70382348

info@umch-tender.kh.gov.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад хийсэн шалгалтын танилцуулга

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/21 тоот удирдамжийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжинд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай” хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтыг хийж,  үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахад зорилгоор шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 11, 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 10ы өдрүүдэд тус тус хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Хяналт шалгалтанд хамрагдах объектыг түүвэрчилсэн байдлаар сонгосон ба шалгалтанд Улаанбаатар хот болон 4 аймагт баригдаж байгаа 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтанхамрагдлаа. Мөн 12 объектын барилга угсралтын ажилтай газар дээр нь танилцаж, 13 объектын зураг төсөл болон бусад холбогдох материалыг, 15 объектын төсөв, гүйцэтгэлийг шалгаж, 2011-2012 онд захиалагчийн хяналт хийсэн объектуудын ажлын явц, чанар байдлын талаар Аймгийн Мэргэжлийн Хяналтын барилгын техникийн хяналтын улсын байцаагчдаас судалгаа мэдээлэл авсан болно. 

Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл

1. Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-ны захиалгаар баригдаж байгаа барилга байгууламжинд хийгдэх захиалагчийн хяналтыг тус яамны Барилга захиалагчийн ажлын алба /БЗАА/ хэрэгжүүлж байгаа бөгөөд тус алба нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан/хуучин нэрээр/-ы сайдын 2008 оны 12 дугаар сарын 04-ний 107 тоот тушаалаар батлагдсан “Барилга захиалагчийн ажлын албаны дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, 2012 оны 09 дүгээр сараас эхлэн шинэ удирдлага, шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Спорт, соёл урлаг, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн чиглэлийн барилга байгууламжинд хийх хяналтын ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын болон Хөдөлмөрийн яаманд шилжүүлжээ.

Тус алба нь 2011 онд 190.4 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 180 объектын 77.5 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд, 2012 онд 169.7 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 174 объектын 82.6 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт тавьж, нийт 121 объектыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн 2013 онд орон нутагт 164, Улаанбаатар хотод 65, нийт 229 объектын 114.87 тэр.бум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт хийгдэхээр төлөвлөгджээ. БЗАА-ны 2011-2012 онд хяналт хийсэн объектуудын дундажаар 74% нь аймгуудад баригдаж байгаа бөгөөд эдгээрт тавих захиалагчийн хяналтыг Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай гэрээ байгуулан хэрэгжүүлдэг байна.

2. Шалгалтаар СХД-т “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, БЗД-т “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 960, “Немон констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, “Хөвсгөл геологи” ХХК, “Хан хөхий” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 1000 оюутны байр, “Баз констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа цэцэрлэг, Баянгол дүүрэгт “Тэд констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 320, “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, ЧД-т “Вайт мүүн лайт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа спорт заал, ХУД-т баригдсан “Аганист” ХХК-ийн гүйцэтгэсэн 320, Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэсэн 640 суудалтай сургуулийн барилгуудын угсралтын ажилтай танилцаж, 13 объектын холбогдох материалуудыг судалж, 15 объектын төсөв, гүйцэтгэл зохиосон байдлыг болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн биелэлтийг шалгав.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

1. Хяналт шалгалтын явцад Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны 03 дугаар сарын 21-ний 6/803 тоотоор тавьсан хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэж, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс ажилласан, 640 суудалтай сургуулийн барилгын ажилтай танилцаж, албан шаардлага гаргаж хүргүүлэв.

2. БГД-т “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, БЗД-ийн “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92-р сургуулийн өргөтгөлийн барилгуудын “Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм 22.01.01*/2006-ийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн хануудыг  буулгуулах арга хэмжээ авсан.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил:

Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжинд нийт 95 зөрчил илэрснээс 17.8 хувь нь бичиг баримтын, 11.6 хувь нь зураг төслийн, 46.8 хувь нь угсралтын ажилд, 23.8 хувь нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандилэрсэн бөгөөд газар дээр нь зөрчлийн 25%-ийг арилгуулах арга хэмжээг авав.

Техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд илэрсэн зөрчил:

1. Барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссанбайгууллагаар гүйцэтгүүлж байгаа, Үүнд: БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгч “Цаст констракшн” ХХК-ийн өрлөгийн ажлыг хийлгэж байгаа “Хасу цамхаг” ХХК

2. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа, Үүнд: “Немон” ХХК, “Интеко инженеринг” ХХК, “Баз констракшн” ХХК.

3. Техникийн нөхцөлгүйгээр зураг төсөл боловсруулж, техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй байгаа,Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн барьж буй 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, “Вайт мүүд лайт” ХХК-ийн барьж буй 61 дүгээр сургууль, “Цаст констракшн” ХХК-ийн барьж буй БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй, “Баз констракшн” ХХК-ийн барьж буй цэцэрлэгийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй.

4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн газар олголтын асуудал Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаагаас барилгын ажил удаашрах, хугацаандаа баригдахгүй байх асуудлууд байнга гарч байна. Үүнд: СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж буй сургуулийн барилгын газрын байршил 3 удаа солигдсон ба одоогийн байрлалд газар олголтын захирамж албан ёсоор гараагүй, мөн сургуулийн хашаа нь айлын газартай давхцаж байна.

5. Шалгалтанд хамрагдсан гүйцэтгэгч байгууллагуудад барилгын талбайн журналд угсралтын ажлын явц, ил, далд ажлын акт хийсэн тухай болон угсралт хийгдсэн тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, ямар техникийн нөхцөл, стандартаар, ямар мэргэжлийн хэн гэдэг ажилчин гүйцэтгэсэн, уг ажлыг шалгаж хүлээн авахад чанарын ямар түвшинд гүйцэтгэгдсэн болох, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар тодорхой тэмдэглээгүй, зохиогч болон захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаагүй, далд ажлыг фото зургаар баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн,          

6. “Аганист” ХХК-ийн барьсан 32 дугаар сургуулийн барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар 2009 оны 09 дүгээр сарын 28-нд ажилласан улсын комиссын акт одоо хүртэл албан ёсоор баталгаажаагүй /улсын комиссын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн/, ашиглалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаародоо хүртэл ямар нэг арга хэмжээг аваагүй байна.

Мөн Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч “Назу” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 13-нд ажилласан улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар өнөөг хүртэл арга хэмжээ аваагүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй болж, ашиглагч байгууллагад хүндрэл учирсаар байна. 

Зураг төсөлд илэрсэн зөрчил:         

1. СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургуулийн “Мон мос” ХХК-д боловсруулсан/008/2004 тоот/ нэг маягийн зургийн суурийн холболтын зураг төсөлд магадлал хийлгээгүй байгааМөн тус барилгын буурь хөрс нь хүчтэй овойлттой хөрсөнд хамаарч байгаа бөгөөд барилгын суурь овойлтын бүсэд суухаар төлөвлөгдсөн нь хийцийн бат бэхийн шаардлагыг хангахгүй болж “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төслийг зохиох БНбД 2.02.01-94-ийн 7 дугаар бүлгийн заалтуудыг зөрчин, угсралтын ажил хийгдэж  байна. 

2. ЧД-ийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын “ТГТ” ХХК-д боловсруулсан зураг төсөлд металл ферм ба баганын уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэр байхгүйгээс угсралтын ажлыг хэрхэн хийх нь тодорхойгүй, “Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан БГД-ийн 22-р сургуулийн өргөтгөлийнбарилгын бүтээцийн /ББ/ хэсгийн суурь суулгалтын зураг төсөлд зэргэлдээх хуучин сургуулийн барилгатай нийлж байрлах хэсгийг харуулаагүй, мөн барилгуудын суурийн суултын зөрүүгээс хамгаалах арга хэмжээгтусгаагүй, зарим узель, деталийг харуулсан зураггүй, тэнхлэг тэмдэглэгээ дутуу, шатны хонгилын хаалганы хэмжээ 90 см хэмжээтэй байгаа нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болж төлөвлөгдсөн, зургууд хоорондоо уялдаагүй байгаа,

3. СХД-ийн 27 дугаар хороо, 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь зохиогчоос өгсөн албан ёсны зөвшөөрөлгүйгээр батлагдаж хянагдсан зураг төслийг өөрчилж, дам нуруунаас гарсан угсармал хавтанд бэхлэгдэх бүс бетоны арматурын гаргалгааг тайрч бетоны ажлыг гүйцэтгэсэн, мөн гадна хаалганы саравчийн төмөр баганыг 38.0см х 25.0см тоосгон багана болгон өөрчилж угсралтын ажил хийсэн.

4. Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын ажлын зураг төсөлд урлаг соёлын заалыг хавиргат хавтан хучилттай байхаар төлөвлөснийг өөрчилж металл рамтай, сендвич хавтан хана, хучилттайгаар угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба хананд сендвич хавтан хэрхэн суух, эдгээрийн уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэр  зураг төслийн бүрдэлд байхгүй, мөн зураг төсөлд төлөвлөлтийн оновчтой бус шийдлүүд нилээдгүй байхад магадлал хийж баталгаажуулсан. Үүнд: а/Сургуулийн 4 блок барилгын дээврийн усыг барилгуудын дунд тал руу зайлуулахаар төлөвлөхдөө дотор талбайд хуримтлагдсан усыг хэрхэн гадагшлуулах шийдлийг тусгаагүй. б/ Спорт заалыг зэргэлдээх барилгатай уялдуулаагүй, заалны барилгын дээврийн усыг хэрхэн зайлуулах шийдлийг тусгаагүй тул угсралтын явцад хүндрэл гарч хичээлийн байр, биеийн тамирын заалны барилга хоорондын ханын завсраар хур борооны ус байнга гоожиж хийц бүтээцүүдийн чанарт сөргөөр нөлөөлсөн. Мөн сургуулийн барилгын халаах хэрэгсэл болон салхивчийн системийн угсралтыг тооцоо, судалгаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээрөөрчилсөн,

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 640 суудалтай сургуулийн нэг маягийн ажлын зургийн төлөвлөлтөд гарсан өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн,

6. “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын гадна дулааны шугамын ажилд гүйцэтгэлийн зураг төсөл байхгүй байгаа,

7. Гадна цахилгаан хангамжийн ажлыг зураг төсөлгүйгээр, мөн магадлал хийлгээгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн. Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөл,“Нимон” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 640 суудалтай сургууль, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгааБЗД-ийн 640 суудалтай сургууль /ажлын зураг гэж “Жигүүр гранд ХХК-ийн Гранд плаза цогцолборын ажлын зургийг хавсаргасан байсан/.

Угсралтын ажилд илэрсэн зөрчил:

1. Барилгын даацын үндсэн хийц бүтээцийн арматурчлалыг хийхдээ ажлын болон хөндлөн арматурын төсөлд заасан хэмжээг өөрчлөх, хөндлөн арматурын анкер, матаасыг дутуу хийх, арматурын хамгаалалтын үеийгнормын дагуу хийгээгүйгээс арматур ил гарсан, хөндлөн арматур хоорондын алхамыг ихэсгэх, бетоны нягтруулалтыг дутуу хийх, өрлөгийн ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагуудыг зөрчих, бетон хийцийг хөлдөөх зэргээр барилга байгууламжийн даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулж байгаа нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд: БЗД-ийн 8 дугаар хороо, “Немон констракшн” ХХК /албан шаардлага өгсөн/-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын “А” блокийн 1, 2 дугаар давхрын дам нуруу, хучилт, “Хөвсгөл геологи” ХХК -ийн барьж буй 96суудалтай сургуулийн суурийн холбоос дам нуруу, “Интеко инженеринг” ХХК-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын 2 дугаар давхрын Н/14-16, Н/17-18 дахь тэнхлэгийн дам нуруу зэрэг бетон хийцүүд хөлдсөн тул буулгаж дахин цутгасан /албан шаардлага өгсөн/. Мөн “Интеко инженеринг” ХХК нь 2012 онд бүрэн гүйцэд цутгаагүйгээр дутуу орхисондаацын дам нурууны бетоны ажлыг энэ онд гүйцээж цутгасан нь “Цутгамал төмөр бетон бүтээц БНбД 52-02-05”-ын 4.12, 4.13 дахь заалтыг,

2. БГД-ийн 22 дугаар сургуулийн 

Сүүлд нэмэгдсэн мэдээ