70382348

info@umch-tender.kh.gov.mn

Гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй өндөг, тахианы махыг худалдаанаас татуулав

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа, нийтийн хоолны 21 газрыг хамруулан өндөг, гахай, тахианы махны гарал үүсэл, баталгаажилтын байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар зургаан зөрчил илрүүлж, зөрчлийн 83%-ийг газар дээр нь арилгуулав.

 Шалгалтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй 193 ширхэг 77200 төгрөгний үнэ бүхий өндөг, 9,5 кг 42750 төгрөгний тахианы махыг хүнсний сүлжээнээс татан авсан байна.

Худалдаа, нийтийн хоолны газруудад зөвлөмж хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ