70382348

info@umch-tender.kh.gov.mn

Баян-Айраг эксплорэйшн ХХК-ны үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Баян-Айраг эксплорэйшн ХХК-ныүйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хог хаягдлын тухай, Эрүүл мэндийн тухай, Ариун цэврийн тухай хууль тогтоомжууд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилготой 2013 оны 02-сарын 28-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 01 өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд тус компанийн Аюулгүй үйл ажиллагааны хэлтэс, Байгаль орчны хэлтэс, Барилга байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэгч NBIК ХХК,  MONRUD ХХК, Цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг барьж ашиглалтыг хариуцаж буй байгууллага, HANZA ХХК, Эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэн явуулаж буй ЭММЭД Партнер ХХК , Нам даралтын усан халаалтын зуухыг угсарсан гүйцэтгэгч байгууллагаGILL ENJINER ХХК-нуудын 15 инженер техникийн ажилчид, 34 ажилчныг хамруулан ашиглагдаж буй барилга байгууламжуудын ашиглалт аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт үр дүн, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийсэн байдал, дотоод хяналтын журам боловсруулж нэгж байгуулан ажиллаж байгаа, хоол үйлдвэрлэлийн газар нь стандарт, технологи, ариун цэврийн шаардлага хэрхэн хангасан, хоол, хүнсэнд ашиглаж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлын шаардлага хангаж ,хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчид, технологийн мөрдөлт, цэвэр усны хангамж, бохир зайлуулалт байгаа эсэх, Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилт, ундны ус, хөрснөөс дээж авч нэгдсэн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, эмнэлгийн тусламжийн нэг удаагийн багаж материалын ариун чанар, аюулгүй байдал, эмнэлгийн байрны эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмд нян судлалын шинжилгээтэй хяналт хийх зэрэг асуудлууд хамрагдлаа.

Шалгалын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 17 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 16 заалттай 2 үйл ажиллагааны дүгнэлт гаргаж, шалгалтын дүн, илэрсэн зөрчил, түүний мөрөөр авах арга хэмжээг шалгалт хийсэн байгууллагын удирдлагад танилцуулж, илэрсэн зөрчил дутагдалтай холбогдох хууль, тогтоомж, стандартаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ