70382348

info@umch-tender.kh.gov.mn

Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан, зургийг технологийн дагуу үйлдсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тухай

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан  2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/46  дугаар удирдамжаар Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Геодези, зураг зүйн тухай”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэв.

Өмнөх шалгалтын талаар:

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2011 онд хийгдсэн шалгалтаар МХЕГ-ын 2012 оны 01 дүгээр сарын 04–ний өдрийн 01/48 тоот албан бичгийн биелэлтийг гаргуулан үнэлэхэд тусгай хамгаалалтай газар нутагт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлтэй аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй, аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд БОНБҮ,  газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг дүгнэсэн материал, газар олгохдоо хээрийн судалгааны материалын бүрдүүлэлтийг нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргаагүй байна. Нийт 8 асуудлаас 6 асуудал буюу 75 хувь биелэлттэй байна.

Өмнөговь аймагт 2012 онд МХЕГ-ын нэгдсэн шалгалтаар газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад Ерөнхий байцаагчийн 01/02 дугаар албан даалгавараар өгөгдсөн /55, 56 дугаар асуудал/ геодези, зураг зүй, кадастрын зураглалтай хамаарах асуудлын хэрэгжилттэй танилцахад Аймгийн Засаг даргаас 2 долгионы GPS багажаар хангаж, газар зохион байгуулалт, кадастрын зураглалын хэмжилт, магадлан хэмжилт хийх асуудал шийдвэрлэгдсэн байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08/157/45 дугаар дүгнэлт /13 заалт/, 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/28 тоот албан бичгээр хүргүүлсэн 12 асуудал, Өмнөговь аймагт 2012 онд хийгдсэн нэгдсэн шалгалтын хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2300 тоот албан бичгээр шийдвэрлүүлэх 6 асуудал нийт 30 асуудлаар хэрэгжилтийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/487,  05 дугаар сарын 13-ны өдрийн 02/507  тоот албан бичгүүдээр гаргуулан үнэлэлт өгч ажиллаа.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Газар олголтын байдлыг 2.10 хяналтын хуудсаар тус газарт хамаарах 65 асуудлаас 59 асуудалд элсдэлийг тооцон үнэлэлт өгөхөд нийт 40.15 хувь буюу дунд эрсдэлтэй, үүнээс Газрын тухай хуулийн хэрэгжилт 49.65 хувь буюу дунд эрсдэлтэй, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хэрэгжилт 30.67 буюу дунд эрсдэлтэй, Геодези, зураг зүйн тухай хууль 84.65 буюу их эрсдэлтэй тус тус хэрэгжиж байна. 

Магадлан хэмжилт хийх тухай “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.4 дэх заалтын хэрэгжилтийг шалгахад магадлан хэмжилтийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх шилжигдээгүйгээр гүйцэтгэж байна.

Кадастрын зураглалын хэмжилтийн ажилд 2.18 дугаар хяналтын хуудсаар тус газрын мэдээллийн санд оруулахаар ирүүлсэн Ханбогд сумын 15, Даланзадгад сумын 29 иргэн, хуулийн этгээдийн кадастрын зурагт түүвэрлэн шалгалаа. Кадастрын зургийг геодези,  зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Гоулден херо” ХХК, Анусөрвэй ХХК гүйцэтгэсэн байна. Даланзадгад сумын нутагт кадастрын зураг гүйцэтгэснийг 2.18 дугаар “Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжийг шалгах хяналтын хуудас”-аар хамаарах 8 асуудлаар шалгахад “Гоулден херо” ХХК нь 27.27 хувь  “Анусөрвэй” ХХК нь 16.6 хувь буюу бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтаар нэгж талбарын эргэлтийн цэг тэмдэгжүүлэх мэдэгдэл бичигдээгүй, нэгж талбарйн хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлэлгэн өгсөн тухай акт үйлдэгдээгүй зөрчил нийтлэг илэрч байна.

Геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдалд Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн хэрэгжилтийг шалгахад Даланзадгад суманд зураглалын сүлжээний 20 цэгийг Геосет ХХК 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Геодезийн байнгын цэг тэмдэгтийг төрийн хамгаалалтад” актаар хүлээлгэн өгсөнөөс Даланзадгад суманд шинээр авто зам барих үед 1915, 4227, 4101, 1996, 5354, 9911 дугаар бүхий 6 цэг устсан, сэргээх талаар ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас кадастрын зураглал хийх үед шинээр байгуулсан геодезийн зураглалын цэг, GPS, гравиметрийн сүлжээний цэгүүдийг хүлээлгэн өгсөн, өндрийн сүлжээ, триангуляцийн сүлжээний цэгүүдийг бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Тус газраас нийтэд геодезийн цэг тэмдэгтийн тоон мэдээлэлээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна.

Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэх ажилд “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг шалгахад газрын зураг, солбицолын жагсаалт, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гүйцэтгэлийн зураг, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зургаас бүрдэж байна. ГХГЗЗГ-аас Нийтийн хэрэгцээнд ашиглуулахаар газар доорх шугам сүлжээ зураглагдаагүй бүх сумын дэвсгэр зураг /акт үйлдээгүй/, геодезийн зураглалын байнгын цэгийг хүлээлгэн өгсөн байна. Кадастрын зургийн мэдээллийн санд 2012, 2013 онд бүртгэгдсэн Засаг даргын захирамжийг Тамгын газарт хадгалагдах эх хувьтай тулгалт хийхэд 5 захирамжийн иргэн, хуулийн этгээдэд холбогдох заалт зөрөөтэй, сууц өмчлөгчдийн холбоонд барилгын суурийн доорх газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Газар зүйн нэрийн хэрэглээнд “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 11.1 дэх хэсгийн хэрэгжилтийг шалгахад 1975 онд батлагдсан газар зүйн нэрийн альбом, Улсын геодези, зураг зүйн газраас 1984 онд хэвлэсэн газар зүйн нэрийн 1:200000-ны масштабтай зураг хадгалагдаж байна. Тэдгээрийг зөвхөн газар зүйн нэрийн маргаан гарсан үед хэрэглэдэг, Засаг даргын захирамж болон тухай жилийн газар зохон байгуулалтын төлөвлөгөө, түүний биелэлтэд газар зүйн албан ёсны нэрийг ашиладаггүй байна.

Ашиглаж байгаа зурагт шалгалтыг Даланзадгад сумын 1:1000-ны дэвсгэр зурагт хийхэд шинээр баригдсан барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зургаар технологийн дагуу өөрчлөлт хийгдээгүй, төрийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаагүй байна. Тус газраас өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан шинээр үүссэн суурьшлын бүсэд газар өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн кадастрын зурагаар өөрчлөлт оруулж байгаа боловч обьектыг таних тэмдэгээр зураглах программ хангамжгүйгээс стандартын таних тэмдэгээр зураглагдаагүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газрын зурагт тэмдэглэх таних тэмдэг  байхгүй зэрэг хүндрэлүүд гарч байна. Орон нутагт хэрэглэгчдэд газрын зураг, тоон мэдээллийн хэрэглээ өдөр тутам бий болсон, төрийн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд ойртуулах асуудал үгүйлэгдэж байгаа нь хяналт шалгалтаар харагдаж байна.

Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналтыг 2.17 хяналтын хуудсаар Зам тээврийн яамны захиалгатай авто вокзал, оншилгоо, БШУЯ-ны захиалгатай 175 хүүхдийн цэцэрлэг, ЭМЯ-ны захиалгатай 50 ортой төрөх эмнэлгийн барилгын зураг төсөл, баригдах үед технологийн дагуу хийгдэж байгаа геодезийн ажилд үнэлэлтийг барилгын ажлын явцыг харгалзан хяналтын хуудасны 25 асуултаар үнэлэхэд 68.42 хувь буюу их эрсдэлтэй, үүнээс барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын үед бичигдэх геодезийн ажлын төсөл-даалгаварыг 12 үзүүлэлтээр үнэлэхэд 83.05 хувь буюу их эрсдэлтэй, барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх үед хийгдэх геодезийн ажилд 25 үзүүлэлтээр үнэлэхэд 43.21 хувь буюу дунд эрсдэлтэй байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар: Тус газарт хүргүүлсэн дүгнэгт, албан бичгээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн 30 асуудлын хүрээнд гаргаж ирүүлсэн биелэлттэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд 24 асуудалд арга хэмжээ авч биелэлт 80 хувь байна. Тус газраас хот тосгон, сум суурин газарт ашиглагдаж  байгаа том масштабын зургийг Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор баталсан солбицол-өндрийн тогтолцоонд бүрэн шилжүүлээгүй, барилгын дүрэм боловсруулан батлах шатанд байгаа, шинээр баригдсан барилга, байгууламж, газар олголтоор газрын зургийг технологийн дагуу шинэчлэх ажил хийгдээгүй, аймгуудад кадастрын зураг, магадлан хэмжилт гүйцэтгэх талаар хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй, тоон зургийн нэгдсэн стандарт батлагдаагүй, ажлын явц удаашралтай нийтэд хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Тус газраас биелэлтийг гаргуулах явцад кадастрын зургийн мэдээллийн сангийн зурган өгөгдлийг геодези, зураг зүйн мэдээллийн санд актаар шилжүүлэн, архивын нэгж үүсгүүллээ.            

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал:

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэд өөрсдийн мэдээллийг зөвхөн өөрөө харах боломжийг олгосон тоон дэлгэц ажлуулсан, Газрын гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг тэмдэглэсэн нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дах хэсгийн хэрэгжилтийг хангуулсан, Газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрийн зураг хөтлөсөн, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зургаар дэвсгэр зурагт өөрчлөлт оруулах ажлыг санаачлан эхлүүлсэн, Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт хийх үед хэмжилт хийсэн талаар ажлын өдөр тутмын тэмдэглэлд тэмдэглэж баталгаажуулсан, явцын хяналт хийх календарчилсан төлөвлөгөө гаргаж, нийтэд хүртээмжтэй байдлаар байрлуулсан, Магадлан хэмжилт хийх геодезийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар: Нийтэд геодезийн сүлжээний байнгын цэг тэмдэгтийн тоон мэдээллээр энэ оны 3 дугаар улирлаас онлайнаар түгээх бэлтгэл ажлыг хангасан, инженер-геодезийн мэргэжлийн боловсон хүчинтэй болж “Авто болон төмөр замын геодезийн ажил”-ын зааврыг боловсруулан, газрын даргын дэргэдэх зөвлөлөөр батлуулан, БХБ-ын Сайдаар батлуулах шатанд, энэ онд 2013 онд ”Нисэх буудлын геодезийн ажил”, Усны байгууламжийн геодезийн ажил”, “Эрчим хүч, харилцаа холбоо, мэдээллийн ажлын геодезийн ажил”, “Байр зүйн зураглалын ажил”-ын барилгын дүрэм боловсруулах тендер зарлуулсан, БХБЯ-аас зарласан “Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдийн газар дээрх болон доорх инженерийн шугам, сүлжээний зураглал”-ын ажлыг зохион байгуулсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт:

Ашиглаж байгаа дэвсгэр, газрын кадастрын мэдээллийн сангийн зураг солбицол-өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжигдээгүй,

Тус газарт  геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагаас эрх шилжүүлэлт хийгдээгүйгээр магадлан хэмжилт хийж байгаа,

Геодезийн зураглалын байнгын цэг устсан,  геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй,  

Аж ахуйн нэгж байгууллагууд нь улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан эх материал, солбицолыг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлээгүй,

Газрын нэгдмэл сангийн тайланд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал тэдгээрийн зургийг хавсаргаагүй,  газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хянаж шийдвэрлэдэггүй,

Засаг даргаас сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны барилгын доод газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн,  

Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирохгүй байгаа,

Нэгж талбарын эргэлтийн цэгийг тэмдэгжүүлэх  мэдэгдэл бичдэггүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэж хэмжилт хийж өгсөн тухай акт үйлддэггүй, кадастрын зургийг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж, баталгаажуулаагүй үед мэдээллийн санд оруулсан, нэгж талбарын хувийн хэрэгт материалыг бүрэн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа,

Тусгай хамгаалалттай газар нутагт болон ашиглт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүтгээгүй,

Шинээр баригдаж байгаа барилгуудад зураг төсөл боловсруулах шатанд хийгдэх геодезийн ажил гүйцэтгэх төсөл-даалгавар, тайлбар бичигдээгүй  /барилга угсралтын хүлцэх алдааны дээд хэмжээ, хэмжилт хийх багажны нарийвчлал, үе шатны хэмжилт хийх болон шалгалтын хэмжилтийн дараалал, гүйцэтгэлийн зураг хийх мэдээллийн санд оруулах тухай/ байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Зөрчил гарч байгаа шалтгаан:

“Геодези, зураг зүйн тухай” хуулийн хэрэгжилт түүний дотор мэдээллийн сан үүсгэх, нийтэд газрын зурган болон тоон мэдээллээр үйлчлэх асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас орон нутагт зохион байгуулаагүй, мэргэжил арга зүйгээр хангаагүй, өндрийн сүлжээ, триангуляцийн сүлжээний цэгүүдийг бүрэн хүлээлгэн өгөөгүй, хадгалах, хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй,

Дэвсгэр зургийн мэдээлэл хуучирсан, өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй,

Дэвсгэр зурагт өөрчлөлт хийхэд стандартын таних тэмдэг зурдаг программ байхгүй, газар дээр тэмдэглэгдсэн эргэлтийн цэгүүдийг зураглах таних тэмдэг тодорхойгүй,

Орон нутагт кадастрын зураглалд магадлан хэмжилт хийх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй,

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт геодезийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай,

Яам, төрийн захиргааны байгууллагуудын захиалгаар боловсруулсан шинээр баригдах барилга, байгууламжийн зураг төсөлд “Барилгын геодезийн ажил” БНбД 11-08-06-д заасны дагуу геодезийн төсөл даалгаварууд бичигдээгүй, геодезийн заавал хийгдэх ажлын өртөг барилгын өртөгт суугдаагүй,

Газар олголтын үед хийгдэх суурин болон хээрийн судалгааны ажлын материалыг нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргаагүй, кадасрын зураг гүйцэтгэх үед  нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх акт үйлдэгдээгүй, газар эзэмшигч ашиглагчийн хувийн хэргийн бүрдэл дутуу үүсгэдэг,

Ажиллагсдын ачаалал их, мэргэжилтнүүдийн салбартаа заавал мэдэх геодезийн онолын болон практик мэдлэг дутмаг,

Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулийн 9.2 дахь заалт, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-ын 5.11 заалттай зөрчилдөж байгаагаас тус тус шалтгаалж байна.

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/065/16-1/345 дугаар 7 заалттай дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/065/16-2/27 дугаар 10 заалттай албан шаардлагыг 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай, кадастрын зураглал гүйцэтгэсэн “Гоулден херо” ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04/065/16-1/26 дугаар 3 заалт бүхий албан шаардлага тус тус хүргүүлэн, “Ану сөрвэй” ХХК-д зөрчил давтан гаргасан тул торгууль ногдуулав. Мөн “Гоулден херо” ХХК нь улсын байцаагийн хүргүүлсэн албан шаардлагын биелэлтийг бүрэн хангууллаа.

Газар эзэмжигч, ашиглагчдын нэгж талбарын хувийн хэрэгт 16 аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргаж, 124 аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн судалгааг холбогдох газраас гаргуулав. Аймгийн Ерөнхий архитекторын даалгаварт шинээр боловсруулагдах барилга, байгууламжийн зураг төсөлд геодезийн үндэслэлийн цэгийн төсөл бичих, барих үед хийгдэх геодезийн ажлын төсөл-даалгавар бичих, технологийн дагуу хийгдэх геодезийн ажлын өртгийг барилгын төсөвт өртөгт суулгахаар өөрчлөлт оруулах санал боловсруулан тусгуулж, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлага, инженер техникийн ажилчдад геодези, зураг зүйн үйл ажиллагаа, газрын зургийн хэрэглээ, солбицол өндрийн тогтолцоо, масштабын итгэлцүүр коэффициент, мэдээллийн сан, түүний төрөл, мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт хийх технологийн ажил, барилга, байгууламжид хийгдэх геодезийн ажил, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-ын хэрэгжилтийг хэрхэн хангуулах, мэдээллийн сан түүний ангилал, үүсгэх шаардлагын талаар сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа.

Дүгнэлт

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хяналт шалгалтын хүрээнд хүргүүлсэн дүгнэлт, албан бичгээр хүргүүлсэн 30 асуудлын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхөд 24 асуудалд арга хэмжээ авч биелэлт 80 хувь байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т газар олголтын байдлыг 2.10 хяналтын хуудсаар тус газарт хамаарах 65 асуудлаас 59 асуудалд эрсдэлийг тооцон үнэлэлт, дүгнэлт өгөхөд 40.15 хувь буюу дунд эрсдэлтэй, үүнээс  “Газрын тухай” хууль 49.65 хувь буюу дунд эрсдэлтэй, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль 30.67 хувь буюу дунд эрсдэлтэй, “Геодези, зураг зүйн тухай” хууль 84.65 буюу  их эрсдэлтэй тус тус хэрэгжиж байна. 

Өмнөговь аймгийн ГХБХБГ-т шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт хийж байгаа зурагт технологийн дагуу хийгдэх  геодезийн ажил хэрхэн хангагдсан байдалд 3 яамны 3 барилгад 2.17 хяналтын хуудсаар барилгын явцыг харгалзан хяналт шалгалт хийхэд 68.42 хувьтай буюу их эрсдэлтэй, үүнээс барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын үед хийгдэх геодезийн ажлыг 12 үзүүлэлтээр үнэлэхэд 83.05 хувь буюу их эрсдэлтэй, барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх үед хийгдэж байгаа геодезийн ажилд 13 үзүүлэлтээр үнэлэхэд 43.21 хувь буюу дунд эрсдэлтэй байна.

Аймгийн ГХБХБГ-т Геодези, зураг зүйн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй их эрсдэлтэй гарч байгаа нь Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас орон нутагт ашиглаж байгаа дэвсгэр болон кадастрын зургуудыг солбицол-өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлээгүй, кадастрын зургийн магадлан хэмжилт хийх, геодезийн зурган болон тоон мэдээллээр иргэдэд үйлчлэх асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй байгаатай холбоотой байна. Өмнөговь аймгийн ГХБХБГ-т нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа дэвсгэр болон кадастрын зургийг солбицол өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлээгүй, геодезийн зураглалын байнгын цэг устсан,  геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй  Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй  байна.

Өмнөговь аймгийн ГХБХБГ-т магадлан хэмжилт хийж байгаа нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5.4 дэх заалтыг зөрчиж байна. Аймгийн ГХБХБГ-т нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаа дэвсгэр зурагт шинээр үүссэн суурьшлын бүс, шинээр баригдсан барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зураг бүрэн орж шинэчлэгдээгүй, агуулга хуучирч, шаардлага хангахгүй болсон байна. Кадастрын зургийн мэдээллийн санд бүртгэгдсэн зургуудад холбогдох Засаг даргын захирамжийн Тамгын газар, ГХБХБГ-т хадгалагдах 5 захирамжийн 5 иргэн, хуулийн этгээдэд холбогдох заалт зөрөөтэй байна.

Газар эзэмшигч ашиглагчийн нэгж талбарын эргэлтийн цэг хүлээлцэх акт бичигдээгүй, нэгж талбарын хувийн хэргийг бүрэн үүсгээгүй байгаа нь ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9, 14 дүгээр зүйл, ГХБГЗЗГ-ын даргын 2011 оны 171 дугаар тушаалын хавсралт “Газрын кадастрын мэдээллийн сангийн ажлуулах журам”-ын 4.3 дугаар хэсгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. Засаг даргаас сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны доод газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 441 дэх заалтыг зөрчиж байна.

Өмнөговь аймгийн ГХБХБГ-т шинээр баригдаж байгаа барилга, байгууламжийн гүйцэтгэлийн зургаар мэдээллийн сангийн зургийг шинэчлэх, том масштабын газрын зургийг мэдээллийн санд нэгтгэж түүхчилсэн мэдээлэл үүсгэх ажил орхигдсон, ГХГЗЗГ-аас том масштабын зургийг шинэчлэх ажил нь технологийн дагуу өөрчлөлт, шинэчлэлт хийх боломж бүрдсэн байхад зохион байгуулж хэрэгжүүлээгүй байна. Геодези, зураг зүйн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь геодезийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, бусад салбар тухайлбал, газрын харилцаа, барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдийн геодезийн онол, практикийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ