70382348

info@umch-tender.kh.gov.mn

Дорнод аймгийн Халхгол суманд малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт тавьж ажиллалаа

Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр  сарын 11-ний  өдрийн А/79 дүгээр захирамжаар томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн  хамтарсан  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013.04.14-18-ны өдрийг хүртэл хугацаанд Халхгол  суманд ажиллаж малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтанд сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурал, сэг зэм устгалын 2 цэг, 4 багийн засаг даргын ажлын алба хамрагдлаа. Халхгол сумын хэмжээнд  хаваржилтын байдал хүндэрсэн, цасны дундаж зузаан хээрийн хэмжилтээр 21 орчим см, хамгийн их зузаан 60 см, хамгийн бага зузаан 1 см байлаа. Цас хайлж шөнөдөө эргэн хөлдөж, хүйтний эрч буурахгүй байгаа нь мал аж ахуйд хүндрэл учруулсан хэвээр байна.

Сумын Засаг даргын 2013.04.08-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын 16 хэсгийг томилон ажиллаж байна.

Мал олноор хорогдсон Ялалт багийн нутагт 2013.04.01-05-ны өдрийг дуустал хугацаанд  аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн 7.5 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Д.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг Данжаалангийн арлаас нийтдээ 22 өрхийн 4964 толгой малын сэг зэмийг татахаас 8 өрхийн 1404 толгой малын сэг зэм буюу нийт сэг зэмийн 28,3 хувийг тэвшээр тээвэрлэн Шонх таван толгойн урд талд төвлөрүүлсэн байна.

Сумын хэмжээнд 2013.04.17-ны байдлаар 22434 мал хорогдоод байгаа бөгөөд хорогдсон малын  сэг зэмийн 44 хувийг бөөгнөрүүлж тээвэрлээд байна.

 

Сумын Байгаль орны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сэг зэм устгах 16 цэгт  сэг зэмийг төвлөрүүлэх ажлыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчийн хяналтан дор хийж байна.

Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажлын 5 хэсэг гарч ажиллаж байгаа боловч зөвхөн сэг зэм зөөвөрлөлтийн ажил 44%-тай, цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор устгах нүх бэлтгээгүй устгалын ажил эхлээгүй байна. Сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлж 4-р сардаа багтаан дуусгах талаар сумын Засаг даргад 4 заалттай албан шаардлага өгч, 7 албан тушаалтан, 2 малчинд мэргэжлийн заавар, зөвлөгөө өглөө.

 

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдэд шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын газрын 70584261 дугаарын утсанд иргэний өгсөн мэдээллийн дагуу Хэрлэн сумын 6 дугаар багийн ”Ивээл” хорооллын нутагт мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэний үйл ажиллагаанд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, стандартынхэрэгжилтийн байдалд 2013 оны 04 дүгээр сарын 16-нд Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, Иргэдийн олон нийтийн байцаагч, багийн зохион байгуулагч нарын бүрэлдэхүүнтэй шалгалтхийлээ.

Шалгалтаар тухайн иргэн нь Чойбалсан сумын Сүмбэр багийн нутгаас борлонгийн сэг зэм олноор нь авчирч, ноолуурыг нь самнаж авах зорилгоор малын гаралтай түүхий эд худалдан авах зөвшөөрөлгүй цэгт буюу олон нийтийн зорчих газарт бөөгнүүлэн өвчүүлж байсан нь Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1,1 /малыг нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын  тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх/ дэх заалтыг зөрчиж, хүн малын халдварт, гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байлаа.

Иймд иргэний эзэмшлийн газрын хог, хаягдлыг цэвэрлүүлж, өвчиж байсан сэг зэмийг төвлөрсөн хогийн цэг дээр хаяулан булуулж, гаргасан зөрчил дутагдалтай нь холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу 50,0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж, хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Цаашид зориулалт, үйл ажиллагаа нь тодорхой бус контейнер, ёмкость, вагончикнуудыг татан авахуулах арга хэмжээг зохион байгуулах, ил задгай, зөвшөөрөлгүй газарт арьс шир, түүхий эд худалдаалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг сумын бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх, зөрчил гаргасан иргэний эзэмшлийн газрын зориулалтад шалгалт хийж, түүхий эд, арьс шир худалдан авах, хадгалах зориулалттай байвал, эзэмших зориулалтыг өөрчлөх буюу цуцлах хүртэл арга хэмжээ авч болох эсэх асуудлыг нягталж үзэх тухай саналыг Хэрлэн сумын ЗДТГ, багийн Засаг даргын ажлын албанд хүргүүллээ.

Мөн багийн зохион байгуулагчид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээтэй холбогдуулан санал, зөвлөгөө өгсөн ба байгаа нөхцөл байдлын талаар орон нутгийн телевизэд мэдээлэл өглөө.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ