70382348

info@umch-tender.kh.gov.mn

Ховд аймгийн төвд баригдаж буй Худалдааны төвийг шалгав
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Худалдааны төвийн барилгын үйл ажиллагаанд хяналт хийх тухай аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 10-ны өдрийн А/497 тоот захирамжийн дагуу “Хүнсний тухай” хуулийн 10.1.2,“Барилгын норм ба дүрэм” БНбДЗ 31-03 дах заалт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2000 стандартын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгалт хийлээ.Шалгалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав ахалж, Барилга техникийн хяналтын улсын байцаагч С.Чанцал, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэв. Тус худалдааны төв нь 2013 оны наймдугаар сараас эхлэж баригдсан, 2 давхар, сендвичин барилга бөгөөд хяналт шалгалтаар хана, тааз, шал эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх, Агааржуулалтын систем, төхөөрөмжийн байдалд хяналт хийх, Нийтийн бие засах газар, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд хяналт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, Цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээний холбогдсон эсэх, барилгын гадна орчны тохижилтын байдалд хяналт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, Барилгын угсралтын ажлын явцыг шалгаж, ажлын байрны дулаан, дуу шуугиан, гэрэлтүүлэг, чийглэгийн байдалд хэмжилт хийсэн. Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн газрын угаалгын өрөөнд 3 угаалтуур бүхий угаалгын хэсгийг гаргаагүй, Барилгын зурагт хоол үйлдвэрлэлийн газарт шүршүүртэй байх, халуун хүйтэн усны шийдлийг тусгасан боловч одоогийн байдлаар халуун усны асуудлыг шийдвэрлээгүй, Зураг төслийн байгууллагуудаас өгөгдсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, Цонхны суулгалт буруу хийгдсэн, Агаар сэлгэлтийн системийн угсралтыг ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгавар, албан шаардлагын биелэлтийг хангах, барилга хүлээн авах хугацаанаас өмнө дутуу ажлуудыг хийж гүйцэтгэж, дүнг ирүүлэхийг хяналт шалгалтын бүрэлдэхүүн үүрэг болгосон байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Зөвшөөрөлгүйгээр мөнгө хураасан асуудлыг шалгалаа
Эрүүл мэндийн яамнаас Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн 1111 төвийн мэдээллийн мөрөөр Отгон сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч, лаборант нартай холбоотой гарсан хүүхдэд урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж, мөнгө хураасан асуудлыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан улсын байцаагч нар 2014 оны 01 сарын 25-нд судлан шалгалт хийж холбогдох арга хэмжээ авлаа. Отгон сумын Эрүүл мэндийн төвд 2013 оны 09-р сард цэцэрлэгийн болон сургуулийн 2-6 насны 215 хүүхдэд цагаан хорхойн шинжилгээ, элэгний үйл ажиллагаа үзэх уробилиногены сорил хийж эерэг үзүүлэлтэй илэрсэн хүүхдүүдэд эмчилгээ зааж, 215 хүүхдээс 2000 төгрөгний шинжилгээний төлбөр нийт 383500 төгрөгийг хурааж эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулсан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тушаал шийдвэрүүдийг зөрчсөн тул хүүхэд бүрт 2000 төгрөг, нийт 383500 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн хүүхдээс шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Зөвшөөрөлгүйгээр мөнгө хураасан асуудлыг шалгалаа
Эрүүл мэндийн яамнаас Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн 1111 төвийн мэдээллийн мөрөөр Отгон сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч, лаборант нартай холбоотой гарсан хүүхдэд урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж, мөнгө хураасан асуудлыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан улсын байцаагч нар 2014 оны 01 сарын 25-нд судлан шалгалт хийж холбогдох арга хэмжээ авлаа. Отгон сумын Эрүүл мэндийн төвд 2013 оны 09-р сард цэцэрлэгийн болон сургуулийн 2-6 насны 215 хүүхдэд цагаан хорхойн шинжилгээ, элэгний үйл ажиллагаа үзэх уробилиногены сорил хийж эерэг үзүүлэлтэй илэрсэн хүүхдүүдэд эмчилгээ зааж, 215 хүүхдээс 2000 төгрөгний шинжилгээний төлбөр нийт 383500 төгрөгийг хурааж эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулсан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тушаал шийдвэрүүдийг зөрчсөн тул хүүхэд бүрт 2000 төгрөг, нийт 383500 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн хүүхдээс шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Баар, шөнийн цэнгээний газруудад иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6, 9-р багийн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран караоке, диско баар, шөнийн цэнгээний газруудад 2014 оны 02 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. ”Хан шувалдай” ХХК, “Дорнын хөх луу” ХХК, “Хананбулаг-Эрдэнэ” ХХК, “Бахти” ХХК-ийн шөнийн цэнгээний газрын тохижилт үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцэж байна. Гэвч хяналт шалгалтын явцад диско, караоке баар, шөнийн цэнгээний газруудын техник, хөгжмийн хэрэгслийн давтамж, дуу чимээнд физик хэмжилт хийхэд хөгжмийн дуу чимээ, доргио нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, зэргэлдээ байрлах орон сууцанд амьдардаг иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл, тав тухийг алдагдуулж байгаа зөрчил дутагдал нийтлэг илэрлээ. Иймд шөнийн цэнгээний газрын хөгжим, техник хэрэгслийн дуу чимээг гадна талд сонсогдохгүй, чичирхийлэл, доргион үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор барилгын хана, цонхыг дуу чимээ тусгаарлах хэрэгслээр тоноглох асуудлыг 2014 оны 05 дугаар сарын 01-ны дотор шийдвэрлэх, дээр дурьдсан хугацаанд барилга байгууламжид засвар хийх хүртэл хөгжмийн хэрэгслийн өсгөгчийн дуу чимээг намсгах, оршин суугчдын тайван байдлыг алдагдуулахгүй байх, ариун цэврийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гадаа орчныг тогтмол цэвэрлэж, хог хаягдал үүсгэхгүй байх зэрэг үүрэг даалгаврыг “Хүрээт Хан-Уул” ХХК, “Гантүлхүүр” ХХК, “Цолмон-Өлзийт” ХХК, “Хэрлэн байгаль” ХХК-д албан шаардлагаар хүргүүлж ажиллав. Мөн шалгалтанд хамрагдсан нийт аж ахуйн нэгжүүдэд зөрчил дутагдал давтан гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар
“Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг зохион байгууллаа
Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жил, цагаан сар болох гэж буйтай холбогдуулан нийтийг гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх чиглэлээр улсын хэмжээгээр аян зохион байгуулж ажиллалаа. Аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэж буй түүхий эд материал, хүнсний нэмэлт, бэлэн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс олгосон чанарын гэрчилгээ болон дагалдах баримт бичиг, баталгаажилттай эсэх, хаяг шошгын шаардлага хангасан эсэх, хоол, хүнс үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, бүртгэл хөтлөлт нь тогтворжсон эсэх, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын үйл ажиллагаа, үр дүн, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдлыг хянаж шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулж, эрсдлээс сэргийлж ажилласан. Мөн улсын хилээр нэвтрүүлж буй бодис, бараа бүтээгдэхүүнийг импортлох үед хүнс үйлдвэрлэгч нь эрүүл ахуйн зохистой дадал, олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээтэй эсэх, мал, ургамлын гаралтай түүхий эдэд экспортлогч орны хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй эсэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлээр бодис, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа эсэх зэрэгт холбогдох хяналт шалгалт хийлээ. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар, мэргэжлийн зөвлөгөө өгч аливаа зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаар цаг тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд сэрэмжлүүлэг өгөх, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаар зөвлөмж боловсруулан тараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Улсын хэмжээнд 2 шатны аяны явцад хяналт шалгалтанд нийт хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, эрхлэгч 4800, зөвлөн туслах үйлчилгээнд 2963 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус хамрагдлаа. Үүнээс хилийн боомт дахь ХМХА –ууд улсын хилээр нэвтрүүлж буй бодис, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үед хийгдэх хяналт шалгалтанд 538 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна. Худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудаас хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын тусгай горим шаардагдах, түргэн гэмтэж чанар, аюулгүй байдлаа алддаг, шинэ жилийн бэлгэний цуглуулгад орсон хүнсний бүтээгдэхүүн /кекс, хэвийн боов, хиам, нөөшилсөн болон махан бүтээгдэхүүн, чихэр, жимс/ болох нийт 1393 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 1999 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан 99 дээж эерэг үзүүлэлттэй гарсан бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс хасах арга хэмжээ авсан байна. Үүнээс Хилийн мэргэжлийн хяналтын албад амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед 272 төрлийн 3622,3 тн бүтээгдэхүүнээс дээж авч, түргэвчилсэн аргаар лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаагүй бодис, бараа бүтээгдэхүүн илрээгүй дүн гарсан байна. Мөн худалдааны төвүүдийн үзэсгэлэн худалдааны цэгүүдэд худалдаалагдаж буй төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний чанарыг НМХГ-ын Төв лабораторийн явуулын лабораторитой хамтран түргэвчилсэн аргаар шинжилж ажилласан. Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй бэлгэнд түргэн гэмтэж чанар байдлаа алддаг жимс, жимсгэнэ, торт зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг оруулж боох, тэдгээр нь муудсан байх явдал энэ удаагийн шалгалтаар илрээгүй байна . Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн байгууллагын дотоод хяналтын журмыг боловсруулан батлуулж, холбогдох нэгжээ байгуулан, албан тушаалтан томилон ажиллуулж байна. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд гарсан байна. Үүнд: Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид дотоод хяналтын бүртгэл бүрэн хөтөлж хэвшээгүй, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэл хангалтгүй, агааржуулалтын систем хэвийн ажиллаагүй, хэвийн боов, бялууны шошгонд үйлдвэрлэсэн болон хадгалах нөхцөл, хугацаа тавиагүй, худалдаа, үйлчилгээний газрууд түүхий эдийг хүлээн авахдаа хяналт тавьж бүртгээгүй, буцаан авалтын бүтээгдэхүүнийг устгах журам боловсруулаагүй, гадны хүнийг үйлдвэрт нэвтрүүлэхдээ зориулалтын хувцас өмсүүлдэггүй, түүхий эдийн баталгаажилт, шинжилгээний бичгийг бүрэн авдаггүй зэрэг өмнөх шалгалтын явцад илэрч байсан зөрчлүүд давтагдан илрэх явдал нийтлэг байна. -Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдаалж, хүнс үйлдвэрлэлд ашиглаж байсан, бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгод бүтээгдэхүүний илчлэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг бичээгүй, зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг боловч хөргүүрийн систем ажиллаагүй, -Ариун цэврийн дүрэм боловсруулж мөрддөггүй, дотоод хяналтын журамгүй, дотоод хяналт хийх төлөвлөгөө боловсруулсан боловч, түүнийгээ хэрэгжүүлж хэвшээгүй, бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, -Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээт усанд шинжилгээ хийлгээгүй, бэлтгэн нийлүүлэгчээс чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай гэрчилгээ, дагалдах баримт, бичиггүй хүнс, түүхий эдийг хүлээн авч нийтэд худалдаалах, хоол, хүнсний үйлдвэрлэлд ашигласан, орон нутгаас нийслэлд гарал үүслийн гэрчилгээгүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн байнга нийлүүлэгдэж байгаа, -Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнтэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, -Ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, графикийн дагуу халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, ариутгал хийлгэдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, -Хүнсний бүтээгдэхүүнийг гудамж талбайд гар дээрээс худалдаалж байгаа, -Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хоол үйлдвэрлэлийн өрөөний талбайн хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс бага, технологи урсгал буруу, цэвэрлэгээ хангалтгүй, -Улсын хилээр хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөнөөс чанар, аюулгүй байдал алдагдсан, гарал үүсэл тодорхойгүй, баримт бичгийн бүрдэлгүй, хаяг шошгоны зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтанд хамруулаагүй бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахыг завдах, иргэн хүнсний бүтээгдэхүүн импортлох, хяналт шалгалтаас зайлсхийсэн зэрэг зөрчлүүд илэрсэнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан. Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал: Аяны 2 шатны хүрээнд шалгалтад хамрагдсан нийт хүнсний худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны газруудаас 6448 зөрчил илрүүлж үүний 4290 буюу 66,5 хувийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар 1372 заалт бүхий 309 албан шаардлагаар хугацаатай үүргийг аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй зөрчил бүхий 59 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон эрсдлээс сэргийлж ажилласан байна. Зөрчил гаргасан 280 аж ахуйн нэгж, иргэнд холбогдох хуулийн дагуу 49116,8 мянган төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулан барагдуулсан байна. Холбогдох хуулиуд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хоол, хүнсний зөв, зохистой хэрэглээ, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад юуг анхаарах, сав баглаа боодлын шошгонд тавигдах шаардлага, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлэх тухай асуудлаар МХЕГ-аас 10 нэр төрөл, нийт 430 нэр төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан 9836 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээж сурталчиллаа. Худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 2963 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн хадгалалтын хугацаа хэтэрсэн, хөлдөж чанар байдлаа алдсан, лабораторийн шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон 1303 нэр 30535,5 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөл”-д шилжүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. Сүхбаатар аймгийн МХГ-аас Бичигт хилийн боомтонд хийгдсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг хувь хүн импортоор оруулж ирэхийг завдсан зөрчил илэрсэн тул 430ш, 295 кг, 140 л хүнсний бүтээгдэхүүнийг экспортлогч улсад нь буцааж, иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна. Аяны хүрээнд хийсэн шалгалтын явц, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг сурталчилах ажлыг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр давхардсан тоогоор 388 удаа хийж, МХЕГ-ын ажилтнууд шууд нэвтрүүлэгт 6 удаа оролцож, зөвлөмж, мэдээлэл, сэрэмжлүүлгийг байгууллагын веб сайтад тавьж сурталчиллаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Ховд аймгийн МХГ-аас мэдээлж байна
Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн удирдамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хяналт шалгалт хийхэд Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын Халх бухат хэмээх газраас хууль бусаар загас барьж 55-39 ХОА дугаартай портер маркийн авто машинаар тээвэрлэж явсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүллээ. Иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар загас их хэмжээгээр барьсан нь Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дахь заалтыг зөрчсөн бөгөөд хууль бусаар агнасан 450 ширхэг Алтайн сугас загасыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтыг үндэслэн хурааж зөрчил гаргагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ ногдууллаа. Хураагдсан загасыг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлээд байна. Ховд аймагт“НИЙТЭЭРЭЭ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ”аянзохион байгуулагдлаа МХЕГ-ын удирдамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангуулах, Шинэ жил, Цагаан сарын баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэсийн албан хаагч мэргэжилтэн нар хамтран баар, зоогийн газар, худалдааны газруудаар 2013 оны 12 сарын 15-наас 12 сарын 31-ний хооронд болон 2014 оны 01 сарын 14-нээс 01 сарын 31-ны өдрийг хүртэл 2 үе шаттайгаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Аяны хүрээнд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах технологийн горим, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан тарааж, хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнийг сайтар нягтлан харж авах, авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалах, зохистой хэрэглээндээ анхаарах талаар сэрэмжлүүлгийг тарааж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэлээ. Иргэдээс өргөдөл гомдол авах шууд утас ажиллуулан, хяналт шалгалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээн ажиллав. Аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Жаргалант сум, Эко телевизтэй хамтран хүнсний бөөний төв, баар зоогийн газруудад хяналт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан нийт 530076 төгрөгний хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураах акт үйлдэн Жаргалант сумын устгалын комисст шилжүүллээ. Мөн гурван иргэнд 120000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд орон нутгийн телевиз, сонингоор дамжуулан мэдээ, ярилцлага, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг ард иргэдэд хүргэж, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 42 аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж, хүнсний бөөний төвүүдээр үйлчлүүлж буй 60 иргэнд сэрэмжлүүлэг тарааж, 3 бялууны үйлдвэр, 2 хиамны цехэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж, 5 бууз, баншны цех, 5 ул боов үйлдвэрлэж буй гурилан бүтээгдэхүүний цех нийт 12 хүнсний үйлдвэр, цехүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан байна. Үүнээс гадна нээлттэй утас ажиллуулан, өргөдөл гомдлын дагуу түргэн шуурхай газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн гомдол гаргасан иргэдэд хариуг хүргүүлэн ажиллав. Хадгалалтын хугацаа дууссан 33 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан /Ган уянга нөхөрлөл, Гүрт богд ХХК, Ачлал өндөр хөхий ХХК, иргэн Б.Цэрэнхорлоо, Батцэнгэл/, Савласан хүнсний бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн хаяг шошгогүйгээр худалдаанд гаргадаг /Хүнсний бөөний худалдааны төвүүд/, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бууз, банш, хиам зэрэг бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр худалдан борлуулж байсан /Дарцагтын булаг ХХК, Хүнсний бөөний худалдааны төвүүд/, “Бугаан гол”, “Хан орд” ХХК-ний гадна талбайд худалдан борлуулж байсан 5 машин дээр ил задгай худалдаж байсан мах, сүү, цагаан идээ худалдаж байсан зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан, шинжилгээнд хамруулж, дүгнэлтгүйгээр худалдаанд гаргаж байсан бүтээгдэхүүнээс дээж авч дүгнэлт гарган баталгаажуулан ажилласан бөгөөд ил задгай машины тэвшин дээр худалдаж байсан махыг битүү захад оруулж, гадны тоос шорооноос хамгаалж гялгар цаасаар хучуулж, өдөр бүр худалдааны төвд олгож байгаа Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олголтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүст хүргэн ажилласан байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ