70382348

info@umch-tender.kh.gov.mn

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2011, 2012 оны бүрдүүлэлт, зарцуулалтыг шалгасан дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, МХЕГ-ын даргын баталсан 01/19 тоот удирдамж, “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн Шалгалтыг МХЕГ, аймаг, нийслэл, дүүргийн МХГ-ын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын хамрах хүрээ, шалгах чиглэл, хэлбэр

Шалгалтыг НДЕГ болон 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, тасаг, албадын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2011, 2012 оны санхүүгийн баримт, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын холбогдох материалд тулгуурлан явуулсан.

Шалгалтанд Засгийн газрын 2008.4.18-ны өдрийн 142 дугаар тогтоолын дагуу ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 2,3 хувиар төлдөг аж ахуйн нэгж байгууллагуудыг нэрсээр нь гаргуулан авч дээрх тогтоолын дагуу үнэн зөв төлж байгаа эсэхийг нягтлан шалгах: Тус сангаас олгож байгаа тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргийг бүрэн хамруулж, хувийн хэргийн тооллогыг хамгийн сүүлийн сарын тэтгэвэр олголтын массивтай тулган тоолох: Тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг хувийн хэрэгт бүрдүүлсэн баримт материалд тулгуурлан нэг бүрчлэн хянаж зөвлөмж чиглэл өгөх, Сангаас олгогдсон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийн олголт, тооцоог хянаж шалгах: Даатгуулагчийн сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын санхүүжилтийг шалгах: Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын санхүүжилт, үр дүнг сүүлийн 3 жилийн байдлаар хянаж үнэлэлт дүгнэлт гаргах: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувийг гаргаж, дүгнэлт өгөх зэрэг асуудлууд хамрагдсан.

Өмнөх шалгалтын мөрөөр 2011 онд Нийслэл болон аймгуудын НДХэлтэст хийсэн санхүү, нийгмийн даатгалын  хяналт шалгалтаар 254391,8 мянган төгрөгийн зөрчил илрүүлж тэдгээрт нийт 109 актаар 147292,1 мянган төгрөгийн актын төлбөр тогтоосны 57,9 хувь буюу 147292,1 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт 28,5 хувь буюу 72435,2 мянган төгрөгийн төлбөрийн актыг нийгмийн даатгалын холбогдох сан болон хүмүүст нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнийг бүрэн барагдуулсан байна.

Нийгмийн даатгалын хамрагдалтын талаар:  201оны жилийн эцсийн байдлаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 30,5 мянган  аж ахуйн нэгж байгууллага, 863,2 мянган даатгуулагч  хамрагдсан нь Монгол Улсын нийт хүн амын 30,9 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчийн тоо 3,7 мянган  аж ахуйн нэгжээр, даатгуулагч-ажиллагчдын тоо  105,9  мянган хүнээр нэмэгджээ.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт Тус сангийн орлогын төлөвлөгөөг 2011 онд 36,62 хувь буюу 12,4 тэрбум төгрөгөөр, 2012 онд 27,1 хувь буюу 14,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2012 оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлогын 8,5 хувийг тус даатгалын сангийн орлого бүрдүүлж байна. Тухайн даатгалын сангийн орлогын 94,1 хувийг шимтгэлийн, 5,6 хувийг хүүгийн, 0,2 хувийг алдангийн, 0,01 хувийг бусад орлого тус тус бүрдүүлжээ. 2011 онд нийт орлогын 44.2 хувийг, нийт зардлын 89,4 хувийг, 2012 онд нийт орлогын 39.8 хувийг, нийт зардлын 95,7 хувийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт зарцуулсан байна. ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 2011 онд шимтгэлийн орлогын 0.24 хувийг, нийт зардлын 0,54 хувийг, 2012 онд шимтгэлийн орлогын 0.19 хувийг, нийт зардлын 0,45 хувь болж уг зардалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ өссөн ч нийт дүнд эзлэх хувь буурсан байна.

2012 онд шимтгэлийн орлого 42,9 хувь өссөн байхад ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардал дөнгөж 1,11 хувиар өссөн нь уг зардалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ маш бага байгааг харуулж байна. Тус сангаас 2011 онд 4.5 тэрбум, 2012 онд 29.8 тэрбум төгрөгөөр жилийн 8-9 хувийн хүүтэй Засгийн газрын бонд худалдан авсан бөгөөд бондын хүүд 2011 онд 583,2 сая төгрөг, 2012 онд 3275,4 сая төгрөг хүлээн авсан ба 2012 оны байдлаар 1856,8 сая төгрөгийнн авлагатай байна. Мөн 2011 онд 13 тэрбум, 2012 онд 43,7 тэрбум төгрөгийг банкуудтай гэрээ байгуулан хадгаламж хэлбэрээр байршуулж хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн авч байна. Тус сангийн үлдэгдэл 2011 онд 52.1 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 57.0 тэрбум төгрөг болж сангийн үлдэгдэл 5.0 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Гадаад оронд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалд хамруулсан болон осол гэмтэлд орсон талаар: Нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсад гэрээгээр ажиллаж байгаа 11449 иргэнийг тэтгэврийн даатгалд хамруулсанаас 2011, 2012 онд шинээр 3104 иргэнийг даатгалд хамруулж, БНСУ-аас Монгол Улсын тэтгэврийн даатгалын санд 2011 онд 1,55 тэрбум төгрөг, 2012 онд 1,47 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.

БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдээс үйлдвэрлэлийн осолд өртсөн, нас барсан иргэдийн талаар: Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс авсан мэдээллээр 2007-2012 оны хооронд үйлдвэрлэлийн осолд 1006 иргэн орж хөдөлмөрийн чадвараа алдаж гэмтэл авсан бол, 13 иргэн нас барсан байна. Үүнийг хүснэгтээр харуулбал:

Он

Гэмтсэн хүний тоо

Нас барсан хүний тоо

Ажлын байран дахь осол

Ажлын байран дахь өвчин

Гэмтсэн

Нас барсан

Өвчтөн

Нас барсан

2007

200

3

192

3

5

0

2008

217

5

209

4

8

1

2009

182

4

177

4

5

0

2010

149

0

149

0

0

0

2011

135

0

130

0

5

0

2012

123

1

120

1

3

0

Нийт

1006

13

977

12

26

1

Хүснэгтээс үзэхэд 2007 оноос хойш 6 жилийн хугацаанд 1006 иргэн осолд өртсөн нь жилд дунджаар 160 гаруй Монгол иргэн осолд орж байгаа нь Монгол улсад бүртгэгдэж байгаа ослын 40 орчим хувьтай тэнцэж байна.

2010-2012 онд Монгол улсад бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын талаар: Сүүлийн 3 жилд нийт 1169 осол бүргэгдэж түүнд 1253 иргэн өртсөнөөс 252 иргэн нас барж, 119 иргэн тахир дутуу болсон байна.

Он

Бүртгэгдсэн ослын тоо

Осолд орсон хүн

Нас

Ажилласан жил

Нийт

Үүнээс: эмэгтэй

Нас барсан

ТД болсон

ХЧ түр алдсан

18 хүртэл

18-35-хүртэл

35-аас дээш

5 хүртэл жил

5-15 жил

15-аас дээш

2010

366

398

92

80

44

273

0

206

192

155

127

116

2011

403

431

112

Сүүлд нэмэгдсэн мэдээ