70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 01/215 тоот удирдамжийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийв.

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1995 оны 8 дугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Солонгос Улсын “Кореа телеком” корпорацийн хооронд байгуулсан багц гэрээний дагуу нийт 10 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшин “Олон улсын яриа”, “Суурин утас”, “Интернет үйлчилгээ”, “Кабелийн телевиз” гэсэн үндсэн 4 төрлийн чиглэлээр Улаанбаатар, Багануур, Налайх хот болон 21 аймаг, 159 суманд үйл ажиллагаа явуулдаг байна.

Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40,0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын “Кореа Телеком” корпораци, 5,33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид тус тус эзэмшиж байна.

Тус компанийн үндсэн үйлчилгээний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал олон улсын ярианы минут 12%-иар, суурин утасны үйлчилгээний шинэ тавилт, интернэт үйлчилгээний цэгийн тоо, кабелийн телевизийн хэрэглэгчийн шинэ холболт буурч, кабел таслалт нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь орлогод шууд нөлөөлж байна. Үндсэн үйлчилгээний үзүүлэлтүүдийн бууралтыг авч үзвэл хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг ихээр сонгох болсон, мөн тус компанид технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт дутагдалтай байдлаас шалтгаалж байна.

 “Монголын цахилгаан холбоо” ХК нь Өмч хувьчлалын комиссын 1995 оны 28 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 208 тоот тушаалаар төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болон зохион байгуулагдсанаасаа хойш Засгийн газар болон Солонгосын Кореа Телеком корпорациас тус компаний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хувьцаа эзэмшигчдийн орлого, ашгийг нэмэгдүүлэх, компанид оруулах хөрөнгө оруулалтын талаар цаашид үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

“Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн 2012, 2013 оны III улирлын санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд 2012 онд 286.1 сая төгрөгийн үндсэн бус үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашгийн төлөвлөгөөг 36.7 хувиар буюу 179.9 сая төгрөгөөр тасалдуулсан, 2013 оны эхний хагас жилд 538.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн төлөвлөгөөг 120,4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Харин 2013 оноос бараа материалын хэрэгцээ шаардлагыг үндэслэн худалдан авалт хийх, бараа материалыг их хэмжээгээр нөөцлөхийг зогсоох, авлагыг барагдуулах, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар удирдлагын зүгээс санаачлагатай ажиллаж байна.

Гэвч зарим зардал их хэмжээгээр хэтэрсэн, худалдан авах ажиллагаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй, авлагыг тайлан тэнцэлд тусгасан, төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон, компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг дутуу суутгасан, зохих урамшууллыг олгоогүй, цалингийн хоногийг буруу тооцсон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан зэрэг зөрчлүүд энэ удаагийн шалгалтаар илэрлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ