70382348

info@umch-tender.kh.gov.mn

Аймгийн төвийн авто засвар, авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Автотээврийн тухай” хууль, түүнтэй нийцүүлэн гаргасандүрэм журам, стандартуудын хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, тухайн байгууллагуудад дотоодын хяналтын системийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа, авто үйлчилгээ, засварын үйл ажиллагаа эрхлэгч иргэд, ААН-үүдэдмэргэжлийн туслалцаа үзүүлэхбайгууллагын сургалтыг зохион байгуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч Ц.Сандуйжав, аймгийн ТАЗГ-тай хамтран шалгалт хийлээ.

Шалгалтаар “Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны хүрээнд Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолын хэрэгжилт, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын хэрэгжилтийн явцыг үзэж шалгалаа.  

Шалгалтанд Сайнцагаан сумын төвд авто үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “БМБХ” ХХК, “Цантын булаг” ХХК, “Ариун болор” ХХК, “Сартус” ХХК, “Логийн говь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэн Т.Отгонбаяр, Х.Тэгшбаатар, О.Цогтгэрэл, Б.Цэрэнтогтох, Ц.Батмөнх, Т.Цэрэнноров, П.Батбилэг нарын таван аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 7 иргэн хамрагдлаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд:

Авто засвар, авто үйлчилгээ эрхэлж байгаа ААН, иргэдийг хяналтын хуудсаар дүгнэхэд “БМБХ” ХХК нь “бага”, бусад нь “дунд” эрсдэлтэй гарч зайлшгүй засч залруулах зөрчил дутагдал багагүй илэрчээ.

Шалгалтанд хамрагдсан нийт ААН, иргэд нь үзүүлж байгаа ажил үйлчилгээний онцлог, нөхцөл шаардлагад тохирсон ангилал тогтоолгоогүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 19-р зүйлийн 192.3 дахь заалт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 1.4-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал олгох үйл ажиллагааг аймаг, орон нутагт тухайн аймгийн Засаг даргын дэргэдэх автотээврийн асуудал хариуцсан агентлаг, ... тус тус эрхлэн явуулна” гэж заасан байхад ТАЗГ аймгийн хэмжээнд  ангилал тогтоох ажлыг зохион байгуулаагүйгээс дээрхи журам биелэгдээгүй байна.

Мөн үйлчилгээний газруудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдэд “Техник ашиглалтын паспорт” байхгүй байгаа нь дээрхи журмын заалтыг зөрчиж байна.

Бизнес эрхлэгч Б.Цэрэнтогтох, О. Цогтгэрэл, Ц. Батмөнх нарын ажлын байр галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй, “Логийн говь” ХХК, хашаандаа засвар үйлчилгээ явуулж байгаа иргэдийн тээврийн хэрэгсэл зогсох талбай муутай, хашаандаа гаражид засвар үйлчилгээ явуулдаг иргэдийн гараж нь дулаацуулга, хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах систем муутай байгаа зэрэг нь “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байна.

Шалгалтанд хамрагдсан ААН, иргэдийн зарим ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшсэн сургалтанд хамруулаагүй, ажилчдын хувцас солих өрөө, амрах байрыг тохижуулаагүй, байгууллагын гал командын хүрз хувин, багаж хэрэгсэл дутуу зэрэг зөрчлүүд байна. 

Мөн ААН, байгууллагуудын дотоод хяналтын журмыг үзэж шалган байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, дотоод хяналт хариуцсан ажилтны ажил байдалтай танилцсан. “Цантын булаг” ХХК нь дотоод хяналт хариуцсан ажилтан, дотоод хяналтын журамгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд байгууллагын даргын тушаалаар дотоод хяналт хариуцсан ажилтан томилуулж, дотоод хяналтын журам боловсруулан хэлэлцүүлж мөрдүүлж ажиллахаар боллоо.  

“Сартус” ХХК, “БМБХ” ХХК-нуудын дотоодын хяналтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй энэ чиглэлээр боловсруулсан журам нь шаардлага хангахгүй байгааг дахин боловсронгуй болгож мөрдүүллээ.

Шалгалтаар үзлэг засвар, бүртгэл, сэлбэг материалын худалдаа, техникийн паспортын хөтлөлт, байгууллагын дотоодын хяналттай холбоотой 61 зөрчил илрүүлсний 44 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд энэ нь нийт зөрчлийн 72,1%-ийг эзэлж байна. Бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудадалбан шаардлага өгсөн.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн ихэнхийг газар дээр нь арилгуулах, зарим зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчил гаргасан 20 гаруй иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Шалгалтанд хамрагдсан ААНБ-ууд, иргэдэд байгууллагын сургалтыг дотоодын хяналтыг хэрхэн зохион байгуулж ажиллах, хяналт шалгалтанд шинээр нэвтрүүлж байгаа “Хяналтын хуудас”-ны талаар сургалтыг тухай бүр нь хийсэн бөгөөд нийт 7 удаагийн сургалтаар 37 хүнийг хамруулсан.

“Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар Автотээврийн тухай хууль, ЗГ-ын 2011 оны 311-р тогтоол, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмын хэрэгжилтыг шалгахад “Ариун болор” ХХК нь 55 оноо авч 27.9%-иар “бага” эрсдэлтэй, бусад ААН, иргэд нь “дунд” эрсдэлтэй үнэлэгдлээ.

Цаашид шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, шалгуулагч этгээдээс тавьсан санал хүсэлтийг холбогдох газруудад тавин ажиллаж байна.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ