70382348

info@umch-tender.kh.gov.mn

Цогтцэций, Ханбогд, Номгон, Баян овоо, Манлай сумдуудад хяналт шалгалт хийв

Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Номгон, Баяновоо, Манлай сумдуудад Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 3 дугаар сарын 19-ний өдрийн 16/03/04/21-25 тоот удирдамжаар ЭМБХХААҮҮХХ-ийн дарга, эм биобэлдмэлийн улсын ахлах байцаагч У.Дөшбатаар ахлуулан 2013 онд зарлагдсан 25 салбар нэгж обьектуудыг хяналт шалгалтанд хамруулав. Хяналт шалгалтын явцад 2013 оны нэгдсэн төлөвлөгөө, байгууллагын болон салбарын Засгийн 311 дүгээр тогтоолын дагуу “Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг төлөвшүүлэх нь” сургалтуудыг 250 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан хийж гүйцэтгэлээ.

Өмнөговь аймгийн Засаг Даргын захирамжаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 23 аж ахуйн нэгжид хяналт хийж гүйцэтгэхэд зориулалтын тээврийн хэрэгсэл, агуулахгүй, барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын баталгаажилтгүй, зөөврийн усан хангамжтай зэрэг зөрчлүүд илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 116 заалт бүхий 29 албан шаардлагыг сумдын Засаг дарга эрүүл мэндийн төвийн удирдлагуудад хүргүүлэн нийт 109000 төгрөгний 119 ширхэг 14 нэр төрлийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч сумын устгалын комисст шилжүүлэв. Хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгч 81 аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлд хамруулан ажиллалаа. Хяналт шалгалтаар нийт2004000 төгрөгний захиргааны хариуцлага тооцон барагдуулсан. Тус хяналт шалгалтын дүн мэдээг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн телевизээр сурталчлан цаашид авах арга хэмжээний санал болон танилцуулга албан шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллалаа.

 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ