70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сургалтын төрийн сангийн 2011 он, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Сургалтын төрийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор Шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн  хийж гүйцэтгэв.

Сургалтын төрийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-д заасны дагуу Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам”, “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”, “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг тус тус баталсан байна.

"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурал батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 6.1-д ”Энэ хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, мөн суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно” гэж заасан байна.

Дээрхи хуульд заасны дагуу Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Сургалтын төрийн сангийн дүрэм”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”, “Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт”-ыг тус тус шинэчлэн баталсан байна.

Сургалтын төрийн сан нь 2011 онд 107 их, дээд сургууль, коллежийн 184131  суралцагчдад 79.3 тэрбум төгрөг, 2012 онд 87 их, дээд сургууль, коллежийн 302357 суралцагчдад 191.9 тэрбум төгрөгийн тэтгэлэг, сургалтын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг олгож иржээ.

Сургалтын төрийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл олгох зэрэг арга хэмжээнд 2011 онд 87,991.2 сая төгрөг, 2012 онд 219,002.3 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 79,316.7 сая төгрөг, 2012 онд 191,900.1 сая төгрөгийг олгож, батлагдсан төсвийг 2011 онд 8,675.0 сая төгрөг, 2012 онд 27,102.3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн байна.

2011 онд нийт зардлын 84.3 хувь буюу 66,837.5 сая төгрөг нь Хүний хөгжил сангаас  133675 оюутны сургалтын төлбөрт олгосон 500.0 мянган төгрөгийн санхүүжилт эзэлж байна. Мөн онд 6116 оюутанд З,983.9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 15781 оюутанд 3,939.5 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 16879 оюутанд 3,208.3 сая төгрөгийн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөр, 11680 оюутанд 847.5 сая төгрөгийн замын зардлыг тус тус олгожээ.

2012 онд 165894 оюутан, магистрант, докторантад нийт 102,331.6 сая төгрөгийн үндэсний тэтгэлэг, 3881 оюутанд 7,849.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 3374 оюутанд 2,274.6 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 11489 оюутанд 2,217.7 сая төгрөгийн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөр, 103425 оюутны 71,152.0 сая төгрөгийн Хүний хөгжил сангаас олгосон сургалтын төлбөр /500.0 мянган төгрөг/, 14294 оюутны 1,181.8 сая төгрөгийн замын зардлыг тус тус олгосон байна.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн зардлын талаар: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор “Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан байна. Энэ зардалд улсын төсвөөс 2011 онд 6,047.4 сая төгрөг, 2012 онд 19,450.0 сая төгрөг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 4,786.9 сая төгрөг, 2012 онд 7,849.2 сая төгрөгийг зарцуулжээ. Батлагдсан төсөвт зардал 2011 онд 1,260.4 сая төгрөг, 2012 онд 11,600.8 сая төгрөгөөр  тус тус хэмнэгджээ. Буцалтгүй тусламжид  2011 онд 15781 оюутан, 2012 онд 3374 оюутан тус тус хамрагдаж, эдгээрт 2011 онд 3,939.5 сая төгрөг, 2012 онд 2,274.6 сая төгрөг зарцуулсан нь 2012 онд 2011 оныхоос оюутаны тоо 4.6 дахин буюу 12407-оор, олгосон санхүүжилт 1,664.9 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ нь Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор  буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байсан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний 3 байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр, олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр, бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг  тус тус буцалтгүй тусламжид хамааралгүй  болгосонтой холбоотой байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2008 оны 451/318 дугаар хамтарсан тушаалаар дээд боловсрол эзэмшүүлэхэд олгох буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хэмжээг мэргэжлийн чиглэлээр 350.0-650.0 мянган төгрөгөөр баталсныг мөрдөж ажиллаж байна.

“Оюутны талаар авах хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  21 дүгээр тогтоолоор Оршин суугаа газраас 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдыг өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахад явсан баримтыг нь үндэслэн аймгийн төв хүртэлх тээврийн нэг талын зардлыг Сургалтын төрийн сангаар дамжуулан олгож байхаар тогтоосон байна. Мөн “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  102 дугаар тогтоолоор Оршин суугаа газраас 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдыг өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байхаар тогтоож, Засгийн газрын 2004 оны 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

Дээрх тогтоолуудад заасны дагуу оюутны замын зардалд зориулан улсын төсөвт жилд 1.1 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд гүйцэтгэлээр 2011 онд 11680 оюутанд 847.5 сая төгрөг,  2012 онд 14294 оюутанд 1,181.8 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Оюутны замын зардлыг Зам, тээвэр,аялал жуулчлалын сайдын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 136 дугаар тушаалаар батлагдсан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг үндэслэн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 59 тоот тушаалаар батлагдсан шатахууны үнэ нэмэгдэж хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал өссөн өөрчлөлтийг тусгасан хот хоорондын зорчигч тээврийн тарифиар тооцон олгож  байна.

Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон төрийн буцалтгүй тусламжийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177, 2012 оны 19 дүгээр тогтоолоор хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлэг, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг улсын төсвөөс тус тус олгож байна.

Мөн Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 217 дугаар тогтоолоор “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам-ыг баталсан байна. Журмын 2.1-д “Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн, эсхүл боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын иргэн Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1, 2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа иргэн энэ журмын 1.3-т заасан Томсон Ройтерсийн инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн эхний 50-д багтсан сургуульд тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид суралцах эрх авсан, мөн 1.3-т заасан их сургуульд яамнаас тогтоосон мэргэжлийн чиглэлээр үндсэн ангид хувийн зардлаар суралцаж байх шаардлагыг хангасан нөхцөлд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрхтэй”  гэж заасан байна.

Энэ зардалд зориулан улсын төсвөөс 2011 онд З,000.0 сая төгрөг, 2012 онд 2,021.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 2011 онд 182.3 сая төгрөг, 2012 онд 1,426.1 сая төгрөгийг тус тус олгожээ. Одоогийн байдлаар биотехнологи, химийн инженерчлэл, микробиологи, мэдээллийн технологи, компьютерийн инженер зэрэг мэргэжлээр АНУ-д 22, Хонг Конг-д 1, Сингапурт 1, нийт 24 суралцагчид суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөрт 2011 онд 95,102.0 ам доллар, 2012 онд 986,532.0 ам доллар, 2013 онд 64,664.5 ам доллар, нийт 1,146,298.5 ам доллар зарцуулаад байна.

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээл, түүний эргэн төлөлтийн талаар: Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д заасны дагуу сургалтын төлбөрийн зээлд улсын төсвөөс 2011 онд 2,634.6 сая төгрөг, 2012 онд 3,781,3 сая төгрөгийг төсөвлөснөөс 2011 онд 1,040.8 сая төгрөг, 2012 онд 783.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Энэ зээлд  2011 онд 6116 суралцагч, 2012 онд 3881 суралцагч тус тус хамрагдсан нь 2012 онд урьд оныхоос 2235 суралцагчаар, олгосон санхүүжилт нь 257.0 сая төгрөгөөр тус тус буурсан байна. Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн суралцагчидад зээлийг олгож байсныг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор малчин өрхийн суралцагчид олгох болсон ч үндэсний тэтгэлгийг нийт суралцагч нарт олгож эхэлсэн нь хөнгөлөлттэй зээлийг авах сонирхол буурсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж, сургалтын төрийн сангийн хөнгөлөлтэй зээлээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Дээрхи шийдвэрийн дагуу 8,101.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийг чөлөөлсөн байна.

Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй төгсч, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ дагуу 2004-2006 онуудад нийт 2982 суралцагчдын 2,921.8 сая төгрөгийн зээлийг чөлөөлжээ. Мөн 2011-2012 онуудад зээлийн эргэн төлөлтөд нийт 201,7 сая төгрөг буцаан төлөгдөж, 2012 оны жилийн эцсийн байдлаар 18,109.4 сая төгрөгийн авлагатай байна. Энэ авлагын барьцаанд зээлээ төлөөгүй суралцагчдын сургууль төгссөн диплом одоогоор Сургалтын төрийн санд хадгалагдаж байна.

Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээл, түүний эргэн төлөлтийн талаар: Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д заасны дагуу сургалтын болон амьжиргааны зардалд улсын төсвөөс 2011 онд 4,985.7 сая төгрөг, 2012 онд 5,800.0 сая төгрөгийг олгохоор төлөвлөснөөс 2011 онд 2,760.9 сая төгрөг, 2012 онд 5,639.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Сургалтын төрийн сангийн зээлээр гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад  суралцуулах арга хэмжээг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд түүнээс хойш 2012 оныг хүртэлхи хугацаанд 36 орны их, дээд сургуулийн магистрантур, докторантурт 87 мэргэжлийн чиглэлээр 1513 хүн суралцаж, эдгээрт 36,474.9 мянган ам долларын  сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгожээ. Зээлээр суралцагчдаас 14,562.7 мянган ам долларын сургалтын төлбөрийн зээл авсан 545  суралцагч төгсөж ирснээс 1,054.0 мянган ам долларын зээл авсан 70 суралцагч зээлээ эргүүлэн төлсөн байна. Нийт суралцагчдаас 111 суралцагчдын 2,088.3 мянган ам долларын сургалтын төлбөрийн зээлийг дараах байдлаар чөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсч эзэмшсэн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий  50 хүний нийт 930,168.6 ам доллар буюу 1,697.2 сая төгрөгийн сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээлийг  чөлөөлсөн байна. Мөн Засгийн газрын 2009 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 242 дугаар тогтоолоор Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөж, гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий 47 хүний сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүү болох 1,587,265.28 ам доллар, нэр бүхий 14 хүний эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардал 48,203.48 ам доллар нийт 1,635,468.76 ам доллар буюу 1,781,6 сая төгрөгийн сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүүгийн 688.8 сая төгрөгийг чөлөөлжээ.

2013 оны 05 дугаар сарын байдлаар Сургалтын төрийн сангаас журамд заасан нөхцлийг хангасан 206 суралцагчдын 5,172,286.79 ам долларын сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлэх саналаа Засгийн газрын хуралд оруулж шийдвэрлүүлээд байна. 1997-2012 онд 135.5 мянган ам долларын зээл авсан 7 суралцагч нас барсан, 330.1 мянган ам долларын зээл авсан 16 суралцагч сургуулиа төгсөж чадаагүй байна. 2013 оны 5 дугаар сарын байдлаар сургалтын төлбөрийн 9769,7 мянган ам долларын зээл авсан 397 суралцагч сургуулиа төгссөн боловч эх орондоо эргэж ирээгүй бөгөөд одоо 8,534.8 мянган ам долларын зээл авсан 367 суралцагч суралцаж байна. 1997 оноос үүссэн сургалтын төлбөрийн зээлийн авлагын 61.4 хувь буюу 45.9 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, зээлийн хүүгийн авлага 10.7 тэрбум төгрөг  байна.

Үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д “Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвхи санаачлага, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгох бөгөөд үндэсний тэтгэлэгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж заажээ. Мөн журамд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохоор тусгасан байна. Үндэсний болон урамшууллын тэтгэлэгт 2012 онд нийт 113,099.1 сая төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэлээр 165894 суралцагчдын 102,331.6 сая төгрөгийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлжээ. 2012 он болон 2013 оны нэгдүгээр улирлын үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас сургуулиудад нь олгож, сургуулиуд нь суралцагч нартаа олгож байсныг өөрчлөн энэ оны 2 дугаар улирлаас эхлэн Сургалтын төрийн сан нь шууд суралцагч нарт олгох болсонтой холбогдон тус сан нь суралцагч бүрд данс нээх, төлбөр тооцоог хийх, программ хангамжийг бий болгох зэрэг ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. 

Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт олгосон санхүүжилтын талаар /500,000 төгрөг/Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн 4.3-д “Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувиас оюутны сургалтын төлбөрт 70,765.6 сая төгрөг”-ийг баталсан байна. Энэ дагуу 2011 онд Хүний хөгжил сангаас 133675 оюутны сургалтын төлбөрт зориулан нийт 66,837.5 сая төгрөгийг олгожээ. Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тогтоолоор 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт 491,960 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сараас тооцож олгоход шаардагдах зардлыг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгахаар заасан байна. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн 4.3-д “Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувиас  оюутны сургалтын төлбөрт 83,633.2 сая төгрөг”-ийг баталсан байна. Энэ дагуу 144631 оюутны сургалтын төлбөрт зориулан 2012 онд Хүний хөгжил сангаас нийт 71,152.6 сая төгрөгийг олгожээ.

Төрийн албан хаагчийн гэр бүлээс нэг хүүхдийн суралцагчийн сургалтын төлбөрийн санхүүжилтийн талаар: Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн гэр бүлээс нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс олгож байсныг тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр буюу 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн олгохоо больсон байна. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрт 2011 онд 3,986.2 сая төгрөг, 2012 онд 3,196.9 сая төгрөг олгохоор төлөвлөж, гүйцэтгэлээр 2011 онд 3,208.3 сая төгрөг, 2012 онд 2,217.7 сая төгрөгийг олгожээ. Батлагдсан төсвөөс 2011 онд 778.3 сая төгрөг, 2012 онд 979.3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн байна. 2011 онд 16879, 2012 онд 11489 төрийн албан хаагчийн хүүхэд уг сургалтын төлбөрт хамрагдан суралцсан байна.

Сумдад төрийн захиргааны ажилтан бэлтгэх болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихзардалд олгосон санхүүжилтийн  талаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалтын 9 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2,6 дахь заалтыг үндэслэн Төрийн захиргааны албаны зөвлөл, Санхүү, эдийн засгийн сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 17/329 дугаар тушаалаар Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын захиалга, гэрээний үндсэн дээр Удирдлагын Академи /хуучин нэрээр/-д төрийн удирдлагын менежер бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэгчдийн сургалтын болон байрны зардлыг, богино хугацааны /7,14 хоногийн/ давтан сургах зорилтот сургалтад хамрагдагч төрийн албан хаагчдын сургалтын зардлыг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэхээр заасан байна. Энэ дагуу сумдын төрийн захиргааны ажилтан бэлтгэх зардалд улсын төсвөөс 2011, 2012 онд тус бүр 500.0 сая төгрөгөөр батлан өгч, батлагдсан зардлыг Сургалтын төрийн сангаар дамжин Удирдлагын академи захиран зарцуулж ирсэн байна. Мөн оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зардалд зориулан улсын төсвөөс олгосон 4,392.9 сая төгрөгийн санхүүжилтийг Сургалтын төрийн санд олгосон ч түүнийг улсын төсвийн дансанд буцаан төвлөрүүлжээ.

Сургалтын төрийн сангийн аппаратын төсөв, түүний зарцуулалтын талаар: Сургалтын төрийн сан нь үйл ажиллагаандаа зориулан улсын төсвөөс 2011 онд 123.6 сая төгрөг, 2012 онд 447.3 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Нийт зарлага санхүүжилт 2011 онд 117.9 сая төгрөг, 2012 онд 447,2 сая төгрөг болж, батлагдсан төсөвт зардал хэтрээгүй байна. 2012 онд тус сангийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбогдон төсөвт зардал 2011 оныхоос 3.6 дахин буюу 323.6 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна. 2011 онд нийт төсөвт зардлын 71.6 хувь буюу 84,545.9 мянган төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл зардалд, 28.4 хувь буюу 33,451.9 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус  зарцуулсан байна. 2012 онд нийт төсөвт зардлын 34.5 хувь буюу 156,129,8 мянган төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл зардалд, 65.5 хувь буюу296,742.1 мянган төгрөгийг бараа үйлчилгээний зардалд тус тус  зарцуулжээ.

Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар

Сургалтын төрийн сангийн 2004, 2005 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2006 онд шалгалт хийж, шалгалтаар өндөр хөгжилтэй оронд магистрантур, докторантурт суралцагчид зээлийн гэрээнд заасан хугацаандаа эх орондоо ирдэггүй, тэдгээр оюутны зээлийг эргүүлэн төлүүлэх талаар санаачлагагүй ажилласан, зарим суралцагчийн сургалтын төлбөрийг давхардуулан шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 14,030.2 мянган төгрөгийг улсын төсөвт 11,808.0 мянган төгрөгийг сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ. Тус сангаас шалгалтаар тогтоосон актын биелэлтийг гаргаж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4/27 тоот албан бичгээр Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-т хүргүүлсэн байна.   

Актын биелэлтээс үзэхэд шийдвэрээс илүү болон давхардуулан шилжүүлсэн, ханшны зөрүүгээс орж ирсэн орлогыг суутган тооцож төсөвт төвлөрүүлэх нийт 14.0 сая төгрөгийг актад дурьдсаны дагуу шийдвэрлэж, И.Цэрэн-Онолтын 4 дэх жилийн сургалтын төлбөр болох 11.8 сая төгрөгийн сургалтын төлбөрийг суутган тооцож, актын төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Үндэсний аудитын газраас 2012, 2013 онд тус сангийн сүүлийн 2 төсвийн жилийн санхүүгийн тайланд аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтэд “Сургалтын төрийн сангийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, бодитой илэрхийлсэн байна” гэжээ.

Шалгагдсан байгууллагын ололттой тал

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.4-д “Төрөөс санхүүгийн дэмжлэг авсан суралцагчдын бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг Сургалтын төрийн сан эрхэлнэ” гэж заасны дагуу гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид суралцагчдад  Хүний хөгжил сангаас болон улсын төсвөөс буцалтгүй, зээлийн  хэлбэрээр олгож байгаа санхүүжилтийн төлбөр, тооцоог шуурхай хийх зорилгоор боловсролын байгууллагад суралцагчдын талаар нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх шинэ программ хангамжийг нэвтрүүлэн ажиллаж байна. Сургалтын төрийн сангаас 2012-2013 оны хичээлийн жилийн 2 дугаар хагасаас эхлэн оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн санхүүжилтийг сургуулиудаар нь дамжуулалгүйгээр шууд тухайн суралцагчийн нэрийн дансанд шилжүүлэх болсонтой холбогдон суралцагчдын нэрийн данс нээх, мэдээллийн нэгдсэн сүлжээг шинээр бий болгох ажлыг богино хугацаанд хийжээ.

Мөн сангаас суралцагчдын үндэсний тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд зориулан их, дээд сургууль, коллежид олгосон санхүүжилтийн төлбөр тооцоонд тавих хяналтыг сайжруулж ажилласнаар сургуулиуд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, замын зардлыг суралцагчдад Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заагдсан тавигдах шаардлагыг хангасан нөхцөлийн дагуу олгосон  байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаар

1. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 64.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлийн үлдэгдэл 2012 оны жилийн эцсийн байдлаар 18.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд  энэхүү үлдэгдэл төлбөрийн барьцаанд авсан төгсөгчдийн дипломын олголт  удаашралтай байна.

Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 1994 оноос хойш үүссэн сургалтын төлбөрийн зээлийн үлдэгдэл төлбөр 45.9 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн авлага 10,7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Үүнээс зээл авсан 16 суралцагч өвчтэй болон ар гэрийн гачигдалтай шалтгаанаар 330,1 мянган ам доллар, 397 суралцагч сургуулиа төгссөн боловч ирсэн тухайгаа бүртгүүлээгүй, эх орондоо ирээгүй шалтгаанаар 9,769.7 мянган ам долларын зээлийг буцаан төлүүлээгүй байна.

2. Дотоодын 151 их, дээд сургууль, коллежид сургалтын төрийн сангаас олгосон үндэсний тэтгэлэг, Хүний хөгжил сангаас олгосон санхүүжилт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн олголт, түүний зарцуулалтыг үндсэн баримтаар нь шалгалт хийж үзэхэд үндэсний т

Сүүлд нэмэгдсэн мэдээ