70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зөвшөөрөлгүйгээр мөнгө хураасан асуудлыг шалгалаа

Эрүүл мэндийн яамнаас Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн 1111 төвийн мэдээллийн мөрөөр Отгон сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч, лаборант нартай холбоотой гарсан хүүхдэд урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж, мөнгө хураасан асуудлыг

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан улсын байцаагч нар 2014 оны 01 сарын 25-нд судлан шалгалт хийж холбогдох арга хэмжээ авлаа.

Отгон сумын Эрүүл мэндийн төвд 2013 оны 09-р сард цэцэрлэгийн болон сургуулийн 2-6 насны 215 хүүхдэд цагаан хорхойн шинжилгээ, элэгний үйл ажиллагаа үзэх уробилиногены сорил хийж эерэг үзүүлэлтэй илэрсэн хүүхдүүдэд эмчилгээ зааж, 215 хүүхдээс 2000 төгрөгний шинжилгээний төлбөр нийт 383500 төгрөгийг хурааж эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулсан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тушаал шийдвэрүүдийг зөрчсөн тул хүүхэд бүрт 2000 төгрөг, нийт 383500 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн хүүхдээс шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ