зайлуулалт байгаа эсэх, Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилт, ундны ус, хөрснөөс дээж авч нэгдсэн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, эмнэлгийн тусламжийн нэг удаагийн багаж материалын ариун чанар, аюулгүй байдал, эмнэлгийн байрны эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмд нян судлалын шинжилгээтэй хяналт хийх зэрэг асуудлууд хамрагдлаа. Шалгалын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 17 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 16 заалттай 2 үйл ажиллагааны дүгнэлт гаргаж, шалгалтын дүн, илэрсэн зөрчил, түүний мөрөөр авах арга хэмжээг шалгалт хийсэн байгууллагын удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчил дутагдалтай холбогдох хууль, тогтоомж, стандартаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Баруун-Урт сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай
Сүхбаатар аймгийн МХГ-ын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 44/17 тоот удирдамжаар Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай”, ”Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, заавар стандартынхэрэгжилтийг шалгаж, холбогдох санал дүгнэлт гаргах, хуулийг сурталчилан таниулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх шалгалтын зорилго бүхий хяналт шалгалтыг 2013 оны 02сарын 26-наас ажлын 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын явц, хийж гүйцэтгэсэн ажил Баруун-Урт сумын Энэрэл, Энхжин, Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг шалгах” 3.1.5 кодтой хяналтын хуудсаар шалгаж, эрсдлийн түвшингээр үнэлээдүгнэлт өгч ажиллаа. Байгууллага, аж ахуй нэгжүүдэд дотоод хяналт шалгалтын талаар сургалт зохион байгуулж, 73 иргэнээс санал асуулга авч ажилласан. Өмнөх шалгалтын талаар 2012 оны 03 сарын 12-23-ны хяналт шалгалтанд Баруун-Урт сумын Энхжин, Энэрэл, Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамрагдаж, “Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудас №3.1.5-аар үнэлгээ хийж, эрсдлийн түвшинг тогтооход 23-29 хувьтай бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 4 чиглэлээр улсын байцаагч хамтарсан шалгалт хийж, нийт 43 зөрчил илрүүлж, 32.5 хувийг газар дээр нь арилгуулж 36 заалт бүхий 3 албан шаардлага, 1 акт үйлдэж, шалгалтанд хамрагдагсдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2, 25.3, 28.4.4, 28.4.6, 8.1, 35.1 дэх заалтуудын хэрэгжилт 86.0 хувьтай,“Ариун цэврийн тухай” хуулийн 2 заалт 86 хувь, “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалын тухай” хуулийн 2 заалт 70 хувьтай, “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулийн 2 заалт 86.6 хувьтай, ЭМС-ын 2010 оны 378-р тушаалын хэрэгжилт 100 хувьтай тус тус хэрэгжиж байсан. Дээрх өрхийн эмнэлэгүүд Засгийн газрын 311-р тогтоолын дагуу дотоодын хяналтын журам боловсруулж төлөвлөгөө гаргасан боловч тодорхой хийсэн ажилгүй, албан шаардлагын биелэлт 67.0 хувьтай шалгагдаж, 31 нэр төрлийн 44.1 мянган төгрөгний хугацаа дууссан эм тариаг устгалын комисст хүлээлгэн өгч зөрчил дутагдал гаргасан 3 албан тушаалтанд 421.2 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал. Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын хяналтын чиглэлээр: Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар 1-2 сартай нярайг 14 хоног бүр эргэдэггүй, 1-5 насны хүүхдийн 80-иас доошгүй хувийг хянадаггүй зэрэг зөрчил дахин давтагдан гарч байгаа нь эмч хүрэлцээгүй, нэг эмч 2013 оны 2 сарын байдлаар өдөрт 30-45 хүнд амбулаторийн үзлэг хийдэг, хөдөөгийн малчин өрхтэй, өөрийн эзэмшлийн унаагүй байгаатай холбоотой. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр: Өрхийн эмнэлгүүд өөрсдийн байртай боловч өрөө тасалгааны хүрэлцээ хангалтгүйн улмаас ариутгалын болон тусгаарлах, тарианы өрөө байхгүй, халдвар эсэргүүцэх дэглэмийн талаар ажилчдад зориулсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөр байхгүй, ариутгал халдваргүйтгэлийн бодис нь баталгаажилтгүй байгаа нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Тэмүүлэн, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээврийн засварыг муу хийснээс таазны шохой ховхорч, хөгц мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдсэн байгаа нь эмч эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдаж чадахгүй байна. Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нь товлолын урьдчилан сэргийлэх вакциныг төлөвлөгөөний дагуу хийгээгүй, мэдээ тайлангаа үнэн зөв мэдээлээгүй зөрчил нь байгууллагын дотоодын хяналт хангалтгүй байгаатай холбоотой. Эм биобэлдмэлийн чанарын хяналтын чиглэлээр: Жорыг стандартын дагуу бичиж түүнд хяналт тавьж, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөндөө оруулж ажиллаагүй, эмийн мэдээлэл, сургалт хийх материалыг бүрдүүлэн сургалт зохион байгуулаагүй,мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ, зарцуулалтын талаар бүртгэл хөтлөж хэвшээгүй, хэрэгцээт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 өдрийн хэрэгцээнээс ихгүй хэмжээгээр цоожтой шүүгээнд хадгалаагүй, Энэрэл, Энхжин өрхийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 60 хувьтай хангалтгүй түвшинд байгаа нь яаралтай хүнд өвчтөн ирсэн тохиолдолд эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна. Энэрэл өрхийн эрүүл мэндийн төв нь эм хангамжийн байгууллагатай эм авах гэрээ хийгээгүй, Энхжин өрхийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмнээс хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 5 нэр төрлийн эм илэрч байгаа нь дотоод хяналт хангалтгүй гэж үзэж байна. Шалгагдсан байгууллагад өгсөн дүгнэлт Өрхийн эмнэлгүүдийн өрөө тасалгаа хүрэлцээгүй, баталгаажилтгүй ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэж байгаа нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна. Тэмүүлэн, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээврийн засварыг муу хийснээс таазны шохой ховхорч, хөгц мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдсэн нь эмч эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдаж чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч хүрэлцээгүйгээс өдөр тутмын үзлэгийн ачаалал их, хөдөөгийн малчин өрх олонтой, өөрийн эзэмшилийн үйлчилгээний машингүй байгаа зэрэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шалгалтын явцад нийт 57 зөрчил илрүүлж22 зөрчлийг газар дээр арилгуулж 35 заалт бүхий 3 албан шаардлага 1 акт, 1 дүгнэлт үйлдэж 5 нэр төрлийн3950 төгрөгийн эм тариаг устгалын комисст хүлээлгэн өгч зөрчил дутагдал гаргасан 2 иргэнд шийтгэвэр ногдуулсан. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Цогтцэций, Ханбогд, Номгон, Баян овоо, Манлай сумдуудад хяналт шалгалт хийв
Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Номгон, Баяновоо, Манлай сумдуудад Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 3 дугаар сарын 19-ний өдрийн 16/03/04/21-25 тоот удирдамжаар ЭМБХХААҮҮХХ-ийн дарга, эм биобэлдмэлийн улсын ахлах байцаагч У.Дөшбатаар ахлуулан 2013 онд зарлагдсан 25 салбар нэгж обьектуудыг хяналт шалгалтанд хамруулав. Хяналт шалгалтын явцад 2013 оны нэгдсэн төлөвлөгөө, байгууллагын болон салбарын Засгийн 311 дүгээр тогтоолын дагуу “Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг төлөвшүүлэх нь” сургалтуудыг 250 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан хийж гүйцэтгэлээ. Өмнөговь аймгийн Засаг Даргын захирамжаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 23 аж ахуйн нэгжид хяналт хийж гүйцэтгэхэд зориулалтын тээврийн хэрэгсэл, агуулахгүй, барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын баталгаажилтгүй, зөөврийн усан хангамжтай зэрэг зөрчлүүд илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 116 заалт бүхий 29 албан шаардлагыг сумдын Засаг дарга эрүүл мэндийн төвийн удирдлагуудад хүргүүлэн нийт 109000 төгрөгний 119 ширхэг 14 нэр төрлийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч сумын устгалын комисст шилжүүлэв. Хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгч 81 аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлд хамруулан ажиллалаа. Хяналт шалгалтаар нийт2004000 төгрөгний захиргааны хариуцлага тооцон барагдуулсан. Тус хяналт шалгалтын дүн мэдээг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн телевизээр сурталчлан цаашид авах арга хэмжээний санал болон танилцуулга албан шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллалаа. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Саармагжуулалт хийн ажиллаж байна
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн орчимд мөнгөн ус асгарсан нөхцөл үүссэний улмаас ОБЕГ, МХЕГ болон тус аймаг дахь харъяа газрууд холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа талаар өмнө мэдээлсэн. МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториас газар дээр нь шинжээч ажиллуулж байгаа бөгөөд агаар, ус, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийж байна. “Ундарга” ХК-ийн 2 дугаар станцын 500м3-ын 2 резервуард байгаа усыг юүлэх газрыг МХГ-ын холбогдох байцаагчид Эрдэнэбулган сумын төвөөс зүүн зүгт 5 км-т орших хуучин нефть баазын гал унтраах зориулалтаар ус нөөцөлж байсан одоогоор ашиглаагүй байгаа 300 орчим м3 багтаамж бүхий худагт үзлэг хийж, доторх хог шороог цэвэрлүүлэн, худгын тагны битүүмжлэлийг хангуулах арга хэмжээг авч ажиллалаа. 2013.04.02-ны орой Онцгой байдлын хэлтсийн болон бусад байгууллагуудын автоцистернээр “Ундарга” ХК-ийн 2 дугаар станцын 500м3-ын 2 резервуард байсан 274,5 тн усыг зөөвөрлөжээ. 21 2013.04.03-нд химийн хордолттой газрын хөрс, 1000м3 багтаамжтай усны нөөц савны ёроолд үлдсэн, ус, шавраас дээж авч шинжлүүлэхэд усны нөөц саванд мөнгөн усны агууламж 1.340мг/кг, 0.582 мг/кг, 0.354 мг/кг, 0.844 мг/кг байлаа. 1 дүгээр худгийн хөрс хуулсан талбайгаас 2 м зайд мөнгөн усны агууламж 6.69мг/кг, 2 дугаар худгийн хөрс хуулсан талбайгаас хойд зүгт 1м-ийн зайд 11.9 мг/кг, урд зүгт 1м зайд өнгөн хөрсөнд 2.75 мг/кг, 20-30см-ийн гүнд 7.75 мг/кг илэрсэн. Иймд дахин 1 дүгээр худгийн гадна хөрс хуулалт хийсэн талбайн урд зүгт 3м зайд, 2-р худгийн хөрс хуулсан талбайгаас урд болон хойд зүгт 1,5 м зайд хөрсийг хуулж саармагжуулалт хийн дахин хөрснөөс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэсэн байна. Эдгээр дээжүүдийн хариу хөрсөнд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гарсан тул 1 болон 2 дугаар худгийн хөрс хуулсан талбайг эрүүл хөрсөөр хучиж ажиллагааг дуусгажээ. Цэвэр усны резервуарын ёроол дахь шавраас химийн хорт бодис илрээгүй тул усаар зайлж цэвэрлэн авто цистернээр зөөж хуучин нефьт баазын галын усан хангамжийн саванд хийсэн байна. Усны резевуарт зохих байгууллагаар нь ариутгал халдваргүйжилт хийлгээд байна. Мөн 2013.04.04-ний өдрийн 16:47 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Мөнхгэрэл тус эмнэлгийн хашаан доторхи эмнэлгийн хог хаягдлын цэг дээр мөнгөн ус илэрсэн тухай мэдээллийг ОБХ-т өгсөний дагуу ЦГ, МХГ, ОБЕГ-ын АТА-ийн химийн бүлэг МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторын шинжээч нарын бүрэлдэхүүний хамт очиж тухайн газрыг цагдаагийн газрын хамгаалалтанд авч үзлэг хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдсон тул АТА-ийн химийн бүлэг мөнгөн усаар хордсон газар цэвэрлэгээ хийж эргэн тойрон орчны хөрснөөс дээж авч МХГ-н лабораторт шинжлүүлэхээр өгч, Цагдаагийн хамгаалалт гаргаж үйл ажиллагааг 20:00 цагт зогсоосон. 2013.04.05-ний 10 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн хог хаягдалын цэгийн орчмоос авсан хөрсний шинжилгээгээр мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй тул саармагжуулалтыг хийлгэсэн байна.
Мөнгөн ус алдагдсан тухай
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн үүдэнд мөнгөн ус асгарсан байсныг 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын аврагчид очиж ажиллаж цуглуулан авахад нийтдээ 2 кг 315 гр мөнгөн ус байсан нь тогтоогджээ. Уг худаг нь аймгийн төвийн гэр хорооллын айлууд, 72-ын айлын 6 байруудыг ундны усаар хангадаг тул аймгийн онцгой комисс хуралдаж ажлын хэсэг томилон анхан шатны арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худгийн байрны газрын дотор болон гадна орчмын хөрс, түүнээс 50 м, 100 метрийн зайтай газруудаас хөрсний 4 дээж, гүний уснаас 3 дээжийг тус тус авч МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээний дүнгээр эдгээр дээжид мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байв. Хөрсөнд агуулагдах мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 2.0 мг/кг байдаг бөгөөд лабораторид шинжлүүлсэн хөрсний 4 дээж 0,881, 1.150, 1.180, 1.730 мг/кг тус тус үзүүлэлттэй байна. Усанд агуулагдах мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,001 мг/л байдаг ба шинжлүүлсэн усны 3 дээж 0.0000018, 0.0000025, 0.0000053 мг/л тус тус үзүүлэлттэй гарсан байна. Тус лабораториос шинжээч томилон Архангай аймагт хэмжилт, дээжлэлт хийхээр ажиллаж байна. Шинжээч 1000 м3 усны багтаамжтай усан сан дахь 250 м3 усыг юүлж усан сангийн ёроолоос нарийвчилсан шинжилгээ авах юм. Одоогоор ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг хордолттой газраас 50 м зайд хязгаарлалтын бүс тогтоон цэвэрлэгээ, саармагжуулалтын үйл ажиллагааг хийж байна. Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Ундрага" ХХК-ний Тарвуугийн голын 1, 2 дугаар гүний худаг, дамжуулах станцын хамгаалалтын бүс, харуул хамгаалалтын байдалд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна. 1,2 дугаар худгийн гадна орчны эргэн тойрны 2 м2 талбайн хөрсийг 15 см гүнд хуулж цэвэр хөрс дэвсэх ажиллагааг явуулж, хуулсан хөрсийг цуглуулан хуванцар саванд хийж битүүмжлэлээ. Иймд мөнгөн усыг хууль бусаар ашиглаж болзошгүй газрууд болон ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэмийг хангах чиглэлээр хяналт шалгалт хийж, шалгалтын дүнгийн танилцуулга, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг бүх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Мөн БОНХЯ-нд тус ажлын хэсэгт мөнгөн ус алдагдсан үед авах арга хэмжээний заавар, мөнгөн усыг саармагжуулах зөвлөмж гаргаж өгөх, мэргэжил арга зүйгээр хангах мэргэжилтэн томилж ажиллуулах, хамтран ажиллах талаар албан тоот хүргүүлээд байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ