70382348

info@umch-tender.kh.gov.mn

Булган, Орхон аймгийн зарим эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Булган, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв /БОЭТ/, нэгдсэн эмнэлэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний эмнэлэг сувиллын албаны үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахад шалгалтын зорилго бүхий хяналт шалгалтыг 2013 оны 02 дугаар сарын 18-наас 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын явц, хийж гүйцэтгэсэн ажил 1.“Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” 3.1.2 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх. 2.“Сум, сум дундын эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” 3.1.4 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх. 3.Эмнэлгүүдийн гал тогоог “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” 1.10 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх. 4.“Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах” 3.3 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх. 5.“Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагааг шалгах” 3.8 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх. 6.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, инженер, техникчдийн орон тооны талаархи судалгаа гаргах. 7.Эрүүлийг хамгаалах технологи “Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол” MNS 5991:2010 стандарт, Эрүүл мэндийн сайдын “Эмчилгээ, сувиллын хоолны удирдамж батлах тухай” 2007 оны 11 тоот тушаалын хэрэгжилт.
Налайх дүүрэгт хамтарсан шалгалт үргэлжилж байна
Хамтарсан шалгалт нь Налайх дүүргийн нүүрсний далд уурхайд аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зорилгоор зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид зөв технологиор, зохистой ашиглах шийдлийг олж, стандарт, шаардлага, аюулгүй ажиллагаа хангасан орчин үеийн техник, технологи бүхий хүчин чадал сайтай нэгдсэн уурхай байгуулах, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх, ногоон бүс байгуулах, ажилгүй болж байгаа иргэдийг ажлын байраар хангах зорилготойгоор явагдаж байна. dsc 8747dsc 8673 Тус шалгалтын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хангаж хэрэгжүүлж байгааг шалгах, Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцаж урьд онуудад гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн акттай тулган шалгах, хийгдээгүй нөхөн сэргээлтийг хийлгэх арга хэмжээ авах, улсын байцагчаас өмнө нь өгсөн албан шаардлага, акт, тэдгээрийн биелэлтийг шалгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар уурхайн бэхэлгээ, агааржуулалт, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, малталтын хөндлөн огтлол, малталтын налууг газар дээр нь шалгах зэрэг ажлууд зохион байгуулж байна. МХЕГ-ын Байгал орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнхтамир: munkhtamir-Энд 200 орчим далд уурхайд 1500 гаруй хүн ажиллаж байснаас 28 уурхай нь л тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдий зөвшөөрөлтэй ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник, эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчны үнэлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд гарч байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор одоогоор 170 гаруй уурхайн амны үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоогоод байна. Холбогдох яамнаас хууль бусаар нүүрс олборлогчдыг нөхөрлөл байгуулаад, хууль журмын дагуу лиценз эзэмшээд үйл ажиллагаа явуулж болно гэдэг чиглэл өгсөн ч хэрэгжсэн зүйл ажиглагдахгүй байна. Хүмүүс бичил уурхай, хууль бус олборлогчдын ялгааг ойлгох хэрэгтэй. Хууль бусаар олборлож байна гэдэг чинь мэргэжлийн бус, аюулгүй байдлаа хангаагүй, хэн дуртай нь энэ ажлыг хулгайгаар хийж байна гэсэн үг. Үүнийг цэгцлэх цаг нь болсон. Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Л.Цогтхүү: tsogthuu-Цаашид Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлолтыг зогсоож, ажилчдыг нь өөр газарт ажиллуулах байдлаар зохицуулна. Өөрсдийнх нь болон ард иргэд, ар гэрийнх нь санал хүсэлтийг шат шатны удирдлагууд сонсож, хамтран шийдэлд хүрнэ. Гол зөрчил нь далд уурхайчин гэдэг бол мэргэжлийн, аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгэхэд дуртай нэг нь хийж байна. Хараа хяналтгүй олон жил боллоо. Одоо цэгцлэх цаг нь болсон. Бүх зүйл нь нарийн тооцоо, дэглэм, журамтай байх ёстой. Сүүлийн арав гаруй жилд л гэхэд 200 гаруй хүн амь үрэгдэж, түүнээс олон хүн бэртсэн байдаг. Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа: bayaraa-Уурхайн хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийхэд үнэхээр шаардлага хангахгүй байна. Амны налуугийн хэмжээ 40 градусаас доош нөхцөлд ажиллаж гарч байгаа нүүрсээ троссоор татаж, буулгах маягаар ажиллаж байна. Агааржуулалт, хамгаалалтын хувцас, багаж, хэрэгсэл алга. Нэг аманд 8-9 хүн ажиллахын зэрэгцээ хөдөлмөр аюулгүй байдлын талаар асуухаар ажилчид маань манай дүү нар, тийм болохоор гомдол санал тавиад байдаггүй гэх юм. Энд ажиллаж байгаа хүмүүс тоосгоны үйлдвэрт ажиллахаар 200-250 мянган төгрөгийн цалинтай байдаг шиг байгаа юм. Харин нүүрсээ ийм байдлаар ухвал сард 800-1000.000 төгрөг олдог шиг байна. Мөнгөө бодоод амь нас, амьдралаа золионд гаргаж байгааг ойлгож байгаа ч цаашид ийм байдлаар явж болохгүй. Шалгалтын дүнг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан ирэх сарын 01-ны дотор Уул уурхайн сайдын зөвлөлд танилцуулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
“Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сарын аян-Сүхбаатар аймагт
Үндэсний уламжлалт баяр - Цагаан сарын баяртай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыгэрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяныг 2013 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 02 сарын 10-ны хоорондзохион байгуулж, шалгалтанд аймгийн 13 сумын 122 аж ахуйн нэгж, 96 иргэн /үүнээс худалдааны 110 аж ахуй нэгж, 91 иргэн, үйлдвэр эрхлэгч 2 аж ахуй нэгж, 3 иргэн, хоол үйлдвэрлэлийн 10 аж ахуй нэгж, 2 иргэн/, Бичигт боомтод 4 аж ахуй нэгж, 116 зорчигч, 82 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 290 зөрчил илрүүлж, 70.0 хувийг газар дээр нь арилгуулж ажиллаа. Шалгалтын явцад улсын байцаагчийн 4 дүгнэлт, 5 заалттай 1 албан шаардлага үйлдэж, 13 бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж, 6 эерэг сорьц илэрч, 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж, зөрчил дутагдал давтан гаргасан аж ахуй нэгж, иргэнд 1775.0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулан барагдуулсан. Мөн хадгалалтын хугацаа хэтэрсэн, чанар байдлаа алдсан, хаяг шошгын зөрчилтэй, дагалдах шинжилгээний бичиггүй 26 төрлийн 114 нэрийн 5738 ширхэг, 20.0 кг, 4.5 л, 7.4 сая төгрөгний үнэ бүхий зүйл хураан авч, журмын дагуу устгуулсан байна. Тус шалгалтаар худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, зөвлөн туслах зарчмыг түлхүү баримталж, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиар тараах материал тарааж, орон нутгийн “SB”, “BBS” телевизүүдэд 4 удаагийн мэдээлэл өгч ажиллаа. Нийтлэг илэрч буй зөрчил дутагдлууд: Нийт шалгалтанд хамрагдагсдын 72.5 хувь нь хадгалалтын горим зөрчигдөж чанар, байдлаа алдсан болонхугацаа дууссан, 63.0 хувь нь хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, 50.1 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хугацаандаа хамрагдаагүй, 70.2 хувь нь ажлын байрандаа дүрэмт хувцас өмсөж хэвшээгүй, 74.0 хувь нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүндээ дагалдах шинжилгээний бичиг авч хэвшээгүй зөрчил илэрсэн нь байгууллага, аж ахуй нэгжийн дотоод хяналт сул байгааг харуулж байна. Тухайлбал, шалгалтын явцад Улаанбаатар хотын “Гурван торойт” ХХК, “Хос гарьд” ХХК, “Мах импекс” ХХК-ий хиам, элэгний нухаш зэрэгт үйлдвэрлэсэн он сар өдөр байхгүй, дагалдах шинжилгээний бичгийг өгдөггүй, “Цэс хайрхан” ХХК-ий “Тансаг” оргилуун дарсанд үйлдвэрлэсэн огноо байхгүй, Алко группын “Хярын нуур” ХХК-ий “Монгол” нэрийн архинд орц найрлага болон хэрэглэх нөхцлийг заагаагүй, “Арвайн үндэс” ХХК-ий “Монгол” нэрийн өвөрмөц спиртийн архи нь лабораторийн шинжилгээгээр совсны тос стандартад заасан хэмжээнээс их гарсан зөрчил илэрч, тоолж битүүмжлээд байна. Иймээс иргэд хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, хадгалах нөхцлийг заасан эсэх, шинжилгээ, баталгаажилттай эсэхийг сайтар шалгаж байх шаардлагатай юм. СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ” САРЫН АЯН-ДУНДГОВЬ АЙМАГТ
Үндэсний уламжлалт цагаан сартай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяныг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн дагуу хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэдийн үйл ажиллагаанд хүнсний чанар аюулгүй байдалд 2013 оны 01-р сарын 16 наас 2013 оны 02-р сарын 05 ны хооронд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа 3, хүнсний худалдааны 31 цэг, хоол үйлдвэрлэлийн 10 газрын захирал, менежер зэрэг нийт 168 иргэн хамрагдаж, 33 төрлийн зөрчил илэрүүлж 21 буюу 63.6% арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар хугацаат үүрэг даалгавар өгөөд байна. Хяналт шалгалтын явцад 63 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан ажиллаа. Хяналт шалгалтын явцад хадгалалтын горим алдагдсан, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан 4 аж ахуйн нэгж, 3 иргэний зөрчлийг газар дээр нь таслан зогсоож 305,5 мянган төгрөгийн шийтгэвэр ноогдуулж, 2 аж ахуйн нэгжид хугацаат албан шаардлага өгч зөрчил дахин давтагдахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав. Хадгалалтын хугацаа дууссан 49 нэр төрлийн 901050 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу хурааж Сайнцагаан сумын устгалын комисст хүлээлгэн өгч устгуусан. Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тайлан мэдээтэй танилцаж дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар зөвөлгөө өгч ажилласан. Шалгалтаар илэрсэн зөрчил 1.Хоол үйлдвэрлэлийн 2 газар угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийдэггүй, агааржуулалтын систем хэвийн, хананы замаск, будаг хуурч унасан нь Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-г 2.Хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа болон худалдан борлуулж байгаа мах, өндөг нь мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний бичиггүй нь Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1. 3.Хоолны газрын ажилчид нь Энгэрийн тэмдэг бүхий дүрэмт хувцас бүрэн хэрэглээгүй нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл”. үндсэн шаардлага MNS 4946:2005 улсын стандартын 10.4-г 4.Хадгалалтын хугацаа дуусч чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 заалтуудыг зөрчсөн зөрчил дутагдал илэрснийг арилгаж ажиллаа. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бага эрсдэлтэй, хэвийн явагдаж байна. Хяналт шалгалтанд хамрагдсан хүнсний худалдаа, үйлчилгээний газруудын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалттай сайн байна. Хяналт шалгалтын дүнгээс харахад Худалдаалах үйл ажиллагааг шалгах 1.11 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд урд жилийнхээс 1,6% -иар эрсдэл буурсан байна Дундговь аймаг Мэргэжлийн хяналтын газар
Сар шинийн баярыг угтаж, зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Шалгалтыг батлагдсан удирдамжид тусгагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг хангуулах талаар гарсан Монгол улсын хууль тогтоомжууд, эх орны үйлдвэрийн зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнд тавигдах техникийн зохицуулалт, ерөнхий шаардлагын стандартуудын хэрэгжилт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний дотоодын хяналтын тогтолцоо, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үе дэх технологийн горимын мөрдөлт болон шалгалтын чиглэлийн асуудлын хүрээнд явууллаа. Нийслэлийн 9 дүүрэгт бууз, банш, хэвийн боовны үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 523 аж ахуйн нэгж, 46 нэгж салбар, 32 объект, 1075 иргэн хамрагдлаа. Шалгалтын явцад нийт 1678 зөрчил илрүүлэн 1223 буюу 72.8 хувийг газар дээр нь арилгуулж, 6 аж ахуйн нэгж, 4 салбар, 1 объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 48 нэр төрлийн 161,75кг, 2857 ширхэг, 1683,9 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, шошгын зөрчилтэй, 68 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан 1702,0 мян. төгрөгийг улсын орлого болгож, 28 нэрийн 214 ш, 487,98 мянган төгрөгийн үнэ бүхий архийг акт тогтоон хурааж, орон тооны бус зөвлөлд шилжүүллээ. Хууль тогтоомж, стандарт дүрэм, журам зөрчсөн 79 аж ахуйн нэгж, иргэнд нийт 468 заалт бүхий 78 албан шаардлага хүргүүлж, 64 байгууллагад 9658,0 мян.төгрөгийн, 40 албан тушаалтанд 2683,4 мян.төгрөгийн, 151 иргэнд 4950,0 мян. төгрөгийн нийт 17291400 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан. Шалгалтын явцад 288 удаа 1466 хүнд соён гэгээрүүлэх зорилгоор тухай бүр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн “Хоолны хордлогоос сэргийлье”, “Шингэрүүлсэн шатдаг хийтэй харьцах тухай”, “Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоолны газруудын анхаарах зүйл”, “Хүнсний тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиар 5 төрлийн санамж, сэрэмжлүүлгийг хяналт, шалгалтанд хамрагдсан байгууллага, иргэдэд өглөө. Шалгалтын 70 гаруй хувь нь лабораторийн шинжилгээтэй хийгдсэн байна. 1.Шалгалтын явцад 11 хүнсний зах, өргөтгөсөн хүнсний худалдаа хийж байгаа газруудад явуулын лаборатори ажиллуулж нийт 7 төрлийн 532 бүтээгдэхүүнд 9 үзүүлэлтээр шинжилгээ хийгдсэний 43 дээж эерэг үзүүлэлттэй гарсан байна. Нэр төрлөөр нь тодруулбал 2 хүнсний ногооны нитрит, 3 айраг, 1 ааруулны исгэлэн стандартаас зөрүүтэй, 16 ааруул гурилын хольцтой, Rida check-ийн шинжилгээгээр 21 дээж нянгийн бохирдолттой гарчээ. 2.Шалгалтын явцад үйлдвэрлэж, худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор нийт хүнсний бүтээгдэхүүний 1424 сорьцын аюулгүй байдлын болон эрүүл ахуй, чанарын үзүүлэлтийг шинжлүүлэн, сорилтын дүнг үндэслэн, улсын байцаагчид дүгнэлт 420-г гаргасан байна. Сорилтын дүнгээр нийт 30 сорьц хими-физикийн үзүүлэлтүүдээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарлаа. Нэр төрлөөр нь авч үзвэл хиам, сүү, ааруул, хэвийн боов, айраг, хүнсний ногоо зэрэг нэрийн бүтээгдэхүүнүүд байна. Шаардлага хангаагүй сорьцын талаар улсын байцаагчийн дүгнэлт гарган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Шалгалтаар илэрсэн зөрчил: 1.Багануур дүүрэг дэх МХХ-ийн шалгалтаар Хүнсний худалдааны газруудад худалдаалагдаж буй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, цехүүдээс татан авсан, эсвэл нийлүүлсэн төрөл бүрийн хиам болон хиамны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо тодорхой бус ирж байна. Үүнд: ”Хоргын хүү” ЗБН-ийн элэгний нухаш үйлдвэрлэсэн огноогүй нийлүүлэгдэж байна. 2. Баянзүрх дүүрэг дэх “Хүнс комплекс” ХХК, “Юнисол” ХХК-ий хиамны үйлдвэрүүдийн 8 дээжинд хүчиллэг, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан. 3. Чингэлтэй дүүргийн “Шидэт нуур”, “Үнэрт Фүүдс” ХХК-ий нарийн боов, Баянзүрх дүүргийн “Арслан туул” ХХК, Чингэлтэй дүүргийн “Ундрам Хүнс” ХХК-ий бууз, баншны цех, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг зөрчил арилгах хугацаагаар зогсоох арга хэмжээ авав. 4.Чингэлтэй дүүрэгт байршилтай “Хосеки“ ХХК-ий “Фрессо” мини маркет, “Бишрэлт” хэрэглээний хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүй бүтээгдэхүүн худалдааж байсныг улсын байцаагчийн актаар хураан авч устгалын комисст шилжүүлэв. 5.Худалдааны газруудад хадгалалтын онцгой нөхцөл шаардах түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөлийн байдалд үнэлгээ өгөхөөр 170 байгууллагын 434 хөргөгч, хөлдөөгчийн хэмд физик хэмжилт хийхэд 21 хөргүүрийн хэмжилт эрүүл ахуйн хэм хэмжээг зөрчсөнийг арилгууллаа. 6. Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ-ийн шалгалтаар шалгалтанд хамрагдсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн 50% нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд сүү, сүүн бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангахгүй уутанд савлаж, зориулалтын хөргөгч, хөргүүртэй лангуу хүрэлцээ муугаас ил задгайгаар худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. 7.Сүхбаатар дүүрэгт өргөтгөсөн хүнсний худалдаа зохион байгуулж буй “Рояал плаза” ХХК-ий худалдааны газрын ажлын байрны стандарт, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй, агуулах, ахуй хангамжийн өрөөгүйгээс хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, гадуур хувцасыг лангууны араар холилдуулан тавьсан, зарим аж ахуйн нэгж, иргэдийн худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын баталгаа шинжилгээгүй, амталгаат худалдаа хийх нөхцөлийг зөв бүрдүүлээгүй, гадна талд зөвшөөрөлгүй цэгт ил задгай худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн, худалдагч нар нь эрүүл мэндийн шинжилгээнд урьдчилаг сэргийлэх шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, ажлын дүрэмт хувцас өмсөөгүй, хаяг шошгогүй, шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, худалдааг зохион байгуулж буй болон байр түрээсэлж байгаа компани, худалдаа эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байлаа. 8.“Алтан гадас трейд” ХХК тамхины борлуулалтанд урамшуулал зарлаж байсан зөрчлүүдийг илэрүүлэн арилгуулах арга хэмжээ авлаа. Өмнөх оны шалгалттай харьцуулахад шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо нийт тоо 555-аар буурсан байхад зөрчлийн тоо 339-өөр, торгуулийн дүн 4255,0мян.төгрөгөөр нэмэгдэн, хадгалалтын болон хүнс хэрэглээний шаардлага хангаагүй, хугацаа дууссан зөрчлийн улмаас устгахаар акт тогтоосон хүнсний бүтээгдэхүүний үнийн дүн өсч 1 сая.683,9 мян.төг /2012 онд 565,28 мян.төг/ болсон байна. Энэ нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд тавигдах дотоодын хяналт дээшлэхгүй байгаатай холбоотой байна гэж дүгнэлээ. Хурдавчилсан аргаар шинжлэх явуулын лаборатори ажиллуулсаны дүнд шинжилгээтэй хяналтын тоо нэмэгдэж 1424 хүнсний бүтээгдэхүүнд “Бүтээгдэхүүний тухай” дүгнэлт олгосон нь “Хүнсний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9,4,1 дэх заалтын хэрэгжилтийг хангуулан, хэрэглэгчдэд хүрч буй хүнсний чанар, аюулгүйн баталгаажилт дээшилсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлд суурилсан хяналт шалгалт болон соён гэгээрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байгаагийн үр дүнд шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний худалдаалалтын байдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22% буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
2016 surgaltiin tuluwluguu 1800-1286 yos zui bichigtei “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сарын аян-Дорнод аймагт
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн дагуу үндэсний уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг, шошго, хадгалалтын байдалд 2013.01.15-02.06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр чанар аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил давтан гарч байна. Мөн Худалдан борлуулж байгаа цагаан идээнээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Улаанбаатар хотын Нарантуул захаас бөөндөж авчирсан хорхой ааруул ба жижиг дөрвөлжин, хэвэнд хэвлэгдсэн 4 төрлийн ааруул нь гурилын хольцтой, БНХАУ-аас хууль бусаар оруулсан мал эмнэлэг, цэвэр гарал үүслийн гэрчилгээ баталгаажилтгүй тахианы өндгийг худалдан борлуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа хэдий ч иргэд, хэрэглэгч та бүхнийг худалдан авч буй бараандаа зөв сонголт хийж, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тодорхой эсэхийг шалгаж, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сар шинийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв
МХЕГ-аас зарласан "Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье" сэдэвт сарын аяны хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Сар шинийн баярыг угтаж, зарим хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2013 оны 01-р сарын 10-ны өдрөөс 02 сарын 04-ныг хүртэл хугацаанд дүүргийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэдэг 27 хүнсний үйлдвэр /хэвийн боов, банш, буузны цех/, 201 худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний тухай”, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай”, “Ариун цэврийн тухай”, “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулиуд болон Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 311-р тогтоол, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” улсын стандартын хэрэгжилтийн байдалд шалгалтыг хийж, шалгалтанд 228 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан, 128 зөрчлийг илрүүлэн, 86%-ийг арилгуулан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ эрхэлж байсан 1 худалдааны төв, 1 баншны цехийн үйл ажиллагааг түр зогсоож холбогдох арга хэмжээг авч ажиллав. Шалгалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 7 нэр төрлийн 58 ширхэг, 65,5 кг буюу 175.000 мянган төгрөгний муудсан хүнсний ногоо, хольцтой /гурилын хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан/ ааруул, 26 кг буюу 130.0 мянган төгрөгний чанарын шаардлага хангахгүй элэгний нухаш зэрэг бүтээгдэхүүнийг хураан авч, улсын байцаагчийн акт тогтоож, биелэлтэнд хяналт тавьж байна. Согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 175ш буюу 1.702.2 мянган төгрөгний согтууруулах ундааг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн. dsc 7069 Шалгалтын явцад “Нарантуул”, “Баянзүрх”, “Норжин”, “Сонгино хангай” зэрэг худалдааны томоохон төвүүдийн түрээсийн лангуугаар болон зарим хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байгаа хүнсний ногоо, ялангуяа задгай зарж байгаа даршилсан ногоо гэмтэж муудах, хөгцрөх, чанарын баталгаагүй, шошгололтгүй гаа, үрлэн чихэр, хатаасан жимс, цагаан самар, хадгалалтын хугацаа дууссан жигнэмэг, зефир зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Тухайлбал: ОХУ, Солонгос улсаас импортоор оруулж байгаа хадгалалтын хугацаа дууссан 220 гр-ийн “Обожайка” пастила /2012.01.23/, 180 гр-ийн өрмөнцөрүүд /“Gofret”, “Wafret” /2012.12.10/, 200гр-ийн “Gofret” /2012.12.10/, “Wafer”, /2012.12.15/, 26, 50, 250 гр-ийн рулет “Cicipasta” /2013.01.01 сар/, 100 гр-ийн давсалсан самар “Erdnusse” /2010.11 сар/, 80 гр-ийн “Молочнi зaгора” 2012.03.01/, 0.5 л шар айраг 4.5% Сибирская корона”, шошгололтгүй, гялгар уутанд савласан 25 гр-ийн “Цагаан гаа” мөн ааруул, чихрүүд, Хятад улсаас оруулж буй 400 гр-ийн савлагаатай “lingnua” үсү зэрэг үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд нь “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS/САС/1:2007 стандартын шаардлага хангахгүй зэрэг чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Мөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүргүй нөхцөлд ил задгай, /тасалгааны температурт +18\+22 хэмд/ лангуунд хадгалж, борлуулдаг, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг баримталдаггүйгээс хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байгаа нь шалгалтаар харагдлаа. Тухайлбал, лангуугаар гурилын хольцтой ааруул, гадны механик /биет зүйлстэй/ боорцог, муудсан элэгний нухаш худалдаалж байсныг илрүүлж холбогдох арга хэмжээ авч, иргэдэд мэдээлж байна. dsc 7071 Ер нь импортоор оруулж буй хүнсний зарим бүтээгдэхүүн ялангуяа хатаасан жимс, цагаан самар, мөн давсласан самар, үсү, үрлэн чихэрүүд нь чанарын баталгаажилтгүй, шошгололтгүй, /хятад, солонгос/ гадаад хэлээр бичигдсэн, хүнсний нэмэлтийн нэр, олон улсын дугаар, код, тэмдэглэгээ байхгүй, хэрэглэх арга, хадгалах хугацаа нь тодорхой бус, шошгонд тавигдах шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг баяр ёслолын өдрүүдэд хил гаалиар их хэмжээгээр ганзагаар оруулж ирсэн баталгаагүй дээрх бүтээгдэхүүнийг хувь хүмүүс нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй сав, боодолд савлан, худалдааны захуудын орчимд төдийгүй ил задгай гудамжинд худалдан борлуулсаар, хүмүүс худалдан авч, хэрэглэсээр байгаа зөрчил давтагдсаар байгааг иргэд анхаарах цаг болжээ. Цаашид савласан, үйлдвэрлэсэн эзэн нь тодорхойгүй, ямар бүтээгдэхүүн болох нь мэдэгдэхгүй, гялгар уутны гадна, саван дээр гаа, үрэл, үсү гэх мэт бичиж, үнэ бичигдсэн бүтээгдэхүүнүүд нь хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй байгааг анхаарч, бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөв хийж, аливаа хордлого, аюул, эрсдлээс хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байна. dsc 7078 Худалдан авагч Та: - Хил, гаалиар хувь хүмүүсийн оруулж байгаа чанарын баталгаагүй, шошгололтгүй; - Үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхойгүй /огноо тавигдаагүй/; - Савласан бүтээгдэхүүнд тавигдах стандартын шаардлага хангахгүй; - Чанарын шаардлага хангахгүй, баталгаажилтгүй, хольцтой; - Задгай савлагаатай даршилсан байцаа,нөөшлөсөн, даршилсан хүнсний ногоо ; - Хөргүүргүй тасалгааны хэмд, лангуун дээр хадгалж байгаа хиам, бялуу гэх мэт түргэн гэмтэх бүтээгдэхүүн; - Ил задгай, гудамж, талбайд хувь хүмүүсийн гар дээрээс худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжүүлье. Гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүйбайдалд хийгдсэн шалгалтын талаархитовч мэдээлэл dsc 7082Баянзүрх дүүргийн МХХ-ээс удирдамжийн дагууНарантуул ОУХТөв, Сандэй худалдааны төвд худалдаалагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалтийг 2013 оны 01 дугаар сарын 21 нээс эхлүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд Нарантуул ОУХудалдааны төв, Сандей худалдааны төв, Шөнийн захын нийт 42 иргэний худалдаалж байгаа бүтээгдэхүүнд шалгалт хийж 17 буюу 40.0%-г шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 95 нэрийн бүтээгдэхүүнээс дээж төв лабораторид хүргүүлэн шинжилгээ хийлгэлээ. Шинжилгээгээр 14 нэрийн буюу 14.7% ямар нэг үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй./Шампуны хөөсрөлт муу, энгэсэг РН өндөр/ үзүүлэлттэй гарсан байна Шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүний 59 буюу 62% нь гоо сайхны бүтээгдэхүүний шошгын стандартын шаардлага хангаагүй байна. Шалгалтын явцад хуурамч, чанарын шаардлага хангаагүй, шинжилгээгүй, шошгын стандартын шаардлага хангаагүй 3 нэрийн 417 ширхэг бүтээгдэхүүн хураалаа. /хоёроос гурван ширхэгээрсавласан шампунь, 3 ширхэгээр савласан үнэртэй ус,/ dsc 7076dsc 7077 Илэрч байгаа нийтлэг зөрчлүүд: Ихэнх бүтээгдэхүүн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ороогүй. Шинжилгээ, баталгаагүйгээр Солонгос болон Хятад улсаас карго болон ганзгаар оруулж ирдэг. Олон улсын чанарын стандартаар батлагдсан бүтээгдэхүүнийг хуурамчаар дууриалган хийсэн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуудаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь хуурамч тэмдэглэгээтэй, /Арчихад амархан арилдаг, үйлдвэрлэсэн өдөр 2013.01.21–д гэтэл 22-ны өдөр зарж байсан/ Лаборатори шинжилгээгээр Сэвхний тос хүчлийн тоо 50 дахин өндөр гарсан. Тоглоом нь хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ороогүй, шошгын стандартын шаардлага хангаагүй. Шинжилгээ, баталгаагүйгээр Хятад улсаас ганзгаар оруулж ирдэг. Үйлдвэрлэгч улсын чанарын сертификатгүй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа тэмдэглээгүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа тул иргэдийг худалдан авалт хийхдээ анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 01/215 тоот удирдамжийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийв. “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1995 оны 8 дугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Солонгос Улсын “Кореа телеком” корпорацийн хооронд байгуулсан багц гэрээний дагуу нийт 10 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшин “Олон улсын яриа”, “Суурин утас”, “Интернет үйлчилгээ”, “Кабелийн телевиз” гэсэн үндсэн 4 төрлийн чиглэлээр Улаанбаатар, Багануур, Налайх хот болон 21 аймаг, 159 суманд үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40,0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын “Кореа Телеком” корпораци, 5,33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид тус тус эзэмшиж байна. Тус компанийн үндсэн үйлчилгээний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал олон улсын ярианы минут 12%-иар, суурин утасны үйлчилгээний шинэ тавилт, интернэт үйлчилгээний цэгийн тоо, кабелийн телевизийн хэрэглэгчийн шинэ холболт буурч, кабел таслалт нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь орлогод шууд нөлөөлж байна. Үндсэн үйлчилгээний үзүүлэлтүүдийн бууралтыг авч үзвэл хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг ихээр сонгох болсон, мөн тус компанид технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт дутагдалтай байдлаас шалтгаалж байна. “Монголын цахилгаан холбоо” ХК нь Өмч хувьчлалын комиссын 1995 оны 28 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 208 тоот тушаалаар төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болон зохион байгуулагдсанаасаа хойш Засгийн газар болон Солонгосын Кореа Телеком корпорациас тус компаний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хувьцаа эзэмшигчдийн орлого, ашгийг нэмэгдүүлэх, компанид оруулах хөрөнгө оруулалтын талаар цаашид үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн 2012, 2013 оны III улирлын санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд 2012 онд 286.1 сая төгрөгийн үндсэн бус үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашгийн төлөвлөгөөг 36.7 хувиар буюу 179.9 сая төгрөгөөр тасалдуулсан, 2013 оны эхний хагас жилд 538.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн төлөвлөгөөг 120,4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Харин 2013 оноос бараа материалын хэрэгцээ шаардлагыг үндэслэн худалдан авалт хийх, бараа материалыг их хэмжээгээр нөөцлөхийг зогсоох, авлагыг барагдуулах, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар удирдлагын зүгээс санаачлагатай ажиллаж байна. Гэвч зарим зардал их хэмжээгээр хэтэрсэн, худалдан авах ажиллагаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй, авлагыг тайлан тэнцэлд тусгасан, төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон, компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг дутуу суутгасан, зохих урамшууллыг олгоогүй, цалингийн хоногийг буруу тооцсон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан зэрэг зөрчлүүд энэ удаагийн шалгалтаар илэрлээ.
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор хяналт шалгалтыг 09 сарын 12-ны өдрийн 01/176 тоот удирдамжийн дагуу хийв. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 196/372/567 тоот тушаалаар “хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэх, төрийн мэдлийн орон сууцны түрээсийн тогтолцоог удирдах, орон сууцны мэдээллийн сан байгуулах, ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээл дээр ажиллах, хүн амыг орон сууцаар хангах сан, түүний үйл ажиллагааны тогтолцоог бий болгох” чиг үүрэг бүхий орон нутгийн болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдсан байна. “Орон сууцны санхүүжилтийн корпараци” ХХК нь батлагдсан төсөвт зардлыгнийт дүнгээр 2011 онд 61.2 сая төгрөгөөр, 2012 онд 157.1 сая төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. 2011 онд үйлчилгээний хураамжийн зардлаас бусад зардлыг, 2012 онд дотоод томилолтын, бичиг хэргийн, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний, аж ахуйн материалын зардлаас бусад зардлыг төлөвлөсөн хэмжээнээс хэмнэж ажилласан байна. 2007 оноос эхлэн хэрэгжсэн Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөр, 2010 оноос эхлэн хэрэгжсэн Засгийн газрын “4000 орон сууц” төсөл тус корпорациар дамжин хийгдсэн зарим ажлууд ихээхэн удаашралтай явагдаж ирсэн байна. Тухайлбал, “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутагт баригдаж буй барилгад тавих явцын болон гүйцэтгэлийн хяналт хангалтгүй хийгдэж иржээ. Тус компанийн ТУЗ-ийн 2011 оны 10 тоот тогтоолоор “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаад цаашид санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гүйцэтгэлийн хувь багатай, дуусаагүй барилгуудыг /суурь/ худалдан борлуулж, Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтийг хангах шийдвэр гаргасан боловч Дундговь аймаг дахь 20 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Баянгийн говь” ХХК, Бор-Өндөр дэх 20 айлын барилгын гүйцэтгэгч “Боршоон ундрага” ХХК, Сүхбаатар аймгийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Мон-Эко тур” ХХК, Зүүн-Хараагийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-иудын дуусгалгүй орхиж явсан барилгуудад олгосон нийт санхүүжилт 401,951.9 мянган төгрөг бөгөөд дээрх дуусаагүй барилгуудыг одоог хүртэл борлуулаагүй байна. Хөдөө орон нутагт худалдан авах чадвар муу, худалдан авах сонирхолтой иргэд банкны шалгуур хангагддаггүй, барилгын чанар хангалтгүй, өртөг өндөр гэсэн шалтгаануудаас хамаарч сумдад баригдсан 4 болон 8 айлын орон сууцны борлуулалт удаашралтай байна. “4000 орон сууц” төслийн зээлийн эргэн төлөлтөөс “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилгуудыг санхүүжүүлсэн бөгөөд 2012 оны эцэс гэхэд барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа болон барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээн аваагүй 13,445.0 сая төгрөгийн барилгын санхүүжилтийн авлага байна. “4000 орон сууц” төслийн эргэн төлөлтийн хөрөнгөнөөс холбогдох эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зарим зардлыг санхүүжүүлсэн байна. Харин 2013 оноос Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдаж байгаа дуусаагүй барилгыг барьж ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар удирдлагын зүгээс санаачлагатай ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Улаанбаатар хот, 21 аймагт шинээр баригдаж байгаа барилга байгууламж, эрчим хүч, авто замын угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын тухай
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Авто замын тухай”,”Эрчим хүчний тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг 2013 оны 04-р сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний хооронд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, дүн мэдээг үндэслэв. Шалгалтанд Улаанбаатар хот болон 21 аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй нийт шинээр баригдаж байгаа 621 барилга, байгууламж, 62 их засвар, 163 лифт, 79 авто зам, гүүрийн угсралт, засвар шинэчлэлтийн ажил, 2 онгоц хөөрч буух зурвас, нийслэлийн 35 авто зам, гүүрүүд, асфальтобетон хольцын 8 үйлдвэр, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, инженерийн байгууламжийн угсралт, засвар шинэчлэл, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлууд, Сонгинохайрхан дүүргийн АТС68-аас Үндэсний Дата Төв хүртэлх 4.1 км урттай харилцаа холбооны шугам, Яармагийн гүүр– Нисэх ба Нисэх-Сонсголон чиглэлийн 17 км урт холбооны худаг, сувагчлал, 24 м өндөр холбооны цамхаг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 32м өндөр холбооны цамхагийн барилга байгууламжууд зэрэг нийт 974 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй 2185 байгууллага, аж ахуйн нэгж, 6487 инженер техникийн ажилтан тус тус хамрагдав. Шалгалтыг улсын төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан болон баригдаж буй барилга байгууламж, өргөх механизм, эрчим нхүч, авто зам, замын байгууламжийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажилд мөрдөх норм, дүрмийн хэрэгжилт, хэрэглэж буй материалын чанар байдалд хийлээ. Мөн 13 яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайдын харъяа байгууллагуудаас 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн судалгааг авч нэгтгэлээ. Шалгалтыг барилгын угсралтын ажлыг дүгнэх “Каркасан барилгын угсралтын ажил шалгах”, “Тоосгон барилгын угсралтын ажлыг шалгах”, “Өргөх механизмын ”Ус хангамж ариутгах татуургын барилга байгууламж”-ийн угсралтыг шалгах, Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааг шалгах, “Цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг шалгах”, “Авто зам, замын барилга байгууламж, онгоц хөөрч буух зурвасын ажлыг шалгах” хяналтын хуудсуудаар тус тус үнэлэлт, дүгнэлт өгөв. Хяналт шалгалтанд хамрагдсан шинээр баригдаж байгаа 352 барилга байгууламжаас 205 барилга байгууламжийн эрсдлийг үнэлэхэд 115 барилга “бага”, 75 барилга “дунд”, 15 барилга “их” эрсдэлтэйгээр, эрчим хүчний барилга байгууламжууд 29 хувь буюу “бага” эрсдэлтэйгээр тус тус үнэлэгдсэн байна. Аймгуудын Засаг дарга нараас “Хот байгуулалтын тухай” хуулийн хэрэгжилт 61.3 хувь, “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт 64.9 хувь, “Автозамын тухай” хуулийн хэрэгжилт 52.5 хувь, “Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилт 61.2 хувь, “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 63.3 хувийн хэрэгжилттэй байна. Шалгалтанд хамрагдсан захиалагч яамдуудаас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байдал нь БХБЯ-74.4 хувь, БШУЯ-54.6 хувь, ЭМЯ–57.3 хувь, УУЯ-60.0 хувь, БХЯ-43.2 хувь, ҮХААХЯ-48.3, ЭХЯ-62.5 хувь, ССАЖЯ- 67.0 хувь бүюу дунджаар 56.3 хувийн тус тус үзүүлэлттэй байна. Засгийн газрын агентлагуудаас орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан болон баригдаж байгаа барилга, байгууламжинд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байдал нь 81.8 хувь,үүнээс Эрчим хүчний зохицуулах газар, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар 88.0 хувь, ОБЕГ 80.0 хувь, ШЕЗ 86.0 хувь,Худалдан авах ажиллагааны газар 60.0 хувь, Засгийн газрын хэрэг эрхлэх газар 89.0 хувийн хэрэгжилттэй байна. Аж ахуйн нэгжүүдийн холбогдох хуулиудын хэрэгжилт дундажаар 66.6 хувийн хэрэгжилттэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ