70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тээврийн хэрэгслийн оношлогооны хяналт зохицуулалтын албаны Дундговь салбарт хяналт шалгалт хийлээ

Дундговь аймгийн МХГазрын 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний дагуу хууль, тогтоомж, дүрэм журам, стандартуудын хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, тухайн байгууллагад дотоодын хяналтын системийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, техник ашиглалтын шаардлага, автотээврийн хэрэгслийн экологи, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх,байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа  үзүүлэх зорилгоор ТХОХЗА-ны Дундговь салбарт авто тээвэр өргөх механизм, хэмжил зүйн хяналтын чиглэлээр шалгалт хийлээ. 

Автотээврийн хяналтаар:Шалгалтаар оношлогооны тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг тээврийн хэрэгслүүдийг оношилж, үзлэг үйлчилгээ явуулж байхад тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө үзэмж хаалга тэвшний бэхэлгээ, түгжээ, шил толь, хамгаалах бүс, суудал түшлэгийн бүрэн бүтэн байдал, хөдөлгүүр, хөдөлгүүрийн битүүмжлэл, ШТМ-ын алдагдал, хурдны хайрцаг, хойд, урд мостны битүүмжлэл, тос гоожсон эсэх, дискен холбоо, ерөнхий болон кардон дамжуулга, сэнсний оосор, жолооны хүрд, дөрөөнүүдийн сул явалт, дугуйн хийн даралт, хээний гүн, нум, пурш, амартизатор, булны бэхэлгээг шалгаж байгаа байдалд хяналт тавин ажиллаа. Автомашины арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаарыг ТХГ-тэй тулгадаг эсэх, жолоочийн эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг, автомашины агааржуулалт, дулаацуулга, гэрэлтүүлгүүд, шил арчигч, хянахын манометрүүд, цахилгааны утаснууд, дуут дохио шалгаж байгаа зэрэгт хяналт тавьж гарсан зөрчилд зөвлөгөө өгч ажиллаа.

Оношлогооны төвийн барилгын техникийн хяналтын үзлэг хийхэд зориулагдсан байдал, агааржуулалт, дулаацуулга, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдлын багаж хэрэгслийн хангалт, ажилчдын хувцас солих болон амрах байр, гар угаах, бие засах газар, гадна зам талбай зэргийг хяналтын үзлэгийн стандартад тохирч байгаа эсэхийг үзэж шалгалаа. Мөн техникийн хяналтын үзлэгийн явуулын автомашины техникийн бүрэн бүтэн байдал, техникийн хяналтын зориулалтаар тоноглогдсон байдал, техникийн хяналтын технологийн карт, техникийн оношлогооны ИТА-аар хангагдсан эсэх тэдгээрийн мэргэжил, мэргэшсэн байдал, үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгож байгаа, үзлэгт орсон тээврийн хэрэгслийн бүртгэл, үзүүлэлтийг компьютерт оруулж сүлжээгээр өдөр бүр дээд байгууллагадаа дамжуулдаг эсэх, үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь стандартын шаардлага хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар шалгуулж баталгаажуулсан зэргийг шалгаж зааварчилсан. 

Тус салбарын халаалтын систем доголдож өвөл, хавар хүйтний улиралд үзлэг оношлогоо, үйл ажиллагаа явуулахад ажлын байр хүйтэн халаалтгүй, ажиллах нөхцөл муу байсан талаар ажилчид болон үйлчлүүлэгчдээс санал гомдол гарч байсан.  

Шалгалтаар үзлэг оношлогоо, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн паспортын хөтлөлт, байгууллагын дотоодын хяналттай холбоотой зөрчил илрүүлсний 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч ажиллаа.

Хэмжил зүйн хяналтаар: Тус салбар нь бага эрсдэлтэй дүгнэгдэж “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хэмжих хэрэгслүүд нь бүрэн тусгагдсан байна.

Шалгалтын үеэр илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж дахин гаргуулахгүй байх талаар холбогдох хууль стандартаар салбарын ажилтнуудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өглөө.

Хяналтын хуудсаар ТХОХЗА-ны Дундговь салбарт Автотээврийн тухай хууль, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага” MNS 5011:2003, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төв. Ангилал. Ерөнхий шаардлага” стандартууд, Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамын хэрэгжилтыг шалгахад  Тухайн хяналтын хуудсаар 24 оноо авч 12.1%-тай гарч бага эрсдэлтэй байгаа нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үзэж байна.

Оношлогооны төвийн үйл ажиллагаанд Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн дагуу хяналт шалгалт явуулахад тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүд нь бүрэн хамрагдсан Хэмжлийн нэгдмэл байдлын тухайхуулийг хангалттай биелүүлж, 3.4% авч бага эрсдэлтэй дүгнэгдлээ.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ