70382348

info@umch-tender.kh.gov.mn

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ” САРЫН АЯН-ДУНДГОВЬ АЙМАГТ

Үндэсний уламжлалт цагаан сартай холбогдуулан “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” сэдэвт нэг сарын аяныг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн дагуу хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэдийн үйл ажиллагаанд хүнсний чанар аюулгүй байдалд 2013 оны 01-р сарын 16 наас 2013 оны 02-р сарын 05 ны хооронд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтанд хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа 3, хүнсний худалдааны 31 цэг, хоол үйлдвэрлэлийн 10 газрын захирал, менежер зэрэг нийт 168 иргэн   хамрагдаж, 33 төрлийн зөрчил илэрүүлж 21 буюу 63.6% арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар хугацаат үүрэг даалгавар өгөөд байна. Хяналт шалгалтын явцад 63 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан ажиллаа.

Хяналт шалгалтын явцад хадгалалтын горим алдагдсан, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан 4 аж ахуйн нэгж, 3 иргэний зөрчлийг газар дээр нь таслан зогсоож 305,5 мянган төгрөгийн шийтгэвэр ноогдуулж, 2 аж ахуйн нэгжид хугацаат албан шаардлага өгч зөрчил дахин давтагдахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

Хадгалалтын хугацаа дууссан 49 нэр төрлийн 901050 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу хурааж Сайнцагаан сумын устгалын комисст хүлээлгэн өгч устгуусан.

Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тайлан мэдээтэй танилцаж дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар зөвөлгөө өгч ажилласан.

Шалгалтаар илэрсэн зөрчил

1.Хоол үйлдвэрлэлийн 2 газар угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийдэггүй, агааржуулалтын систем хэвийн, хананы замаск, будаг хуурч унасан нь  Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-г

2.Хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа болон худалдан борлуулж байгаа мах, өндөг нь мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний бичиггүй нь Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1.

3.Хоолны газрын ажилчид нь Энгэрийн тэмдэг бүхий дүрэмт хувцас бүрэн хэрэглээгүй нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл”. үндсэн шаардлага MNS 4946:2005 улсын стандартын 10.4-г

4.Хадгалалтын хугацаа дуусч чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь Хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 заалтуудыг зөрчсөн зөрчил дутагдал илэрснийг арилгаж ажиллаа.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бага эрсдэлтэй, хэвийн явагдаж байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан хүнсний худалдаа, үйлчилгээний газруудын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалттай сайн байна.

Хяналт шалгалтын дүнгээс харахад Худалдаалах үйл ажиллагааг шалгах 1.11 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд урд жилийнхээс 1,6% -иар эрсдэл буурсан байна

Дундговь аймаг Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ