70382348

info@umch-tender.kh.gov.mn

Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай“ хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан тогтоол шийдвэр, дүрэм, журам, стандартын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйнстандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах, сургалт зохион байгуулах зорилгоор Улаанбаатар Төмөр замын харъяа байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 4-нээс ажлын 14 хоногт явууллаа.

 

Шалгалтын явцад  дараах зөрчил дутагдлууд илэрсэн байна. Үүнд:

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар байгууллагын баталж мөрдөж байгаа  төлөвлөгөө, санхүүжилт байгаа боловч төлөвлөгөөг хийхдээ удирдах дээд байгууллагын шийдвэрийг хуулбарлах, өмнөх жилийн аюулгүй байдалд зарцуулсан санхүүжилтийг үндэслэн зардлыг нэмж, хасах хэлбэрээр төлөвлөж байгаа нь тухайн байгууллага өөрийн онцлог байдалд тохирсон арга хэмжээг  бүрэн төлөвлөж чаддаггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийн хэмжээ дутагдах, засаж залруулах асуудал зохих түвшинд хийдэггүй байгаа нь эрсдлийн үнэлгээг шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүйтэй холбоотой байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын Орон сууцны 1 дүгээр ангийн халаалтын зуухны 1 дүгээр тогооны хамгаалах хавхлаг аюулын хэмжээнд хүрэхэд ажилладаггүй эвдэрсэн, манометр нь буруу заадаг зэрэг зөрчил илэрлээ.

 

Шалгалтаас дүгнэвэл Улаанбаатар төмөр замын аж ахуйн нэгж байгууллагууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар нилээд ажлыг зохион байгуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хуудсын үнэлгээгээр дунджаар 15 байгууллага бага эрсдэлтэй, 2 байгууллага дунд эрсдэлтэй, Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хуудсаар үнэлэхэд 15 байгууллага нь бага эрсдэлтэй, 2 байгууллага дунд эрсдэлтэй хуулийн хэрэгжилт 76,5 гэж дүгнэгдэж байна.

 

Өнгөрсөн онд 20 осол бүртгэгдэн судлагдсанаас 6 ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож бусдыг нь үйлдвэрлэлийн бус осол гэж ослыг судалсан комиссоос шийдвэрлэсэн байна. Дээрх ослын материалуудаас 6 материалыг түүвэрлэн үзэхэд ослыг судлахдаа зөвхөн ажилтны үйл ажиллагааг дүгнэж бусад осолтой зайлшгүй холбогдох осолдогчын ажиллаж байсан тоног төхөөрөмж, түүхий эд материал, ажлын орчин, аюулгүй ажиллагааны удирдлагыг дүгнэж харьцуулаагүй нэг талыг баримталсан дүгнэлт, шийдвэр гаргасан байна. Байгууллагын ослыг судлах комисс ослыг бүрэн судалдаггүй нь энэ талын мэдлэг сул байна гэж дүгнэгдлээ.

 

Төмөр замын ажилчдын дунд гарсан мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн дүнгээс харахад сүүлийн 5 жилд 21 өвчин шинээр бүртгэгдсэн байгаа ба тэдгээрийн дотор гуурсан хоолойн архаг үрэвсэл /хордлогын гаралтай/, радикулит, сонсгол буурах өвчлөлүүд илэрч байгаа нь шуугиан, ажлын байрны агаар дахь тоос, химийн бодисын ууршилт эрүүл ахуйн норм хэмжээнээс их байгаатай холбоотой байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ