70382348

info@umch-tender.kh.gov.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Улаанбаатар хот, 21 аймагт шинээр баригдаж байгаа барилга байгууламж, эрчим хүч, авто замын угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу улсын төсвийн  хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Авто замын тухай”,”Эрчим хүчний тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг 2013 оны 04-р сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний хооронд  хийсэн  хяналт шалгалтын ажлын тайлан, дүн мэдээг үндэслэв. 

Шалгалтанд Улаанбаатар хот болон 21 аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй нийт шинээр баригдаж байгаа 621 барилга, байгууламж, 62 их засвар, 163 лифт, 79 авто зам, гүүрийн угсралт, засвар шинэчлэлтийн ажил, 2 онгоц хөөрч буух зурвас, нийслэлийн 35 авто зам, гүүрүүд, асфальтобетон хольцын 8 үйлдвэр, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, инженерийн байгууламжийн угсралт, засвар шинэчлэл, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлууд, Сонгинохайрхан дүүргийн АТС68-аас Үндэсний Дата Төв хүртэлх 4.1 км урттай харилцаа холбооны шугам, Яармагийн гүүр– Нисэх ба Нисэх-Сонсголон чиглэлийн 17 км урт холбооны худаг, сувагчлал, 24 м өндөр холбооны цамхаг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 32м өндөр холбооны цамхагийн барилга байгууламжууд зэрэг нийт 974 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй 2185 байгууллага, аж ахуйн нэгж, 6487 инженер техникийн ажилтан тус тус хамрагдав.

Шалгалтыг улсын төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан болон баригдаж буй барилга байгууламж, өргөх механизм, эрчим нхүч, авто зам, замын байгууламжийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажилд мөрдөх норм, дүрмийн хэрэгжилт, хэрэглэж буй материалын чанар байдалд хийлээ. Мөн 13 яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайдын харъяа байгууллагуудаас 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн судалгааг авч  нэгтгэлээ. Шалгалтыг барилгын угсралтын ажлыг дүгнэх “Каркасан барилгын угсралтын ажил шалгах”, “Тоосгон барилгын угсралтын ажлыг шалгах”, “Өргөх механизмын ”Ус хангамж ариутгах татуургын барилга байгууламж”-ийн угсралтыг шалгах, Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааг шалгах, “Цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг шалгах”,  “Авто зам, замын барилга байгууламж, онгоц хөөрч буух зурвасын ажлыг шалгах” хяналтын хуудсуудаар тус тус үнэлэлт, дүгнэлт өгөв.                                   

Хяналт шалгалтанд хамрагдсан шинээр баригдаж байгаа 352 барилга байгууламжаас 205 барилга байгууламжийн  эрсдлийг  үнэлэхэд 115 барилга “бага”, 75 барилга “дунд”, 15 барилга “их” эрсдэлтэйгээр, эрчим хүчний барилга байгууламжууд  29 хувь буюу “бага” эрсдэлтэйгээр тус тус үнэлэгдсэн байна.

Аймгуудын Засаг дарга нараас “Хот байгуулалтын тухай” хуулийн хэрэгжилт 61.3 хувь, “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт 64.9 хувь, “Автозамын тухай” хуулийн хэрэгжилт 52.5 хувь, “Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилт 61.2 хувь, “Харилцаа холбооны тухай” хуулийн хэрэгжилт 63.3 хувийн хэрэгжилттэй байна.  Шалгалтанд хамрагдсан захиалагч яамдуудаас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан  байдал нь БХБЯ-74.4 хувь, БШУЯ-54.6 хувь, ЭМЯ–57.3 хувь, УУЯ-60.0 хувь, БХЯ-43.2 хувь, ҮХААХЯ-48.3, ЭХЯ-62.5 хувь, ССАЖЯ- 67.0 хувь бүюу дунджаар 56.3 хувийн тус тус үзүүлэлттэй байна.   

Засгийн газрын агентлагуудаас орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан болон  баригдаж байгаа барилга, байгууламжинд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байдал нь 81.8 хувь,үүнээс Эрчим хүчний зохицуулах газар, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар 88.0 хувь, ОБЕГ 80.0 хувь, ШЕЗ 86.0 хувь,Худалдан авах ажиллагааны газар 60.0 хувь, Засгийн газрын хэрэг эрхлэх газар  89.0 хувийн хэрэгжилттэй байна. Аж ахуйн нэгжүүдийн холбогдох хуулиудын хэрэгжилт дундажаар  66.6 хувийн хэрэгжилттэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ