70382348

info@umch-tender.kh.gov.mn

Ховд аймгийн төвд баригдаж буй Худалдааны төвийг шалгав

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Худалдааны төвийн барилгын үйл ажиллагаанд хяналт хийх тухай аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 10-ны өдрийн А/497 тоот захирамжийн дагуу “Хүнсний тухай” хуулийн 10.1.2,“Барилгын норм ба дүрэм” БНбДЗ 31-03 дах заалт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2000 стандартын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгалт хийлээ.Шалгалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав ахалж, Барилга техникийн хяналтын улсын байцаагч С.Чанцал, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэв.

Тус худалдааны төв нь 2013 оны наймдугаар сараас эхлэж баригдсан, 2 давхар, сендвичин барилга бөгөөд хяналт шалгалтаар хана, тааз, шал эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх, Агааржуулалтын систем, төхөөрөмжийн байдалд хяналт хийх, Нийтийн бие засах газар, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд хяналт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, Цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээний холбогдсон эсэх, барилгын гадна орчны тохижилтын байдалд хяналт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, Барилгын угсралтын ажлын явцыг шалгаж, ажлын байрны дулаан, дуу шуугиан, гэрэлтүүлэг, чийглэгийн байдалд хэмжилт хийсэн.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн газрын угаалгын өрөөнд 3 угаалтуур бүхий угаалгын хэсгийг гаргаагүй, Барилгын зурагт хоол үйлдвэрлэлийн газарт шүршүүртэй байх, халуун хүйтэн усны шийдлийг тусгасан боловч одоогийн байдлаар халуун усны асуудлыг шийдвэрлээгүй, Зураг төслийн байгууллагуудаас өгөгдсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, Цонхны суулгалт буруу хийгдсэн,    Агаар сэлгэлтийн системийн угсралтыг ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгавар, албан шаардлагын биелэлтийг хангах, барилга хүлээн авах хугацаанаас өмнө дутуу ажлуудыг хийж гүйцэтгэж, дүнг ирүүлэхийг хяналт шалгалтын бүрэлдэхүүн үүрэг болгосон байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ