70382348

info@umch-tender.kh.gov.mn

Булган, Орхон аймгийн зарим эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Булган, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв /БОЭТ/, нэгдсэн эмнэлэг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний эмнэлэг сувиллын албаны үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахад шалгалтын зорилго бүхий хяналт шалгалтыг 2013 оны 02 дугаар сарын 18-наас 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэлээ.

 

Хяналт шалгалтын явц, хийж гүйцэтгэсэн ажил

1.“Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” 3.1.2 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх.

2.“Сум, сум дундын эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” 3.1.4 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх.

3.Эмнэлгүүдийн гал тогоог “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” 1.10 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх.

4.“Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах” 3.3 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх.

5.“Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагааг шалгах” 3.8 кодтой хяналтын хуудсаар үнэлгээ өгөх.

6.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, инженер, техникчдийн орон тооны талаархи судалгаа гаргах.

7.Эрүүлийг хамгаалах технологи “Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол” MNS 5991:2010 стандарт, Эрүүл мэндийн сайдын “Эмчилгээ, сувиллын хоолны удирдамж батлах тухай” 2007 оны 11 тоот тушаалын  хэрэгжилт.

8.Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 тогтоолоор батлагдсан “Аж  ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг тус тус шалгаж үнэлгээ өгч, эрсдэлийг тодорхойлж ажиллалаа.

 

Өмнөх шалгалтын талаар

МХЕГ болон Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу МХЕГ-ын дэд даргын баталсан 02/05 удирдамжаар Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг Булган аймгийн Эрүүл мэндийн газарт 2011 оны 3 дугаар сард шалгасан байна. Шалгалтын явцад аймгийн ИТХ, ЗДТГ-т мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар Эрүүл мэндийн газарт 4 заалт бүхий албан шаардлага өгч, шалгалтын дүнг аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газарт тус тус танилцуулсан байна.

2012 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хийсэн хяналт шалгалтаар улсын байцаагчдын 15 заалт бүхий албан шаардлага өгснөөс 14 заалтыг хэрэгжүүлээгүй, гүйцэтгэлийн хувь 7.7%-тай байна. Хутаг-Өндөр сум дундын эмнэлэгт 2012 оны 7 дугаар сард аймгийн МХГ-аас шалгалт хийгдсэн ба 33%-иар “дунд эрсдэлтэй” үнэлэгдэн, улсын байцаагчийн 10 заалттай албан шаардлагын биелэлт 60 хувьтай хэрэгжжээ.

Орхон аймгийн БОЭТ-д 2012 онд 2 удаа, эмнэлэг сувиллын албанд 1 удаа шалгалт хийгдсэн байна. БОЭТ нь дотоодын хяналтаар 20 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажилласан ба 5 заалт бүхий албан шаардлагын хэрэгжилт 80%-тай байна.

2012 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ний эмнэлэг сувиллын албанаас өмнө өгөгдсөн албан шаардлагын дагуу 21 ажил төлөвлөн ажиллаж, албан шаардлагын 86 %-тай хэрэгжжээ.

БОЭТ нь инженер техникчийг орон тоогоор ажиллуулаагүй, эмнэлэг сувиллын алба нь Эрүүл мэндийн сайдын 2005 оны 109 тоот тушаалаар баталсан Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг мөрдүүлэх, Эрүүлийг хамгаалах технологи Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны MNS 5232:2003 стандартын хэрэгжилт дутуу биелэлттэй, эмнэлгийг магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу магадлан итгэмжлүүлэх ажлууд тус тус биелэгдээгүй байсан байна.

2012 онд Орхон аймгийн БОЭТ, Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын алба эрсдлийн шалгуур болон эрсдлийн зэргээр /хяналтын хуудсаар/ бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

 

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал

Эрүүл мэндийн газруудын хувьд:

1.Аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох комиссоос зөвшөөрөл олгохдоо шинжээчдийн бүрэлдэхүүн томилоогүй, хүсэлт гаргасан хуулийн этгээдэд 21 хоногийн дотор хариу өгөөгүй, зарим байгууллагад 1 жилийн хугацаатай олгосон нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 150 дугаар тушаал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг /нийтлэг/;

2.Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий менежертэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2010-2012 онуудад ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажиллаж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 3.2 дахь заалтыг;

3.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгож, нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх төлөвлөлт дутуу хийгдэж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 4.2.15 дахь заалтыг /нийтлэг/;

4.Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэст эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд ажиллахгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар ;

5.Эдийн засаг, удирдлага мэдээлэлийн хэлтэст эмнэлгийн барилга байгууламж тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээний  мэргэжилтэнгүй, аймгийн хэмжээнд тус чиглэлийн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 4.2.12 дахь заалтыг /Орхон/;

6.Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд гурвалсан гэрээ байгуулж ажиллаагүй байгаа нь Засгийн газрын 364 дүгээр тогтоол, “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа” MNS 5292:стандартыг /Булган/;

7.Халдвар хяналтын үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг харъяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах халдвар хяналтын дэд зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжоогүй \харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын алба, багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангах ажил хангалтгүй, халдвар хяналтын алба, багууд үйл ажиллагааны тайланг дэд зөвлөлд ирүүлдэггүй, халдвар хяналтын дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэт ерөнхий, хэрэгжүүлж ажилладаггүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын  2.3.3 дахь заалтыг /нийтлэг/;

8.Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх салбар хоорондын зөвлөл, Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөлүүдийн үйл ажиллагаа тогтмолжоогүй, зөвлөлийн ажиллах журамд тусгасан ажлуудыг гүйцэд хэрэгжүүлэн ажиллахгүй байгаа нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.1.4 дэх заалтуудыг /нийтлэг/;

9.Гамшиг, онцгой байдал болон халдварт өвчний дэгдэлт, цартахлын үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрөмжийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлээгүй байгаа нь Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 3 дугаар зүйлийн 3.5.4 дэх заалтыг /нийтлэг/;

10. Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн алба, орчны эрүүл мэндийн лабораторийг байгуулаагүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.2.17, 4.2.18 дахь заалтуудыг /нийтлэг/;

11. Халдварт өвчний мэдээнд дүн шинжилгээ хийж, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, авах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж ажилладаггүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 4.2.8 дахь заалтыг /Орхон/;

12. Сумдын эргэлтийн эмийн санг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий удирдах зөвлөлийн ажил үүргийн хуваарьгүй, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй  нь Эрүүл мэндийн сайдын 2011оны 297 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг /Булган/;

13. Булган аймгийн Хангал, Баяннуур суманд эмийн эргэлтийн сан ажилладаггүй, сумдын иргэд эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг /Булган/;

14. Хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хийгдэж буй ажил хангалтгүй байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг /нийтлэг/;

15. Эм хангамжийн байгууллагууд дахь эм зүйчдийн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хийгдэж буй ажлуудад хяналт үнэлгээ хийдэггүй, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаггүй нь Монгол улсын эмийн үндэсний бодлого, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаалын 4.2.12 дахь заалтыг /Орхон/;

16. Эмийн жорын маягтын хангалт, хүртээмж, жор бичилтийг оновчтой болгоход чиглэсэн арга хэмжээ зохион байгуулан, хяналт тавьж ажиллаагүй нь Эрүүл мэндийн сайдын 2005 оны 71 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн  3.1.5 дахь заалтыг /Орхон/;

17. Аймгийн хэмжээнд илэрч буй эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх шар хуудасны хангалт, гаж нөлөөний хэлэлцсэн байдалд хяналт үнэлгээ хийдэггүй, илэрсэн гаж нөлөөг улирал бүр Эрүүл мэндийн яаманд мэдээлдэггүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 378 дугаар тушаалын 3.4 дэх хэсэг, 2010 оны 405 дугаар тушаалын 4.2.12 дахь заалтыг /нийтлэг/;

18. Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн салбарын байгууллагуудад дотоод хяналт хийгдэж байгаа боловч өөрийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг бүрэн хийх нөхцлийг бүрдүүлээгүй байгаа нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байна.

 

Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, эмнэлэг сувиллын албаны хувьд:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын  хяналтын чиглэлээр:

1.Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдах зөвлөл нь ойрын болон хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бодлого, стратегийг шинэчлэн боловсруулж баталгаажуулаагүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7.1, 20 дугаар зүйлийн 20.2.6, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 415 дугаар тушаалын 3.2-д заалтыг /БОЭТ/;

2.Үйлчлэх хүрээний аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтарч ажиллах төлөвлөгөө, гэрээ байхгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсгийг, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 415 дугаар тушаалын 4.5-д заасныг /БОЭТ/;

3.Эмнэлгийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж хэвшээгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.3, 28.4.3 дахь заалтуудыг /нийтлэг/;

4.Өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон стандарт удирдамжийн жагсаалтыг гаргаагүй, стандартуудаар бүрэн хангагдаагүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтыг  /нийтлэг/;

5.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэнд тавих дотоод хяналтыг тогтмолжуулах, хяналт хийсэн тухай  баримтууд нь бүрэн бус байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1Засгийн газрын 2011 оны оны 311 дүгээр тогтоолын 4.1.1, Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалын 6.3 дахь  заалтуудыг /нийтлэг/;

6.Чанарын албаны үйл ажиллагаа нь төлөвшөөгүй, чанарын багийн ажиллах журам, хяналтын график төлөвлөгөө, удирдамжгүй чанар сайжруулах арга барил эзэмшээгүй, ижил мэргэжилтний уулзалт, чанарын өдөрлөг зохион байгуулж үр дүнг тооцоогүй нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын 1.5, 2.3, 3.6, 3.7.1, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалын 6.6дахь хэсгийг /БОЭТ-өөс бусад/;

7.Амбулаторид өдрийн эмчилгээний өвчний түүх нээн, эмчилгээ хийхдээ шинжилгээний хариу бичигдээгүй, зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үеийн эмчилгээний стандартыг мөрдөөгүй, эмчилгээг өрхийн эмнэлгээр хийлгэдэг зэрэг нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 279 тушаалын 2 дугаар хавсралтыг /БОЭТ/;

8.Эмнэлгийн ажилтны алдаа зөрчлийг бүртгэдэггүй, алдааны болон эрсдлийн сан үүсгээгүй нь Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалын 6.6-д заасныг /нийтлэг/;

9.Үйлчлүүлэгч болон ажиллагсдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн, холбогдох арга хэмжээг авч ажиллахгүй байгаа нь Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалыг /нийтлэг/;

10. Хүлээн авах, яаралтай тусламжийн нэгжээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлон эрэмблэн ялгах үйл ажиллагааг хийдэггүй, “Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас”-ыг үйлчлүүлсэн хүн бүрт хөтлөөгүй нь Эрүүл мэндийн сайдын 2008 оны 145 дугаар тушаалын 3.1 дэхь заалт, 3 дугаар хавсралтыг /Булган нэгдсэн эмнэлэг, Хутаг-Өндөр сум дундын эмнэлэг/;

11. Эмнэлгийн хүлээн авах хэсэгт яаралтай тусламж үзүүлэх, онош тодруулж ажиглалт хийх болон ариун цэврийн өрөөгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2008 оны 145 дугаар тушаалын 2.4-д заасныг /Булган аймгийн нэгдсэн эмнэлэг/;

12. Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет тасаг нээн ажиллуулаагүй нь “Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6330-4:2012 стандартын 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг /БОЭТ/;

13. 2012 онд эмгэг судлалын шинжилгээг 9 тохиолдолд хийсэн нь нийт нас баралтын 40.9%-ийг эзэлж байгаань Эрүүл мэндийн сайдын 2003 оны 268 тоот тушаалыг/Булган аймаг нэгдсэн эмнэлэг/;

14. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн автомашины 40 хувь нь  хуучирч, ашиглалтын хугацаа дууссан нь түргэн тусламжийн бэлэн байдлын шаардлагыг хангахгүй Засгийн газрын 2010  оны 318 дугаар тогтоолын хавсралтыг;

15. Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн болон хангамж үйлчилгээний инженер техникчдийн алба ажиллуулаагүй, мэргэжлийн инженергүй байгаа нь “Эрүүлийг хамгаалах технологи Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн бүтэц үйл ажиллагаа” MNS 6330-4:2012 стандартын 13.4.1 дахь  заалтыг /БОЭТ/;

16. Шатлалын стандартад заасан барилга байгууламж, нэн чухал шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн25 хувь нь хангагдаагүй /БОЭТ-дкомпьютер томограф, мэс заслын багаж, тархины цахилгаан бичлэгийн аппарат, шүдний рентген аппарат, хүүхдийн хэвлийн хөндийн мэс заслын иж бүрдэл, нэгдсэн эмнэлэгт цогцосны хөргөгч, усан банн, тархины цахилгаан бичлэг, хяналтын монитор, татлагын аппарат гэх мэт

Сүүлд нэмэгдсэн мэдээ