70382348

info@umch-tender.kh.gov.mn

2016 surgaltiin tuluwluguu 1800-1286 yos zui bichigtei “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сарын аян-Дорнод аймагт

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн дагуу үндэсний уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг, шошго, хадгалалтын байдалд 2013.01.15-02.06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр чанар аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил давтан гарч байна. Мөн Худалдан борлуулж байгаа цагаан идээнээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Улаанбаатар хотын Нарантуул захаас бөөндөж авчирсан хорхой ааруул ба жижиг дөрвөлжин, хэвэнд хэвлэгдсэн 4 төрлийн ааруул нь  гурилын  хольцтой,  БНХАУ-аас хууль бусаар оруулсан мал эмнэлэг, цэвэр гарал үүслийн гэрчилгээ баталгаажилтгүй тахианы өндгийг худалдан борлуулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа хэдий ч иргэд, хэрэглэгч та бүхнийг худалдан авч буй бараандаа зөв сонголт хийж, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тодорхой эсэхийг шалгаж, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ